Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/102

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 232000000088  дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 2 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* ******* *******” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, ээж, хүүхдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр баг ******* ******* ******* ХХК-н байранд оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* /РД: 8622772/.

Шүүгдэгч Б. нь Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг махны газарт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4 цагийн орчим иргэн үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь мөргөж “зүүн дээд зовхинд мэс заслын оёдол бүхий шарх, дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Б. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хохирогч зун наймдугаар сард манай махны үйлдвэрт нэг үхрийн мах өгч байсан. Тэр үед махыг нь хиллээд авах гэтэл тэр мах нь үмхий, үнэр орсон мах байсан. Ийм мах авахгүй, манайх ийм мах авддаггүй юм аа гэхэд сэрүү ортол хөлдөөгчиндөө түр хадгалаад өгөөч гэж үлдээж байсан юм. Сая 2 сард ирж махаа авахдаа махнаас маань дутсан байна гэж хэрүүл маргаан үүсгэж, тэгэх учиргүй гэхэд чамд хамаагүй банди минь гэх зэргээр намайг доромжилсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэв.

 

 Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “... манай аав нь 2022 оныд махны цехэд 4,5 үхрийн мах өгч байсан юм. Тэгэхээр нь би тус цехэд мах авдаг ахаас өмнө жил аавын өгсөн үхрийн махны үлдэгдэл махыг авъя гэж хэлэхэд ав гэж хэлсэн. ... би өөрийн улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслийг мах ачих байрных нь үүдэнд ухрааж тавиад махаа ачсан юм. Тэгээд дүү бид хоёр махаа ачиж дуусаад ахад хэдэн кг мах ачсан талаар бичиг хийгээд өгчих гэж хэлэхэд ах элдвээр хэлээд бид хоёрыг тэнэг мангараар нь дуудаад хэрэлдэж, маргалдсан. ... цаанаас нь хамт ажилладаг гэх залуу чи муу гөлөг юу гээд байгаа юм бэ гэхээр нь би чамд ерөөсөө хамаагүй шүү чамтай яриагүй ах бид хоёр юм ярьж байна гэхэд үүдэнд зогсож байснаа шууд гарч  ирээд миний зүүн шанааруу нэг удаа цохисон. ... бид хоёр барьцалдангаа үүднээс холдож машины хажуугаар өнгөрөхөд намайг түлхэж машины баруун тольны гадна никиль хэсгийг цохиж унагаасан. Тэгээд машины урд хэсэгт очиж барьцалдаж байхад нь миний нүүрлүү мөргөсөн бөгөөд зууралдаад байж байхад зүүн хөмсөг хэсгээс цус гарч би гараараа арчсан. ... 43.950 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хэрэв хохирлыг барагдуулчих юм бол надад гомдол санал гэх зүйл байхгүй ... гэжээ. /хх-ийн 0- тал/

 

-Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 6 тоот дүгнэлтэд:

. биед зүүн дээд зовхинд мэс заслын оёдол бүхий шарх, дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 29-30 тал/

           

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/

-Яаралтай тусламжийн хуудас  /хх-ийн 40 тал/

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /хх-ийн 7 тал/

-Damno хөрөнгийн үнэлгээний компаний “хөдлөх хөрөнгө” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-45/

- ДОР улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 46 тал/

   -Хаан банк мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн 67 тал

  -Doza эмийн сан зарлагын баримт /хх-ийн 64 тал/

-Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-65 тал/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хх-ийн 57-62 тал/

-Шүүгдэгч Б.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч овогт ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ******* ХХК-ний махны газарт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 4 цагийн орчим хохирогч үл ялих зүйлээр маргалдаж толгойн тус газарт нь мөргөж “зүүн дээд зовхинд мэс заслын оёдол бүхий шарх, дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас Damno хөрөнгийн үнэлгээний компаний “хөдлөх хөрөнгө” шинжээчийн дүгнэлт, ДОР улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Хаан банк мөнгөн шилжүүлэгийн баримт, Doza эмийн сан зарлагын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.******* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б. нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн ., .2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б.гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн түүний ДОР улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгсэлд 200,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б. нь “... надад учруулсан хохирлыг төлж барагдуулсан цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж ...” Дорнод аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б. нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /нэг/ ширхэг сидийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.гийн 8622772 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн -4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

.Шүүгдэгч овогт ******* г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  Б.г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /******* зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван ******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. . Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди /нэг/ ширхэг сидийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.д 63,950 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн 8622772 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.БАТЖАРГАЛ