| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00304/И |
| Дугаар | 338 |
| Огноо | 2019-08-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 338
2019 оны 08 сарын 12 өдөр Дугаар 139/ШШ2019/00338 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3-р багт оршин суух, Т овогт С ын Э /ЗГ66122617/-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2019/00304/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 8-ны өдөр хүртэл, 1988 оны 6 сарын 10 өдрөөс 1992 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажилд томилогдсон тушаалын хуулбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 8-ны өдөр хүртэл, 1988 оны 6 сарын 10-ны өдрөөс 1992 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар
ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Эд хамаарах Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1983-1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй, үрэгдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 7, 8, 10-12-р хуудас/
Нэхэмжлэгч С.Э нь 1983 оны 7 сарын 1-ний өдрөөс 1985 оны 6 сарын 8-ны өдөр хүртэл, 1988 оны 6 сарын 18-ны өдрөөс 1992 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
- Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 1984 оны 2 сарын 28-ны өдрийн 05 дугаартай “зарим малчныг томилох тухай” тушаалын хуулбар / хэргийн 9-р хуудас/
-Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 8 сарын 10-ны өдрийн 505 дугаартай “С.Эын 1984 оны 2 сарын 28-ны өдөр 05 тушаалаар Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар томилогдсон тухай шийдвэрийг тус аймгийн архиваас хуулбарлан гаргасан ...” гэх архивын лавлагаа /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 6 сарын 20-ны өдрийн 08/389 дугаартай “Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэл нь 1992 оны 3 сарын 23-нд Давших зам ХК, 1994 оны 5 сарын 28-нд Давших зам ББХ Компани, 1996 оны 4 сарын 30-ны өдөр Давших зам хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/
-Гэрч Л.Л-н “...С.Э нь 1983 оны 7 сард Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж байсан. 1985 оны 6 сард цэрэгт явж ирсэн. 1988 оны 7 сараас 1992 оны 10 сар хүртэл нэгдэлд мал маллаж байсан. С.Э нь Гурвансайхан сумандаа тасралтгүй мал маллаж байсан. Энэ хугацаанд манай нэгдлийн баримт бичиг шатсанаас болж малчдын бичиг баримт нь устчихсан. Би 1980 оны 8 сараас Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд нягтлан бодогчоор хувьчлал тарах хүртэл ажилласан. Хувьчлал тарснаас хойш 2015 он хүртэл Гурвансайхан сумандаа ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
-Гэрч Д.М-н “...С.Э нь 8 дугаар анги 1983 оны 7 сард төгсөөд Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр гарч мал маллаж байсан. 1985 онд цэрэгт явж 1988 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 7 сараас нэгдэлдээ малчнаар ... 1992 оны 10 сар хүртэл мал маллаж байсан, тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн. Бид нэг нутаг ус ойрхог байдаг байсан учраас Эын талаар сайн мэднэ. Би 1967 оноос Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар хувьчлал тарах хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 24-р хуудас/
-Гэрч З.Б-н “...С.Э нь 1983 оны 7 сард 8 дугаар анги төгсөөд Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд илгээлтээр гарч төллөх мал маллаж байсан. 1985 онд цэрэгт явж 1988 онд цэргээс халагдаж ирээд. 1988 оны 7 сард нэгдэлдээ малчнаар ажиллаж 1992 оны 10 сард хувьчлал тарах хүртэл ажилласан. Этай нэг нэгдэлд ажиллаж байсан, бид нэг нутагт нутаглаж байсан, ус ойрхон байсан учраас Эын талаар сайн мэднэ. Би 1970 оноос Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчнаар хувьчлал тарах хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/ зэрэг шууд баримтууд,
-З.Б-г Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1972 оны 1 сарын 1-ний өдрөөс 1976 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 8 сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг тогтоосон Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 сарын 20-ны өдрийн 512 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 21-22-р хуудас/
-Л.Л-г Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1981 оны 04 сарын 01 нээс 1994 оны 2 сарын 31 хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 сарын 7-ны өдрийн 273 дугаартай шийдвэр /хэргийн 23-р хуудас/
-Д.М-г Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут бригадад 1967 оны 1 сарын 1-ний өдрөөс 1979 оны 01 сарын 01 хүртэл, 1983 оны 01 сарын 01 нээс 1993 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 сарын 7-ны өдрийн 275 дугаартай шийдвэр / хэргийн 25-р хуудас/ зэрэг дам баримтууд болно.
Нэхэмжлэгч С.Э нь 1988 оны 06 сарын 18 өдөр хугацаат цэргийн албанаас халагдсан болох нь МУ-н Батлан хамлаагах яамны төв архивын 2012 оны 11 сарын 12 өдрийн 9722 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх тул 1988 оны 06 сарын 10 өдрөөс 1988 оны 06 сарын 18 өдөр хүртэлх хугацааг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б