| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00301/И |
| Дугаар | 343 |
| Огноо | 2019-08-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 343
2019 оны 08 сарын 16 өдөр Дугаар 139/ШШ2019/00343 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айрагийн 1-30 тоотод оршин суух, Ц овогт Д-н А /ЗП63122205/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2019/00301/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд би Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оторлож яваа учраас очих боломжгүй байна. Иймд миний эзгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 1 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Ат хамаарах Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979-1994 онд малчнаар ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 6 сарын 18-ны өдрийн 230 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 6 сарын 14-ний өдрийн 54 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 5, 6-р хуудас/
Нэхэмжлэгч Д.А нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979 оны 1 сарын 1-ний өрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан болох нь
-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 4 сарын 6-ны өдрийн 08/355 дугаартай “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл”-ийн талаарх тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
-Гэрч Ц.Ё-н “...Д.А нь 1979 онд сургууль төгсөж илгээлтээр гарч хонь, төлөг маллаж байсан. Д.А нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1979 оноос 1991 он хүртэл малчин байсан. Д.А нь 1979 оны 1 сараас 1985 онд гэр бүлийн хүнтэй болох хүртлээ аав Дамирунзавын хамт мал малладаг байсан. 1985 оноос хойш нөхөр Рэнцэнмядагтай нэгдэлд мал маллаж байсан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригад, Өнгөт бригадад 1977 оноос хувьчлал тарах хүртэл хонь, төллөх үржил мал маллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 16-р хуудас/
-Гэрч Ч.П-н “...Д.А нь 1979 онд илгээлтээр гарч, нэгдэлд үржил хонь, төлөг маллаж байсан. Д.А нь Хөгжил нэгдлийн Өнгөт бригадад 1979 оноос 1991 он хүртэл малчнаар ажилласан. Д.А нь 1979 оны 1 сараас 1985 онд гэр бүлийн хүнтэй болох хүртлээ эцэг эхийн хамт мал малладаг байсан. 1985 оноос хойш нөхөр Рэнцэнмядагтай нэгдэл мал маллаж байсан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн хэсгийн ахлагч, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг 1971 оноос 1995 он хүртэл, 1995 оноос хойш сумандаа багийн засаг даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/ зэрэг баримтуудаар шууд байдлаар,
-Ц.Ён-г 1978 оны 9 сарын 1-ний өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1994 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил хувьцаат компанид тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 сарын 25-ны өдрийн 139/ШШ2016/00210 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 17-19-р хуудас/
-Ч.П-г 1971 оны 6 сарын 1-ний өдрөөс 1973 оны 5 сарын 17-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай бригадад малчнаар, 1976 оны 10 сарын 1-ний өдрөөс 1983 оны 10 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай бригадад хэсгийн ахлагч, малчнаар 1983 оны 10 сарын 20-ны өдрөөс 1992 оны 2 сарын 19-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант бригадад тоо бүртгэгчээр, 1992 оны 2 сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосон Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 5 сарын 25-ны өдрийн 153 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 22-24-р хуудас/ зэрэг баримтуудаар дам байдлаар тогтоогдож байна.
Гэрч Ч.О нь нэхэмжлэлийн шаардлага бүхий хугацаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Харин нэхэмжлэгч Д.А нь 1991-1994 он дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.А нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б