Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 135

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 03 өдөр                                      Дугаар 139/ШШ2019/000135                                                  Дундговь аймаг

 

 

Хариуцагчын зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Дундговь аймгийн                                 засаг даргын    нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                                 тоотод  оршин суух, РД:ЗП  регистрийн дугаартай, Б овогт Дийн Эд холбогдох

9.524.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2019/00076/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч , хариуцагч Д.Э, нарийн бичгийн дарга Б.О  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрдэнэдалай сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  .... Д овогтой Э нь 2014 онд “Гэр ахуйн болон албан тасалгааны мебель тавилга үйлдвэрлэх” зориулалтаар .... Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийн зээлд хамрагдан олгохоор шийдвэрлэгдэж, ..... 2014 оны 9 дүгээр сарын 24-ний гэрээ байгуулан олгогдож эргэн төлөлтийн хуваарь батлуулсан байдаг. Д.Э нь гэрээний үүрэг болон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй. Энэ хугацаанд үндсэн зээл 2.212.215 төгрөг, зээлийн хүүд 247939 төгрөг,  алдангийн төлбөрт 9651 төгрөг нийт 2.469.800 төгрөгийг сум хөгжүүлэх санд тушаасан байна.  2019 оны 1 сарын 01-ний өдрийн байдлаар  үндсэн зээл 5.787.790 төгрөг, хүү 398.291 төгрөг, алданги 3.338.739 төгрөг нийт 9.524.820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: .... хариуцагч Д.Эд холбогдуулан “Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, хүү алдангид 9.524.820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан .... Мөн хариуцагч Д.Этай уулзаж ярилцахад үндсэн зээлийн үлдэгдэл дээр зээлийн хүүд нэхэмжилсэн 398.291 төгрөгийг төлөхийг амаар зөвшөөрсөн. Иймээс үндсэн зээл 5.787.790 төгрөг, хүү 398.291 төгрөг нийт 6.186.081 төгрөгийг 2019 оны 08, 10, 11 саруудад тэнцүү төлөхийг хэмжээгээр хувааж төлөхийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасч шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно. ... ” гэжээ.

Хариуцагч, Д.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дийн Э миний бие нь 2014 онд Сум хөгжүүлэх сангаас 8.000.000 төгрөгийг тавилга модон эдлэл хийх зориулалтаар зээлж уг зээлээс 2.212.215 төгрөгийг төлсөн боловч зах зээлийн эрэлт багасч борлуулалт муудсанаар үлдэгдэл зээлийг төлж чадаагүй..... Зээлийн алданги болох 3.338.739 төгрөгийг чөлөөлж өгөхийг хүсч байна. Үндсэн зээл, зээлийн хүү 6.186.081 төгрөгийг  2019 оны 8, 10, 11 саруудад хувааж төлөхийг зөвшөөрч байна гэв.

           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч   Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын засаг дарга нь хариуцагч Д.Эаас үндсэн зээл 5.787.790 төгрөг,  хүү 398.291 төгрөг, алданги 3.338.739 төгрөг нийт 9.524.820 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч талаас үндсэн зээл, зээлийн хүү нийт  6.186.081 төгрөгийг  нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч  байна.

 

Хариуцагчын зөвшөөрөл нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум хөгжүүлэх сан /Засаг дарга С.М /-ийн нэхэмжлэлтэй 6.186.081 төгрөгийг хариуцагч Д.Э төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Эаас улсын тэмдэгтийн хураамж  113.927 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.Б