Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2232001270007 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш-сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг, ******* 34 тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Халх овогт ******* *******/рд:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тус сумын 2 дугаар баг, Хатант 12-12 тоотод оршин суух иргэн *******ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны тоот дансанд 10.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эзэмшлийн ХААН банкны тоот дансанд 3.200.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эзэмшлийн ХААН банкны тоот дансанд 5.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХААН банкны тоот дансанд 10.000.000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эзэмшлийн ХААН банкны тоот дансанд 2.000.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 5 удаагийн үйлдлээр 30.200.000 төгрөгийг буюу эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2020 оноос *******ий мөнгийг бусдад хүүтэй зээлүүлдэг байсан. Тухайн үедээ надад 5 хувийн шагнал мөнгө төгрөг өгч байгаагүй. Үүнийг хадам ээж Алтанцэцэг мэдээд ах дүү улсууд мөнгөний асуудал хэцүү болиорой гэхээр нь би энэ хүний мөнгийг 2020 оны сүүл буюу 2021 оны эхнээс эхлээд зээлүүлж өгөхөө больсон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* манайх “Тэмээтийн хонхор”-ын ард зусландаа гарсан байхад гол үертэй байхад унадаг дугуйтай хөдөө манай гэрт ирэх үед манай нөхөр байсан юм. Тэгээд эгчээ та яагаад мөнгө зээлүүлж өгөхөө больчихсон юм бэ гээд хичээл сургууль амарчихсан, орлогогүй байна, та  найдвартай хүн олж өгөөч гээд 07 дугаар сарын 18-ны өдөр надад хэлсэн юм. Би тухайн үедээ буцаагаад Амартүвшинд ямар нэгэн мөнгө зээлэх хүн олж өгөөгүй байж байгаад 10 сарын 08-нд , нар нь манай хөдөө зуслангийн гэрт очоод гуйгаад би тэгээд Амартүвшин мөнгө байгаа гэсэн, зээлүүлье гэсэн та нар утсаар ярь гэж энэ хүмүүсийг хооронд нь би утсаар яриулж, холбогдуулсан. Тухайн үед Амартүвшин эгчээ би таны данс руу хийчихье гэхээр нь тэг тэг гээд би ийм юм болно гэж бодоогүй за хийчих гээд хийлгээд 6,300,000-ыг нь гийн хэлсэн хүний данс руу хийгээд үлдсэн мөнгийг нь , нарын данс руу хувааж би шилжүүлсэн. Тэрнээс хойш би энэ хүнд хүн мөнгө зээлье гэхээр нь хэлээд над руу өөрсдийг нь яриул гэдэг байсан. Тэгээд өөрсдөө утсаар холбогдоод хэдэн хувийн хүүтэй вэ, хэдэн сарын хугацаатай гэдгээ хоорондоо ярилцаж тохироод мөнгөө шилжүүлсний дараа Амартүвшин мөнгө шилжүүллээ, өгчихлөө, зээлүүлчихлээ гэж над руу хэлдэг байсан. Би өөрөө Амартүвшинээс сарын 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг байсан. Өмнөх иргэний хэргийн шүүх дээр ч гэсэн Төрбатын нь өөрөө хэлсэн. 5 сая төгрөг зээлээд 4 билүү 5 хоноод буцаагаад өгөх гэтэл заавал сарын хүү буцааж авна гээд уурлаад байна гээд иймэрхүү ярианаас болоод би энэ хүмүүсийг хооронд нь заавал өөрсдийг нь утсаар яриулдаг байсан. Би цагдаа гэдэг хүнд Амартүвшиний өгсөн мэдүүлэгтэй танилцаад утсаар ярьж байгаагүй гэснийг нь би уншиж танилцаад энэ хүмүүсийн хоорондын утасны яриаг шүүж болохгүй юм уу гэхэд шаардлагатай гэж үзвэл бид нар утасны оператораас биллийг нь авч хавсаргадаг юм гэсэн. Би хэргийн материалд биллийг нь хийснийг сайн мэдэхгүй байна. 3,200,000 төгрөгийг би нэхээд рүү ярихад нэг удаа надад хэлэхдээ би эмнэлэгт явж байсан чинь Амартүвшин над руу байнга залгаад байхаар нь би тэр мөнгийг аваагүй ******* авсан гэж хэлсэн. Гэхдээ миний дансны хуулганд гээс орж ирсэн мөнгийг тэр дор нь хүүгийнх нь мөнгийг би Амартүвшин рүү шилжүүлсэн нь миний дансны хуулгаар гарч ирнэ. Тухайн үед нь би энэ бас мөнгөө өгөхгүй байхаар нь би энэ хүн мөнгөө өгөхгүй байна. Манай эрүүгийн мөрдөн байцаагч уг нь 20 хувийн хүүтэй мөнгө зээлнэ гэж байхгүй, наадах чинь мөнгө угаах гэмт хэрэг гээд намайг цагдаа өгөх дээрээ дарамтлаад байна гэхэд хүн байшин саваа хэдэн төгрөгөөр түрээслэхээ мэддэг шиг хүн өөрийнхөө мөнгийг хэдэн хувиар хүүтэй хүүлэхээ өөрөө л мэддэг юм. Хүсвэл 80, 90 хувийн хүүтэй ч хүүлж болдог гэж Амартүвшин надад хэлсэн. Би рүү та нар анхнаасаа ярьж тохирчихоод одоо ингэх юм. Амартүвшин аймар их урлаад байна, мөнгийг нь бушуу өг гэхэд утсаа авахгүй. Би тэгээд Амартүвшиний мөнгөний төлөө тэр хүний гэр лүү нь очиж уурлаж, муудалцаж байсан. Амартүвшин нь намайг гэр лүү нь улаан галзуу юм шиг дайрч ороод гэрт нь мөнгө болж болохоор юу байна тэр болгоныг нь булаагаад, хуу хамаад ав гэж утсаар байнга шавдуулаад уурлаад загнаад байдаг байсан. Би тэр хоёр хүний ажил дээр нь очдог байсан. Гэрт нь очдог байсан. Тэр хүмүүс сүүлдээ миний утасны дугаарыг блоклоод байдаг байсан болохоор, Амартүвшин над руу аймар уурлаад байдаг байсан  болохоор би тэрийг Амартүвшинд хэлж байгаагүй. Хамгийн сайн тод санаж байгаа нь хүүхэд нь надыг тэгж дарамтлаад байна гэж хэлэхэд өөдөөс тэгж хэлснийг санаж байна. Одоо ч Амартүвшин өөрөө санаж байгаа байх. Миний хувьд би өөрөө мөнгө авч хэрэглэх шаардлагатай байсан Амартүвшинээс би 10 хувийн хүүтэй зээлэх байсан. Амартүвшинээс удаа дараа 10 хувийн хүүтэй зээлж мөнгө авдаг байсан. Одоо мэдэхгүй би энэ хэргээс болоод жил гаруй маш их дарамттай байгаа. Амартүвшин бол шүүх, прокурорт нөлөөтэй гэсэн. Би шүүхийг шударга шийднэ гэж найдаад энэ өдрийг хүртэл ирсэн. Байнгын гэрт ирээд, ээж  нь гэж хүн ирээд, манай хадмын юутай банк бусаар авсан приус-20 байдаг. Тэрийг 2019 билүү, 2020 онд авсан. Тэгээд ирэнгүүтээ энийг чинь аваад явна гэхээр нь наадах чинь банк бус дээр байдаг гэхэд жижиглээд зарна, одоо гадаа гараад хадмын чинь адуу, үхрээс аль үнэ хүрэхийг нь авна гээд байнгын дарамталдаг. Манай 8 настай охиныг хүртэл ирж танай луйварчин ээж чинь гээд. Би энэ Амартүвшинийг цагдаа, прокурорт яагаад нөлөөлдөг вэ гэж бодож байгаа вэ гэвэл 2022 оны 10 дугаар сард Амартүвшин над руу утсаар ярьсан. Ээж нь над дээр ирээд чамайг Төөгий цагдаад өгөөд хэрэгсэхгүй болсон гэж байна чи луйварчин минь хүүхдийн мөнгө төл гэхээр нь үгүй миний данс руу хийж байгаагүй болохоор би шүүхэд өгч болохгүй юм байна лээ. Миний данс руу хийж байсан бол би шүүхэд хандаж болох юм байна. Төөгий өөрөө шилжүүлж байсан болохоор өөрөө шүүхэд өгөхгүй бол болохгүй юм байна гэхэд энийг чинь хэрэг нь хаагдаад гэл үү яагаад гэчихсэн. Одоо энэ хүүхдийн мөнгийг хэн төлөх юм бэ, чи төл, чи хүүхэд уруу татлаа гэхээр нь би үгүй танай хүүхдийн мөнгийг зээлүүлэхээ больчихсон байхад танай хүүхэд өөрөө ирээд эгчээ би танд 5 хувийг нь өгье, та хүн олоод өгөөч гэхээр нь би 2021 оны 10 сард хүн олтлоо чи энэ хүнтэй ярь гээд хооронд нь яриулсан юм гэж хэлэхэд тэр өдрийн орой нь Амартүвшин над руу утсаар яриад элдвээр хараагаад, тэгээд би чи цагдаадаа өгсөн бол цагдаа нь шийднэ. Чи үхсэндээ хүнийг ингээд байгаа юм бэ гээд өөдөөс нь маргалдахад би чамайг ял янхантай салгана, чи харж байгаарай. Чи цагдаа мэдэх үү, прокурор мэдэх үү гэж намайг дарамтлаад байсан. Тухайн үед манай нөхөр юугаа ярих вэ, угаас цагдаад өгсөн байгаа учраас шийднэ биз гээд нөхөр утас таслуулсан. Би чамайг дарамтлаад байгааг чинь цагдаад чинь хэлнэ шүү гэхэд чи тэр цагдаадаа хэлээрэй гээд ер нь бол цагдаад том л юм шиг байна лээ. Ээж нь бол тэр нэрийг нь хэлээгүй. Их сургуулийн багшаар прокурор луу яриулчихсан гэж ээж нь 10 сард яриулсан гэсэн. Намайг тэгж байнга дарамтлаад байдаг. Би энэ жил тийм дарамттай байна. Тухайн үедээ дуу хураах боломжтой утастай байгаагүй учраас бичиж чадаагүй. Энэ бол Амартүвшиний 100 хувь өөрийнх нь хэлсэн үг нь. Авсан мөнгө төгрөгийг тухайн үед хүн нь хийнгүүт л энэ хүний данс руу хийдэг байсан. Тэгээд хугацаанаас хэтэрсэн эсвэл өмнө нь төлж байсан тохиолдлууд байгаа. Би энэ хүнд 30,200,000 төгрөгийг би төлөх ёстой мөнгө биш. , нар төлөх ёстой мөнгө гэж бодож байна. Миний хувьд хүү гэж өгөөрэй мөнгийг нь төлөөрэй гэж өгсөн мөнгийг нь би хангалттай данс руу нь шууд тэр дор нь шилжүүлсэн. Энэ хүн өөрөө миний дансыг шүүлгээд үзчихсэн байсан учраас мэдэж байгаа байх. ...гэх мэдүүлэг, 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би энэ танхимд бүх юмыг үнэнээр хэлнэ. 2019 оноос би ковидын өмнө Америк явж ирээд хэдэн төгрөгтэй болсон байсан. Ганц хоёр 53-т амьдардаг ч гэнэ үү тэр хүмүүстэй царайг нь хараагүй, утсаар ярьж үзээгүй хүмүүстэй би мөнгө төгрөг зээлүүлдэг байсан. Ковид дуусаад 2021 онд, шүүгдэгч нь их сайн юмнуудаа санаад эхэллээ. Бямба хэн билээ мөрдөгчтэй таарсан юм. Анхны хэрэг дээр ингээд мөрдөгч дээр очихоос өмнө гэдэг мөрдөгчтэй байсан юм байна лээ. Тэгээд бид хоёрыг нүүрэлдүүлэхэд ямар ч юмаа санахгүй байсан өнөөдөр харин санаад эхэллээ. Тэмээтийн хонхорт дугуйтайгаа очсон нь үнэн. Гэхдээ эгчээ ёстой би мөнгөгүй байна яах вэ, та яасан юм бэ, ойрд таг чиг, би танайхаар ирлээ гэж тиймэрхүү юм болсон. Би ч гэсэн цалинтай хүн шиг амар юм. 5 хувиар тохирчихвол хоёулаа. Би тэгээд тэр мөнгийг нь аваад сүү цагаан идээгээ зараад хажуугаар нь орлоготой хүн шиг амар юм гээд тухайн үед ямар ч хүн байхгүй би орой 22 цагийн үед нэлээн харанхуй болсон байхад гэр лүүгээ харьсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сар 08-аас эхэлж байгаа юм. Анх удаа би гар дээрээ ковидын өмнө тийм мөнгө авч үзээд бараг дансандаа хийсэн. Тэгээд бүл улсууд гэрт нь очоод приус-30 машин авч унадаг юм уу, хөл дүүжлэх юмгүй хэцүү байна гэсэн. Миний мөнгөн дүнг бүгдийг нь мэдэж байсан. Би хоёр гаруй сая төгрөгтэй байсан. Сүүлд нь миний ах дүүгийн мөнгө орж ирээд гучаад сая төгрөг болсон. 2021 оны 10 сарын 08-ны өдөр би Хэнтий аймагт ажлаар явж байхад шүүгдэгч маань над руу фэйсбүүкээр чат бичсэн. Найдвартай хүн байна шүү, мөнгө зээлэх үү гэхэд яах вэ 10 сая төгрөг надад үнэхээр алга би хүн амьтнаас аваад, эгч дүүсээс аваад өгье гээд хуулганд байгаа. Яг өмнөх гүйлгээ над руу мөнгө орж ирээд гарсан. Миний мөнгө ч биш хүний мөнгө гараад явчихсан. Дараа нь 11 сарын хорин хэднээр 3,200,000 төгрөг одоо бодоод байхад бас л намайг маллаж байсан юм байна лээ. Найдвартай л хүн байна, эгч нь угаасаа зохицуулдаг шүү дээ гэдэг. Тэгээд 3,200,000 төгрөгийг би шавхаад өгснийг яана. Хүүтэй өгч л байсан юм байна лээ мөнгийг нь би хадгаламж зээлийн хоршооноос авсан мөнгийг. Тэгээд 12 сарын 20-ны өдөр 5 сая төгрөг авдаг юм. Бас л найдвартай хүн байна. Би бүх 5 гүйлгээнд зээл гэдэг утгыг агуулсан. *******аас гэдэг үгийг агуулсан. Тэгээд 20-ны 5 саяыг ч өгчихлөө. 28-ны өдөр манай авга эгч буюу аавын дүүгийнд буяны ажилтай байлаа.  Өдрийн 12 цагаас оройны 12 цаг хүртэл надаас чатаар шалж гуйж байгаа юм. Одоо л чи миний аминд орчих, одоо л эгчдээ тус болчих гээд л бас л урьд нь 10 сарын 8-ны мөнгийг 2, 3 удаа над руу буцаалт хийчихсэн болохоор би тэрэнд нь төөрөлдсөн. Итгэл надад олдсон байсан. Би мөнгийг *******аас гээд хийсэн. 19 цагт гүйлгээ нь байна уу даа. Тэгээд хамгийн сүүлийн миний мөнгөн дүнг мэдэж байгаа хүн яах вэ дээ 3 сард өгсөн хүүнүүдээ мэдэж байгаа хүн яах вэ дээ 3 сарын арван хэдний өдөр билээ аар над руу яриулсан. Би , гэдэг хүнтэй нэг удаа утсаар ярьсан. гэдэг хүнтэй 2 удаа утсаар ярьсан. Би худлаа ярихгүй. гэдэг хүн миний 3,200,000 төгрөгийг өгөхгүй утсаа авахгүй алга болохоор нь над руу нэг утас явуулчхаж, ангийнхаа хүүхдийн утсаар би ярьж байгаа юм. Миний утсыг авдаггүй, нэг хүнээс мөнгө авах гэсэн юм. Залгахад юу яриад байгаа юм бэ, *******, Улаанаа хоёр буюу Жавхлан-Очир гэдэг нөхөр нь тэр хоёр чинь л надаас авсан шүү дээ. Тэгээд хэлээд энэ яриа дууссан байдаг. Тэгээд ийм байна шүү дээ гэнгүүт би утсаар шүүгдэгч рүү ярлаа. Ингээд байна. Та хоёр авчихсан юм биш үү. Зүгээр л үнэнээ хэлчих л дээ, миний мөнгийг өгчих гэж гуйлаа. Үгүй үгүй наадах чинь хүүхэд нь цагдаа гэсэн одоо ингээд намайг дарамтлаад миний мөнгийг өгөхгүй байна гээд энэ яриа дууссан. Тэгээд 3 сарын 11-ний тэр мөнгө нь бас л тэр үеэс би залилуулчихлаа гэдэг юмыг бага багаар ойлгуулаад хэрэг бишдээд ирлээ. гэдэг хүнтэй нь ярьсан. Одоо миний утсанд ярьсан яриа нь байна. 7, 8 минутын яриа. Тэгж нэг удаа тэр хүнтэй ярьж байлаа. Би чам руу гүйлгээг нь явуулъя, итгэхгүй бол ******* надаас наад мөнгийг чинь аваад өг гээд би ******* руу 10, 20-хон минутын дараа мөнгийг нь гаргасан. 2,000,000 төгрөг. Ингээд хамгийн сүүлд нь миний 2 сая төгрөгийг энэ хүн ховх сороод дансандаа би нэг ч төгрөггүй үлдээд би 4 сард залилуулснаа мэдээд 6 сард сэтгэлзүйн гүн дарамтад орсон шүү. Өнөөдөр эрх зүйн хийдэл, хуулийн хийдэл байдаг бол сэтгэл зүйн гүн хохиролд орох гэдэг зүйл эрүүгийн хуульд алга. Би сэтгэл зүйч аваад 6 сар хүртэл явсан. Би өөрөөс нь асуусан. Би цагдаад өгье үнэн зөвийг тогтоолгоё, эрүүгийн хэргээр явъя, би иргэний хэргээр явахгүй. Уучлаарай тийм юм яриагүй шүү өөртэй чинь. Би уурлаж уцаарласан нь үнэн. Үнэнээ хүлээнэ. Би элдвээр хэлээд ярьсан ч үнэн. Миний сэтгэл зүйн байдлыг өөрөө бодоод үзээрэй. Амар аргаар амьдрах гэсэн, бусдыг шулах гэсэн, шимэгчлэх гэсэн. Би залилуулснаа мэдээд 4 сард хотод энэ хүн ирмэгц манай ээж уулзсан. Миний дүү юунд оров, гарах арга замыг нь хайя гэхэд би залилуулчихсан. , гэдэг хоёр хүний үгийг л хэлдэг. Тэгээд Ундрамын төсөл гээд явлаа. Цогбадрах гээд махны ченжтэй 5 сая  гээд намайг 2 сар гаруй явуулаад гэдэг мөрдөгч дээр энэ хэрэг очоод одоо өнөөдөр жилийн дараа энэ хэрэг шийдэгдэх гээд байж байна. Би зүгээр л оюутан. Яг хуулийнхаа үнэнийг шаардаад явж байна. Би өөртэй чинь тэгж ярьсан юм байхгүй. Эцэст нь миний мөнгийг залилаад явж байгаа нь бүх нотлох баримтад явж байна. Зүгээр өнөөдөр үнэнээ хүлээсэн бол би хохирлоо барагдуулаад ийм юм болохгүй салчих байсан. Гэхдээ өнөөдөр мэлзээд зогсож байгааг чинь харах биш байна. Миний хохирлыг барагдуулаад өгөөч гэсэн чин хүслээр хичээл сургуулиа зохицуулаад хоёр хоног байж байна. ...гэх мэдүүлэг, 

Эрүүгийн 2232001270007 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас:

            Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Миний эх ийн төрсөн эгч Алтанцэцэгийн бэр болох ******* 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр над руу утсаар холбогдоод "сайн уу, эгчийн дүү ажил хөдөлмөр нь сайн уу, танайхан сайн уу" гэх мэт яриа өгүүлэл гаргаж байгаад "эгчдээ 10.000.000 төгрөгийг сарын 20% хүүтэй зээлээч, найдвартай хоёр хүн байна" гэж хэлсэн. Би *******тай ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй, хамаатан гэдэг утгаар нь түүнд итгэж түүний хэлсний дагуу өөрт байсан 10.000.000 төгрөгийг *******ын ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн. Уг 10.000.000 төгрөгийн хүү гэж сард 2.000.000 төгрөгөөр бодоод 04 сарын хугацаанд ******* надад 8.000.000 төгрөг өгсөн. Би түүнд "баярлалаа" гээд 2.000.000 төгрөгийг өгсөн. Удаагүй 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ******* дахин утсаар холбогдоод "эгчдээ яаралтай 3.200.000 төгрөг өгөөч, нөгөө 10.000.000 төгрөгтэй нийлүүлээд өгье" гэж хэлэхээр нь бас түүнд итгээд *******ын хэлсний дагуу ХААН банкны тоот данс руу шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь Ц.Дашдулам гэх хүн байсан. Уг мөнгө надад эргүүлэн ирээгүй, уг мөнгөнөөс ямар нэгэн хүү гэж аваагүй. Дахин ******* над руу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр утсаар холбогдоод "эгчдээ 5.000.000 төгрөг зээлээч "чи л миний ганц найдвар, эгч нь ямар нэгэн асуудалгүй өгнө, чи эгчдээ итгэх хэрэгтэй" гэх мэт яриа өгүүлэл гаргаад, би ах дүү нараасаа мөнгө асууж байгаад *******ын хэлсний дагуу 5.000.000 төгрөгийг зохицуулахад ******* надад ХААН банкны тоот данс өгөөд "энэ данс руу явуулчих" гэж хэлсэн. Би түүнээс "ямар учиртай, хэн гэдэг хүн юм бэ?, найдвартай юм уу" гэж хэлэхэд "найдвартай, сарын 20% хүүтэй мөнгө зээлэх хүн юм" гэж хэлэхээр нь ХААН банкны тоот данс руу 5.000.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр "Zeelev3" гэсэн утгатай шилжүүлсэн. *******аас хүүгийн мөнгө орж ирсэнгүй, "мөнгөө авъя" гэж хэлэхэд миний өөдөөс худлаа яриад "удахгүй, хоёр үхэр махны ченжид өгсөн, асуудалгүй санаа зоволтгүй" гэж худлаа яриад алга болсон. Удаагүй дахин ******* 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг буяны ажилтай байх хойгуур өдөржин зогсолтгүй залгаад "эгчийн дүү өмнөх мөнгө бүтэж байгаа, чи л найдвартай энэ мөнгийг олоод өгчих, манай нөхрөөс энэ бүхнийг нуугаарай" гэх яриа өгүүлэл гаргаад намайг "10.000.000 төгрөг зээлчих" гэж хэлсэн. Би тухайн үед мөнгө байхгүй байсан учир дахин ах дүү нараасаа мөнгө зээлээд *******ын “хэлсний дагуу 10.000.000 төгрөгийг олсон. Тэгээд "таны данс руу явууллаа шүү" гэж хэлэхэд "миний данс руу хэрэггүй" гээд надад ХААН банкны тоот данс өгсөн. Би уг данс руу 10.000.000 төгрөгийг уг өдөртөө "zeelеv" гэсэн утгатай 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь Б.Мөнхсүлд гэж гарч ирсэн. Тэгээд уг мөнгөний хүү гэж надад мөнгө өгөөгүй, үндсэн мөнгөө ч өгөлгүй ******* алга болсон. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* надтай утсаар холбогдоод "эгч нь хөдөөгүүр явж байгаад ирлээ, холбогдож чадсангүй уучлаарай, чамаас авсан мөнгөө бүгдийг нь нийлүүлээд өгнө асуудалгүй, УИХ-ын гишүүн Ч.Ундрам фермерийн төсөл зарласан байгаа, эгч нь төсөлд нь орж байгаа, дахиад эгчдээ 5.000.000 төгрөг өгчих" гэж хэлсэн. "Чи өмнөх мөнгөө өг, би одоо мөнгөгүй байна" гэж хэлэхэд "тэгвэл 2.000.000 төгрөг байхад болно" гэж хэлэхээр нь тухайн үед надад 2.000.000 төгрөг байсан болохоор төсөл эд нарт орсон бол мөнгөө бөөн авчих байх гэж бодоод түүний хэлсний дагуу ХААН банкны тоот данс руу мөн л 1 удаагийн гүйлгээгээр 2.000.000 төгрөгийг "zeelev" гэж бичээд шилжүүлсэн. Уг тоот дансны эзэмшигч нь Б. гэх хүний данс байсан. Тэгээд уг 2.000.000 төгрөгийг авснаас хойш ******* надтай утсаар холбогдохгүй худал хэлээд алга болсон. ...Би дээр нэр дурдсан хүмүүсийг хараагүй. Энэ хүмүүсийн данс руу ******* л надаар дамжуулж мөнгө хийлгэсэн. Дээрх хүмүүсийг бүгдийг нь ******* л таних байх. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ...******* "явуулчих, явуулчих" гээд түүнд 30.200.000 төгрөгийг зээлдүүлсэн. ...Дээрх зээлсэн 30.200.000 төгрөгийн хүү гэж би *******аас 16,000.000 сая орчим төгрөг авсан. Би уг 16.000.000 төгрөгөөс *******д 5.000.000 орчим сая төгрөг өгсөн. ...Би 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 10-ны хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 30.200.000 төгрөгийг ******* гэх хүнд шилжүүлсэн. ******* надад "мөнгө хэрэгтэй байна, эгч мөнгийг нь өсгөөд, хүүтэй мөнгө зээлье гэсэн найдвартай хүмүүс байна" гэж хэлээд надаас дээрх мөнгийг авсан. Би өөрт байсан хэдэн төгрөгийг өсгөөд авъя гэсэн бодлоор дээрх хүн рүү шилжүүлдэг байсан. ******* хүүний төлөлт гэж 1-2 удаа 4-5 сая төгрөг буцааж өгсөн байдаг юм. Гэтэл сүүлдээ надаас зээлсэн мөнгөнөөс л надад хүүний төлөлтийн хугацаа болох үед л өгдөг байсан юм билээ. Тэгээд удалгүй дээрх мөнгөө буцаагаад "хүнд хүүтэй зээлүүлнэ" гэж хэлээд авдаг байсан. ******* нь 10 сая төгрөгийг өөрийнхөө гэх дансаар, үлдсэн мөнгийг Дашдулам, , Мөнхсүлд, гэх хүмүүсийн дансаар авсан. Дээрх хүмүүсийн данс руу би *******ын хэлсэн данс руу л хийсэн. ******* нь утсаар ярьж гэх хүний дансаар 5 сая төгрөг авсан. Мөнгөө төлөхөөр болсон чинь надад "би мөнгөнийхөө оронд 2 үхэр аваад гуанзанд Улаанаа хочтой Цогбадрах /99969935/ гэх хүнд өгчихсөн, мөнгө чинь ороод ирнэ" гэж яриад 2-3 сар болсон. Би сүүлд нь *******ын хадам ээжээр нь Цогбадрах руу яриулахад "******* надаас гуйсаар байгаад Амартүвшинд 2 үхэр байгаа гэж худал хэлүүлсэн" гэсэн. 2021 оны 12 сарын 28-ны өдөр ******* нь "маш найдвартай мөнгө хүүтэй зээлэх хүн байна, одоо л эгчдээ тус болоод өгөөч, эгч нь найдвартай буцаагаад өгнө гэж 10 сая төгрөг шилжүүлчих, утгыг нь *******аас гээд хийчих" гээд өдөржингөө надаас гуйж байгаад /Б.Мөнхсүлд/ гэх хүний данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл сүүлд нь ******* надад "би Мөнхсүлд гэх хүнийг танихгүй, юун данс руу юун мөнгө хийснийг чинь ч мэдэхгүй" гэсэн. Түүнийг тийм зүйл ярих үед мөрдөгч Г. хажууд байсан. Гэтэл Мөнхсүлд гэдэг хүн нь машины ченж байсан, түүнээс машин авах гэж намайг залилсан юм шиг байгаа юм. 2021 оны 11 сарын 26-ны өдөр ******* нь "найдвартай хүүтэй зээлдэгч байна" гээд 3.200.000 төгрөгийг Дашдулам гэх хүний дансаар авсан. Гэтэл миний явуулсан мөнгөөр өөрийнхөө зээлийг төлсөн юм билээ. Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш *******аас мөнгөө нэхэж эхлэх үед "Ундрам гишүүн надад үхрийн фермер ажиллуулах 44 сая төгрөг өгч байгаа тул би чамаас авсан бүх мөнгөө өгөх болно" гэж ярьсан, мессеж бичсэн. 2022 оны 04 сарын 15-ны өдөр над руу "би Ундрам гишүүний өрөө рүү 16 цагт орох гэж байна" гэхээр нь би Төрийн ордны баруун хаалган дээр уулзсан. Би түүнд итгээд булан тойроод буцаад эргээд ирэхэд ******* нь талбай дээр зогсож байсан. Би түүнд итгэл төрөхгүй байсан тул араас нь харж байгаад яасан талаар асууж мессеж бичихэд "би төрийн ордон руу орчлоо, мөнгө бүтсэн" гэх мэтээр худал ярьж, мессеж бичээд л яваад байсан. Бүх мессеж нь байгаа. ...******* нь манай бэр болох хүн учраас би түүнд итгэсэн. Эхэлж зээлэх үедээ хоёр удаа хүүний мөнгө гэж шилжүүлсэн, итгэл дээр минь дөрөөлж намайг залилсан гэж үзэж байна. Дээрх мөнгийг ******* нь "маш найдвартай зээлээд хүүтэй буцааж өгөх хүмүүс байна" гэж авдаг байсан. ******* надаас "өөрөө хэрэглэнэ, өөрөө хэрэглэе, би буцаагаад хүүтэй нь төлнө" гэх утгаар надаас мөнгө авч байсан тохиолдол байхгүй. Би өөрийн хохирлыг нөхөн төлүүлж авмаар байна. ...*******ын надад учруулсан хохирол 30.200.000 төгрөг. Тэр надад хүүний мөнгө 17.700 000 төгрөг өгсөн. Би түүнд надад ашиг олж өгсөн тул 5 хувийн урамшуулал болох 4.402.000 төгрөгийг өгсөн байсан. Би түүнийг надаас мөнгө авч хүнд хүүтэй мөнгө олж өгч байна гэж итгэж мөнгө өгсөн. Гэтэл сүүлдээ миний итгэсэн итгэлийг ашиглаж миний мөнгийг өөр зүйлд зарцуулсан мөнгөн дүн нь 30.200.000 төгрөг байгаа юм. ...Би өөрийн хохирлыг нөхөн төлж авмаар байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18, 20 дугаар хуудас/,

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэгтээ: ...*******ын эцэг, эхийг таньдаг учир *******тай танилцаж эгч дүүс болж байсан. ... миний төрсөн эгч Даваажаргалын хүүхэд. Амартүвшин гэх хүнийг танихгүй *******ын хамаатан гэж ******* надад хэлсэн, бид хоёр хамаатнууд гээд. Би *******ээс мөнгө авч байгаагүй, *******аас л мөнгө зээлж байсан. ******* хамаатныхаа *******ээс өөртөө авч над руу явуулдаг байсан юм шиг байна лээ. Тэгээд нэр утасны дугаарыг нь мэддэг болсон, харж байгаагүй. ...Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр *******аар холбуулж 10.000.000 төгрөг аваагүй. Би *******аас л мөнгө зээлдэг байсан. *******ээс мөнгө авч байгаагүй. ******* надад мөнгө зээлэхдээ *******ээс л авч өгдөг байсан юм шиг байсан. Би *******аас дараах мөнгийг авсан. Үүнд: ...Би *******аас нийт 37.275.000 төгрөгийг зээлсэн байна. Эргүүлэн түүнд дээрх мөнгийг хүүтэй нь нийлүүлээд нийт 81.930.000 төгрөгийг *******д буцаан бүгдийг нь түүний данс руу шилжүүлж өгсөн. ...Би Дашдулам, Мөнхсүлд гэх хүмүүсийг танихгүй. Мөнгө зээлдүүлээгүй. ...С-.******* л таних байх, ...Би 2021 оны 12 сарын 20-ны өдөр *******аар дамжуулж Амартүвшин гэх хүнээс 5 сая төгрөг өөрийн дансаар шилжүүлж зээлж авсан. Энэ зээлсэн мөнгөний хүү болон үндсэн мөнгийг *******ын данс руу шилжүүлсэн. Өөрөөр Амартүвшин гэх хүнээс мөнгө зээлж байгаагүй. Би Амартүвшинээс 2021 оны 12 сарын 20-ны өдөр 5 сая төгрөг аваад тэр оройдоо 2.360.000 буцаагаад *******ын данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь би *******ын данс руу бүрэн төлж дуусгасан. ...Би тэр өдөр *******аар дамжуулж Амартүвшин гэх хүнээс 10 сая төгрөг аваагүй. ******* өөрийнхөө авсан мөнгийг намайг авсан мэтээр худал мэдүүлсэн байна. ...Би Дашдулам гэх хүн огт танихгүй. Түүний дансаар мөнгө авсан зүйл байхгүй. ...Урантүлхүүр гэж хүн огт танихгүй. Би тэр хүнээс *******аар дамжуулж мөнгө зээлж байгаагүй. ...Би Балдангомбо гэх хүнийг танина. *******ын төрсөн ах нь бөгөөд манай гудамжинд байдаг. Гэхдээ би түүнээс мөнгө зээлж байгаагүй, Ер нь би 2021 онд ******* гэх хүнээс 10 сая төгрөг зээлж байгаагүй. Би *******аас 2020 оны 05 дугаар сараас хойш хүүтэй мөнгө авч хэрэглэж буцаан төлдөг байсан. Би зээлсэн мөнгөний хүү болон төлбөрийг зөвхөн *******ын данс руу шилжүүлдэг байсан. ...Би Мөнхсүлд гэх тийм хүн огт танихгүй. ...Манайх ямар ч үхэр байхгүй. Үхэр байхгүй атлаа үхэр зарна гэж байхгүй. Тиймээс би *******д "үхэр зараад мөнгө өгнө" гэж хэлж байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 29 дүгээр хуудас/

            Гэрч Г.Цогтбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны зун шиг санаж байна, цаг хугацааг нь сайн санахгүй байна, манай найзын эхнэр ******* над руу утсаар "би нөхрийн талын хамаатны хүнээс мөнгө аваад хүнд өгчихсөн чинь мөнгөө нэхээд байна. Тиймээ би чамаас хоёр үхэр худалдаад авчихсан, чамайг мөнгөө гаргаж өгч чадахгүй байна гээд хэлчихсэн, чамаас асуувал тэгээд хэлээд өгөөч" гэсэн. Тэгээд удалгүй нэг хүн над руу утсаар залгаад "******* үхэр худалдаж авсан юм уу" гээд асуухаар нь би *******ын гуйснаар нь "би 2 үхэр гуанзанд өгчихсөн, мөнгийг нь гаргаж өгч чадаагүй байна" гээд худал хэлсэн. ******* надаас үхэр худалдаж авсан тохиолдол байхгүй, би түүнийг "2 үхэр худалдаж авсан гэж хэлээд өгөөч" гэж гуйхаар нь л зөвшөөрсөн юм. Би өөрөө мал мах худалдан борлуулах ажил хийдэг юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

            Гэрч Ц.Дашдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би ХААН банкны тоот дансыг 10 гаруй жилийн хугацаанд ашиглаж байна. ...Би дээрх Т., *******, Б., ******* гэх хүмүүсийг танихгүй. ...Би ******* аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр багт "Дундын хадгаламжийн бүл" гээд групп ажиллуулдаг юм Уг бүлийн гишүүд сар бүр хуримтлал үүсгээд үүссэн мөнгөө гишүүд тодорхой хэмжээний хүүтэй зээлээр авдаг юм. Манай бүлийн гишүүн Урантүлхүүр 3.200.000 төгрөг зээлж байсан. Тэр мөнгөө 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр надад эргүүлэн өгч байсан мөнгө байна. Тухайн мөнгийг Урантүлхүүр хэнээс авсан талаар нь мэдэхгүй байна. Миний бодлоор Урантүлхүүр мөнгөө эргүүлэн хийх гээд өөр хүнд миний дансыг хэлээд тэр хүн нь над руу шилжүүлсэн байх. ...гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

            Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...******* миний төрсөн дүү. Би ээжээрээ овоглодог. ******* ааваараа овоглодог юм. ...Би хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Мөн ******* аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр багт "Дундын хадгаламжийн бүл" гээд группын гишүүн юм. ...******* манай "Дундын хадгаламжийн бүл"-д байдаггүй. ...Манай бүл иргэдийг оролцуулж дундаа мөнгө хуримтлуулаад, хуримтлуулсан мөнгөө бүлийн гишүүддээ болон таньдаг хүмүүстээ зээл хэлбэрээр олгодог юм. 2021 оны 11 дүгээр сард хэдний өдөр гэдгийн сайн мэдэхгүй байна. ******* надтай утсаар холбогдоод "эгчээ танд 3.000.000 төгрөг байна уу? надаа зээлээч" гэж хэлэхэд би "Дундын хадгаламжийн бүл"-ийн гишүүн Ц.Дашдулам эгчид хэлээд 3.000.000 төгрөг авч *******д зээлүүлж байсан. Удаагүй 2021 оны 12 дугаар сард ******* "зээлсэн мөнгөө өгөх гэсэн юм" гэж хэлэхээр нь би Ц.Дашдулам эгчийн ХААН банкны тоот дансыг түүнд хэлж байсан. Тэгээд ******* зээлсэн 3.000.000 төгрөгөө Ц.Дашдулам эгчийн данс руу шилжүүлсэн юм. ...******* 3.000.000 төгрөг зээлээд 20 гаруй хоногийн хугацаанд 3.200.000 төгрөг болгоод өгч байсан гэхээр 200.000 төгрөгийн хүүтэй 3.200.000 төгрөг Ц.Дашдулам эгч рүү явуулсан байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/

            Гэрч Б.Мөнхсүлд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би дугаарын ХААН банкны дансыг өөрийнхөө хэрэгцээндээ 2017 оноос хойш одоог хүртэл идэвхтэй ашигладаг, надад тухайн данснаас өөр ХААН банкны зээлийн данс байдаг, бусад банкнуудад миний эзэмшдэг ямар нэгэн данс байхгүй. ...Тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр миний дугаарын дансанд 18 цаг 53 минутад 5001203924 дугаарын Балдангомбо гэдэг хүний данснаас 2.400.000 төгрөг, 19 цаг 29 минутад 5753916757 дугаарын ******* гэдэг хүний данснаас 10.000.000 төгрөг "*******аас" гэдэг утгатайгаар орж ирсэн. Тухайн мөнгө нь ямар учиртай мөнгө вэ? гэхээр тухайн өдөр би бор шаргал өнгөтэй Тоёота приус-20 загварын 98-57 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж борлуулсан мөнгө байгаа юм. Тухайн машиныг би нийт 12.400.000 төгрөгөөр зарж борлуулсан юм. ...Би энэ *******, *******, Т., Б. гэх хүмүүсийг огт танихгүй. Надаас тухайн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр надаас арай ах эрэгтэй хүн ганцаараа ирж тухайн машиныг авсан. Би нэр усыг нь мэдэхгүй. ...Би 2021 оны 07 дугаар сараас хойш хувиараа машин зарж борлуулдаг /ченж/ хийдэг юм. Би ихэвчлэн Тоёота приус-20 маркийн машин аваад, жижиг сажиг зүйл хийж байгаад зараад, дундаас нь ашиг олдог юм. ...гэх мэдүүлэг /хх- ийн 71 дүгээр хуудас/

  • Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Түүнээс "мөнгө зээлэх хүн байна уу" гэж асууж байсан. ...*******ын хамаатан гэж хэлж байсан. ******* ******* гэдэг хүнтэй эгч бид хоёрыг холбож өгч байсан. ...Би *******тэй өөрөө утсаар холбогдоод түүнээс "5.000.000 төгрөг зээлчих" гэж хэлэхэд "5.000.000 төгрөг байхгүй 2.000.000 төгрөг байна" гэж хэлсэн. Би түүнд "сарын 20% хүүтэй" гэж хэлэхэд ******* зөвшөөрч надаа "дансаа явуулчих" гэж хэлсэн. Тэгээд удаагүй миний ХААН банкны тоот дансанд 2.000.000 төгрөг орсон. Би уг өдөртөө *******ээс авсан 2.000.000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн юм. Би *******ээс орж ирсэн 2.000.000 төгрөгийг тухайн үед ******* руу шилжүүлсэн. ...******* над руу утсаар холбогдоод "чи *******тэй яриад мөнгө асуугаад аваад өгөөч, надад мөнгө хэрэг болоод байна, чамд өгөх байх" гэж хэлэхээр нь би түүнд туслах зорилготой *******тэй утсаар холбогдож 2.000.000 төгрөгийг зээлээд, мөнгө дансанд орохоор нь ******* руу шилжүүлсэн юм. ...Би дээрх Дашдулам, Мөнхсүлд гэх хүмүүсийг танихгүй. ... бид хоёр нийлж *******ээс мөнгө зээлж байгаагүй. Тус тусдаа л *******тэй холбогдож мөнгө зээлж С *******ын данс руу аваад *******аас өөрсдийн дансанд авдаг байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 79 дугаар хуудас/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл/хх-ийн 7 дугаар хуудас/

            *******ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга "10.000.000 төгрөг шилжүүлсэн" баримт,

            2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга "3.200.000 төгрөг шилжүүлсэн" /хх- ийн 41-р тал/,

            2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5.000.000 төгрөг шилжүүлсэн/,

            2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /10.000.000 төгрөг шилжүүлсэн/,

            2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт" /хх-ийн 82-р тал/

            Хохирогч *******ээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 10-12 дугаар хуудас/

            Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 112 дугаар хуудас/

            Шүүгдэгч *******ын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа/хх-ийн 115 дугаар хуудас/

            Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/

            Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” ...гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс нотлох баримтаар шинээр гаргаж ирүүлсэн шүүгдэгч *******ын Хаан банк дахь харилцах дансны 17 хуудас материалыг нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлах боломжгүй байгаа бөгөөд мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” ...гэж заасан ба тус шинээр гаргаж ирүүлсэн нотлох баримт  нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй, дансны хуулганд банкны эрх бүхий ажилтан байгууллагын тамга тэмдгийг дарж баталгаажуулаагүй байх тул уг нотлох баримтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

            Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч *******ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 30200000 төгрөгийг залилан авсан болох нь: Хохирогч ******* мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг/хх-ийн 15-16, 18, 20 дугаар хуудас/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 26-27, 9 дүгээр хуудас/, гэрч Г.Цогтбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 31 дүгээр хуудас/,гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 36 дугаар хуудас/ гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 71 дүгээр хуудас/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 79 дүгээр хуудас/  *******ын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга “10.000.000 төгрөг шилжүүлсэн” баримт, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 3.200.000 төгрөг шилжүүлсэн/хх- ийн 41 дүгээр хуудас/, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5.000.000 төгрөг шилжүүлсэн/, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /10.000.000 төгрөг шилжүүлсэн/, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ХААН банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт/хх-ийн 82 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гэм маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Шүүгдэгч ******* нь удаа дараагийн үйлдлээр хохирогч  *******д 30200000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэм хэргийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг тодорхой нэгэн үг хэллэг, үйлдлээр зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгдэг гэмт хэрэг болно. Шүүгдэгч ******* нь тодорхой эрхэлсэн ажил, орлогогүй байснаас залилах гэмт хэрэг үйлдэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй үйлдэл ба Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

  Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.   

   Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* нь хохирогч  *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасан үлэмж хэмжээний буюу 30200000 төгрөгийг хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ээс залилан мэхэлж учруулсан 30200000 төгрөгийн хохирлоос 13298000 төгрөг буцаан төлсөн, мөн шүүгдэгчээс хохирогч 2000000 төгрөгийн үнэ бүхий iphone-13 маркийн утсыг хохирол тооцож авч нийт 15298000 төгрөгийг нөхөн төлөгдсөн болох нь хавтас хэрэгт авагдсан банкны дансны хуулга, хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан 30200000 төгрөгийн хохирлоос 15298000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”...гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” ...гэж тус тус  хуульчилжээ.

Тиймээс шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 14902000 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” хохирогч *******д 30200000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ногтлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Тиймээс шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршиг, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн ар гэр, ахуй амьдрал, хувь хүний хүмүүжил, гэмт хэргийн нийгмийн хор аюулын байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Учир нь шүүгдэгч ******* нь 4 сартай жирэмсэн эмчийн хяналтад орсон болох нь шүүхэд шинээр гаргаж ирүүлсэн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Тиймээс хуульд заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, шүүгдэгчийн хохирол төлбөр нөхөн төлөх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах боломжийг олгох нь хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 төгрөгөөр торгох саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол  биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулах зэрэг саналыг шүүх хүлээн авч хэрэглэх боломжтой байна.

Учир нь шүүгдэгч ******* нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, хэрхэн, яаж нөхөн төлөхөө илэрхийлээгүй, өөрийн гэсэн тодорхой цалин орлогогүй  шүүгдэгчийг торгох ялаар шийтгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах хуулийн заалтыг хэрэглэх нь гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчим алдагдахаар байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад,

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Халх овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 01 жилийн хугацаанд ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхыг даалгасугай.

5.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ий нэхэмжилсэн 30200000 төгрөгөөс 15298000/арван таван сая хоёр зуун ерэн найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******аас 14902000/арван дөрвөн сая есөн зуун хоёр мянга/төгрөгийг гаргуулж, хохирогч ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг, Хатант 12 тоотод оршин суух, Их-Өвөлжөө овогт Алтансүхийн Амартүвшин/рд:МЗ99062155/-д олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ЭРДЭНЭМӨНХ