Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/40

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

                                           Прокурор Д.Ганцэцэг

                                            Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /цахим сүлжээгээр/

                                           Хохирогчийн өмгөөлөгч Р.Шүрхүү

                                           Хохирогч Д.Б /цахим сүлжээгээр/

                                           Хохирогч Э.Б /цахим сүлжээгээр/

                                           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М /цахим сүлжээгээр/

                                           Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан

                                           Шүүгдэгч Б.Б

                                            Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШТ/31 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Б.Б-д холбогдох эрүүгийн 1826000240039 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч,  шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бажиг овгийн Б.Б

 

Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүр” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн “Хонда Фит” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явахдаа тус замд зорчиж явсан “Тоёота Приус-20” маркийн автотээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хийсний улмаас зам тээврийн осол гаргаж, “Тоёота Приус-20” маркийн автотээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.О, Д.Н нарын амь нас хохирч, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Ц.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

                                                                                       

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, нотолбол зохих байдал гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 1826000240039 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаан,  Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг хэвээр үргэлжлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 Ахлах прокурор Д.Ганцэцэг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар  эсэргүүцэлдээ:

 Яллагдагч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүр” гэх нэртэй газар, хот хоорондын хатуу хучилттай асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн “Хонда Фит” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралтын 7.25-д “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.”, 10.6 е/-д “Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчиж тус замд зорчиж явсан Тоёота Приус-20 маркийн автотээврийн хэрэгслийг мөргөж Тоёота Приус-20 маркийн автотээврийн хэрэгслийн зорчигч М.О, Д.Н нарын амь нас хохирч, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.О-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 93 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 31 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүхийн тогтоолд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй гэж дүгнэсэн нөхцөл байдалд дараах тайлбарыг хийж байна.

Тухайлбал гэрч С.Э-ын “...би Анхбаярын хамт Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан юм. Тэгээд 17 цагийн орчимд Нарийнтээл сумаас зүүн тийш 18 км орчим зайд байрлах бетонон гүүрэн дээр нэг жижиг тэрэг зогсож байгаад гар өргөхөөр нь бид хоёр зогсоод юу болов гэж асуухад гүүрний хажуу руу машин орчихлоо гэж байсан...Жолоочоос бусад нь ямар ч хөдөлгөөнгүй байдалтай байсан болохоор нас барсан байна гэж бодоод амьд байгаагаар нь жолоочийг гаргаж авах гэж нэлээд удаан оролдсон. ...Ослын газар очоод харахад яг яаж байгаад осол болсон нь тодорхой мэдэгдэхгүй байсан. Гарсан мөрийг нь харахад гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед нэг нь нөгөөгөө мөргөөд л осол гарсан болов уу гэхээр харагдаж байсан. Тоормосны мөр гэх юм харагдаагүй. Харин гулгасан болов уу гэмээр мөр харагдаж байсан. ...Фит машины хажууд сууж явсан хүн нь жолоочдоо хандаж “чи арай зөөлөн явахгүй яасан юм” гэж хэлээд байгаа дуулдсан. Тэр үед жолооч нь юм яриагүй дуугүй л байсан.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 87-88 хуудас/

гэрч М.А-ын “...Эрдэнэ-Очиртой гүүрний доод тал руу далан руу буугаад осол аваарт орсон Приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машин дээр очсон чинь ертөнцийн зүгээр баруун тийшээ гүүр лүүгээ хамар нь харсан гүүрний хажуугийн хамгаалалтыг мөргөөд хол шидэгдсэн байдалтай, дотор нь сууж явсан 2 хүн нь хөдөлгөөнгүй, жолооч нь надад туслаач, намайг гаргаад өгөөч гэж байсан. ...Тэр үед осол гарчихсан байсан хойно би очсон. Зам нь үргэлжилсэн цагаан шугамтай засмал зам байсан. ...Фит маркийн машины жолооч, түүний хажууд сууж явсан хүмүүс болохоор бид хоёр Баянхонгор аймгаас гараад Улаанбаатар хот руу явж байгаа гэсэн. Дархан-Уул аймгийн хүмүүс гэж ярьж байсан. Гүйцэд түрүүлэх гэж байгаад ийм юм болчихлоо гэсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 89-90 хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон актад: “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багт “Шаргын гүүр” гэх газарт асфальтан замд “Хонда Фит” маркийн автомашиныг жолоодож явсан жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйл "7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16 а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчиж үргэлжилсэн цагаан зураас давж гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ 10-р бүлгийн 6е дахь заалт "эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт" гэснийг зөрчиж, уруу замын тойруу хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн байх үндэслэлтэй байна. ...Тусгай тэмдэглэл: тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчин автомашинаа зогсоох арга хэмжээ авалгүй эсрэг урсгалд орж замын хажуу руу онхолдсон байх үндэслэлтэй байна”. /1-р хх-ийн 49-50 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Техникийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэйгээр /3 хүн/ нэмэлт шинжилгээ хийж гаргасан... “2.1.Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын ЗЦТ-н зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот дүгнэлтийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 1 дүгээр бүлгийн 7.25 дугаар заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.”, мөн ЗХД-ийн 10 дугаар бүлгийн 10.6. е/ дэх заалт “Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтууд үндэслэлтэй байна. 2.2. Жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Б нь ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 1 дүгээр хавсралт 7-ын 25 дугаар заалт “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, тэмдэглэлүүдийг давахыг хориглоно.” Мөн ЗХД-ийн 10 дугаар бүлгийн 10.6. е/ дэх заалт "Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн учраас осол гарсан байх үндэслэлтэй. 2.3. Жолооч Ц.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл,

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай нэмэлт шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолоор Р.М, Ч.Г, Д.Н, У.У, Т.А нарыг, мөн өдрийн 04 дугаартай нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Ц.Алтан-Эрдэнэ, Х.Т, Х.С нарыг тус тус 1826000240039 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээчээр томилсон нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Шинжээч Р.М, Ч.Г, Д.Н, Т.А, Д.Д нар нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 246, 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 246/Б дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахдаа “ослын газрын үзлэгийн туйлын хангалтгүй хийснээс дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн атлаа шинжээч Р.М, Ч.Г, Д.Н, Т.А, У.У нар нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 246 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан нь эргэлзээтэй байна гэж шүүх дүгнэсэн атал дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь яагаад ойлгомжгүй, эргэлзээтэй байгааг тэмдэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

ӨВ АЗЗА ХХК нь “Арвайхээр Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай авто замын Шаргын бригадын төмөр бетон гүүр эвдэрч 1.921.110 төгрөгийн хохирол учирсан болохыг Засгийн газрын 1994 оны 8 дугаар тогтоолын 2-р хавсралт “үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам”, “Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон Улсын стандарт 17” дагуу бодож гарган нэхэмжилсэн байх тул “ӨВ АЗЗА” ХХК-д учирсан хохиролыг хуульд заасан журмын дагуу тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШТ/31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Шаргын гүүр” гэх газар хот хоорондын хатуу хучилттай асфальтан замд өөрийн эзэмшлийн “Хонда Фит” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явахдаа тус замд мөн чиглэлд зорчиж явсан “Тоёота Приус-20” маркийн автотээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хийсний улмаас зам тээврийн осол гаргаж, “Тоёота Приус-20” маркийн автотээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн М.Оюундэлгэр, Д.Намжилсүрэн нарын амь нас хохирч, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Ц.Отгонбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй гэж дүгнэн Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй хууль ёсны болсон байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гэрч Ж.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Б.Б бид хоёр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 13 цаг өнгөрч байх үед Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орохоор гарсан. ... Тэгээд Баянхонгор аймгаас гарч явж байгаад Түйн голын гүүр гарч нэг зогсож Номгон хайрхандаа сүү өргөчихөөд хөдөлсөн. Тэрнээс өөрөөр замдаа зогсоогүй. Тэгээд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум өнгөрөөд “Шаргын гүүр” орох үед эргэлттэй хэсэг тойроод гарч ирэх үед Б.Бгийн машины урд “Приус-20” маркийн машин явж байсан. Тэгээд гүйцэж түрүүлэх хөдөлгөөн, үйлдэл хийх үед нөгөө “Приус-20” маркийн машины жолооч дагаад хурдаа нэмсэн. Дагаж уралдаж давхиад байх шиг байсан чинь гэнэт бетонон гүүр тулаад ороод ирсэн. Тэр Б.Б гүйцэж түрүүлээд нөгөө машины урдуур дараад орсон чинь түс тас хийгээд явчихсан. Манай машины араас л ёвроод манай машин гүүрэн дээр нэг бүтэн эргээд гүүрэн дээрээ үлдсэн. Нөгөө машин гүүрний хажуу тал руу нисэж унасан байсан. Яг мөргөлдсөний дараа нэг хэсэг юу болсон талаар мэдэхгүй байгаа юм. Тэгээд байж байтал хотоос чиглэлтэй нэг том машин ирж зогссон. Тэр машины жолооч хамт явсан хүнийхээ хамт гүүрний доор унасан байсан “Приус-20” маркийн машины хаалгыг хөшиж онгойлгож жолоочийг нь гаргаж ирсэн. Тэр машинд бусад хүмүүс нь нас барсан байсан.../1-р хх-80-81х/ гэсэн мэдүүлэг,

 1. Жолооч Б.Б нь “Хонда Фит” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйл “7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а.б.в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно”-ыг зөрчсөн, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.б.е дахь заалт “Эсрэг урсгал сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг”-ийг, Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”-ыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч Б.Б нь дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна.

2. Жолооч Ц.О нь замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байна. Жолооч Ц.О нь Тоёото Приус-20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчсөн байна...” гэсэн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч Э.Б-н 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаартай  дүгнэлт /1-р хх-122х/ мөн дүгнэлийг хүлээн зөвшөөрсөн тус аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн техникийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /1-р хх-130х/,

автомашины зүүн ба баруун талын эвдрэлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж тооцолгүйгээр хэмжилт хийсэн нь тухайн ослын шалтгаан нөхцөлийг төсөөлөх боломжийг багасгаж байна. Осолд холбогдсон жолооч нарын ажиллах чадварыг тодорхойлоход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгагч багажаар ослын газар дээр тогтоох шаардлагатай байсан. Дээрх олон шалтгаан нөхцөлийг тогтоохгүйгээр дүгнэлт гаргах боломжгүй тул өмнө гаргасан дүгнэлтүүд учир дутагдалтай гэж үзэж байна.

 “...Эд ангийн байдалд дүгнэлт хийхэд автомашинууд хоорондоо шүргэлцсэн хэд хэдэн цэг байх магадлалтай байх бөгөөд үл хөдлөх зүйл мөргөсөн олон цэгийг хэргийн газрын үзлэг хийхдээ анхаарч бэхжүүлээгүйгээс дүгнэлт гаргах боломжгүй болсон гэж үзэж байна. Хэд хэдэн удаа шүргэлцсэн байх магадлалаас харахад жолооч нарын ажиллах чадвар анхаарал татаж байгаа боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоож чадаагүй, хэн нь гүйцэж түрүүлсэн эсэхийг тодорхойлоогүй гэх мэтчилэн олон ажиллагаа дутуу хийгдсэн нь цаашид дүгнэлт гаргах боломжгүй болгосон гэж үзэж байна.” гэсэн Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 246 дугаартай бүрэлдэхүүнтэй /шинжээч Р.Мөнхбаяр, Ч.Ганбат, Д.Нямдорж, Т.Анхбаяр, Д.Далайцэрэн /шинжээчийн  дүгнэлт /2-р хх-140х, 142х/,

Жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Б.Б нь 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 заалт 'Замын хөдөлгөөнд оролцогч аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 1 дүгээр хавсралт 7-ын 25 дугаар заалт "7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3 тэмдэглэлүүдийг давахыг хориглоно", мөн ЗХД-ийн 10 дугаар бүлгийн 10.6. е/дэхь заалт "Эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэд түрүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн учраас осол гарсан байх үндэслэлтэй байна.

Жолооч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Э.Батцэрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02 тоот дүгнэлт болон тус тасгийн дарга цагдаагийн ахмад цолтой Д.Гомбосүрэнжав, зохицуулагч, цагдаагийн ахмад цолтой Б.Нямдаш, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Э.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэд автомашины эвдрэл, зам, замын байгууламж дээрх ул мөрийг хэрхэн тооцож дүгнэсэн нь тодорхойгүй байх тул үндэслэлтэй эсэхийг дүгнэх боломжгүй байна... гэсэн Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 246/Б дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт/З-р хх-231-239х/ зэргээс үзэхэд Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй эсэхэд эргэлзээ төрөх  үндэслэлтэй байгаа бөгөөд энэ эргэлзээг үгүйсгэх үүднээс хэрэгт авагдсан техникийн шинжээчдийн дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх талаар дахин шинжээч томилон  дүгнэлт гаргуулах зүйтэй юм.

 Мөн гэрэл зургийн үзүүлтээс /1-р хх-3-36х/ харахад зам тээврийн осол болсон Шаргын багийн төмөр бетон гүүрийн хашлагын дөрвөлжин хэлбэрийн бетонон хавтан салж унаснаас өөр эвдрэл үүссэн эсэх нь тодорхой, ямар үндэслэлээр 1921110 төгрөгийн хохирол учирсанг нотлоогүй байна.

 

Шүүхийн тогтоолын 2 дахь заалтад байгаа техникийн шинжтэй алдааг залруулах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШТ/31 дүгээр шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хэргийг” гэсний ард “прокурорт очтол” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээн, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.