Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/209

 

  

 

 

 

 

 

 

2023            02            27                                      2023/ШЦТ/209

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч М.Хандармаа нарыг оролцуулан эрүүгийн 2202007090015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Э.М/регистрийн дугаар ..../, 20.... оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн ... .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Э.М нь 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5  грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2022 оны 8 дугаар сарын сүүлээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27 дугаар гудамжны 662 тоотод орших гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос Э.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч Э.Мгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.М нь 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2022 оны 8 дугаар сарын сүүлээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27 дугаар гудамжны 662 тоотод орших гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Мгийн 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2022 оны 8 дугаар сарын сүүлээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27 дугаар гудамжны 662 тоотод орших гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Төв аймгийн Баянчандмань суманд барилга дээр ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед  замын унаанд сууж явсан бөгөөд зам зуураа Ар гүнтийн даваа дээр бие засах гэж зогссон. Замын хажуу руу гараад бие засах гэж зогсох үед миний хажууд марихуан өвс ургасан байсан, тэгэхээр нь тус өвснөөс түүж аваад гялгар уутанд хийж өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар гудамжны 662 тоот хашаанд байшингийн дээврийн амбаарт хадгалсан. Үүний дараа 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр түүсэн өвснөөс бага зэргийг аваад өөрийн найз Ж.О уулзахаар гарсан. Ж.О бид хоёр Дамбын эцэст эзэнгүй хашаанд орж бонго хийж өвсөө татсан. Удалгүй Т гэж манай найз .... үйлдвэрт байдаг гэртээ дуудахаар нь яваад очиход цагдаа нар байсан бөгөөд цагдаа нар намайг гэр лүү дагуулж яваад гэрт нэгжлэг хийж өвс хурааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 95-96/,

гэрч Ж.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2022 оны 11 дүгээр сарын 09-ний 19 цагийн үед ажил дээрээ байх үед манай 10 жилийн найз Э.М над руу утсаар залгаад  уулзах уу гэж асуусан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 20 цагийн үед М .... буудлаас такситай очиж авсан. Э.Мг аваад бид 2 Дамбадаржаагийн эцэст очиж дэлгүүрээс пиво авч гудамжинд хувааж уусан. Тухайн үед Э.М надад марихуан өвс байна гэсэн. Тэгэхээр нь би сонирхоод үзье гэсэн. Энэ үед Э.М ундааны саваар бонго хийсэн. Бид 2 бонготой өвсөө Дамбадаржаагийн эцсийн харанхуй гудамжинд эзгүй хашаанд 20 цаг өнгөрч байхад сорж хэрэглэсэн. Өвс сорж дууссаны дараа манай хөрш байсан Тэмүүлэн гэж найз уулзъя гэж дуудаад байсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд Тоосгоны үйлдвэрт Т Э.Мгийн хамт очсон. Тэмүүлэнгийнд очих үед Хар тамхитай тэмцэх газраас цагдаа нар байж байсан. Тус цагдаа нар Э.Мг дагуулаад гэр лүү нь явсан. Тэгээд Э.Мгийн гэрт үзлэг хийж марихуан өвс хурааж авсан..." гэсэн мэдүүлэг/хх-н 37-39/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5655 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э.М ..... 2022.11.10“ гэж хаягласан шээсний дээжид тетрагидроканнабинол /THC/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-н 55-57/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5654 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. ”1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай нойтон ургамал мэт зүйл цэвэр жин нь 88,5 грамм байсан ба 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав...” гэсэн дүгнэлт /хх-н 58-61/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Мгийн 2022 оны 8 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнт гэх газраас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5  грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2022 оны 8 дугаар сарын сүүлээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27 дугаар гудамжны 662 тоотод орших гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын (delta-9-tetrahydrocannabinol) агууламжтай “өвс” гэх нэршилтэй, нийт 88,5 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Мг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Мгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хадгалж байсан бодисын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор хорих ялыг оногдуулахаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан болно.

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өвс гэх 88,5 грамм цэвэр жинтэй ургамлыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Э.Мг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг тайлбарласугай. 

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа өвс гэх 88,5 грамм цэвэр жинтэй ургамлыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 

6 Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР