| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00152/И |
| Дугаар | 136 |
| Огноо | 2019-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 136
2019 оны 04 сарын 03 өдөр Дугаар 139/ШШ2019/00136 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн тоотод оршин суух, Ж овогт Нгийн П /РД:ЗЕ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00152/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.П миний бие 1991 оны 4 сарын 01-ний өдрөөс Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд малчинаар орж 1998 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан ба 1994 он мал хувьчлагдаж хувийн аж ахуйтан болсон. Энэ хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтэр байхгүй үрэгдсэн байна. Ийм учир 1991 оны 4 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.П нь 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Н.Пд холбогдох 1991 оны 04 сарын 01 нээс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 03 сарын 28-ны өдрийн 105 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 06/
Нэхэмжлэгч Н.П нь 1991 оны 04 сарын 01 нээс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд ажиллаж байсан болох нь:
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.П нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж овогт Нгийн П /РД:ЗЕ /-г 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн ББХК-нд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б