Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/246

 

 

 

 

 

 

  

 

    2023          03          09                                       2023/ШЦТ/246

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Д.Сарантуяа,

шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан эрүүгийн 2209000000439 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Б.Б /регистрийн дугаар /, 19.. оны ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ... тоотод оршин суух,  

урьд Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Б.Бнь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Микс” баарны зүүн талын сандал дээр Ц.Унь хохирогч З.Б-н эзэмшлийн самсунг галакси эс 7 загварын гар утсаар яриад сууж байхад нь гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Х үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч З.Б-нмэдүүлэг, гэрч Ц.У, Ц.М нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Б сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Бнь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Микс” баарны зүүн талын сандал дээр Ц.Унь хохирогч З.Б-нэзэмшлийн самсунг галакси эс 7 загварын гар утсаар яриад сууж байхад нь гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Баатархүүгийн хохирогч З.Б-нэзэмшлийн самсунг галакси эс 7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Бмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

хохирогч З.Б-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Микс” баарны зүүн талд сандал дээр найз У хамт юм яриад сууж байхад үл таних 2 эрэгтэй хүн ирээд тамхи асуусан. Тэгэхээр нь би тамхи дууссан байсан болохоор татаж байсан тамхиа өгтөл аваад яваад өгсөн. Тэгээд манай найз Ундармаа миний гар утсыг аваад утсаар яриад сууж байтал нөгөө хоёр залуу буцаад хүрээд ирсэн. Тэгтэл нэг залуу нь надтай маргалдах гээд архи аваад өг гэсэн. Тэгэхээр нь би “за зүгээр явчих аа” гээд хэлтэл манай найз Ундармаа орилсон. Тэгээд хартал манай найзад байсан миний гар утсыг нөгөө залуу нь аваад зугтаасан байсан... Миний гар утас самсунг галакси эс 7 маркийн гар утас байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

 

гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Микс” баарны зүүн талд сандал дээр найз Б хамт юм яриад сууж байхад үл таних 2 эрэгтэй хүн ирээд тамхи асуусан. Тэгээд Б тамхи байхгүй гээд татаж байсан тамхиа өгсөн. Тэгээд миний гар утас нэгжгүй болсон болохоор би Батсүхээс гар утсыг нь гуйж аваад яриад сууж байтал тухайн залуучууд буцаад хүрээд ирсэн.  Тэгээд Б нэг залуутай юм яриад зогсож байтал нөгөө залуу нь миний ярьж байсан Б гар утсыг булааж аваад зугтаасан. Тэгээд Б нэг залууг нь барилцалдаж байгаад бариад авсан. Тэгээд би өөрийнхөө утсаар залгаад цагдаа дуудсан тэгтэл нөгөө баригдсан залуугийн эхнэр гээд эмэгтэй ирээд Батсүхийн гар утсыг авчирч өгсөн. Утас авч зугтаасан залуу нь бараан өнгийн куртиктай, доогуураа нохой гутал шиг үстэй гуталтай байсан.." гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

 

гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ …Гараад замын дагуу алхаж явахад замын хажуугийн сандал дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн сууж байгаа харагдсан. Бид хоёр очоод тамхи асуугаад тамхи уг хүнээс авч татсан. Тэгээд байж байхад Баатархүү уг эрэгтэй, эмэгтэй 2 хүний нэгэнтэй нь маргалдаад байх шиг байсан. Тэгэхэд би цаад талд нь зогсож байсан ба уг эмэгтэй гэнэт “миний утсыг булаагаад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхэд уг эмэгтэйтэй хамт  байсан эрэгтэй нь намайг барьж аваад “ чамтай хамт явсан хүн миний гар утсыг аваад явчихлаа” гээд намайг унагаасан. Тэгээд байж байтал уг эмэгтэй цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 30-34/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Бнь 2022 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Микс” баарны зүүн талын сандал дээр Ц.Унь хохирогч З.Б-нэзэмшлийн самсунг галакси эс 7 загварын гар утсаар яриад сууж байхад нь гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял  оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР