Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00354                                                  Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын 1-р багт оршин суух, Т  овогт В гийн М /*******/-ийн  ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  139/2019/00375/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1986 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл малчнаар, 1986 оны 10 сарын 1-ний өдрөөс 1988 оны 6 сарын 9-ний өдөр хүртэл Шинэ зам нэгдлийн туслах бригадад ажилчнаар, 1988 оны 6 сарын 9-ний өдрөөс 1989 оны 2 сарын 25-ны өдрийг хүртэл Шинэ зам нэгдлийн гуанзанд тогоочоор, 1989 оны 2 сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 сарын 7-ны өдөр хүртэл халуун усны эрхлэгчээр,  1989 оны 10 сарын 7-ны өдрөөс 1990 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл  туслах бригадын ажилчнаар,  1990 оны 12 сарын 20-ны өдрөөс 1991 оны 8 сарын 1-ний өдөр хүртэл Шинэ зам нэгдэлд бичээчээр, 1991 оны 8 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Шинэ зам нэгдэлд малчнаар ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу,  нөхөн бичилт хийгдсэн, тушаал эх хувиараа олдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч В.Мт хамаарах 1984 оны 7 сарын 1 өдрөөс 1993 оны 08 сарын 31 хүртэл Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 8 сарын 15-ны өдрийн 265 дугаартай  тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  /хэргийн 8-р хуудас/

Нэхэмжлэгч В.М нь Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1986 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл, 1991 оны 8 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1986 оны 10 сарын 1-ний өдрөөс 1988 оны 6 сарын 9-ний өдөр хүртэл, 1989 оны 10 сарын 7-ны өдрөөс 1990 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл туслах бригадын ажилчнаар,  1988 оны 6 сарын 9-ний өдрөөс 1989 оны 2 сарын 25-ны өдрийг хүртэл гуанзанд туслах тогоочоор, 1989 оны 2 сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 сарын 7-ны өдөр хүртэл халуун усны эрхлэгчээр, 1990 оны 12 сарын 20-ны өдрөөс 1991 оны 8 сарын 1-ний өдөр хүртэл бичээчээр тус тус  ажиллаж байсан болох нь :

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 8 сарын 14-ний өдрийн 08/491 дугаартай “Шинэ зам нэгдэл”–ний талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 7-р хуудас/

-В.Мийн 1984, 1985, 1986 онд авч  байсан цалингийн баримтууд /хэргийн 9-14-р хуудас/

-Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлээс В.Мт 1988 оны 7 сарын 8-ны өдөр олгосон, ажилд томилсон тушаалын бичилт бүхий, 1986-1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь / хэргийн 15-16-р хуудас/

-Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлээс В.Мт 1991 оны 1 сарын 1-ний өдөр олгосон, ажилд томилсон тушаалын бичиглэл бүхий, 1991-1993 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь / хэргийн 17-18-р хуудас/

-Гэрч С.Ж-н “...В.М 1984 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр малчин болж, 1984 оны 6 сараас Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бриагад малчин болсон. 1986 он хүртэл мал малласан. 1986 оноос нэгдлийн туслах үйлдвэрт тогооч, цэцэрлэгийн тогооч, халуун усны эрхлэгчээр тус тус ажилласан. 1989-1993 он дуустал Дундговь аймгийн ******* сумын Шинэзам нэгдлийн Тольт бригадад малчин байсан. Аав В нь бригадын дарга байсан. Би 1972-1975 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Шинэзам нэгдлийн Тольт бригадад малчин, 1975-1978 онд цэргийн алба хаасан, 1978-1981 онд Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бригадад малчин, 1981-1993 оны 8 сар хүртэл Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бриагадын тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан хүн. В.Мтэй нэг нэгдэлд ажиллаж байсан учраас дээрх хугацаанд ажиллаж байсан талаар нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 хуудас/

-Гэрч  Ц.Б-н “...В.М нь 1984 онд илгээлтээр хөдөө гарч малчин болоод, 1984 оны 6 сараас 1986 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бригадад малчин байсан. 1986-1989 он хүртэл нэгдлийн туслах үйлдвэрт тогооч, цэцэрлэгийн тогооч,  бичээчээр, халуун усны газарт үйлчлэгчээр тус тус ажилласан. 1989-1993 хүртэл Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бригадад малчин байсан хүн. Би 1975-1993 он дуустал Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бригадад малчин байсан. Нэг нутагт ажиллаж байсан учраас В.Мийн талаар мэдэж байна. Мийн аав В нь манай бригадын агент, нягтлан байсан хүн...” гэх мэдүүлэг / хэргийн 22-р хуудас/

-Гэрч Л.Д-н “...В.М нь 1984-1986 он хүртэл Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бригадад малчин байсан.  1986-1989 он хүртэл нэгдлийн туслах үйлдвэрт тогооч,  бичээч, халуун усны газарт эрхлэгчээр тус тус ажилласан. 1989-1993 хүртэл Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бригадад малчин байсан хүн. Би 1986-1989 он Дундговь аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн Тольт бригадад малчин байсан, 1989-1993 он хүртэл ******* сумын  төвд эмийн санд шил угаагчаар тус тус ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас В.Мийн талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 23-р хуудас/

-Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 сарын 15-ны өдрийн 146 дугаартай “В.Мийн хөдөлмөрийн хөлсний тооцооны баримтыг нотариатчаар батлуулсан нь үнэн болно” гэх тодорхойлолт / хэргийн 31-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт В-гийн М /*******/-ийг Дундговь аймгийн ******* сумын “Шинэ зам” нэгдэлд 1984 оны 7 сарын 1-ний өдрөөс 1986 оны 10 сарын 1-ний өдөр хүртэл, 1991 оны 8 сарын 1-ний өдрөөс 1993 оны 8 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1986 оны 10 сарын 1-ний өдрөөс 1988 оны 6 сарын 9-ний өдөр хүртэл, 1989 оны 10 сарын 7-ны өдрөөс 1990 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл  нэгдлийн туслах бригадын ажилчнаар,  1988 оны 6 сарын 9-ний өдрөөс 1989 оны 2 сарын 25-ны өдрийг хүртэл нэгдлийн гуанзанд туслах тогоочоор, 1989 оны 2 сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 сарын 7-ны өдөр хүртэл нэгдлийн халуун усны эрхлэгчээр, 1990 оны 12 сарын 20-ны өдрөөс 1991 оны 8 сарын 1-ний өдөр хүртэл нэгдлийн  бичээчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б