Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2019/00080/И |
Дугаар | 121 |
Огноо | 2019-03-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 121
2019 оны 03 сарын 27 өдөр Дугаар 139/ШШ2019/00121 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн оршин суух, Н овогт МСгийн С /РД:ЧМ /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00080/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МС овогтой С миний бие 1965 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 54 нас хүрч байна. Би 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл улсын багшийн дээд сургуулийн оюутны 1-р байранд үйлчлэгчээр ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрчийн мэдүүлэг, цалингийн жагсаалт зэргийг үндэслэн 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Улсын багшийн дээд сургуулийн оюутны 1-р байранд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Улсын багшийн дээд сургуулийн оюутны 1-р байранд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
М.С нь 1984.01.01-1989.12.31-ний өдрийг хүртэл Улсын багшийн дээд сургуулийн оюутны 1-р байранд үйлчлэгчээр ажиллаж байсан талаархи холбогдох баримт архивт хадгалагдаагүй болох нь Нийслэлийн архивын 2018 оны 10 сарын 10-ны өдрийн лавлагааны 473 дугаартай тодорхойлолт /хх-ийн 05/, М.Сг ажилд томилсон, ажлаач чөлөөлсөн талаарх баримт байхгүй талаар Үндэсний төв архивын 2018 оны 10 сарын 11-ний өдрийн 03-5/4812 дугаартай лавлагаа /хх-ийн 06/-аар нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч М.С нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Улсын багшийн дээд сургуулийн оюутны 1-р байранд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь:
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт МСгийн С /РД:ЧМ /-г 1984 оны 1 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Улсын багшийн дээд сургууль /одоогийн Монгол улсын Боловсролын их сургууль/-д үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б