| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2018/00441/И |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 140
| 2019 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 139/ШШ2019/00140 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн гэх газар оршин суух хаягтай , А овогт Нийн П /ЗЕ /-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2018/00441/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, энэ жил 57 нас хүрч байгаа, улсад 27 жил ажилласан. Үүнээс 1979-1981 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд хоньчноор ажиллаж байгаад 1981 оны 06 сарын 25-ны өдрөөс 1984 оны 06 сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1984 оны 08 сарын 15-наас 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Сахиурт бригадад хоньчноор ажиллаж байсан. Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архивт бичиг баримт байхгүй тул гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 1979 оны 07 сарын 01 нээс 1981 оны 06 сарын 24-нийг хүртэл, 1984 оны 08 сарын 15-наас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.П нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1979 оны 07 сарын 01 нээс 1981 оны 06 сарын 24-нийг хүртэл, 1984 оны 08 сарын 15-наас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Н.Пийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1979 оны 07 сарын 01 нээс 1981 оны 06 сарын 24-нийг хүртэл, 1984 оны 08 сарын 15-наас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох зарим хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, тамга тэмдэгийн зөрчилтэй, Дундговь аймгийн Архивын тасагт ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 335 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.П Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1979 оны 07 сарын 01 нээс 1981 оны 06 сарын 24-нийг хүртэл, 1984 оны 08 сарын 15-наас 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь дараах бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алтан овоо овогт Нийн П /ЗЕ /-ийг Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сарын 24-ний өдрийг хүртэл, 1984 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б