Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000078 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод ******* ******* 1 дүгээр курсын оюутан, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жонон овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дорнод ******* ******* “” зааланд түлхэж унагаах, нүүр рүү цохих, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож түүний биед хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл, 11-р шүдний сулрал, дагзны зүүн хажуу хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өглөө 08 цагт Дорнод ******* сургуульд хичээлдээ орчихоод 09 цаг 30 минутад завсарлаад байж байхад миний гар утас руу нөгөө ангийн гээд охиноос элдэв янзын утгатай чат ирэхээр нь би өөр рүү нь мөн чат бичсэн. Удалгүй хичээл орж байгаад өдөр 13 цагт завсарлаж би өөрийн ангийн хүүхдүүдтэй урлаг зааланд орж ирээд байхад над руу чат бичээд байсан , нарын хамт заал руу орж ирээд над руу хандан “яасан яасан гээд байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “чи буруу ойлгоод байгаа юм биш үү” гэж хэлэхэд “чи намайг д муулсан гэж байна” гэж хэлэх үед хажуу талаас нь ыг түлхэж орж ирээд миний хацар руу алгадахаар нь би хацраа бариад зогсож байхад дахин миний гэдэс рүү өшиглөхөөр нь би газар унахад дээр сууж байгаад миний үснээс барьж хажууд байсан заалны индэр рүү толгойг минь цохиж нүүр рүү алгадаад байхаар нь би нүүрээ хамгаалж гараараа хаасан. босохоор нь би мөн босоход миний үснээс гараараа барьж зулгаагаад миний толгойг доош угзарч өвдгөөрөө цохиж газар түлхэж унагаагаад нүүр рүү 2-3 удаа өшиглөхөөр нь би уйлж “энийг ав л даа” гэж хэлэхэд хажууд байсан хүүхдүүд холдуулж заалнаас гаргасан. Тэгээд би эгчийгээ гар утсаар дуудаж цагдаагийн байгууллагад хандсан...” гэжээ. /хх-ийн 10-13/

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би болон нарт хэлээд бид гурав доошоо бууж урлаг заал руу ороход , , , нар байхаар нь би руу дөхөж очиход над руу “Чи юу юу гээд байгаа халтар гичий вэ, ац минь” гэж хэлэхээр нь би “Чи харин яагаад байгаа юм бэ” гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаад зогсож байхад хажууд байсан руу хандан “чи яагаад хүүхэд элдэв бусаар хэлээд байгаа юм” гээд хацар руу нь алгадахад хоёр үсдэлцээд газар унахдаа түрүүлж индэр мөргөөд унахаар нь дээрээс нь дарж унаад үсдэлцэж байгаад гийн гарыг нь тавиулах гээд үснээс зулгааж толгойг нь шал руу хэд хэдэн удаа цохиж байгаад микрофоны төмөр хөлийг аваад руу дайрахаар нь бид хоёр барьж байсан төмрийг нь булааж авахад руу гүйгээд очиход хөлөөрөө гэдэс рүү нь жийж унагаахад дээшээ босч ирээд дахиж дайраад хоорондоо үсдэлцэж байгаад дээр нь гарч газар дарж унасан. Тухайн үед “энэ халтар гичийг надаас салга л даа хөөе” гэж хэлж байх үед гаднаас манай ангийн Батсүх орж ирээд салгахаар нь бид хэд урлаг заалнаас гараад явсан...” гэжээ. /хх-ийн 24-25/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..., , чимэг гурав орж ирээд руу хандан “чи яана гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд хэлэхдээ “би яасан юм бэ, юу гэсэн юмбэ” гэж хэлэхэд хажуунаас нь орж ирээд руу “чи бас яасан яасан гээд байгаа юм бэ” гэж хэлээд г алгадаж түлхээд гэдэс рүү нь өшиглөөд газар унахдаа индэр мөргөөд унасан. Газар унахдаа гийн дээр суугаад толгойных нь үснээс барьж заалны микрофоны төмөр хөлийг 3-4 удаа мөргүүлж толгойг нь савсан. гийн дээрээс босоход мөн дээшээ босоод байхад микрофоны хөлийг барих үедээ мөн тэр хөлийг бариад хоорондоо булаацалдаад байхаар нь бид хоёр тэр хоёроос микрофоны хөлийг салгаад булаагаад авах үед мөн г түлхэж унагаагаад газар унасан хойно нь толгойг нь шал мөргүүлж нүүр рүү нь өшиглөх үед гаднаас заал руу Батсүх орж ирээд салгасан...” гэжээ. /хх-ийн 20-21/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн 106 тоот дүгнэлтэд:

1. ийн биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, 11-р шүдний сулрал, дагзны зүүн хажуу хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 36-37/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би руу хандан “чи бас яагаад намайг хүн амьтанд муулж яваад байгаа юм” гэж хэлэхэд өөдөөс “чи юу юм бэ, би чамайг яаж мэдэх юм бэ, хуцаад байх юм” гэж хэлэхээр нь би уурлаж гийн нүүр рүү нэг удаа алгадсан. Тэр үед миний үснээс зулгаасан ба би ч гэсэн зөрүүлж түүний үснээс зулгаасан. Бид хоёр үснээсээ зулгаалцаж байгаад хажуу тийшээ сандал дээр унаад дараа нь газарт унасан. Газарт унасны дараа би түүний дээр гарахад миний хамар руу 2-3 удаа цохиж, миний үснээс зулгааж хүзүүг маажсан. Тухайн үед би түүний үснээс зулгааж, гийн гарыг нь тавиулах гээд өвдгөөрөө гэдэс рүү нэг удаа өвдөглөж гарыг нь тавиулаад босоход мөн дээш босоод хажууд байсан микрофоны хөлийг авахаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод очиж микрофоныг барьж г хөлөөрөө хавираад газар унагаагаад дээр нь гарах үед миний үснээс зулгааж хүзүүг эвгүй болгохоор нь би г “миний үснээс тавь” гэж хэлэхэд өөдөөс “чи өөрөө тавь гичий минь” гэж хэлэхээр нь би үснээс нь үсдэж толгойг нь шал руу хэд хэдэн удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 51-52/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35/

*******н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44/

*******н оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

ийн Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 61/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Жонон овогт ******* нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дорнод ******* ******* урлаг зааланд хохирогч түлхэж унагаах, нүүр рүү цохих, үснээс нь зулгаах, өшиглөх зэргээр зодож түүний биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, 11-р шүдний сулрал, дагзны зүүн хажуу хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Бид хоёр үснээсээ зулгаалцаж байгаад хажуу тийшээ сандал дээр унаад дараа нь газарт унасан. Газарт унасны дараа би түүний дээр гарахад миний хамар руу 2-3 удаа цохиж, миний үснээс зулгааж хүзүүг маажсан. Тухайн үед би түүний үснээс зулгааж, гийн гарыг нь тавиулах гээд өвдгөөрөө гэдэс рүү нэг удаа өвдөглөж гарыг нь тавиулаад босоход мөн дээш босоод хажууд байсан микрофоны хөлийг авахаар нь би намайг цохих гэж байна гэж бодоод очиж микрофоныг барьж г хөлөөрөө хавираад газар унагаагаад дээр нь гарах үед миний үснээс зулгааж хүзүүг эвгүй болгохоор нь би г “миний үснээс тавь” гэж хэлэхэд өөдөөс “чи өөрөө тавь гичий минь” гэж хэлэхээр нь би үснээс нь үсдэж толгойг нь шал руу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ийн “... ыг түлхэж орж ирээд миний хацар руу алгадахаар нь би хацраа бариад зогсож байхад дахин миний гэдэс рүү өшиглөхөөр нь би газар унахад дээр сууж байгаад миний үснээс барьж хажууд байсан заалны индэр рүү толгойг минь цохиж нүүр рүү алгадаад байхаар нь би нүүрээ хамгаалж гараараа хаасан. босохоор нь би мөн босоход миний үснээс гараараа барьж зулгаагаад миний толгойг доош угзарч өвдгөөрөө цохиж газар түлхэж унагаагаад нүүр рүү 2-3 удаа өшиглөхөөр нь би уйлж “энийг ав л даа” гэж хэлэхэд хажууд байсан хүүхдүүд холдуулж заалнаас гаргасан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч М.ын “... руу хандан “чи яагаад хүүхэд элдэв бусаар хэлээд байгаа юм” гээд хацар руу нь алгадахад хоёр үсдэлцээд газар унахдаа түрүүлж индэр мөргөөд унахаар нь дээрээс нь дарж унаад үсдэлцэж байгаад гийн гарыг нь тавиулах гээд үснээс зулгааж толгойг нь шал руу хэд хэдэн удаа цохиж байгаад ... хөлөөрөө гэдэс рүү нь жийж унагаахад дээшээ босч ирээд дахиж дайраад хоорондоо үсдэлцэж байгаад дээр нь гарч газар дарж унасан...” гэх, гэрч Б.гийн “...г алгадаж түлхээд гэдэс рүү нь өшиглөөд газар унахдаа индэр мөргөөд унасан. Газар унахдаа гийн дээр суугаад толгойных нь үснээс барьж заалны микрофоны төмөр хөлийг 3-4 удаа мөргүүлж толгойг нь савсан. ... мөн г түлхэж унагаагаад газар унасан хойно нь толгойг нь шал мөргүүлж нүүр рүү нь өшиглөх үед гаднаас заал руу Батсүх орж ирээд салгасан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн 106 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн 106 тоот “...ийн биед хүзүүний зөөлөн эдийн гэмтэл, 11-р шүдний сулрал, дагзны зүүн хажуу хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******н анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, их дээд сургуульд суралцаж байгаа хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...******* нь хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 61/-ийг гаргаж, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн байх тул энэхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О. нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жонон овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О. нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА