| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2023/0056/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2318000000075 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-10, аав, ээж, охин, дүү нарын хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,******* /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчим******* дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй “******* ” зочид буудлын 03 тоот өрөөнөөс хохирогч******* Samsung Red magic-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэв.
Эрүүгийн 2318000000075 дугаартай хэргээс:
Хохирогч******* өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 10 цагийн үед сэрэхэд миний гэсэн дугаар луу өөрийн гэсэн дугаараас хаана байна вэ гэж мессеж бичихээр нь хариу 15-ын буудалд байна гэхэд Дархан явах таксины мөнгө өгөөч гэхээр нь хүрч ирээд аваа гэж бичсэн юм. Тэгсэн манай найз орж ирсний дараа ганцаараа орж ирсэн. Тэгсэн буудлын үйлчлэгч нь буудлын цаг дууслаа гараарай гэхээр нь би дахиад нэг өдрөөр нь өрөөгөө авсан. Бид гурав юм ярьж сууж байгаад би нэг шил архи авахаар болоод найзийг дэлгүүр лүү явуулсан. Би хамтаар юм яриад сууж байхад архи аваад ирсэн. Манай найз архи уудаггүй. Бид гурав юм яриад архинаас 1-2 удаа татсан. Би архийг ганцаараа уусан. 15 цаг болох гэж байхад явлаа гээд явахаар нь би араас нь гарч 00 орчхоод өрөөндөө орж ирэхэд өрөөнд хүн байхгүй байхаар нь гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд би гар утсаа өрөөндөө хайсан боловч олоогүй. Буудлын үйлчлэгчид хэлэх гэсэн боловч байхгүй байсан учраас хажуу талын өрөөнд хүнтэй уулзаад миний гар утас алга болчихлоо өрөөнд байсан хүнийг харсан уу гэхэд үгүй гэхээр нь та утсаа өгөөч найз луу залгачихъя гэж хэлээд тэр хүний утсаар рүү залгаад би утсаа алдчихлаа утас аваад явчих шиг боллоо чи хүрээд ирээч гээд салгаад өрөөндөө орсон. 10-20 минутын дараа өрөөнд хүрч ирэхээр нь луу залгаач гэхэд өөрийнхөө утсаар залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд дахин дахин залгахад утсаа авахаар нь чи миний утсыг яасан юм вэ гэхэд би аваагүй гэж хэлчхээд дараа нь буудлын хаалганы хажууд байдаг гутлын шүүгээнд хийсэн гэж хэлсэн. Би Дархан явж байна гээд утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгсэн буудлын үйлчлэгч нь орж ирэхээр нь би өрөөнөөсөө гар утсаа алдчихлаа гэж хэлээд буудлын үйлчлэгч болон хамтаар өрөө, буудлын гутлын шүүгээгээр хайсан боловч олоогүй. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед утас руу залгаж яриад утас яасан гэхэд юун утас гэж хэлээд уурлаад салгасан. Дахиад залгахад холбогдох боломжгүй болсон. Орой 19 цагийн үед миний ярьж байсан гэсэн дугаар луу залгаад ахаа уучлаарай би утсыг нь аваад явсан. Би Эрдэнэт байна утсыг чинь буудалд 35,000 төгрөгт тавилаа. Та Эрдэнэтээс Дархан руу явах зардал 25,000 төгрөг нийт 60,000 төгрөг явуулаач би утсыг чинь аваад Дархан очъё та Дарханд ирээд утсаа авчихаа гэхээр нь за гээд гэсэн нэртэй Хаан банкны гэсэн тоот данс руу 60,000 төгрөгийг шилжүүлсэн. Орой 20 цагийн үед Шарын голоос Дарханд очоод луу залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 13-14/,
Гэрч өгсөн: “...ийн гар утас руу залгаад танай найз тай цуг байсан эмэгтэй буудлын түлхүүр аваад явсан байна чи залгаад түлхүүр аваад ир гэж хэлэхэд манай найзын утсыг нь аваад явсан байна танай түлхүүрийг аваад явчхаж уу гэж хэлэхээр нь харин тийн байна чи залгаад түлхүүр аваад ир гээд хэлчих эсвэл дугаарыг нь өгчих гэж хэлээд салгасан. Утас нь заримдаа холбогдох боломжгүй зарим үед дуудаад салгаад байсан. Тэр залууг гар утсаа алга болгосныгээс мэдсэн тэр залуу өрөөндөө тасраад унтаж байсан. Буудлын болон гадна хаалганы түлхүүр алга болсон байна. Буудлын 03 номерын өрөөнд би гар утсыг хайлцаагүй. Харин дараа нь буюу маргааш нь тэр залууг гарсны дараа цэвэрлэгээ хийхэд дугаар утас байгаагүй. Тэр залуутай цуг байсан эмэгтэй л авсан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 18-19/,
“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:
“Samsung Red magic-6” маркийн гар утас /хэрэглэж байсан/ 1ш нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 1500000 төгрөг байна. /хх 28/,
Шүүгдэгч хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх 45-55/ болон бусад бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн орчим******* дугаар байранд үйл ажиллагаа явуулж буй “******* ” зочид буудлын 03 тоот өрөөнөөс хохирогч******* Samsung Red magic-6 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 1500000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг биет байдлаар буцаан өгсөн болох нь “...гар утсаа авсан. Хэвийн ажиллагаатай байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хохирогчийн мэдүүлэг /хх 16/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан, шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, улсын яллагчийн оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул прокурорын ялын саналыг хүлээн авч шүүгдэгч эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ