| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00372/И |
| Дугаар | 359 |
| Огноо | 2019-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 359
2019 оны 08 сарын 28 өдөр Дугаар 139/ШШ2019/00359 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт Го гийн М /*******/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 139/2019/00372/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дундговь аймгийн ******* сумын нэгдэл дундын үйлдвэрт 1976 оны 7 сарын 1-ний өдрөөс 1977 оны 6 сарын 19-ний өдөр хүртэл худгийн моторчин, мужаан, барилгачин зэрэг ажлуудыг хийж байсан. .... 1980 оны 8 сарын 1-ний өдрөөс 1981 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Тээврийг удирдах газар жолоочоор, 1981 оны 8 сарын 30-ны өдрөөс 1992 оны 5 сарын 17-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын нэгдэл дундын үйлдвэрт жолооч, засварчнаар, 1992 оны 5 сарын 18-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Гэрэлт зам ХК-д жолоочоор ажилласан. Гэвч дээр хугацааны ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарч ирэхгүй байна. Иймд дээр хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Хөдөлмөрийн дэвтэр анх нээлгэхдээ өргөмөл эцэг Ягийн нэрээр бичигдсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Го овогтой М намайг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.До шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, дээрх хугацаанд Г.М-гийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн Г.М-г хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М Дундговь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1976 оны 7 сарын 1-ний өдрөөс 1977 оны 6 сарын 19-ний өдөр хүртэл, 1980 оны 8 сарын 1-ний өдрөөс 1981 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Тээврийг удирдах газарт, 1981 оны 8 сарын 30-ны өдрөөс 1992 оны 5 сарын 17-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 5 сарын 18-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Гэрэлт зам ХК, Бүрдийн домог ХК-д ажиллаж байсан байдал тогтоолгох, Я гийн М гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.М-д хамаарах Дундговь аймгийн ******* сумын нэгдэл дундын үйлдвэрт 1976 оны 7 сарын 1-ний өдрөөс 1977 оны 6 сарын 19-ний өдөр хүртэл худгийн моторчин, мужаан, барилгачин, 1980 оны 8 сарын 1-ний өдрөөс 1981 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Тээврийг удирдах газар жолоочоор, 1981 оны 8 сарын 30-ны өдрөөс 1992 оны 5 сарын 17-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын нэгдэл дундын үйлдвэрт жолооч, засварчнаар, 1992 оны 5 сарын 18-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Гэрэлт зам ХК-д жолоочоор ажиллаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 8 сарын 6-ны өдрийн 254 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн ******* сумын засаг даргын тамгын газрын 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 3/175 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. /хэргийн 7,17 хуудас/
Нэхэмжлэгч Г.М нь Я М гэх эзэмшигчийн овог нэрийн бичилт бүхий 1976 оны 7 сарын 1-ний өдөр Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь
-Го-гийн М-гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 3-р хуудас/
-******* овогт Гогийн Мгийн 1-р маягтын лавлагаа /хэргийн 9-р хуудас/
-Гэрч Н.Ц-н “...Мгийн эх нь Х, эцэг нь Го гэдэг хүн байсан юм. Я гэдэг хүн Гогийн ах байсан. Я гэдэг айлд Мг өргүүлсэн байсан. Я гуай нас бараад М гэртээ буцаад ирсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг байсан. Я гэдэг хүн Мгийн өргөмөл эцэг, хойд эцэг нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/
-Гэрч Б.Д-н “...Мгийн төрсөн эцэг нь Го гэдэг хүн байсан, эх нь Х гэдэг хөгшин байсан. Я нь Гогийн дүү юм уу ах нь байх. Тэр айлд өргөгдсөн байх. Я гэдэг айлд өссөн учраас хөдөлмөрийн дэвтэр дээр нь Ягээр овоглож бичсэн байж магадгүй. Хэзээ яаж өргөгдсөн талаар нь нарийн мэдэхгүй байна. Иргэний бүртгэлд ямар овог нэрээр бүртгэлтэй талаар нь мэдэхгүй. Овог нэрээ сольсон эсэхийг нь мэдэхгүй. Надтай хамт ажиллаж байх хугацаанд манай хамт олон энэ хүнийг Гогийн М гэдэг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 30-31-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.М 1976 оны 7 сарын 1-ний өдрөөс 1976 оны 7 сарын 15-ны өдөр хүртэл нь Дундговь аймгийн ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд худгийн моторчин, 1976 оны 7 сарын 15-ны өдрөөс 1977 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт мужаан, слесарь, 1980 оны 8 сарын 1-ний өдрөөс 1981 оны 8 сарын 30-ны өдөр хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 17-р баазад жолоочоор, 1981 оны 8 сарын 30-ны өдрөөс 1992 оны 4 сарын 6-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт жолооч, засварчин 1992 оны 4 сарын 6-ны өдрөөс 1995 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Гэрэлт зам, Бүрдийн домог ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
-Дундговь аймаг дахь Татварын хэлтсийн 2019 оны 8 сарын 2-ны өдрийн 08/481 дугаартай “ ******* сумын Нэгдэл дундын үйлдвэр, Гэрэлт зам ХК, Бүрдийн домог ХК”–ний талаарх, 2019 оны 8 сарын 28-ны өдрийн 08/505 дугаартай “Мандалговь хотын 17-р бааз”-ын талаарх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 6, 36 хуудас/
-Я.М-д 1976 оны 7 сарын 1-ний өдөр Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон “1976 оны 7 сарын 1-ний өдрөөс Дундговь аймгийн ******* сумын нэгдэлд худгийн моторчноор томилов, 1976 оны 7 сарын 15-ны өдөр Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлтэй тохиролцсоны үндсэн дээр автомашины слесариар авч ажиллуулав, 1976 оны 10 сарын 7-ны өдөр Нэгдэл дундын үйлдвэрт барилгын салбарт мужаанаар шилжүүлэн ажиллуулав, 1977 оны 6 сарын 10-ны өдөр урд тохиролцсон ёсоор уул ажлаас чөлөөлж, Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн мэдэлд шилжүүлэв, 1977 оны 6 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн цэргийн хэлтсээс ардын албанд шилжүүлэв, 1980 оны 6 сарын 2-ны өдөр Ардын цэргийн хугацаа дууссан тул Батлан хамгаалах яамны н/162-р тушаалаар чөлөөлөв, 1980 оны 8 сарын 1-ний өдрөөс Т.У газар автомашины жолоочоор авч ажиллуулав, 1981 оны 8 сарын 30-ны өдөр Т.У газрын автомашины жолоочийн ажлаас чөлөөлж, ******* сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн мэдэлд шилжүүлэв, 1981 оны 11 сарын 2-ны өдөр засварын газарт засварчнаар авч ажиллуулав, 1985 оны 5 сарын 17-ны өдөр засварчны ажлаас чөлөөлж мэргэжлийн дагуу тээврийн автомашины жолоочоор шилжүүлэн ажиллуулав, 1992 оны 1 сарын 2-ны өдөр Гэрэлт зам хувьцаат компани болон зохион байгуулагдаж байгаа тул жолоочоор шилжүүлэн ажиллуулав, 1995 оны 1 сарын 1-ний өдөр ЗГ-ын 171-р тогтоол, ХАБХЯ-ны Сайдын 188-р тушаалын үндэслэн хөдөлмөрлөсөн хугацааг нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв” гэсэн бичилтүүд бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 10-12-р хуудас/
-Г.М-гийн 1981, 1987, 1989, 1991 онд цалин хөлс авч байсан баримтууд /хэргийн 14-21 хуудас/
-Гэрч Н.Ц-н “...Г.М нь Дундговь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980-1994 он дуустал слесарь, ачигч, жолооч, барилгачин зэрэг ажлуудыг хийдэг байсан. 1977-1980 онд цэргийн алба хаасан. Би 1980-1998 онд Дундговь аймгийн ******* сумын Нэгдэл дундын үйлдвэрт нягтлангаар ажиллаж байсан, бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 25-26-р хуудас/
-Гэрч Б.Д-н “...Г.М нь Төмөр замын техникум төгсөж ирээд, 1980-1981 онд Тээврийг удирдах газар буюу 17-р баазад жолооч, механикчаар, 1981-1996 он хүртэл ******* суманд байрлаж байсан Нэгдэл дундын үйлдвэрт жолооч, автомеханикчаар ажиллаж байсан хүн. Нэгдэл дундын үйлдвэр бүтцийн өөрчлөлт орж, Гэрэлт зам ХК болоход Г.М дээрх ажлаа хийж байсан. Би 1980-1995 онд ******* суманд байрлаж байсан Нэгдэл дундын үйлдвэрт жолооч, механикчаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүнийг ажиллаж байсан гэдгийг мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/
-Гэрч Д.Л-н “...Г.М нь 1981-1994 он хүртэл ******* суманд байрлаж байсан Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан хүн. Өмнө нь засварчин, слесарь зэрэг ажлуудыг хийж байсан байх. Би 1982-1996 онд ******* суманд байрлаж байсан Нэгдэл дундын үйлдвэрт жолоочоор ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр нь Гэрэлт зам хувьцаат компани, Бүрдийн домог хувьцаат компани болж өөрчлөгдсөн. Би дээрх хугацаанд жолоочоор ажиллаж байсан. Би Г.М-тай Нэгдэл дундын үйлдвэрт хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч Г.М нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б