Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000017 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр  сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын Засаг даргын ******* ******* ******* ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт аймгийн ******* сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* Түвшинтуяа /РД: /.  

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 17 цагийн орчимд аймгийн ******* сумын 1 дүгээр баг тоотод оршин суух гэрт нэвтэрч монетон кулонтой гинж, монетон хос ээмэг, мөнгөн кулонтой гинж,  шигтгээтэй төмөр ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж бусдад 756,000 /долоон зуун тавин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2022 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 08 цагт ажилдаа явахдаа гэрийнхээ баруун хананд байрлуулсан ягаан өнгийн шкафанд өөрийн гоёлын эд зүйл хадгалдаг хар өнгийн дөрвөлжин савандаа монетон ээмэг, монетон гинжний хамт хийж орхиод ажилдаа явсан. Өдөр 15 цаг 30 минутын орчим гэртээ ирж галдаа нүүрс хийчихээд ажил руугаа явахдаа гэрээ цоожлохгүй хаалгаа хаачихаад гарсан тухайн үед удахгүй ирнэ гэж бодоод гарсан боловч нэг өвчтөн ирээд үзсээр байтал 20 цаг болж гэртээ иртэл, манай гэрт хүн ороод гарсан шинжтэй цастай гутлын мөр байсан. Тухайн үед хулгай орсон гэж бодоогүй хэн орж ирсэн юм бол гэж бодоод анзаараагүй. Тэгээд гэрийнхээ юмыг угааж байгаад, машинаа хучилгаар хучаад орж иртэл манай дүү аймгаас над руу залгаад, та маргааш аймаг ирэхдээ монетон ээмэг, гинжээ аваад ирээч би шинэ жилдээ зүүгээр өгье гэхээр нь за гээд ээмэг, гинж хийсэн саваа хартал байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ... надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” ... гэжээ. /хх-ийн 17-20 тал/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08 тал/

-Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургын үзүүлэлт  /хх-ийн 09-12 тал/

-Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 13 тал/

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

-“Damno хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-36 тал/

- “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 45 тал/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/

-Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

 

Шүүгдэгч ******* овогт ******* Түвшинтуяа нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд аймгийн ******* сумын 1 дүгээр баг тоотод оршин суух хохирогч гэрт нэвтэрч монетон кулонтой гинж, монетон хос ээмэг, мөнгөн кулонтой гинж,  шигтгээтэй төмөр ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж бусдад 756,000 /долоон зуун тавин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч , гэрч З.Ганчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургын үзүүлэлт, эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, “Damno хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт, “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хохирол төлсөн талаарх баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1/нэг/ жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч т 756,000 /долоон зуун тавин зургаан мянган/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мөн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* Түвшинзаяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бусдын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 / нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******гийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Л.БАТЖАРГАЛ