Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 02 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00130                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                               тоотод оршин суух, Монгол овогт Вын Б /РД:ЗЮ           /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00150/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Вын Б миний бие .... улсад 39 жил 6 сар ажилласан.... В.Б намайг 326496 дугаартай Вын Мөнхөө гэх эзэмшигчийн нэрийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, мөн 1977 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь  аймаг дахь Усны аж ахуйн удирдах газрын  уурхайн худгийн бригадад ажилчин болон бригадын мастераар   ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Б  нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, Дундговь аймаг дахь Усны аж ахуйн удирдах газрын  уурхайн худгийн бригадад ажилчин болон бригадын мастераар 1977 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

В.Бийг 1977 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газрын  уурхайн худгийн бригадад ажилчин болон бригадын мастераар  томилсон, чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүй болох нь  аймгийн Архивын тасгийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 94 дугаартай тодорхойлолтоор  нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.  /хх-ийн 37/

Нэхэмжлэгч В.Б нь 326496 дугаартай В Мөнхөө гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь, 1977.07.01-1982.12.31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Усны аж ахуйг удирдах газрын уурхайн худгийн бригадад ажиллаж байсан болох нь:

  1. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 08/165 дугаартай “Усны аж ахуйг удирдах газар”, “Чандмань Дундговь” ББХК, ”Чандмань Дундговь” ХК-ийн талаархи тодорхойлолт /хх-ийн 05/
  2. В.Бийн 113 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 06/
  3. Вын М  гэх эзэмшигчийн овог нэрийн бичиглэл бүхий 326496 дугаартай 1975 оны 10 сарын 16 наас 1983 оны 05 сарын 23 хүртэлх хугацааны “ажилд авсан, өөр газар шилжүүлсэн, ба халсан тухай мэдээ”-ний бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 07-08/
  4. Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газрын даргын 1977 оны 7 сарын 04-ний өдрийн 73 дугаартай “Цэрэг, сургуулиас ирэгсдийг ажилд томилох тухай”, 1979 оны 06 сарын 19 өдрийн 55 дугаартай “Цалингаас суутгал хийх тухай”, 1983 оны 5 сарын 25-ны өдрийн 43 дугаартай “хээрийн үйлдвэрлэлд ажиллах бригадын бүрэлдэхүүн, цалин мэргэжлийн зэрэг батлах тухай”,  тушаалуудын  хуулбар /хх-ийн 09-11/
  5. Гэрч Ц.Г , Ч.Ш , М.Г  нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 17-19/ зэргээр шууд байдлаар,
  6. Гэрч Ц.Г-ын 1970 оны 09 сарын 01 нээс 1995 оны 01 сарын 01 хүртэл Дундговь аймгийн Усны аж ахуй удирдах газар, Чандмань-Дундговь ХХК-д ажиллаж байсан тухай бичилт бүхий 227352 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 20-21/
  7. Гэрч Ч.Ш-ийн 1972 оны 08 сарын 07 өдрөөс 1981 оны 10 сарын 19 өдрийг хүртэл Дундговь аймгийн Усны аж ахуйг удирдах газарт ажиллаж байсан тухай бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 22-23/ зэрэг баримтаар дамжмал байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар В овогтой Б /РД:ЗЮ /-ийг 326496 дугаартай, эзэмшигчийн овог нэр В М  гэх бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М  овогт Вын Б /РД:ЗЮ 1/-ийг 1977 оны 07 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын   31-ний өдрийг дуустал Дундговь аймаг дахь Усны аж ахуйг удирдах газарт уурхайн худгийн бригадын ажилчин, бригадын мастераар  ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч В.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б

 

 

7