Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 22 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00353                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 7-р баг 80-р  байр 6 тоотод оршин суух, Бо  овогт Ц-н Х  /*******/-ын хэлмэгдэгч  Д. Л ын  нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Х, прокурор Х.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Х миний эцэг Дашийн Л нь 1938 оны 9 сарын 33 дугаартай хурлын тогтоолоор ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1993 онд  Улсын дээд шүүхийн цэргийн  коллегийн 127 дугаар магадлалаар цагаатгагдсан. Иймээс Ц.Х миний биед олгогдох нөхөх олговорыг олгож өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь хэлмэгдэгч Д.Л-ын нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

“Зууны мэдээ” сонины 2019 оны 7 сарын 2-ны өдрийн №132 дугаарын 6 дугаар нүүрт   нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 70 дугаарт “Дашийн Лын  хүүхэд Цийн Х, нөхөх олговрын хэмжээ 80 сая төгрөг”  гэж зарлагдсан нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна. /хэргийн 10 хуудас/

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-БНМАУ-ын Дээд Шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 5 сарын 22-ны өдрийн 127 дугаартай “....17. ******* сумын 46 настай, Дашийн Л....холбогдох хэсгийг хүчингүй болгон..цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэх заалт бүхий магадлалын хуулбар /хэргийн 2-3 хуудас/

-Монгол улсын дээд шүүхээс 1998 оны 05 сарын 04 өдөр олгосон Дашийн Лыг цагаатгасан тухай 598 дугаартай үнэмлэхийн хуулбар /хэргийн 4 хуудас/

 

-Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 4 сарын 30-ны өдрийн 05/2724 дугаартай “Д.Лын тухай” архивын лавлагаа,

-1999 оны 10 сарын 6-ны өдөр Хд олгосон 071 дугаартай “Даш овогтой Лын өв залгамжлагч Ц овогтой Х мөн болох тухай” хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7 хуудас/

-Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар  багийн Засаг даргын  2018 оны 4 сарын 30-ны өдрийн   “ Ц овогтой Х нь Буяннэмэхийн өргөн чөлөө  80-р байранд  ам бүл 2,  оршин суудаг иргэн болно”  гэх тодорхойлолт /хэргийн 8 хуудас/

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 3 сарын 15-ны өдрийн 37 дугаартай “Ц-н Хг хэлмэгдэгч Дашийн Лын охин болохыг тогтоож, Дундговь аймгийн ******* сумын Санхүүгийн тасгаас  нөхөх олговор 1 сая төгрөг гаргуулж, Ц-н Х-д олгох тухай”  шийдвэрийн хуулбар /хэргийн 12-13 хуудас/

 

Шүүх хуралдаанд  оролцсон прокуророос нэхэмжлэлийн   шаардлагыг дэмжих санал гаргасан болно.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ц.Х нь “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-ийн  10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1. 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлий 13.2.1-т зааснаар Дундговь аймгийн ******* сумын Санхүүгийн тасгаас 80.000.000 /наян сая/ төгрөгийг нөхөх олговрыг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х  /*******/ -д олгосугай. 
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.Б