| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0076/э |
| Дугаар | 2023/ШЦТ/91 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхээлэй хуацай овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221003120367 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Үхээлэй хуацай овогт ******* /РД: .........../.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “******* ” гэх газарт 2022 оны 02 дугаар сарын сүүлээр хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргээс 3 тооны үхрийг бусдад худалдан борлуулж, завшсаны улмаас 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол, мөн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улаан халзан зүсмийн шүдлэн эр үхрийг бусдад зарж худалдан борлуулж, завшсаны улмаас 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, мөн Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан тугалтай үнээг завшиж, бусдад 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хугацаанд *******т хохирол төлбөр төлөх талаар ямар ч санаа зовсон зүйл байгаагүй. Эхнэртэйгээ хамт ажил хөдөлмөр эрхэлж бага багаар ч хамаагүй хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 7,200,000 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хоёр суурь үхэртэй. Манай урд талын Эрээн буюу 6 дугаар багийн нутагт байдаг үхэр сүргийг маань ******* гэдэг залуу хариуцан маллаж байгаа. манай малыг хараад 9 сар орчим болж байна. 2022 оны 06 дугаар сарын эхээр тугалтай үнээ алга болсон. Би үхрээ бүртгэн тоолоход улаан зүсмийн мухар үнээ, улаан халзан зүсмийн тугал алга байсан. Иймд энэ асуудлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү. Манай алдагдсан үхрүүд зүүн чихэндээ шар өнгийн бирктэй. Биркин дээрээ Дорнод ******* сум 6 дугаар баг ХБ гэсэн бичигтэй байгаа. ...******* гэдэг залуугийн хариуцан хардаг байсан малаа бүртгэж үзэхэд улаан зүсмийн мухар үнээ, улаан халзан зүсмийн тугал алга болсон байсан. ...2022 оны 02 дугаар сарын сүүлээр ******* гэдэг залуугийн хариуцан хардаг байсан малаа бүртгэж үзэхэд 3 тооны үхэр алга болсон байсан. Би үхрээ бүртгэн тоолоход 2 тооны улаан гунж, 1 тооны улаан шүдлэн эр үхэр алга болсон байсан. Би үхрээ үрэгдсэн байх гэж бодож байсан чинь сүүлд хүмүүсийн яриагаар хулгайд алдагдсан байж магадгүй болоод байна. ...Миний хувьд яллагдагч *******оос итгэмжлэн хариуцан маллаж байсан үхэр сүргээс завшсан 2 шүдлэн эр үхэр, 2 гунж, 1 үнээ, 1 тугал буюу 6 тооны малыг үнэлгээгээр тогтоосон 7,200,000 төгрөгөөр нэхэмжилнэ...” гэжээ. /1-р хх-ийн 19-23, 97-99, 220-224/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 02 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь бол сайн санахгүй байна. Манай нөхөр болох нь ахын үхрээс 3 тооны үхрийг зарчихлаа гэхээр нь би нөхөртөө хандаж “яаж байгаа юм бэ, хүний үхрийг зардаг чинь” гэж хэлэхэд манай нөхөр “зээлэндээ дарагдаад болсонгүй, зээлээ өгөхгүй бол хүү нь өсөөд байхаар нь зарчихлаа” гэсэн. Би оос “хэнд хэдэн төгрөгөөр зарсан юм бэ” гэж асуухад “найз болох 3 тооны үхрээ нийлүүлээд 1,500,000 төгрөгөөр зарсан” гэж хэлэхээр нь би жаахан бухимдаж хэдэн үг хэлсэн. Тухайн 3 тооны үхрийн мөнгө нь 3 хоногийн дараа ХААН банкин дахь миний ... тоот дансанд орсон. ... уурлаад “би өөрөө хариуцана, *******ын малыг маллаж байгаа учраас зарна, дараа нь өөрөө болгоно” гээд зарахаар болж тухайн өдөр улаан халзан зүсмийн шүдлэн эр үхрийг 800,000 төгрөгөөр зарж мөнгө нь ХААН банкин дахь миний ... дансанд орж зээлээ төлж, үлдсэн мөнгийг нь ахуйн хэрэгцээндээ хэрэглэсэн...” гэжээ. /1-р хх-ийн 30-34, 230-232/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод ******* сумын нэгдсэн зарын групп гэсэн фэйсбүүк хаягтай зарын группт тугалтай үхэр авна гээд зар оруулсан байсан. Тухайн зарын дагуу нэг багийн залуу болох над руу утсаар залгаад “та тугалтай үхэр авч байгаа юм уу” гэхээр нь “тиймээ ах нь авч байгаа” гэж хэлэхэд “дүүд нь мөнгөний хэрэгцээ гараад байна, хүнд өртэй юм аа, дүүд нь нэг тугалтай үнээ байна” гэж хэлсэн. Тэгээд “сумын төвд явж байна, тантай очоод уулзаж байгаад ярилцъя” гээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд манайд ирж надтай уулзаад тугалтай үхрийн мөнгө болох 1,500,000 төгрөгийг ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Яг дансны дугаарыг нь санахгүй байна, утга дээр нь “Үхэр” гэж бичсэн байгаа. Би “за тэгвэл чи тугалтай үхрээ аваад ир ээ” гэж хэлэхэд “дүү нь унаагүй байна, хоёулаа таны унаатай хамт очоод авъя, түлшний мөнгийг нь би хийж өгье” гэж хэлэхээр нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутын орчимд ******* сумаас хойш 20 км орчим яваад ийн хүний мал харж байгаа газар цэнхэр өнгийн 63-57 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ийн хамт очоод сумын төв рүү ачиж ирсэн...” гэжээ. /1-р хх-ийн 37-38, 116-117/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 02 дугаар сарын сүүлээр хэдний өдөр байсан талаар санахгүй байна. Гэртээ ганцаараа байж байхад 18 цагийн орчимд танил дүү болох Батзориг манай гэрт ирээд “ахаа дүү нь үхэр авсан юм аа, таны машин арай найдвартай юм байна, та машинтайгаа явж өгч тус болооч” гэхэд нь би “за ах нь явж өгье” гэсэн. Би хамтаар хөх өнгийн Бонго-3 маркийн /улсын дугаарыг санахгүй байна/ тээврийн хэрэгсэлтэй ******* сумын Эрээн гэх газарт найз болох гэх айлд шөнийн 03 цагийн орчимд ирээд 3 үхэр ачаад Хэнтий аймгийн Норовлин сумын *******-Улаалзгана гэх газарт танил ах болох Ганзориг гэх айлд буулгаад Батзориг тэр айлдаа үлдээд би гэр рүүгээ буцаад явсан. 1 шүдлэн нь улаан халзан зүстэй байсан. 1 бяруу, 2 шүдлэн байна гэж би харсан. Харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй...” гэжээ. /1-р хх-ийн 120-121/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь 2022 оны 02 дугаар сарын эхээр над руу утсаар залгаад “найзад нь мөнгөний хэрэг гараад байна, чамд мөнгө байна уу, үхэр зарах гэсэн юм” гэхээр нь би тухайн үед цалингаа аваад хадгалж байсан болохоор “чамд ямар үхэр байгаа юм” гэхэд тэрээр “ирээд хараад авахгүй юу даа” гэхээр нь би ярьснаасаа хойш хэд хоногийн дараа Хэнтий аймгийн харьяат Лхагваа гэх ахтай уулзаад түүний цэнхэр өнгийн Портер машинаар нь хоёулаа Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг Эрээн гэх газарт ийн гэрт нь очиход тэрээр гэртээ эхнэрийнхээ хамтаар байсан. хашаанд байсан үхрүүдээсээ надад үзүүлээд улаан халзан зүсмийн эр шүдлэн үхэр, ижилхэн улаан алаг зүсмийн шүдлэн гунжийг үзүүлээд эдгээрийг зарна гэхээр нь түүнээс үнийг асуухад 2 гунжаа нэгийг нь 300,000 төгрөгөөр, эр шүдлэн үхрээ 500,000 төгрөгөөр тооцож нийт дээрх гурван үхрийг би оос 1,100,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. Би тэдгээр үхрүүдийн имийг нь сайн анзаараагүй. Улаан өргөн халзан сэрвээгээрээ мөн цагаантай эр шүдлэн үхэр, нэг үхэр нь нимгэн цавиараа цагаантай улаан гунж, арын хоёр хөл цагаантай мөн цавиараа цагаантай улаан алаг гунж байсан. Дээрх үхрүүд нь гурвуулаа эвэртэй байсан. Би ******* 3 үхрийн мөнгө болох 1,100,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ... тоот данснаас түүний эхнэр ХААН банкны дансанд нь тухайн үед өөрийнхөө ... дугаарыг гүйлгээний утга дээр нь бичээд 2 хувааж шилжүүлж өгсөн. Би дээрх үхрүүдийг өөрийн хардаг үхрүүдтэйгээ нийлүүлээд маллаж байхад манай найз надаас мөнгөний хэрэг гараад байна, надад нэг үхрээ өгөөч гэж гуйгаад байхаар нь би түүнд улаан эр шүдлэнгээ өгөөд явуулсан. Харин нөгөө хоёр гунж нь 2022 оны 06 дугаар сарын үед манай үхрээс салаад гэдэг хүний үхэрт нь нийлээд явдаг байж байгаад алга болсон байсан...” гэжээ. /1-р хх-ийн 123-124/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “******* ” гэх газарт эхнэр ийн хамтаар иргэн *******ын үхэр сүргийг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл харж маллаж байсан бөгөөд ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй, амаар тохиролцоод ажиллахаар болсон. Ингээд мөнгөний хэрэг гараад би өөрийн харж маллаж байсан иргэн *******ын итгэмжлэн хариуцуулж өгсөн үхэр сүргээс 2022 оны 02 сарын дундуур найз улаан зүсмийн 1 тооны шүдлэн эр үхэр, улаан зүсмийн 2 тооны гунж нийт 3 тооны үхрийг зарсан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өглөө тугалтай үнээ зарахаар болж тухайн өдрөө нутгийн ах т үхэр сүргээс мухар улаан зүсмийн үнээг улаан халзан зүсмийн тугалтай нь хамт зарсан бөгөөд миний хувьд нийтдээ өөрийн харж маллаж байсан үхэр сүргээс нийт 2 шүдлэн эр үхэр, 2 гунж, 1 үнээ, 1 тугал буюу нийт 6 тооны мал зарсан...” гэжээ. /1-р хх-ийн 55-56, 141-142, 243-246/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 11, 88/
ХААН банкин дахь ийн ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1-р хх-ийн 65-66, 67-77, 152-153, 164-172/
ХААН банкин дахь *******ийн ... тоот дансны хуулга /1-р хх-ийн 154-163/
*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн мал амьтан үнэлсэн үнэлгээний тайлангууд /1-р хх-ийн 42-50, 128-135, 236-239/
“Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /1-р хх-ийн 39, 125/
Дорнод аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 189, 209/
Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтүүд, түүнд хавсаргасан баримт /1-р хх-ийн 190-194, 195-208/
Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 39, 143-144/
*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 145/
*******ийн 2021 оны мал тооллогын баримт /1-р хх-ийн 146-150/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 146/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Үхээлэй хуацай овогт ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “******* ” гэх газарт хохирогч *******ын итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргийг маллаж байхдаа;
2022 оны 02 дугаар сарын сүүлээр 3 тооны үхрийг бусдад худалдан борлуулж, 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол,
2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 1 тооны үхрийг бусдад худалдан борлуулж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,
мөн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1 тооны тугалтай үнээг бусдад худалдан борлуулж, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулж буюу хохирогч *******ын нийт 6 тооны үхрийг завшиж, түүнд 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...*******ын үхэр сүргийг 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл харж маллаж байсан бөгөөд ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл бичгээр хийгээгүй, амаар тохиролцоод ажиллахаар болсон. Ингээд мөнгөний хэрэг гараад би өөрийн харж маллаж байсан иргэн *******ын итгэмжлэн хариуцуулж өгсөн үхэр сүргээс 2022 оны 02 дугаар сарын дундуур найз улаан зүсмийн 1 тооны шүдлэн эр үхэр, улаан зүсмийн 2 тооны гунж нийт 3 тооны үхрийг зарсан. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өглөө тугалтай үнээ зарахаар болж тухайн өдрөө нутгийн ах т үхэр сүргээс мухар улаан зүсмийн үнээг улаан халзан зүсмийн тугалтай нь хамт зарсан бөгөөд миний хувьд нийтдээ өөрийн харж маллаж байсан үхэр сүргээс нийт 2 шүдлэн эр үхэр, 2 гунж, 1 үнээ, 1 тугал буюу нийт 6 тооны мал зарсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “...2022 оны 06 дугаар сарын эхээр үхрээ бүртгэн тоолоход улаан зүсмийн мухар үнээ, улаан халзан зүсмийн тугал алга байсан. ...******* гэдэг залуугийн хариуцан хардаг байсан малаа бүртгэж үзэхэд улаан зүсмийн мухар үнээ, улаан халзан зүсмийн тугал алга байсан. ...2022 оны 02 дугаар сарын сүүлээр ******* гэдэг залуугийн хариуцан хардаг байсан малаа бүртгэж үзэхэд 3 тооны үхэр алга болсон байсан. Би үхрээ бүртгэн тоолоход 2 тооны улаан гунж, 1 тооны улаан шүдлэн эр үхэр алга болсон байсан. ...Миний хувьд яллагдагч *******оос итгэмжлэн хариуцан маллаж байсан үхэр сүргээс завшсан 2 шүдлэн эр үхэр, 2 гунж, 1 үнээ, 1 тугал буюу 6 тооны малыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “... нь ахын үхрээс 3 тооны үхрийг зарчихлаа гэхээр нь би нөхөртөө хандаж “яаж байгаа юм бэ, хүний үхрийг зардаг чинь” гэж хэлэхэд манай нөхөр “зээлэндээ дарагдаад болсонгүй, зээлээ өгөхгүй бол хүү нь өсөөд байхаар нь зарчихлаа” гэсэн...” гэх, гэрч ын “... “сумын төвд явж байна, тантай очоод уулзаж байгаад ярилцъя” гээд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн орчимд манайд ирж надтай уулзаад тугалтай үхрийн мөнгө болох 1,500,000 төгрөгийг ийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутын орчимд ******* сумаас хойш 20 км орчим яваад ийн хүний мал харж байгаа газар цэнхэр өнгийн 63-57 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслээр ийн хамт очоод сумын төв рүү ачиж ирсэн...” гэх, гэрч ийн “... хамтаар хөх өнгийн Бонго-3 маркийн /улсын дугаарыг санахгүй байна/ тээврийн хэрэгсэлтэй ******* сумын Эрээн гэх газарт найз болох гэх айлд шөнийн 03 цагийн орчимд ирээд 3 үхэр ачаад Хэнтий аймгийн Норовлин сумын *******-Улаалзгана гэх газарт танил ах болох Ганзориг гэх айлд буулгаад Батзориг тэр айлдаа үлдээд би гэр рүүгээ буцаад явсан...” гэх, гэрч Л. “... хашаанд байсан үхрүүдээсээ надад үзүүлээд улаан халзан зүсмийн эр шүдлэн үхэр, ижилхэн улаан алаг зүсмийн шүдлэн гунжийг үзүүлээд эдгээрийг зарна гэхээр нь түүнээс үнийг асуухад 2 гунжаа нэгийг нь 300,000 төгрөгөөр, эр шүдлэн үхрээ 500,000 төгрөгөөр тооцож нийт дээрх гурван үхрийг би оос 1,100,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ХААН банкин дахь ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, ХААН банкин дахь *******ийн дансны хуулга, “Вендо” ХХК-ийн мал амьтан үнэлсэн үнэлгээний тайлангууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Мөн түүнчлэн Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т холбогдох хохирогч *******аас өөрт нь итгэмжлэн хариуцуулсан үхэр сүргээс гурван удаагийн үйлдлээр 6 тооны үхэр завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байхаас гадна шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг 1 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч *******т 7,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн мал амьтан үнэлсэн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна. Мөн хохирогч ******* нь шүүх хуралдаанд шүүгдэгч *******оос завшсан малын үнэ 7,200,000 төгрөгөөс гадна хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардал болох 176,000 төгрөгийг нэмж нийт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 7,376,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримт /1-р хх-ийн 39, 125/-ыг гаргаж өгчээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 7,376,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үхээлэй хуацай овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 7,200,000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жил 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 7,376,000 /долоон сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутаг “******* ” гэх газарт оршин суух, Хатигин овогт ******* /РД: /-т олгохоор тогтоосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА