| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2022/0243/З |
| Дугаар | 221/МА2025/0183 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2025/0183
“ЭҮ” ТӨҮГ-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч татварын улсын байцаагч Ц.О, М.А нар;
Гомдол гаргагч: “ЭҮ” ТӨҮГ
Хариуцагч: Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын ахлах улсын байцаагч С.Т, улсын байцаагч Д.Ц, М.А, Ц.О нар;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1052 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Ж.О, Х.Т нар,
Хариуцагч С.Т, Ц.О, М.А,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Б.Т нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2022/0243/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ЭҮ” ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын ахлах улсын байцаагч С.Т, улсын байцаагч Д.Ц, М.А, Ц.О нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03028ХХ дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс түүний хавсралт ЗШША-2 буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 3603028ХХ дугаартай тэмдэглэлийн 3, 7 дахь заалтаар зөрчилд тооцож, в, ё заалтаар оногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах, 13 дахь заалтаар зөрчилд тооцон л заалтаар оногдуулсан 8,466,721,138.91 төгрөгөөс 6,308,555,687.83 төгрөгийг нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1052 дугаар шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч ЭҮ ТӨҮГ-аас Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын ахлах улсын байцаагч С.Т, улсын байцаагч Д.Ц, М.А, Ц.О холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 03028ХХ дугаартай шийтгэлийн хуудас, түүний хавсралт ЗШША-2 буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 3603028ХХ дугаартай тэмдэглэлийн 13 л заалтаар оногдуулсан 8,466,721,138.91 төгрөгийн төлбөрийн хэмжээг 6,308,555,687.83 төгрөгөөр хасаж багасгаж” шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Ц.О, М.А нар давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 15 дугаарт Аргачлалын 2.3-т “...агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг дараахь томьёогоор тооцох”-оор зохицуулсан, энэ нь гомдол гаргагч болон хариуцагчийн тооцоололд ижил буюу (жишээ болгож тооцсон дүн) 15.58 ам доллар байхад хариуцагч нь зэсийн баяжмалд агуулагдах төмрийн хэмжээг тооцохдоо нийт зэсийн баяжмалын хуурай жингээр тооцсон нь аргачлалын 2.7... дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцох гэсэн зохицуулалтанд нийцэхгүй байна гэсний тухайд тайлбар гаргахад:
3.1.1. Маргааны гол асуудал нь зэсийн баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын төлбөр ногдуулахдаа цэвэр төмрийн жинд тооцох эсвэл нийт баяжмалын жингээс тооцох эсэх дээр гол маргаан яригддаг. Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын 2.7-д дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцох гэсэн зохицуулалт байдаг. Энэ нь тухайн ашигт малтмалын зарлагдаж буй үнэ /Засгийн газрын 81-р тогтоолын дагуу экспортын бүтээгдэхүүний зах зээлийн үнэ/-ээс хамаарна. Өөрөөр хэлбэл зарлагдаж буй зах зээлийн үнэ нь цэвэр металлийн үнэ, эсвэл баяжмалын үнээр зарлагддаг. Гомдол гаргагчийн экспортолж буй зэсийн баяжмалд агуулагдах дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдхүүний хувьд зэс, алт, мөнгө зэрэг нь цэвэр металлын үнэ зарлагддаг. Төмрийн хувьд “60% агуулгатай баяжмал” гэж үнэ зарлагддаг.
3.1.2. Дээрх аргачлалын 2.3-т “Хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээлэлээс агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг тооцох” гэж заасныг үндэслэн АМНАТ-ын төлбөр ногдуулдаг.
Ингэж тооцохдоо цахим хуудсанд тавигдсан үнийн мэдээлэл нь
-цэвэр металлын үнээр зарлагдсан бол цэвэр металлын тоо хэмжээгээр үржүүлж тооцдог, /жич: гомдол гаргагчийн хувьд зэс, алт, мөнгөнд энэхүү аргачлалаар ногдуулдаг/
-баяжмалын үнээр буюу энэхүү маргааны хувьд төмрийн баяжмал нь “60% агуулгатай төмрийн баяжмал” гэсэн үнэ зарлагддаг тул цэвэр металлд АМНАТ ногдуулдагтай адил баяжмалын үнийг цэвэр металлын үнээр үржүүлж тооцох нь илт
тооцоололын алдаа төдийгүй математик ойлголтын хувьд ч буруу гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал юм.
Гомдол гаргагчийн хувьд Монгол Улсын ууган хүнд үйлдвэрийн хувьд АМНАТ-ийг анхнаасаа төлж ирсэн байдаг. Гагцхүү үндсэн бүтээгдхүүн болох зэс, молибден болон дагалдах бүтээгдхүүнээс алт, мөнгөнд АМНАТ төлж ирсэн металлын үнийг цэвэр металлын тоо хэмжээгээр үржүүлж, борлуулалтын үнэлгээг гарган тооцдог байсан одоо ч ингэж тооцож төлдөг. Энэ тооцоолол бол зөв. Харин “төмөр”-ийн хувьд зэсийн баяжмалд дагалдаж гардаг бүтээгдхүүн бөгөөд зарлагдаж буй үнэ нь дээр дурьдсан зэс молибден, алт, мөнгө шиг цэвэр металлын үнээр биш 60% агуулгатай баяжмалын үнэ байдаг учраас гомдол гаргагчийн хувьд бусад цэвэр металлд АМНАТ төлдөг тооцоолол, арга аргачлалаар тооцож байгаа нь алдаатай тооцоолол юм.
3.1.3. ...Гомдол гаргагчийн өөрсдийнх нь тооцоолол хийж байгаагаар цэвэр төмрийн тоо хэмжээг тооцоололд ашиглах бол бид цэвэр төмрийн үнийг тооцож гаргах шаардлагтай болно
а. Зарлагдсан үнэ нь 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 50 43 ам доллар бол 100 хувийн агуулгатай буюу цэвэр төмрийн үнэ нь:
60% агуулгатай төмрийн баяжмалын үнэ нь 50.43 USD /зах зээлийн зарлагдсан үнэ бол 100% агуулгатай буюу цэвэр төмрийн үнэ нь 84.05 USD болно.
в. Экспортонд гаргасан 64.9 тонн зэсийн баяжмалаас чийгшилийг хасаж (64 9тонн - 8.599 тонн) 56.317 тонн хуурай жингийн 27.5% нь төмрийн баяжмал тул нийт экспортолсон баяжмалд агуулагдах цэвэр төмөр нь:
56.317 тонн* 27.5%= 15.487 тонн цэвэр төмөр.
с. Ашигт малтмалын төлбөр ногдуулах үнэлгээ: /дээрх 1, 2 дугаар бодолтоос гарсан цэвэр төмрийн үнийг цэвэр төмрийн тоо хэмжээгээр үржүүлнэ.
84.05 USD *15.487 тонн төмөр = 1,301.68 USD / AMHАТ тооцох борлуулалтын үнэлгээ /
Татварын албаны байр суурь бол өмнө болон одоо ч АМНАТ ногдуулах байр суурь хэвээр байгаа.
Гомдол гаргагчийн тооцоолол: цэвэр төмрийн тоо хэмжээг 60% агуулгатай төмрийн баяжмалын үнээр үржүүлж тооцож байгаа учраас АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээ бага гарч байгаа юм.
а. 60% агуулгатай төмрийн баяжмалын үнэ нь 50.43 USD /зах зээлийн зарлагдсан үнэ/ бол эндээс 1% ийн агуулгатай буюу цэвэр төмрийн үнэ нь 0.8405 USD болно.
b. 27,5%- ийн төмрийн баяжмалын үнэ = 0.8405*27.5% =23.113 USD болно.
с. Экспортонд гаргасан 64.9 тонн зэсийн баяжмалаас чийгшилийг хасаж (64 тонн 8.599 тонн) 56.317 тонн хуурай жингийн 27.5% нь төмрийн баяжмал тул нийт экспортолсон баяжмалд агуулагдах цэвэр төмөр нь:
56.317 тонн * 27.5% = 15.487 тонн цэвэр төмөр
d. 23.113 USD *15.487 тонн төмөр = 357.95 USD /АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээ/
Гомдол гаргагчийн хувьд цэвэр төмрийн тоо хэмжээг, 60% агуулгатай төмрийн баяжмалын үнээр үржүүлж тооцсон нь үндэслэлгүй юм.
3.1.4. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 128/ЩШ2024/1052 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Тодруулбал, Зэсийн баяжмалд агуулагдах төмөрт ашигт малтмалын төлбөр ногдуулахдаа цэвэр төмрийн жинд ноогдуулах ба нийт баяжмалын жингээр тооцох эсэхэд маргажээ.
-Зэсийн баяжмал доторх зэсийн эрдсийн талст тор дотор төмөр гэдэг элемент агуулагддаг. Зэсийн баяжмалд агуулагдах төмөр нь химийн нэгдэл хэлбэрээр оршдог ба зэс нь халькопирит (CuFeS2), халькозин (Cu2S) зэрэг эрдсүүдэд, харин төмөр нь халькопирит (CuFeS2), борнит (2Cu2S , CuS. FeS), пирит(FeS2) эрдсүүдэд агуулагддаг бөгөөд эдгээр сульфидын бүх эрдсүүд төмөр агуулахгүй тул баяжуулалтын бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд төмрийн агуулга 20-30% хүрдэг нь төмрийн баяжмал дах төмрийн 59-65% агуулгаас хамаагүй бага, төмрийн агуулга нь баяжмалын агуулгад хүрэхгүй тул баяжмал биш юм.
-Зэсийн баяжмал дотор төмрийн баяжмал агуулагдана гэдэг нь онолын хувьд байж болохгүй асуудал бөгөөд зэсийн баяжмал дотор зэсийн эрдсүүдээс гадна төмрийн эрдсүүд байгаа хэмээн төсөөлөхөд зэсийн баяжмалын агуулга худалдааны шаардлагыг хангахгүй болно.
-Зэсийн баяжмалыг зэс хайлах үйлдвэрт пирометаллургийн аргаар боловсруулан катодын зэс (цэвэр зэс – Cu) гэсэн бүтээгдэхүүн гарган авч, баяжмалд агуулагдах хүхрийн хийг (SO3) агаарт гаргахыг хориглодог тул хүхрийн хүчил (H2SO4) үйлдвэрлээд, харин үлдсэн төмөр нь зэс хайлуулах үйлдвэрээс гарах шаарга /шлак/ буюу хаягдал болон үлддэг байна. Зэс хайлуулах үйлдвэрийн хаягдал шлакаас төмөр болон бусад элементийг ялган авах технологи одоогоор байхгүй.
| Экспортолсон барааны нэр | Тоо хэмжээ /тонн/ | Чийг | Баяжмалд агуулагдах төмөр | Ам.долларын ханш | Зарлагдсан үнэ /60 хувийн төмрийн баяжмал/ ам доллар |
| Зэсийн баяжмалын зэсийн агуулга 23,35% | 64.916 | 8.599 | 27.5% | 2,003.22 | 50.43
|
а/ 60%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ нь 50.43 ам доллар /зах зээлийн зарлагдсан үнэ/ бол 1%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ 0,8405 ам доллар болно. (1% x 50.43 /60%= 0.8405)
б/ Зэсийн баяжмалын 27,5% нь төмөр эзэлдэг бол (27.5% x 0.8405 / 1%= 23.113 ам доллар) төмрийн борлуулалтын үнэ 23.113 ам доллар болно.
в/ Экспортод гаргасан 64,9 тонн зэсийн баяжмалын чийгийг хассан хуурай жин /64,9 тонн- 8,599 тонн/ болох 56,317 тонн баяжмалын 27,5% нь төмөр бол нийт экспортод гаргасан баяжмалд агуулагдах төмрийн хэмжээ 15.487 тонн болно.
(56.317х 27,5% =15 487 тонн, өөрөөр хэлбэл 56.317 тонн баяжмалыг 100% гэж үзвэл үүний 27,5% нь 15.487 тонн төмөр байна гэсэн үг)
г/ Экспортод гаргасан нийт зэсийн баяжмал нь 27.5%-ийг төмөр агуулдгаас тооцоход 23.113 ам доллар бол 27.5 %-ийн төмөр агуулсан үнэлгээ 357.95 ам доллар.
(23.113 ам доллар x 15.487тонн =357.95 ам доллар) АМНАТ тооцох борлуулалтын нэгжийн үнэлгээ нь 357.95 ам доллар болох нь зөв байна.
10. Дээрхээс дүгнэн үзвэл зэсийн баяжмалд агуулагдах төмрийн тоо хэмжээг, 60 хувийн агуулгатай төмрийн баяжмалын үнээр тооцсон нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА