| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00373/И |
| Дугаар | 356 |
| Огноо | 2019-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 356
2019 оны 08 сарын 28 өдөр Дугаар 139/ШШ2019/00356 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Ба овогт Хү гийн Ба /*******/-ны ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, цэргийн алба хаасан тухай лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлтэй 139/2019/00373/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэл, Хөгжил хувьцаат компанид 1979 оны 05 сарын 01-ны өдрөөс 1981 оны 06 сарын 25 өдөр хүртэл, 1984 оны 09 сарын 08 өдрөөс 1994 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, цалингийн баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Мөн тухайн үеийн бичиг баримтууд дээр миний нэрийг Хү-гийн Дэ гэж буруу бичсэн байх тул миний иргэний үнэмлэхний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн болон цэргийн батлах, цэргийн алба хаасан тухай лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ба нь ажиллаж байсан байдал тогтоолгох, архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.Ба-д хамаарах 1979 оны 05 сарын 01-ны өдрөөс 1981 оны 06 сарын 25 өдөр хүртэл, 1984 оны 09 сарын 08 өдрөөс 1994 оны 1 сарын 1-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын хөгжил нэгдэл, Хөгжил ХК-д ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 8 сарын 7-ны өдрийн 264 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 12,13 хуудас/
Нэхэмжлэгч Х.Ба /*******/ нь 430328 дугаартай цэргийн батлах, Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 000013697 дугаартай хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс Х.Дээд 1991 оны 12 сарын 9-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс Х.Дээд 1984 оны 12 сарын 24-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь:
-Улсын бүртгэлтийн хэлтсээс 2019 оны 8 сарын 7-ны өдөр олгосон 005/001055 дугаартай, Хүгийн Ба /*******/-ы төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/
-Ба овогт Хүгийн Ба /*******/-ы иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 7-р хуудас/
-Гэрч С.Ду-н “...Энэ хүнийг нутгийнхан Дэ гэж дууддаг байсан. Дэ нь дүүтэйгээ хамт аянганд ниргүүлээд бие нь өвдсөн учраас нэрийг нь сольсон гэсэн. ******* суманд Хү, Дэ нэртэй өөр хүн байгаагүй. Ба нь овог нэрээ өөрчилж, иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэл хийгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Малчин байхад нь бид нар Дэ гэж дууддаг байсан. Хэзээ нэрээ сольсон талаар нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 35-36-р хуудас/
-Гэрч А.Ба-н “...Ба-ы эцэг нь Хү гэдэг хүн байсан, эхийнх нь нэрийг санахгүй байна. Энэ хүнийг нутгийнхан Дэ гэж дууддаг байсан. Дэ нь аянганд ниргүүлээд үхэх шахаад бие нь өвдсөн учраас нэрийг нь сольсон гэж эцэг Хү нь ярьж байсан. Хүүхэд байхдаа төмөр хувинтай аргал түүж яваад аянганд ниргүүлсэн юм байна лээ. Тэгээд нэр нь хүндэдсэн гээд нэрээ сольсон гэсэн. ******* суманд Хү, Дэ нэртэй өөр хүн байгаагүй. Ба нь овог нэрээ өөрчилж, иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэл хийгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Малчин байхад нь бид нар Дэ гэж дууддаг байсан. Хэзээ нэрээ сольсон талаар нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 37-38-р хуудас/
-Гэрч Л.Сэ-н “...Ба-ы эцэг нь Хү гэдэг хүн байсан. Энэ хүнийг нутгийнхан Дэ гэж дууддаг байсан. Сүүлд бие нь өвдөөд эцэг эх нь нэрийг нь сольсон гэж дуулдаж байсан. ******* суманд Хү, Дэ нэртэй өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 39-40-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Ба нь 1979 оны 5 сарын 1-ний өдрөөс 1981 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл, 1984 оны 9 сарын 8-ны өдрөөс 1994 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
-Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 000013697 дугаартай хугацаат цэргийн алба хаасан тухай “Хү-гийн Дэ нь БХЯ-ны сайдын 1981 оны 6 сарын 9-ний өдрийн А/199 дүгээр тушаалаар Дундговь аймгаас 1981 оны 6 сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 166 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 5 сарын 28-ны өдрийн 165 дугаар тушаалаар 1984 оны 8 сарын 15-ны өдөр 430328 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх архивын лавлагаа /хэргийн 4-р хуудас/
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 8 сарын 6-ны өдрийн 08/473 дугаартай “Хөгжил нэгдэл, Хөгжил ХК”–ний талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/
-Дундговь аймгийн ******* сумын Архиваас 2019 оны 8 сарын 13-ны өдөр олгосон Х.Ба-ы 1986-1987 онуудад мал маллаж байсан талаарх лавлагаа / хэргийн 9-р хуудас/
-Х.Дэ-ийн 1986 оны 12 сар, 1987 оны 12 сарын жилийн эцсийн мал тооллогын баримт /хэргийн 13-17-р хуудас/
-Х.Дэ-эд МХЗЭ-ийн төв хорооноос 1982 оны 12 сарын 31-ний өдөр олгосон “Гэрчилгээ”, Дундговь аймгийн Намын хорооноос 1987 оны 5 сарын 15-ны өдөр олгосон “Талархалын хуудас”, Дундговь аймгийн Намын хорооноос 1988 онд олгосон “Шаргуу хөдөлмөрлөсний гэрчилгээ”, Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Ерөнхий хорооноос 1991 оны 2 сарын 4-ний өдөр олгосон “Талархал”, Улсын Үржил Фермээс 1992 оны 11 сарын 20-ны олгосон “Талархал”, Сангийн далай Үржлийн фермээс 1980 онд олгосон “Диплом” /хэргийн 19-25-р хуудас/
-Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс Х.Дэ-эд 1991 оны 12 сарын 9-ний өдөр олгосон, 1991-1993 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /26-27-р хуудас/
-Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс Х.Дэ-эд 1984 оны 12 сарын 24-ний өдөр олгосон, 1984 оны 9 сарын 8-ны өдөр Сангийн далай бригадад малчнаар томилов гэсэн тушаалын бичилттэй, 1984-1990 оны цалингийн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 28-29, 31-р хуудас/
-Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс Х.Дэ-эд 1979 оны 6 сарын 25-ны өдөр олгосон, 10943 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх /хэргийн 30-р хуудас/
-Гэрч С.Ду-н “...Х.Ба нь Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1979-1981, 1984-1993 он хүртэл төллөх мал маллаж байсан хүн. Ба 1981-1984 онд цэргийн алба хаасан. Ба Хөгжил нэгдэл тарсны дараа ч Далайн хөгжил хоршоонд мал маллаж байсан хүн. Би Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Цагаан Овоо бригадад 1971-1993 он хүртэл малчин байсан. Бид нэг суманд ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/
-Гэрч А.Ба-н “...Х.Ба нь Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1979-1981, 1984-1993 он хүртэл төллөх мал маллаж байсан хүн. Ба 1981-1984 онд цэргийн алба хаасан. Ба Хөгжил нэгдэл тарсны дараа ч Далайн хөгжил хоршоонд мал маллаж байсан хүн. Би Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1976-1993 он хүртэл малчин байсан. Бид нэг бригадад ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/
-Гэрч Л.Сэ-н “...Х.Ба нь Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1979-1981, 1984 оны 9 сараас 1993 он хүртэл төллөх мал маллаж байсан хүн. 1981-1984 он хүртэл цэргийн алба хаасан. Ба Хөгжил нэгдэл тарсны дараа 1996-2012 он хүртэл Хөгжил хоршоонд мал маллаж байсан. Би Дундговь аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Сангийн далай бригадад 1975-1993 он дуустал төллөх мал маллаж байсан. Бид нэг бригадад ажиллаж байсан учраас энэ хүнийг малчин байсан гэж мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 39-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Х.Ба нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б