Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/325

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Б овогт Бын Хг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар *******д 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******эгийн цагдан хоригдсон 99 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Шүүгдэгч *******гийн хувийн эд зүйл хураалгаж битүүмжлээгүй, хохирогч Г.Н, Ц.А, О.Н, Д.Э, Д.Нямдаваа, С.М, Т.Г нарт төлбөргүй болсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******гээс нийт 112.026.730 төгрөг гаргуулж хохирогч Ц.Од 4.516.000 төгрөг, Б.Ст 1.000.000 төгрөг, М.Өд 5.400.000 төгрөг, А.Хд 29.755.000 төгрөг, Ч.Эд 4.000.000 төгрөг, Б.Нт 11.026.957 төгрөг, Х.Лт 6.115.200 төгрөг, Н.От 5.728.600 төгрөг, П.Шт 4.425.573 төгрөг, М.Сд 19.355.000 төгрөг, Э.Ад 18.204.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Бд 2.500.000 төгрөгийг тус тус олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Нын хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Б.Н нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                 С.СЭРЖМЯДАГ

 

ШҮҮГЧИД                                 Л.БААТАР

 

                                                   Ц.УРАНГУА