Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2019/00079/И |
Дугаар | 117 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 117
2019 оны 03 сарын 27 өдөр Дугаар 139/ШШ2019/00117 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн тоотод оршин суух, РД:ИБ 1 регистрийн дугаартай, М овогт Дгийн Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь тоотод оршин суух, РД:ЗБ регистрийн дугаартай, Их догшин овогт Лийн Хт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Л.Х, нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Хтай 2011 онд гэр бүл болж 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хүү Т 2013 онд төрсөн. Л.Х гэр бүл болсноос хойш хардана, зодно...2014 оны 1-р сард .... би ажлаасаа гарч хүүгийн хамт Б сумаас явсан. Үүнээс хойш хүүгийн хамт Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Дархан хотод ажил хийж хамаатан садангийндаа амьдарч ирлээ. ..... цаашид амьдрах ямар ч боломжгүй тусдаа 5 жил болж байгаа тул гэрлэлтийг цуцалж хүү Х.Тийг миний асрамжид үлдээж, Л.Хаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү? Дундын хөрөнгийг дараа нь нотлох баримт бүрдүүлсний дараа нэхэмжлэх болно. гэжээ.
Хариуцагч Л.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Х би Нын нэхэмжлэл хүлээн авлаа. Миний бие Наас салах хүсэлтгүй байна. Өөрийн хүү Тийг өөрөө асран халамжилмаар байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Н нь Л.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Н, хариуцагч Л.Х нар нь 2011 оны 09 сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2013 оны 02 сарын 02-нд бүртгүүлсэн болох нь Д.Н, Л.Х нарын гэрлэлтийн гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь таарч тохирохгүйн улмаас 2014 оноос эхлэн тусдаа амьдарч байгаа, үзэл бодол санаа сэтгэл нийлэхгүй, цаашид харилцан бие биенээ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, хүсэлгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Иймд шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талууд хүү Х.Тийг 2013 оны 11 сарын 03-ны өдөр төрүүлсэн болох нь ЗБ13220292 регистртэй төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хүү Х.Т нь төрсөн цагаасаа эхлэн эх Д.Нын асрамжинд өсч бойжсон, 2014 оноос эхлэн эцэг Л.Хаас тусдаа амьдарч байгаа, хүүхдийн эхтэйгээ ээнэгшин дассан, эх Д.Н нь байнгын тогтмол орлоготой зэрэг байдлыг харгалзан үзээд хүүхдийн цаашид сурч боловсрох, эрүүл энх өсөн бойжих эрхийг хангах үүднээс хүү Х.Тийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хуульд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Л.Хаас сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Х.Тийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 100100 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 100100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар И овогт Лийн Х /РД:ЗБ 3 регистртэй/, М овогт Дгийн Н /РД:ИБ регистртэй/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Х.Тийг эх Д.Нын асрамжинд үлдээж, хүү Х.Т /ЗБ13220292/-ийг 11 нас хүртэл нь сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Лын Хаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногын дотор ИГББ-н байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Түвшинжаргалд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100.100 /зуун мянга нэг зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Хаас 100.100 /зуун мянга нэг зуу / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б