Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 28 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/00358                                                  Дундговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжих 10-р гудамж 12 тоотод оршин суух, Э  овогт Л ын Д /ЗЮ64121566/-гийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй  139/2019/00363/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн Мандах нэгдэлд 1980 оны 8 сарын 29-ний өдрөөс 1982 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл хивсчнээр, 1982 оны 8 сарын 21-ний өдрөөс 1990 оны 3 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1990 оны 3 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д бичээч, бичиг хэргийн ажилтнаар тус тус ажилласан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг, бичилт нь шаардлага хангахгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Д 1980 оны 8 сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл, 8 жилийн дунд сургууль, Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д  ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Д-д хамаарах 1980-1982 онд Дундговь аймгийн Мандах нэгдэлд хивсчнээр, 1982-1990 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1990-1994 онд  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д бичээчээр  ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 7 сарын 29-ний өдрийн 256 дугаартай  тодорхойлолт,  нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.  /хэргийн 9 хуудас/

Нэхэмжлэгч Л.Д  1980 оны 8 сарын 29-ний өдрөөс 1982 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд хивсчнээр, 1982 оны 8 сарын 21-ний өдрөөс 1990 оны 3 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1990 оны 3 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, Нэгдмэл хөдөлгөөн ББХК-д бичээчээр  ажиллаж байсан  болох нь  дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 5 сарын 16-ны өдрийн 08/303 дугаартай “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл”,  2019 оны 5 сарын 16-ны өдрийн 08/302 дугаартай “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургууль”, 2019 оны 5 сарын 16-ны өдрийн 08/301 дугаартай “Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл”–ийн талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-7 хуудас/

-2019 оны 7 сарын 30-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон 005/001023 дугаартай Л.Д-гийн 1 дүгээр маягтын лавлагаа /хэргийн 8-р хуудас/

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын АДХГЗахиргаанаас Л.Д-д олгосон, 1980 оны 8 сарын 29-ний өдөр Мандах нэгдэлд илгээлтээр ирсэн учир нэгдэлд хивсчнээр томилов, 1982 оны 8 сарын 21-ний өдөр сумын АДХГЗ-ны зөвшөөрснөөр сургуульд цэвэрлэгчээр авч ажиллуулав, 1990 оны 3 сарын 20-ны өдөр өөр газар шилжих болсон учир ажлаас чөлөөлж Дэлгэрцогт сумын нэгдлийн мэдэлд шилжүүлэв, 1990 оны 3 сарын 20-ны өдөр Нэгдлийн бичээчээр томилон ажиллуулав, 1995 оны 1 сарын 1-ний өдөр МУ-н Засгийн газрын 171-р тогтоол, хөдөлмөрийн сайдын 188 тоот тушаалыг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг 1995 оны 1 сарын 1-ний өдрөөр тасалбар болгон хаав гэсэн бичилтүүд бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 16-18-р хуудас/

-Гэрч Л.Б-н “...Л.Д нь 1980-1982 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд хивсчин байсан. 1982-1990 дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан.  Би  1980-1982 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд эрхлэгч, 1982-1991 онд Мандах нэгдэлд айрагийн цех эрхлэгч, Мандах нэгдлийн туслах үйлдвэрт ноосны чанар шалгагч зэрэг ажлуудыг хийж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/

-Гэрч З.Ц-н “...Л.Д нь 1980-1982 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд хивсчин байсан гэсэн.  1982-1990 дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 1976-1995 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд  байрны багшаар ажилласан. Бид дээрх хугацаанд хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 27-р хуудас/

-Гэрч С.О-н “....Д нь 1980-1982 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд хивсчин байсан. 1982-1990 дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан. Түүнээс хойш шилжсэн, хаана ямар ажил хийснийг нь мэдэхгүй байна. Би  1980-1998 он хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсан. Бид нэг байгууллагад ажиллаж байсан учраас энэ хүнийг үйлчлэгч байсан талаар нь мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 28-р хуудас/

-Гэрч Д.Б-ны “...Л.Д нь 1990 оны 3 сарын 20-ны өдрөөс 1994 оныг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн бичээчээр ажиллаж байсан хүн. Би 1987-1997 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд нормчин, ачигчаар ажиллаж байсан хүн. Бид нэг нэгдэлд ажиллаж байсан, нэг нутагт амьдарч байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг / хэргийн 29-р хуудас/

-Гэрч Ю.Ц-н “...Л.Д нь 1990 оны 3 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн бичээчээр ажиллаж байсан хүн. Би 1976-1990 оны хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчин, 1990-1993 онд нэгдлийн туслах үйлдвэрт ажилтан, 1993-2005 он дуустал Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл, хоршоонд тус тус манаачаар ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд ажиллаж байсан, нэг нутагт амьдарч байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...”гэх мэдүүлэг /хэргийн 30-р хуудас/

зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн даргын 1980 оны 30 дугаартай, Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 34 дугаартай,  Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн даргын 1990 оны 09 дугаартай, 1991 оны 35 дугаартай тушаал, тушаалын хуулбарууд дээрхи ажилтаны нэр, 234134 дугаартай МУЗН-н гишүүний бат илэрхийлэх, 642052 дугаартай МҮЭ-н гишүүний бат илэрхийлэхийн хуулбарууд дээрхи гишүүний нэр  нэхэмжлэгчийн нэрээс зөрүүтэй  байх тул дээрхи баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. /хэргийн 10-11, 14-15, 19-21 хуудас/

Иймд  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,  133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э  овогт Л-ын Д /ЗЮ64121566/-г  1980 оны 8 сарын 29-ний өдрөөс 1982 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандах” нэгдэлд хивсчнээр, 1982 оны 8 сарын 21-ний өдрөөс 1990 оны 3 сарын 20-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан сумын “8 жилийн дунд сургууль”-д үйлчлэгчээр, 1990 оны 3 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Нэгдмэл хөдөлгөөн” нэгдэл, “Нэгдмэл хөдөлгөөн” ББХК, “Нэгдмэл хөдөлгөөн” хоршоонд  бичээч, бичиг хэргийн ажилтанаар  тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б