Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 134

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/000134                                                  Дундговь аймаг

 

 

Талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,                                         оршин суух, Х ХХК-ийн Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                                       тоотод  оршин суух, РД:ЗЮ             регистрийн дугаартай, Х-хын М

Хариуцагч: Дундговь аймгийн                    тоотод  оршин суух РД:ЗА 8  регистрийн дугаартай, Эийн Ц нарт  холбогдох

  4.485.708, 06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 139/2019/00090/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч , нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Дундговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.М, Э.Ц нар нь Хтай 2016 оны 09 сарын 06-ны өдөр 1190013305 дугаартай зээлийн гэрээ байгуулан 6.800.000 төгрөгийг жилийн 21.36 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. ..... Гэрээний хугацаанд зээлдэгч ...үндсэн зээлд 2.698.153, 94  төгрөг зээлийн хүүд 2.431.433, 68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5.307, 26 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан ... гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2018 оны 09 сарын 02-ны өдрийн  төлбөрийг төлж түүнээс хойш зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлэх болсон .....  Иймд .....1190013305 дугаартай гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 4.101.846, 06 төгрөг, 2019 оны 02 сарын 20-ны өдрийн байдлаар хүү 377.393 төгрөг нэмэгдүүлсэн хүү 6.469 төгрөг, нийт 4.485.708, 06 төгрөгийг хариуцагч Х.М, Э.Ц нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, Х.М, Э.Ц нар  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   ....  “Х” ХХК-ийн Дундговь салбарын нэхэмжлэлийн шаардлага 4.485.708, 6 төгрөг нэхэмжилснээс хугацаа хэтэрсэн зээлийн төлөлт 1.294.179 төгрөгийг төлсөн.  Үлдэгдэл болох 3.228.455 төгрөгөө зээлийн гэрээний дагуу төлж Х ХХК-ийн Дундговь салбартай эвлэрэх саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чанцалдулам  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .. зээлдэгч нар 2019 оны 3 сарын 05-ны  өдөр 403.179 төгрөг, 2019 оны 03 сарын 05-ны өдөр 10.000 төгрөг, 2019 оны 03 сарын 22-ны өдөр 881.000 төгрөгийн төлөлт хийж хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан тул 2019 оны 4 сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 2-ны өдөр 211.376, 50 төгрөгөөр төлж 18 удаагийн төлөлт хийж зээлийн үлдэгдэл төлбөрөө бүрэн барагдуулах хүсэлтийг хүлээн авч буйгаа үүгээр мэдэгдэж байна. Зээлийн гэрээ 2020 оны 9 сарын 02-ны өдрөөр дуусгавар болно  гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-н Дундговь салбар  нь хариуцагч Х.М, Э.Ц нараас зээлийн гэрээний төлбөр 4.485.708, 06 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.М, Э.Ц нар нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр 1.294.179 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд талууд  2016 оны 09 сарын 06 өдрийн 1190013305 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 4 сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүрийн 02-ны өдөр 211,376, 50 төгрөгийн төлөлт хийж 2020 оны 09 сарын 02-ны өдөр хүртэл 18 удаа төлсөнөөр зээлийг бүрэн төлж дуусгах”  нөхцөлтэйгээр эвлэрэх хүсэлтээ ирүүлсэн байна.  

Талуудын эвлэрэл нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч нар нь өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нарын эзгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-н Дундговь салбарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч , хариуцагч Х.М , Э.Ц нарын  эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 86721  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б