Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/шш2021/0683

 

 

 

 

 

     2021              10               20                                            128/ШШ2021/0683      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Д.Ё

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газрын алба

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: Ж.С

Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгчийн эзэмшил газраа өмчлөх хүсэлтийн дагуу иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийж бүртгэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн Газрын хуулийн дагуу эзэмшиж байсан газрыг бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, дээрх эс үйлдэхүйн улмаас бусдын эзэмшил газрыг нэхэмжлэгчид өмчлүүлж, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжийн Д.Ёд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжийн Б.Бболон түүний гэр бүлийн гишүүдэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхардуулан газар өмчлүүлсэн хэсэг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, уг хууль бус захирамжийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 461 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшиж байсан, одоо хүртэл бодит эзэмшилд нь байгаа газартай давхардуулан өмчлүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, хариуцагч Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М/шүүх хуралдааныг нээхэд байсан боловч техникийн саатал гарсны улмаас шүүх хуралдааны дундаас гарсан/, хариуцагч Сонгинохайрхан дүүрэг газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд Ж.С, Б.Б, гэрч Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ё нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Нэхэмжлэгчийн эзэмшил газраа өмчлөх хүсэлтийн дагуу иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийж бүртгэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн Газрын хуулийн дагуу эзэмшиж байсан газрыг бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Дээрх эс үйлдэхүйн улмаас бусдын эзэмшил газрыг нэхэмжлэгчид өмчлүүлж, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны дугаар сарын 24-ний өдрийн 122 дугаар захирамжийн Д.Ёд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжийн Бгийн БУболон түүний гэр бүлийн гишүүдэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхардуулан газар өмчлүүлсэн холбогдох хэсэг хууль бус захиргааны акт байсныг тогтоолгох. Хууль бус захирамжийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 461 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшиж байсан, одоо хүртэл бодит эзэмшилд нь байгаа газартай давхардуулан өмчлүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж дараах үндэслэлийг шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ:  “Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны хариу тайлбараас нэхэмжлэгчид өмчлүүлсэн газар нь түүний эзэмшиж байсан, өнөөдрийг хүртэл бодит эзэмшилд нь байгаа газар биш бөгөөд нэхэмжлэгчид бусдын эзэмшиж байсан газрыг өмчлүүлсэн болохыг олж мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Газрын хуулийн дагуу эзэмшиж байсан газар нь иргэнд өмчлүүлэх газрын байршилд тусгагдсан бол иргэн тухайн газраа хуульд заасан хэмжээний /700 м2/ дотор шууд өмчлөн авах эрхтэй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд дүүргийн Газрын алба эзэмшилд байгаа газрыг нь хэмжиж бодит хэмжээг нь тогтоон кадастр хийж, мэдээллийн санд бүртгэн, хүсэлтийг нь Нийслэлийн Засаг даргад уламжлах, Нийслэлийн Засаг дарга тухайн иргэн энэ эрхтэй этгээд мөн болохыг нотолж өмчлүүлэх шийдвэр гаргахаар хуульчилсан байна газрыг /энэ газар гэдэгт газрын байршлаас гадна газрын хэмжээ хамаарна/ өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг нотолж өмчлүүлэх шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

Иргэн Д.Оөмчлүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 2*******,*******хашааны газар нь тухайн үед 633 м2  хэмжээтэй байсан бөгөөд энэ хэмжээгээр тухайн газрыг Д.Ёд өмчлүүлж, дараа нь байршлыг нь мэдээллийн санд өөрчлөн бүртгэхдээ хууль бус захирамжаа залруулаагүй, харин захирамжид заасан талбайн хэмжээгээр газрын бодит хэмжээг багасган мэдээллийн санд бүртгэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ. Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, бүртгэх үүргээ хуульд зааснаар биелүүлээгүй Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгаж, бусдын газрыг нэхэмжлэгч Д.Ёд өмчлүүлсэн Нийслэлийн засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар өмчлөх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулснаар нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх сэргэх юм. Иймд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.3, 106.3.4, 106.3.12-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар Д.Ёы эзэмшилд байгаа газрыг өмчүүлэх шийдвэр гарсан. Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 д заасан иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн дагуу өмчлүүлэх газрын төлөвлөгөөнд тусгагдсан бол иргэнд шууд өмчлүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байгаа. Иргэн Д.Ёд газар өмчлүүлэхдээ өөрийнх нь газар биш одоо маргаж байгаа газраас зүүн тийш 3-н нэгж талбайг алгасаж н.Д.О гэдэг хүний нэр дээр байгаа өөр нэгж талбайг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байдаг. 2008 онд мэдээллийн санд авто кат /босоо зураг/ программ шинэчлэгдэж одоогийн хэвтээ зураг болсон. Энэ үед Д.Ёы газрын байршил буруу өөр хүний газрыг өмчлүүлсэн байна гэдэг нь тогтоогддог. н.Д.О гэдэг хүний андуурч өмчлүүлсэн газрын хэмжээ нь Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай хуульд зааснаар 630 м талбайг эзэмшиж байсан. Анх өмчлүүлэхдээ нэгж талбайг андуурч өмчлүүлээд 2008 онд программ шинэчлэгдэх үеэр шинээр программд оруулж ирэхдээ газрын алба шийдвэртээ өөрчлөлт гаргахгүйн тулд Нийслэлийн засаг даргын 630 м өмчлүүлэх шийдвэрт өөрчлөлт оруулахгүй зорилгоор н.Д.Оын буруу өмчлүүлсэн хүний газрын хэмжээг шууд зурагт зөөж зургийн аргаар Д.Ёы газрын хэмжээг багасгаж урд талаас нь хасахдаа Б.Бн эзэмшилд байсан газраас оруулсан шийдвэр гаргасныг олж мэдсэн байдаг.

Сонгинохайрхан дүүргийн газрын алба газар дээр хэмжилт хийх, хэмжсэн цэг тэмдэгтийг мэдээллийн санд бүртгэх, мэдээллийн санг хөтлөх, мэдээллээр хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир иргэн Д.Ёы хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн.

1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Газрын тухай хуулийг үндэслээд Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас “Мн” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн ажилчдын зуслангийн байр, өвлийн байр барихаар хүсэлт гаргаж 1 гишүүнд 1000 м газар ноогдохоор 10 гишүүнд авсан байдаг. Энэ зарчмаар иргэн Д.Ёд өвөл, зуны 2 байшинтай 1000 м газар оногдсон байдаг. Өвлийн байшинтай газрыг гуравдагч этгээд н.Бд худалдаж хашаа 2 хэсэг хуваасан. 2002 оноос 2003 оны үед амаар хэлцэл хийж худалдсан байдаг. Энэ үед өвлийн башингын ар хэсэгт 1 м хэмжээтэй газар үлдээгээд н.Б худалдаж аваад 2006 онд эзэмшихээр шилжүүлж авахдаа хүү Б.Бд шилжүүлсэн.

2004 онд зураг буруу хийгдсэнээс болоод өөрийн эзэмшилд байгаагүй иргэн Д.Ёы эзэмшилд байсан газар зургаар ороод өмчлөгдсөн байдаг.   2006 оноос 2007 онд Б байшиндаа засвар хийх гэсэн юм танайх арын талбайд газар гаргаад өгөөч гэсний дагуу хоорондоо тохиролцоод иргэн Д.Ё хашаагаа 1 м гаран татаж өгсөн байдаг. Энэ хэрэг маргаан үүсэх үндэслэл нь Сонгинохайрхан дүүргийн газрын алба өөр хүний бага хэмжээтэй газрыг Д.Ёд өмчлүүлээд хамар хашаагаа хуваахдаа 630 м талбайг гэрчилгээ, шийдвэрт тааруулаад зургаар хуваасан байдаг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 2-т заасан үндэслэлүүдийг дурдаад эзэмшиж байсан газрыг бүхлээр нь өмчлүүлэх хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн. Ийм учраас манай зүгээс гаргаж байгаа 5-н шарлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.  

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Д.Ё нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжийн Бгийн БУболон түүний гэр бүлийн гишүүдэд өмчлүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/74 тоот шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн *******,******* тоот хаягт 5 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар 540 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.Бд эзэмшүүлж улмаар 2006 онд нийслэлийн Засаг даргын 147 тоот захирамжаар "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргасан байна. Иргэн Д.Ё Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн хүсэлтээр 630 м.кв газрыг өмчилсөн байдаг. Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхдээ "Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2 заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”-ээр энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дүүргийн Газрын алба иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, газрын заагийг тогтоох, тэмдэглэх бүртгэх ажиллагааг хариуцан гүйцэтгэх, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 нийслэлийн Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргахаар тус тус заасан. Нэхэмжлэгчийн газар өмчлөлийн хувийн хэрэгт байгаа 2004 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас нэхэмжлэгчид олгосон AutoCad программын кадастрын зургаас харахад газар өмчлүүлэх үед нэхэмжлэгчийн газрын хэмжээ уртаашаа 30м, өргөөшөө 21.1м буюу 633м2 байсан бөгөөд энэ хэмжээгээр газрыг өмчлүүлсэн байна. 2004 оноос газрын мэдээллийн сангийн AutoCad программыг ArcGis программд шилжүүлэхэд нэгж талбарын талбайн хэмжээнээс хамаарч 600-700 м2 орчим талбайд 50-100 м2 талбайн зөрүү гарч байсан. Талбайн хэмжээний зөрүүг нийслэлийн Засаг даргын захирамжаар “Кадастрын зурагт өөрчлөлт орсон” гэдэг үндэслэлээр залруулах ажиллагаа хийгддэг.

Нэхэмжлэгч нь 2006 оныг хүртэл 2 программын хооронд гарсан талбайн хэмжээний зөрүүг залруулах хүсэлт гаргаагүй тул 2006 оны 147 дугаар захирамжаар Б.Бд газар өмчлүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас газар дээр нь очиж хэмжилт хийлгүйгээр мэдээллийн сангийн зурган дээр иргэн Д.Ё, Б.Бнарын хашааны нийт хэмжээнээс нэхэмжлэгчид AutoCad-ын зургаар өмчлүүлсэн газрын хэмжээг хасч үлдсэн газрыг Б.Бд өмчлүүлэх газрын кадастрын зураг болгон мэдээллийн санд бүртгэснээр Б.Бд дүүргийн Засаг даргын 2002 оны Б/74 дүгээр захирамжаар нөхөн олговрын гэрчилгээ авсан 540 м2 газрын хэмжээг 680м2 болгон өмчлүүлсэн байна. Иргэн Д.Ё, Б.Бнар нь тухайн 2 айлын хашаа барьснаас хойш, мөн нэхэмжлэгч газраа өмчлөн авснаас хойш газар дээр байгаа газрын хэмжээний талаар өнөөдрийг хүртэл маргаж байгаагүй, тухайн газрын анхны агаараас авсан зураг /Google Earth программын 2004 оноос хойших зураг/-аас харахад хашаагаа анх хуваан авснаас хойш хэмжээнд өөрчлөлт ороогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна” гэв.

Хариуцагч Улсыг бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Д.Ёгийн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Сонгинохайрхан дүүргийн 2*******, ******* дугаар гудамжны 8 тоотод байрлах, 680 м.кв талбайтай, 18******* тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Нийслэлийн засаг даргын 2006 оны 147 тоот захирамжаар олгосон 00******* тоот Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, 2009 оны 9 сарын 7-ны өдрийн 461 тоот “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай захирамж, газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 2011 оны 4 сарын 18-ны өдөр иргэн /П/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэсэн байна. Б.Б2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 195 дугаартай нотариатчийн гэрчилсэн газар худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх нь иргэн Ж.С //-т шилжиж бүртгэн 0 тоот гэрчилгээ олгосон байна. Дээрх газруудын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 13, 14 дүгээр зүйл, “Монгол улсын иргэнд газар хуулийн өмчлүүлэх тухай” хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу бүртгэсэн байна” гэв.  

Гуравдагч этгээд Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2013 онд Б.Бгөөс хашаа байшинг худалдаж авсан. Тухайн үед манай хашаа хойшоо 2-3 метр сунгагдана гэж хэлсэн. 2018 онд байшингаа буулгаад шинээр байшин барих зорилготой кадастрын зураг шинээр хийлгэхэд зүүн талаараа 2 метр, баруун талаараа 3 метр орчим газар байна гэж зааж өгсөн. Баруун талд айлын амбаар байсан учир 2 метрээр хашаагаа татсан. Хашаа татахаасаа өмнө Д.Ётой холбогдох гээд чадаагүй.

Д.Ёы нэхэмжилж байгаа газар нь манай байшинг оруулаад 75 м газар байгаа юм. Нэхэмжилж байгаа газраа хойш нь татаад сунгах боломжтой” гэв.

Гуравдагч этгээд Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..2002 онд тухайн өвлийн байшинг миний аав н.Б худалдаж авч өгөх үед гадуураа банзан хашаатай, дотор хашаа нь 1 метрээс дээш өндөртэй садан хашаатай, эзэмших гэрчилгээтэй байсан. Байшингынхаа ар талд дор 2 метр садан хашаатай газар байсан. Намайг тээврийн жолоонд явсан хойгуур манай хашааны баруун хойд буланд 2 метр гаран урттай амбаар барьчихсан байсан. Тухайн үед яагаад барьсныг тодруулахад Д.Ё барь гээд бариулсан гэсэн. Д.Ётой уулзахад н.Ганхүүг барь гэхэд ингээд барьчихсан гэсэн. Тухайн үед бага хэжээтэй барьсан байсан учир амбаараа нураа гэлтэй биш гээд орхисон. Дахин тээвэрт яваад ирэхэд хашааг тусгаарлаж байсан садан хашаагаа манай байшинд тулгаад татчихсан байсан. Үүний дараа би газрын албаар кадастрын 680 м2 зургаа гаргуулаад эхнэр хүүхдийнхээ нэр дээр 3-н хүний эзэмшилтэй болгуулсан. Ингээд Д.Ётой уулзаад хашаагаа буцаагаад татахыг хэлсэн. Үүний дараа найз Ж.Ст газраа кадастрын зургийг тайлбарлаад зарсан” гэв.

     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас өгсөн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Ё тус шүүхэд хандаж “нэхэмжлэгчийн эзэмшил газраа өмчлөх хүсэлтийн дагуу иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийж бүртгэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн Газрын хуулийн дагуу эзэмшиж байсан газрыг бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, дээрх эс үйлдэхүйн улмаас бусдын эзэмшил газрыг нэхэмжлэгчид өмчлүүлж, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжийн Д.Ёд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжийн Бгийн БУболон түүний гэр бүлийн гишүүдэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхардуулан газар өмчлүүлсэн хэсэг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, уг хууль бус захирамжийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 461 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшиж байсан, одоо хүртэл бодит эзэмшилд нь байгаа газартай давхардуулан өмчлүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэг. “Нэхэмжлэгчийн, эзэмшил газраа өмчлөх хүсэлтийн дагуу иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийж бүртгэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагч  Сонгинохайрхан  дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Д.Ё нь “М” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандсанаар тус компанид 50м*120м хэмжээтэй 6 айлын газар олгосон, уг 6 айл тус бүрд 50*20 хэмжээгээр газрыг хувааснаар Д.Ё нь өөрийн 50*20м газрын урд хэсэгт байрлах өвлийн байшинг Б.Бд худалдаж газрын хойд хэсэгт байрлах зуны байшинг өөртөө үлдээн, улмаар газраа тохиролцон 2 хувааж /хуваахдаа худалдсан байшингийн хойд талд 1 м орчим зай үлдээж, нийт 50 м урт газрын 30 м-ийг нэхэмжлэгч өөртөө үлдээж, 20 м-ийг Б.Бд худалдсан гэх/ хамар хашаа барьсан /кадастрын зураг хийлгээгүй/, нэхэмжлэгч 2004 онд газар өмчлөн авах хүсэлт гаргахдаа урт-35 м, өргөн нь 20 м нийт 700 м2 газар өмчлөн авах хүсэлт гаргасан, уг хүсэлтэд хавсаргасан 2004 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн кадастрын зургаар 633,16 м2 гэж тэмдэглэсэн,

Нэхэмжлэгч нь 2002 онд Б.Бгийн аав Бд /Б нь хүү Б.Бд газраа эзэмшүүлсэн/ газраа худалдсанаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/74 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн *******,******* тоот 540 ам дөрвөлжин метр газар ашиглах гэрчилгээг 2002 оны 12 дугаар сарын 11-нд Б.Бд олгосон /кадастрын зураг хийлгээгүй/ ба тэрээр 2006 онд газар өмчлөн авах хүсэлтээ тухайн хаягаар, нийт 610 м2 газар өмчлөн авах хүсэлт гаргасан, ийнхүү өмчлөн авахаар хүсэлт гаргахдаа хийлгэсэн 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн кадастрын зургаар түүний газрын хэмжээг 680 м2 гэж тэмдэглэсэн,

Нэхэмжлэгчтэй олон жил хөрш амьдарч байгаад Б.Бнь уг газраа иргэн Ж.Ст худалдсан, 2000 оны эхээр нэхэмжлэгч нь хамар хашаанд тулган 4*6м хэмжээтэй 1 модон амбаар барьсан нь өнөөдрийг хүртэл тэндээ байгаа, одоо Ж.С Д.Ё нар нь хөрш айлууд болох үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ёгийн, Сонгинохайрхан дүүргийн *******, тоот хаалга хаягаар нэгж талбарын 18дугаараар хийсэн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн Л.У*******ийн хийсэн, 2004 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн кадастрын зургаас үзвэл дундуураа хамар хашаагаар хуваасан нийт 633,16 кв.м гэж тэмдэглэгдсэн, 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 49/0017 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Д.Ёд 520,00 ам дөрвөлжин метр газрыг эзэмшүүлэхээр олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар Д.Ёгийн өөрийнхөө хууль ёсоор эзэмшиж буй гэх 700 м2 газраа өмчлөн авахаар гаргасан хүсэлтийн дагуу өмчлүүлэхээр шийдвэрлэхдээ тухайн газраас зүүн тийш 3 нэгж талбарын цаана орших иргэн н.Д.Оын эзэмшил газрыг андуурч Д.Ёд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшил газрын зургийг кадастрын зургийн мэдээллийн санд оруулахын өмнө тухайн газар дээр биечлэн очиж хэмжилт хийх үүргээ биелүүлээгүйгээс өөр этгээдийн эзэмшиж буй газрын кадастрын зургийг шууд зөөвөрлөн байрлуулж нэхэмжлэгчийн эзэмшлийн газар гэж бүртгэсэн нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2004 оноос газрын мэдээллийн сангийн AutoCad программыг ArcGis программд шилжүүлэхэд нэгж талбарын талбайн хэмжээнээс хамаарч 600-700 м2 орчим талбайд 50-100 м2 талбайн зөрүү гарч байсан, талбайн хэмжээний зөрүүг Нийслэлийн Засаг даргын захирамжаар “кадастрын зурагт өөрчлөлт орсон” гэдэг үндэслэлээр залруулах ажиллагаа хийгддэг, нэхэмжлэгч нь 2006 оныг хүртэл 2 программын хооронд гарсан талбайн хэмжээний зөрүүг залруулах хүсэлт гаргаагүй байсны улмаас 2006 оны 147 дугаар захирамжаар Б.Бд газар өмчлүүлэхдээ Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас газар дээр нь очиж хэмжилт хийлгүйгээр мэдээллийн сангийн зурган дээр иргэн Д.Ё, Б.Бнарын хашааны нийт хэмжээнээс нэхэмжлэгчид AutoCad-ын зургаар өмчлүүлсэн газрын хэмжээг хасч Б.Бгийн 540 м2 газрын хэмжээг 680м2 болгон өмчлүүлсэн байна, Иргэн Д.Ё, Б.Бнар нь тухайн 2 айлын хашаа барьснаас хойш, мөн нэхэмжлэгч газраа өмчлөн авснаас хойш ч газар дээр байгаа газрын хэмжээний талаар өнөөдрийг хүртэл маргаж байгаагүй, тухайн газрын анхны агаараас авсан зураг /Google Earth программын 2004 оноос хойших зураг/-аас харахад хашаагаа анх хуваан авснаас хойш хэмжээнд нь өөрчлөлт ороогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна” гэсэн тайлбар гаргасан болно.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах” талаар заасан ба 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.”, 21.2-т “Захирамжид өмчлүүлэх газрын байршил, зааг, зориулалт, өмчлөгч /өмчлөгчид/-ийн овог, эцэг /эх/-ийнх нь болон өөрийнх нь нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 16 нас хүрээгүй гэр бүлийн гишүүний хувьд төрсний гэрчилгээний дугаар, газрын үнэ, газар тариалангийн зориулалтаар газрыг дундаа хэсгээр өмчилж авах бол дундаа хэсгээр өмчлөгч бүрд оногдох газрын хэмжээ, өмчлөгч бүрийн газрын заагийг тусгана” гэж заасан.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсоор эзэмшиж байсан газраа буюу 700 м2 газраа өмчлөн авахаар хүсэлт гаргасан байхад хариуцагч захиргааны байгууллага тухайн газар дээр очиж суурин судалгаа хийх үүргээ биелүүлээгүйгээс өөр этгээдийн эзэмшил газрын кадастрын зургийг автоматаар оруулж бүртгэснээс нэхэмжлэгч Д.Ёгийн эзэмшил болон өмчлөлийн газрын хэмжээ багассан байдлаар буюу 630 м2 газраар бүртгэгдсэн нь тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдуулан гаргаж, түүний үндэслэлээ “...2006-2008 онд дүүргийн газрын алба нь Д.Ёгийн газрыг өөр хүний нэр дээр бүртгэсэн алдаагаа олж хараад Нийслэлийн засаг даргын захирамжид өөрчлөлт оруулахгүйн тулд иргэн н.Д.Оын кадастрын зургаар оруулсан...” гэж тодорхойлсон ба шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж “...анхны өмчилсөн газар нь хоёр, гурван нэгж талбарын цаана байсан нь үнэн, ямар ч захирамж шийдвэргүйгээр Д.Ёгийн газар дээр зургийг зөөж тавьсан байсан...” гэж тайлбарлав.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Д.Ёгийн эзэмшиж буй 700 м2 газраа өмчлөх хүсэлтийн дагуу уг хүсэлт гаргасан газарт суурин судалгаа, хэмжилт хийж бүртгэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагч  Сонгинохайрхан  дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг хуульд заасан журмын дагуу мэдээллийн санд бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан  дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр. “Нэхэмжлэгчид бусдын эзэмшил газрыг өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжийн Д.Ёд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар өмчлөх хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжийн Бгийн БУболон түүний гэр бүлийн гишүүдэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай давхардуулан газар өмчлүүлсэн хэсэг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, уг хууль бус захирамжийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 461 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшиж байсан, одоо хүртэл бодит эзэмшилд нь байгаа газартай давхардуулан өмчлүүлсэн хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны, нэхэмжлэгч Д.Ёгийн эзэмшилд буй өмчилж авахаар хүсэлт болгосон газрыг мэдээллийн санд буруу бүртгэсний улмаас Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар Д.Ёд түүний олон жилийн өмнөөс эзэмшиж ирсэн, өмчлүүлэх ёстой газрыг нь өмчлүүлэлгүй, өөр этгээдийн өмчлөлийн буюу бага талбай бүхий газрыг бүртгэж өмчлүүлсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ”, 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх” гэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана:”, 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тус тус заасан.

 Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсоор эзэмшиж буй 700 м2 талбайгаа өмчлөн авах хүсэлт гаргасан байхад бусдын эзэмшиж байсан хашааны зургийг Д.Ёгийнх мэтээр буруу бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн газрын албаны хууль бус эс үйлдэхүйгээс улбаалан дараа дараагийн маргаан бүхий захиргааны актууд гарсан, түүнчлэн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...буруу зургаар бүртгэсний улмаас өмчлүүлсэн газрын хэмжээ буруу болсон” гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, энэ тохиолдолд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын алба болон Нийслэлийн засаг дарга нь тухайн газар дээр дахин хэмжилт хийх замаар нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн өмчлөлийн газрын хэмжээг зөвтгөн тогтоох боломжтой гэж шүүх үзлээ.

Иймд хэргийн нөхцөл байдлыг цаашид нэмж тодруулах шаардлагатай, тухайн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжийн Д.Ёд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 461 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсэг, иргэн Ж.Сын, улсын бүртгэлийн Г-*******  дугаар бүртгэл, газар өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээг тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Дурдсан хугацаанд хариуцагч захиргааны байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь нэхэмжлэгч Д.Ё, гуравдагч этгээд Ж.С нарын эзэмшил газрыг тухайн газар дээр нь биечлэн очиж хэмжилт хийх замаар, Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын талаархи хуульд заасан баримтуудыг үндэслэн тус тус шинээр захиргааны акт гаргаж, алдаагаа засах үүрэгтэй ба ийнхүү шинжлэн судлах ажиллагааны явцад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шинээр захиргааны акт гаргахыг тэмдэглэж байна.

Эдгээр захиргааны байгууллагаас шинээр акт гаргасны дараа хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь тухайн шинэ актыг үндэслэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийг шинэчлэн хийхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ёгийн, “Нэхэмжлэгчийн, эзэмшил газраа өмчлөх хүсэлтийн дагуу иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийж бүртгэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагч  Сонгинохайрхан  дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Нэхэмжлэгчийн, 700 м2 эзэмшил газраа өмчлөх хүсэлтийн дагуу тухайн өмчлүүлэх газарт кадастр хийж бүртгэх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч  Сонгинохайрхан  дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг мэдээллийн санд зөвтгөж бүртгэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын албанд даалгаж”, маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжийн Д.Ёд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 147 дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 461 дүгээр захирамжийн Б.Бд холбогдох хэсэг, иргэн Ж.Сын, улсын бүртгэлийн Г-*******  дугаар бүртгэл, газар өмчлөх эрхийн 0 дугаар гэрчилгээг тус тус хариуцагч захиргааны байгууллагуудаас шинэ акт гартал 6 /зургаан/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 5-д заасныг баримтлан хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын алба нь нэхэмжлэгч Д.Ё, гуравдагч этгээд Ж.С нарын эзэмшил газрыг тухайн газар дээр нь биечлэн очиж хэмжилт хийх замаар, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын талаархи хуульд заасан, үнэн зөв баримтуудыг үндэслэн тус тус шинээр захиргааны акт гаргаж энэ шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 6-д зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газрын алба болон Нийслэлийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон хугацаанд шинээр акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актууд хүчингүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН