Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/346

 

 

 

 

 

 

 

 

 

2023           03            20                                         2023/ШЦТ/346

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Сэржмядаг, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

           улсын яллагч Р.Энх-Оюун /ЧДПГ,

            иргэдийн төлөөлөгч Д.Төмөр-Очир,

            шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

            шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч О.Баяраа, Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ё М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, ********** овогт Ггийн Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911000980452 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ************ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ******************* тоотод оршин суух, урьд:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг биелүүлсэн, *************овогт Ггийн Г /РД*************/

 

2.Монгол Улсын иргэн, ************** өдөр ************аймгийн ************ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хилийн албаны офицер, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *************** тоотод оршин суудаг Урьд:

Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар буюу 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоосон,   ************ М /РД:*************/

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч З.Г нь ганцаараа:

1. Хохирогч Б.Энхтөрийн танил болон хамаатнуудыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Энхтөрөөс бусдын дансыг ашиглан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза худалдааны төвд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар зарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1.500.000 төгрөгийг, нийт 2.500.000 төгрөгийг,

            2. Хохирогч Ц.Мөнхзулаас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас иргэн Э.Эрдэнэцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаарын дансыг ашиглан 2.000.000 төгрөгийг,

3. Хохирогч И.Цэдэнсодномоос 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-486а тоотод байхад нь иргэн Э.Эрдэнэцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаарын дансыг ашиглан 2.000.000 төгрөгийг,

4. Хохирогч Ж.Раднаабазарын хамаатны хүнийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Ж.Раднаабазараас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөгийг буюу нийт 3.000.000 төгрөгийг,

5. Хохирогч Т.Сүхчулууны танил болон хамаатны хүмүүсийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Т.Сүхчулуунаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-ний ажлын байранд байхад нь 2018 оны 06 дугаар сарын дундуур 1.500.000 төгрөгийг бэлнээр, 2018-ны 09 дүгээр сарын 17-ны өдөр бусдын Хаан банкны 5031992333 дугаарын дансаар 2 удаагийн үйлдлээр 1.000.000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4.500.000 төгрөгийг иргэн Д.Элбэгсайханы Хаан банкны 5032346264 дугаарын дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000  төгрөгийг бусдын Хаан банкны 5749598489 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 9.500.000 төгрөгийг,

6. Хохирогч Б.Амартүвшинийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Амартүвшинээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан онгоцны буудал дээр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 59г байрны гадаа 1.000.000 төгрөгийг бэлнээр буюу нийт 2.000.000 төгрөгийг,

7. Хохирогч М.Орхонбаярын танил хүмүүсийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа М.Орхонбаяраас иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 12.120.000 төгрөгийг,

8. Хохирогч Ц.Нурбекыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 хороо, Өргөө кино театрын автомат тоглоомын газарт байхдаа иргэн Г.Ганзолбоогийн Хаан банкны 5176019549 дугаарын дансаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байхдаа Ц.Нурбекээс иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 дугаарын дансаар 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40.000 төгрөгийг буюу нийт 440.000 төгрөгийг,

9. Хохирогч Б.Очийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа Б.Очоос иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансыг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг,

10. Хохирогч М.Өркөнбекийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байхдаа М.Өркөнбекээс иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 дугаарын дансаар 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөгийг буюу нийт 220.000 төгрөгийг,

11. Хохирогч Ж.Серкбайг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байхдаа Ж.Серкбайгаас иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 дугаарын дансыг ашиглан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөгийг, иргэн Б.Чимгээгийн Хаан банкны 5720983109 дугаарын дансаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 550.000 төгрөгийг,

            12. Хохирогч Э.Эрдэнэбаярыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансыг ашиглан Э.Эрдэнэбаяраас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг,

            13. Хохирогч Г.Мягмарсүрэнг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Г.Мягмарсүрэнгээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 1.250.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрийн орой нь бусдын дансаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны салбараас 250.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг,

            14. Хохирогч Ё.М “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Ё.Мэс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг,

            15. Хохирогч М.Буянбадрахыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, М.Буянбадрахаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг,

            16. Хохирогч О.Сарантөгсийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, иргэн Ч.Мөнхтөрийн Хаан банкны 5916413219 дугаарын дансыг ашиглан О.Сарантөгсөөс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 535.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 220.000 төгрөгийг буюу нийт 735.000 төгрөгийг,

            17. Хохирогч Б.Ганзоригийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.ГанГс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 535.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн П.Мянганжаргалын 5890392619 дугаарын дансаар 400.000 төгрөгийг буюу нийт 935.000 төгрөгийг,

            18. Хохирогч Г.Пүрэвдавааг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Г.Пүрэвдаваагаас Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансыг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 535.000 төгрөгийг,

            19. Хохирогч Г.Гантогтохжавыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Г.Гантогтохжаваас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-486а тоотод байхад нь иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансыг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 535.000 төгрөгийг,

            20. Хохирогч Г.Түмэндэмбэрэлийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Г.Түмэндэмбэрэлээс иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансыг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 535.000 төгрөгийг,

            21. Хохирогч Б.Отгонцэцэгийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Отгонцэцэгээс Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 106-201 тоотод байхад нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

22. Хохирогч О.Цацралын нөхрийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, О.Цацралаас Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41а-16 тоотод байхад нь иргэн Г.Гантөгсийн Хаан банкны 5220040424 дугаарын дансаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 2.500.000 төгрөгийг,

            23. Хохирогч Ч.Энхбаярыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Ч.Энхбаяраас Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт толгод 35-57 тоотод байхад нь иргэн Ч.Төрмөнхийн Хаан банкны 5916413219 дугаарын дансаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 535.000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

450.000 төгрөгийг буюу нийт 985.000 төгрөгийг,

24. Хохирогч А.Нямбаярыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, А.Нямбаяраас 2019 оны 08 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, /Тэнгис кино театрын хажууд байрлах кафед бэлнээр 1.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны 339 тоотод байхад нь бэлнээр 500.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг,

            25. Хохирогч Б.Ганболдын эхнэрийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Ганболдоос Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.Амартүвшиний Хаан банкны 5020687286 дугаарын дансаар 600.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ч.Мөнхтөрийн Хаан банкны 5916413219 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг буюу нийт 2.600.000 төгрөгийг,

26. Хохирогч О.Нацагдоржийн хүүг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, О.Нацагдоржоос 2020 оны 11 сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна бэлнээр 530.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны бэлнээр 485.000 төгрөгийг буюу нийт 1.015.000 төгрөгийг,

            27. Хохирогч Б.Чойжамцыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.Чойжамцаас иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансаар 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 3.000.000 төгрөгийг,

            28. Хохирогч У.Баасандуламыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, У.Баасандуламаас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 54-11 тоотод байхад нь иргэн Х.Ангарагийн Хаан банкны дансаар 2021 оны 06 дугаар сарын 24- ний өдөр 600.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг,

            29. Хохирогч П.Мянганжаргалын хамаатны хүмүүсийг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, түүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-8-9 тоотод байхад нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бусдын дансаар 2 удаагийн үйлдлээр 570.000 төгрөгийг,

            30. Насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхтөрд ах нь гадаадаас гар утас оруулж ирэн зарж байгаа, чи авах уу гэж хуурч, “Ай фоне-11” загварын гар утасны урьдчилгаа гэж түүнээс Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021-ны 01 дүгээр сард бэлнээр 300.000 төгрөгийн  хохирол буюу дээрх нэр бүхий 30 иргэнд 61.445.000 хохирол учруулсан,

31. Мөн шүүгдэгч З.Г нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ш.Бямбасамбуу, Э.Чулуунбаатар, Г.Эрдэнэчулуун, Ё.Амарбаясгалан, А.Булган-Эрдэнэ, А.Мөнхдалай, С.Одбаяр, М.М, Э.Уянга,  Б.Далай, М.Батбаяр, Б.Билгүүн, С.Батжаргал, Б.Галбадрах, Цогбадрах, Б.Лодойсамбуу нарыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, шүүгдэгч Ё.Мэр дамжуулан 15.015.000 төгрөгийг  залилж авсан  буюу  шүүгдэгч З.Г нь бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч,  бусдад нийт 76.460.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

1.Шүүгдэгч Ё.М нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ш.Бямбасамбуу, Э.Чулуунбаатар, Ё.Амарбаясгалан, Г.Эрдэнэчулуун, А.Булган-Эрдэнэ, А.Мөнхдалай, С.Одбаяр, М.М, Э.Уянга,  Б.Далай, М.Батбаяр, Б.Билгүүн, С.Батжаргал, Б.Галбадрах, Цогбадрах, Б.Лодойсамбуу нараас З.Гын нэрийг ашиглан “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий олсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдаас 21.975.000 төгрөгийг  залилж авсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “....Би авсан бүх хүнийхээ мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад аваагүй мөнгө байгаа. Тухайлбал, би Нямбаяраас мөнгө аваагүй. Мөн М надад бэлэн өгсөн гэж байгаа 8.000.000 төгрөгийг аваагүй, Ё.Мэр дамжуулж хүн тус бүрээр 285,000 төгрөг л авсан, өөр мөнгө аваагүй, бусдыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.” (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Шүүгдэгч Ё.М шүүхийн хэлэлцүүлэгт: “....Би энэ хэргээс болж 1 жилийн хорих ял эдэлж байгаа. Учир нь ******* оргон зайлсан байсан учраас би энэ хүнийг барьж өгснөөрөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүн заналхийлсэн, айлын гэр лүү зөвшөөрөлгүй орсон хэргээс ял эдэлж байгаа. Хохирогч Амарбаясгалан, Булган-Эрдэнэ, Уянга гэх хүмүүс байна. Амарбаясгалан миний төрсөн ах, Булган-Эрдэнэ түүний хүү. Эдгээр хүмүүсийн мөнгийг дансаараа аваад гаргаж өгсөн гэдэг нь үнэн. Хавтаст хэрэгт Гын 45.000.000 төгрөгийг хүлээж авсан нь үнэн гэж гарын үсэг зураад бичиж өгсөн нь байгаа. Түүнийгээ цагдаад тайлбарлахдаа “М надад хутга тулгаж байгаад бичүүлсэн” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Би мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад Г манайд зарын дагуу ирж ажилд орсон. Тэрээр би Оюутолгойд ажиллаж байгаад бөөр, нуруу өвдөөд түр гарсан байгаа, манай аавын дүү Даян компанид хүний нөөцийн албаны дарга, энэ хүнээр дамжуулаад ажилд оруулаад өгье гээд гуйсаар байгаад орсон. Тэгээд эхлээд 2,285.000 төгрөг өгдөгөөс 285.000 төгрөгийг эхний ээлжинд өгдөг, 3.000.000 төгрөгийг цалин дээрээсээ өгдөг гэж хэлсэн. Би өөрөө хохирогчоор тогтоогдсон байгаа. Намайг 1 жилийн хорих ял аваад явсан хойгуур энэ хүнтэй бүлэглэж хүн хохироосон гэж яллагдагчдаар татсанд гомдолтой байна. Гын аваагүй гэж хэлж байгаа мөнгийг би Баянхонгор аймаг руу гэрэлтүүлгийн ажил хийх гээд явахдаа тухайн мөнгийг бэлнээр аваад доод талын дэлгүүрт үлдээгээд, Г ирж авна гэж хэлээд явсан. Үүнийг хүртэл аваагүй гэж үгүйсгэж байна. Миний хохирогч гэх хүмүүс миний ойр орчны ах дүүс, найзууд таньдаг хүмүүс. Энэ хүмүүс дунд ийм ажил байна гэж хэлснээс болж энэ хүнийг ч гэсэн оруулмаар байна гээд надад мөнгө авчирч өгсөн. Би Г руу руу яриад “ийм хүмүүс байна, ажилд оруулж болох уу” гэхэд “болно, эгчтэй ярьсан аваад ир гэж байна” гэж хэлж байсан. ...Г энэ данс руу хэдэн төгрөг шилжүүлчих, үлдсэн мөнгийг би бэлнээр авна гэж хэлдэг байсан. Би тухайн үед гэрэлтүүлгийн ажил хийж байсан учраас компаниас урсгал зардлын мөнгө гэж 7 хоногт 4.000.000-5.000.000 төгрөгийг бэлнээр авч явдаг байсан. Тэр мөнгөнөөсөө Год өгч байсан нь миний буруу болж байна. Ажилд орох гэж байгаа хүн данснаасаа мөнгөө шилжүүлчихье гэхээр нь өөрийн данс руу шилжүүлээд машинд байсан бэлэн мөнгөнөөсөө Год өгчихдөг. Үүнийг тухайн үед цуг ажил хийж байсан Буянбадрах мэдэж байгаа. Г нь Нямбаяраас мөнгө аваагүй гэж байна, Гыг бариад цагдаад өгөх гээд явж байхад “Нямбаяр намайг цагдаад барьж өгсөн учраас би мөнгө өгөхгүй” гэж хэлж байхыг сонссон. Би Монгол Улсын хилийн цэргийн офицер хүн учраас худлаа хэлэх шаардлага надад байхгүй. Энэ хүнд итгэсэн нь миний хамгийн том алдаа. Айлын гэр лүү нэвтэрсэн нь миний буруу, түүндээ ял эдэлж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            3.Хохирогч А.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 08 сарын эхээр орой тоглоом тоглож байгаад гэр лүүгээ харих замдаа түцэнд Гтой тааралдсан. Би тамхи авах гээд зогсож байтал Г “Оюутолгойд ажилд оруулж өгнө” гээд утсаар ярьж байхыг сонссон. Би өмнө нь Оюутолгойд гэрээтээр ажиллаж байгаад гарсан, мөн Г тоглодог учраас таньдаг байсан. Би Год “чи өмнө нь Даян компанид ажилладаг байсан биз дээ, намайг ажилд оруулах арга байна уу” гэхэд хонох газаргүй гээд манайд очиж хоноод ярилцсан. Би “хоёулаа адилхан тоглодог юм чинь ойлгох байх, намайг ажил оруулаад өгвөл өр төлбөрөө төлмөөр байна, асуудал олон байна” гэж хэлсэн. Тэгтэл “урьдчилгаа 1.500.000 төгрөг өгчих, үлдсэн 1.500.000 төгрөгийг нь ажилд орсныхоо дараа хуваагаад өгчих” гэж хэлсэн. Г манайд хоноод өглөө явахдаа “өдөр 15 цаг гээд надтай уулзаарай” гээд утасны дугаараа өгсөн. Би 3 үеийн намтар, ажлын сиви-гээ бичээд, урьдчилгаа 1.500.000 төгрөгийнхөө 1.000.000 төгрөгийг нь өгчихье гэж хэлсэн. Би муухай бичигтэй учраас хамаатныхаа эхнэрээр 3 үеийн намтраа бичүүлэхэд манай хамаатны залуу намайг “Оюутолгойд орох гэж байгаа юм уу, намайг хэлээд өг” гэж хэлсэн. Би өдөр нь Гтой утсаар яриад Тэнгис кино театрын пабад хоол идээд мөнгөө дансаар шилжүүлэх гэхэд “би цалингийн зээлтэй байгаа, бэлнээр өгчих” гэж хэлсэн учраас Тэнгисийн хажуу талын АТМ-ээс 1.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн. Тэр өдрийнхөө орой 20-21 цагийн үед тоглоомын газар байхад Г хүзүү нь улайсан байдалтай орж ирэхээр нь “хүзүүгээ яасан юм бэ” гэж асуухад “гэрээс гараад явж байхад 2, 3 хүнтэй маргалдаад намайг нийлээд зодчихлоо” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа өглөө 8 цаг өнгөрч байхад манайд ирээд хаалга нүдсэн, “юу хийж байгаа юм бэ” гэхэд “чиний ажил төрөл бүтэх гээд байна, 300.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би 500.000 төгрөг өгөөд манай гэрээс цуг гараад орцны үүднээс салж явсан. Гэтэл миний 3 үеийн намтраа бичүүлсэн манай хамаатны хүн “чи өөрөө гайгүй ажилд орох гэж байж, ах дүүгээ оруулаад өг” гэж хэлсэн. Би Г руу залгаад “манай хамаатан Мягмарсүрэн гэх хүн ажилд оръё гэж байна” гэхэд “нөгөө хүнээ дагуулаад ир” гэж хэлсэн. Бид хоёр Гын гэрт нь 1.250.000 төгрөг бэлнээр аваад хамаатны 3 үеийн намтар, дипломын хуулбар зэргийг өгсөн. Г үлдсэн 250.000 төгрөгийг дансаар өгөөрэй гэж хэлсэн. Намайг ажилд оруулж өгнө гэх 14 хоног нь дөхөөд байсан учраас Г руу залгаад “шинжилгээгээ өгөөд ажилдаа явахгүй юм уу” гэхэд “байж бай, зохицуулах гэж байна” гэж хэлсэн. Надад сэжигтэй санагдаад Даян компани дээр очоод “танайд Г гэх хүн ажиллаж байгаа юу” гэж асуухад “Г ажлаасаа гарсан” гэж хэлсэн. Би залилуулсан байна гэж мэдээд гэрт нь очиход эхнэр нь найзтайгаа хамт вино уугаад сууж байсан. “Танай нөхөр намайг залилчихлаа, хаана байна, дууд” гэж асуухад эхнэр нь салалтын гэрчилгээ гаргаж ирээд “бид хоёр салсан, одоо ямар ч хамаагүй хүмүүс, манайхаас яв” гэж хэлсэн. Тэрнээс хойш 4 жилийн дараа нүүр нүүрээ хараад сууж байна. Би шүүгдэгчээс хохирлын мөнгөө аваагүй. Г 2018 онд ажлаасаа халагдсан байсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4.Хохирогч Ц.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Энхтөрийн хамаатны эгч. Энхтөр нь тухайн үед Г гэдэг хүн манай дүүг ажилд оруулж өгнө гэж байна, та дүүгээ оруулах уу” гэхээр нь “тэгье” гэхэд “та эхний удаадаа 2.000.000 төгрөгийг Эрдэнэцэцэг гэх хүний данс руу Г гэж бичээд явуулаарай” гэж хэлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг явуулсан боловч ажилд орсон зүйл байхгүй. Гын өмнөөс Энхтөр миний хохирлыг төлж барагдуулсан тул уг мөнгийг гаргуулж Энхтөрд өгмөөр байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

5.Хохирогч И.Цэдэнсодном шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нартай төрөл садны харилцаа байхгүй. Манай хамаатны ах Энхтөр залгаад Оюутолгойд хүн ажилд оруулж өгөхөд 2.000.000 төгрөг гэнэ, мөнгийг явуулахдаа Г гээд гүйлгээний утган дээр нь бичээрэй гэж хэлсэн. Би эгчээсээ мөнгө зээлээд 2.000.000 төгрөгийг явуулсан. Миний хохирол төлбөрийг Энхтөр ах цалингийн зээл аваад надад төлж барагдуулсан, иймээс шүүгдэгчээс мөнгө гаргуулж Энхтөр ахад олгуулмаар байна ” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

6.Иргэний нэхэмжлэгч Г.Хишигсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Манай хүү 6.500.000 сая төгрөг Год өгсөн. Дүү болон эгчийнхээ мөнгийг өөрөөсөө төлсөн. Надад шүүгдэгчээс авсан мөнгө байхгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

7.Гэрч О.Отгонбат шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гыг танихгүй, М 5 жилийн өмнөөс танина. Би одоогоос 3 жилийн өмнө дэлгүүртээ сууж М энэ мөнгийг манай найзад өгчхөөрэй гэж хэлсэн, цаасан ууттай мөнгө байсан.  Би мөнгийг тоолоогүй, харуулсан учраас мөнгө гэдгийг мэдэж байсан.  Надаас хүн мөнгө авахдаа тоолж аваагүй, шууд аваад явсан. Г өөрийн биеэр ирж авсан. Би 1 удаа өмнө мэдүүлэг өгсөн,  энэ миний гарын үсэг мөн байна, би энэ мэдүүлгийг уншлаа, би ингэж хэлсэн л юм байна. Багцаагаар 3.000.000 төгрөг байсан байх гэв.” (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “... Шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

-Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай” дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч нь “... Шүүгдэгч З.Г нь бусдын итгэлийг олох замаар олон удаагийн үйлдлээр  залилах гэмт хэрэг үйлдэж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Харин шүүгдэгч Ё.М нь З.Год итгэж  бусдын мөнгийг  дамжуулж байсан ч  тус мөнгөнөөс өөрөө  ашигласан зүйл тогтоогдохгүй  тул залилан мэхлэх гэмт хэрэг  үйлдээгүй буюу гэм буруугүй байна” гэж,

Шүүгдэгч Ё.М өмгөөлөгч О.Баяраа нь “...Шүүгдэгч М хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй. М хувьд 16 хохирогчоос 36.990.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан. Мэс 12.825.000 төгрөгийг Г авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. М үйлдлийн хувьд залилах гэмт хэргийн дэмжигчээр оролцсон мэт харагддаг боловч санаа зорилгын хувьд хүмүүсийг залилах гэсэн зорилго байгаагүй” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Ё.М өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар “...Миний үйлчлүүлэгч М 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нэр бүхий 16 хохирогчоос 36.990.000 төгрөг буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн. М тухайд анхнаасаа гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгтэн болно гэх нөхцөл байдлыг ойлгоогүй. Тухайн үед М бизнесийн үйл ажиллагаатай, мөнгө төгрөг тодорхой хэмжээнд олдог байсан. М нь санхүүгийн сахилга бат муутайгаас болж ийм нөхцөл байдалд орсон гэж харж байна. Гэхдээ өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн хувьд маргаагүй. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу вэ? яагаад ийм нөхцөл байдалд орсон бэ гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч З.Гын өмгөөлөгч С.Тэгшжаргал нь “...Улсын яллагчийн зүгээс хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Гэмт хэргийн замаар олсон мөнгийг шүүгдэгч амьдрал ахуйдаа ямар байдлаар ашигласан, амьдралд нь яаж нөлөөлсөн, тухайн хугацаанд өөр орлоготой байсан эсэх, гэмт хэргийн замаар үйлдэж олсон орлого нь орж ирээгүй тохиолдолд тухайн хүн амьдрал ахуй, гэр бүл санхүүгийн эх сурвалжгүй байсан эсэх, зориулсан эсэх асуудал дээр эргэлзээ бүхий нөхцөл байдал байна. Хэргийг зүйлчлэлийг тогтоохдоо прокурор яллах дүгнэлтэд үндэслэлээ тайлбарлаагүй. Ийм учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж зүйлчилж өгөхийг хүсэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Г, Ё.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч З.Г нь дангаар болон шүүгдэгч Ё.Мэр дамжуулан бусдыг хуурч, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий иргэдээс 76.460.000 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйл баримт нь  дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал,

I.Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Энхтөрөөс “хадам ах Б.Банзрагчийг нь Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, хамт ажиллаж байсан Э.Эрдэнэцэцэгийн дансыг ашиглан Б.Энхтөрөөс 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза худалдааны төвд байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 1.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар зарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 1.500.000 төгрөгийг буюу нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

1. Хохирогч Б.Энхтөрийн: “... 2018 оны 12 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн уурхай дээр З.Г надаас мөнгө зээлээч гэсэн, тэгэхээр нь би надад мөнгө байхгүй, мөнгөөр яах гэж байгаа юм бэ? гэж асуухад “Машин авах гэж байгаа юм гэж надад хэлсэн. Тэгээд надаас “чамд Оюу-Толгойд уурхайчаар ажилд оруулах хүн байна уу” гэж надаас тэр өдрөө асуухаар нь хамаатны 3 хүнээсээ асуугаад эргээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс авхуулаад хамаатнууд болон төрсөн ахтайгаа утсаар яриад “ Манай ажлын нэг залуу байна. Найдвартай Оюу-Толгой нь уурхайд оруулаад өгье гэж байна. 2.000.000 төгрөг өгчих гэж байна гэж хэлсэн чинь тэгсэн манай хамаатнууд надад итгэхгүй наад хүн чинь шууд яагаад мөнгөө нэхдэг юм бэ? оруулсан хойно мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Г руу өөрийн 99311620 гэсэн дугаараас Гын 9931-2905 гэсэн дугаар луу залгаад манай хамаатнууд чамайг ажилд оруулсан хойно чинь мөнгийг нь өгье угаасаа итгэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн болихгүй юу даа, би хаа холдох билээ, чамтай хамт нэг газар ажиллаж байж, мөн гайгүй цалин авч байж, хаашаа холдох билээ, Админ буюу захиргааны хэлтэст том хүн байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь маргааш нь өглөө уулзаад ярилцаад манай нэг дүү байна. Чам руу орой мөнгийг нь шилжүүлье гэж хэлсэн. Тэгсэн яаралтай мөнгөө шилжүүлээрэй, асуудал биш шүү, гол нь хурдан мөнгөө шилжүүлэхгүй бол оронд өөр хүн ажилд орно шүү гэж хэлсэн. Намайг өөрийнхөө 9931-2905 гэсэн дугаар луу дүүгийнхээ овог нэр регистрийн дугаарыг явуулаарай гэсэн. Тэрийг нь би дүү рүүгээ буюу өөрийнхөө эгч Ц.Мөнхзул руу холбогдоод Эрдэнэцэцэгийн дансны дугаарыг өгсөн. Энэ данс руу яаралтай 2.000.000 төгрөг хийчих, оронд өөр хүн орох гээд байдаг юм байна, хүмүүс нь мөнгөө хувааж авдаг юм шиг байна лээ гэж хэлсэн. Дараа нь эгч  мөнгөө хийчихлээ, саяны өгсөн 452554945 гэсэн данс Э.Эрдэнэцэцэг гэх хүний нэр байна гэж хэлсэн. Маргааш нь би хамаатны Цэдэнсодном гэх дүү рүүгээ яриад “Чи Оюу-Толгойд орох юм уу уурхайчнаар гайгүй цалин авна ш дээ, нэг хүн оруулаад егье гэж байна, 2.000.000 төгрөг гэж байна гэсэн чинь “За надад одоо мөнгө байхгүй ш дээ эгчээсээ асууя гэж хэлсэн. Би тэгэхээр нь яаралтай ах, эгчтэйгээ холбогд гол нь удвал өөр хүн оронд чинь оруулна гэж байна лээ гэсэн. ... Тэгсэн манай дүү Цэдэнсодном өөрийнхөө Хаан банкны 5026748508 гэсэн данснаас Эрдэнэцэцэгийн данс руу шилжүүлсэн байсан.

Дараа нь 2018 оны 12 дугаар эхээр би он сар өдрийг сайн санахгүй байна. Өөрийн эхнэр болох Болортуяатай гэртээ байж байхдаа ярилцаад өөрийн төрсөн ах болох Б.Банзрагч ахыг Оюу-Толгой руу ажилд оруулъя гэж ярилцаад ...манай эхнэр БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүр дотор байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 1 сая төгрөг Эрдэнэцэцэгийг данс руу шилжүүлсэн. Гүйлгээний утга нь дандаа Г гэж өөрөө бичиж шилжүүлсэн. 2018 оны 2 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М-Плаза худалдааны төв дотор байрлах Худалдаа хөгжлийн банкнаас би өөрөө 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Нийтдээ шилжүүлсэн мөнгийг тооцвол, манай эгч 2 сая төгрөг, манай хамаатны дүү 2 сая, манай эхнэр 1 сая төгрөг, би өөрөө 1.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөг өгсөн. Мөнхзул, Цэдэнсодном нар өөрсдөө мөнгөө нэхэмжилнэ. Би өөрөөс 2,5 сая төгрөг гаргасан, уг мөнгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94-95, 97-98 дахь тал),

 

2. Гэрч Э.Эрдэнэцэцэгийн:  “Би Оюутолгой ХХК-д туслан гүйцэтгэгч компанид захиргааны ажилтан хийдэг юм аа. Манай компанийн уурхайн ажилчин Г гэх залууг би 2017 оны хавьцаа ажилд орсон тэр үеэс тэр үеэс нь мэднэ. Г 2018 онд Оюутолгойд байхдаа над руу өөрийнхөө 99312905 гэсэн дугаараас залгаад “чамд банкны карт байгаа юу, би өөрөө картгүй байгаа, миний данс руу чинь мөнгө хийгээд авъя, найз нь өрөө төлөх гээд байгаа юм аа, одоо авах бол дараа нь тэр хүн өгөхгүй байж магадгүй” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь өөрийнхөө дансны дугаар болох 452554945  гэсэн худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг өгсөн. Тэгсэн мөнгө нь орж ирсэн. Тухайн үедээ Г нь “Тэмүүжин гэх дүүгийнх ээж аав нь гадаадад ажиллаж байгаа, мөнгө шилжүүлж байгаа, чиний данс руу мөнгийг шилжүүлчих байх, чи өөрөө болохоор миний өгсөн данснууд руу шилжүүлээд өг” гэсэн.Тэгэхээр нь “Чи яагаад мөнгөө хадгалахгүй шилжүүлж байгаа юм” гэж асуухад “найзууддаа хэрэгтэй үед туслахаар дараа нь надад тусалдаг юм аа, дараа нь чамд хэрэгтэй үед чинь тусална” гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын эхээр Г над руу яриад “сайн уу, юу байна, би машин авах гээд үзсэн чинь нэг машин болох таалагдаагүй. Дахиад нэг өөр машин үзнэ гэж надад хэлээд тэгээд нэг данс хэлээд энэ данс руу 900.000 төгрөг Хаан банк 5749598489 Ууганбаяр гэх хүн рүү хийчих” гэсэн. Дараа нь дахиад тэр данс руугаа 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Надаар мөнгө шилжүүлсэн дансны дугаарууд нь Тэмүүжин 5041341152, Цэдэндамба 5031313603, данснууд. Хамгийн сүүлд Гын миний дансанд байсан мөнгө нь 1.700.000 төгрөг үлдсэн байсан. Тэр мөнгөө Ууганбаяр гэдэг хүн рүү шилжүүлсэн. Миний дансанд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 6.500.000  төгрөг шилжиж орж ирсэн. Тэр бүх мөнгөө бүгдийг нь шилжүүлж авсан. Сүүлд 30.000 төгрөг үлдсэн байсан тэр мөнгийг Энхтөр гэх манай ажлын залуу Болортуяа гэх хүний данс руу шилжүүлж авсан. Г гэх хүнтэй цуг ажиллаж байсан. Надаас ажил дээр байхад ажлын талаар байнга юм асууж байдаг байсан. Надаас хамт ажиллаж байхдаа мөнгө зээлж байсан. Эхлээд 100.000 төгрөг дараа нь 200.000 төгрөг дараа нь 500.000 төгрөг зээлээд хэлсэн хугацаандаа буцаж өгч байсан. Дундаас нь би ямар нэгэн мөнгө, төгрөг ерөөсөө аваагүй, би тэр хүнд тусалж байна гэж бодсон. Г нэг жил ажилласан. Манай компанид хамаатнууд нь ажилдаг гэж өөрөө хэлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал),

 

3.Эрдэнэпилийн Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаарын дансны хуулга: 2018 оны 12 дугаар сарын 06-ны 1.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар зарын 10-ны өдөр 1.500.000 төгрөгийн орлого орсон тухай, (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

II. Шүүгдэгч З.Г нь “дүүг чинь Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хохирогч Ц.Мөнхзулыг хуурч, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ц.Мөнхзулаас 2.000.000 төгрөгийг иргэн Э.Эрдэнэцэцэгийн дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

1. Хохирогч Ц.Мөнхзулын: “...2018 оны 12 дугаар сарын 01-ний үеэр манай төрсөн ээжийн дүүгийн хүүхэд болох Б.Энхтөр над руу залгаад “надтай хамт ажилладаг залуу Оюу-толгойд хүн ажилд оруулж өгч байгаа гэнээ, танд ажилд оруулах хүн байна уу, нэг хүний 2 сая төгрөг өгөөд ажилд оруулж байгаа гэнээ” гэж хэлсэн. Тухайн үед миний төрсөн дүү хувийн байгууллагад тогооч хийж байсан учраас цалин өндөр газар ажилд оруулчихвал гэж бодоод Энхтөрөөс “ямар шугамаар яаж ажилд оруулж өгөх юм” гэхэд “Г гээд залуу дарга нарыг таньдаг гэсэн, тэгээд оруулахаар бол яаралтай мөнгөө өг гээд байна” гэсэн. Тухайн үед би Энхтөрд хэлэхдээ “эгч нь чамд итгээд мөнгөө өглөө шүү, чи өөрөө зохицуулаарай” гэж хэлж байсан. Тэрнээс би Г гэх хүнтэй уулзах нь байтугай утсаар ч холбогдож байгаагүй. Ингээд Энхтөрөөс дамжуулаад Г гэх залуугийн өгсөн худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаартай Эрдэнэцэцэг гэдэг хүний данс руу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2 сая төгрөгийг хувааж хийсэн бөгөөд гүйлгээний утга хэсэгт нь Г гэж бич гэхээр нь бичээд явуулсан. 2018 оны 12 дугаар сарын дундуур сургалтад суулгаад дууссаных нь дараа шууд ажилдаа орох боломжтой гэж Г нь Энхтөрд хэлсэн байсан. Ингээд хэлсэн хугацаандаа манай дүүг ажилд оруулаагүй бөгөөд 2019 оны эхээр залилуулсан гэдгээ мэдсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал),

 

2. Хохирогч Ц.Мөнхзулын Худалдаа хөгжлийн банкны 452540231 дугаарын дансны хуулга: 2.000.000 төгрөг шилжүүлсэн тухай (хавтаст хэргийн 104 дэх тал),

 

            3. Гэрч Э.Эрдэнэцэцэгийн: “...Г 2018 онд Оюутолгойд байхдаа над руу өөрийнхөө 99312905 гэсэн дугаараас залгаад “чамд банкны карт байгаа юу, би өөрөө картгүй байгаа, миний данс руу чинь мөнгө хийгээд авъя, найз нь өрөө төлөх гээд байгаа юм аа, одоо авах бол дараа нь тэр хүн өгөхгүй байж магадгүй” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь өөрийнхөө дансны дугаар болох 452554945  гэсэн худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг өгсөн. Тэгсэн миний дансанд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 6.500.000  төгрөг шилжиж орж ирсэн. Тэр бүх мөнгөө бүгдийг нь шилжүүлж авсан. Дундаас нь би ямар нэгэн мөнгө, төгрөг ерөөсөө аваагүй, би тэр хүнд тусалж байна гэж бодсон. Г нэг жил ажилласан. Манай компанид хамаатнууд нь ажилдаг гэж өөрөө хэлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

III. Шүүгдэгч З.Г нь “Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хохирогч И.Цэдэнсодномыг хуурч, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-486а тоотод байхад нь иргэн Э.Эрдэнэцэцэгийн Худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

1. Хохирогч И.Цэдэнсодномын “...2018 оны 12 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн Оюу толгойд ажилладаг манай хамаатны ах Энхтөр над руу залгаад “Оюу толгойд ажилчин авах юм байна, чи орох уу, би нэг хүнтэй ярьсан, 2.000.000 төгрөг байвал оруулаад өгье гэнээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэцэцэг гэх хүний худалдаа хөгжлийн банкны данс руу утга дээр нь Гэрэл-Од гэж бичээд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл ажилд орж чадаагүй. Тэгэхдээ манай хамаатны ах Энхтөр нь надад 2.000.000 төгрөгийг дараа өөрөөсөө эргүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг, (1 дүгээр хавтаст хэргийн 206-208 дахь тал),

 

2.Эрдэнэпилийн Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаарын дансны хуулга: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2000,000 төгрөгийн орлого орсон тухай (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал),

 

3. Гэрч Э.Эрдэнэцэцэгийн: “...Г 2018 онд Оюутолгойд байхдаа над руу өөрийнхөө 99312905 гэсэн дугаараас залгаад “чамд банкны карт байгаа юу, би өөрөө картгүй байгаа, миний данс руу чинь мөнгө хийгээд авъя, найз нь өрөө төлөх гээд байгаа юм аа, одоо авах бол дараа нь тэр хүн өгөхгүй байж магадгүй” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь өөрийнхөө дансны дугаар болох 452554945  гэсэн худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг өгсөн. Тэгсэн миний дансанд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 6.500.000  төгрөг шилжиж орж ирсэн. Тэр бүх мөнгөө бүгдийг нь шилжүүлж авсан. Дундаас нь би ямар нэгэн мөнгө, төгрөг ерөөсөө аваагүй, би тэр хүнд тусалж байна гэж бодсон. Г нэг жил ажилласан. Манай компанид хамаатнууд нь ажилдаг гэж өөрөө хэлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

IV. Шүүгдэгч З.Г ньхамаатны хүнийг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж Ж.Раднаабазарыг хуурч, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1.500.000 төгрөг буюу нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

1.Хохирогч Ж.Раднаабазарын: “...Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Оюутолгой ХХК-д оператороор ажилд орох үед Ггийн Г гэх залуу хамт ажилд орж байсан бөгөөд түүнээс хойш ажлын найз нөхдийн холбоотой байсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын эхээр Г надад Оюутолгой ХХК-д ажилд оруулчих хүн байна уу гэхээр нь бараг байхгүй байхдаа гэсэн чинь хэд хоногийн дараа манай эхнэр бараа зардаг юм аа тэгээд найз нь бараагаа татах гэсэн чинь 1.500.000 төгрөг дутаад байна, 15-ны цалин орохоор өгнө зээлээч гээд намайг шалаад байхаар нь итгээд 1.500.000 төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын худалдаа хөгжлийн банкны АТС-с өөрийн 404200592 дугаарын  данснаас Гын өгсөн Эрдэнэцэцэг гэх хүний худалдаа хөгжлийн банкны 452554945 дугаартай данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд мөнгөө өгчхөөд байж байтал дахиад хэд хоногийн дараа Г надаас яаралтай ажилд оруулчихаар хүн байхгүй юу гэж асуугаад байхаар нь эхнэрээсээ асуухад “хамаатныхаа нэг хүнийг ажилд оруулмаар байна гэхдээ өөрөө мөнгөгүй байхдаа” гэхээр нь би Год “нэг хүн байна” гэхэд “найздаа өгсөн мөнгөн дээрээ нэмээд 1.500.000 төгрөг өгчихвөл болно” гэж хэлсэн. Ингээд би хэлсэн мөнгийг нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хаан банкны салбарт очоод мөн Эрдэнэцэцэг гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд энэ хугацаанд Гоос юу болж байгаа талаар асуухаар эцсийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажил цуглахад Г ажилдаа ирээгүй бөгөөд түүнээс хойш ямар нэгэн сураггүй алга болсон байгаа. Надаас Сүхчулуун ахаас Энхтөр гээд залуугаас бас мөнгө авсан байсан. Мөнгөө яаралтай олж авмаар байна" гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дахь тал),

 

2.Ж.Раднаабазарын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 404200592 дугаарын дансны хуулга: “...нийт 3000,000 төгрөг Эрдэнэцэцэг гэх хүний данс руу шилжүүлсэн тухай” (1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал),

 

3. Гэрч Э.Эрдэнэцэцэгийн:  “Г 2018 онд Оюутолгойд байхдаа над руу өөрийнхөө 99312905 гэсэн дугаараас залгаад “чамд банкны карт байгаа юу, би өөрөө картгүй байгаа, миний данс руу чинь мөнгө хийгээд авъя, найз нь өрөө төлөх гээд байгаа юм аа, одоо авах бол дараа нь тэр хүн өгөхгүй байж магадгүй” гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь өөрийнхөө дансны дугаар болох 452554945  гэсэн худалдаа хөгжлийн банкны дансны дугаарыг өгсөн. Тэгсэн мөнгө нь орж ирсэн. Тэр бүх мөнгөө бүгдийг нь шилжүүлж авсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

V. Шүүгдэгч З.Г нь “найз нөхөд болон хамаатны хүмүүсийг нь Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж Т.Сүхчулууныг хуурч, түүнээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-ний ажлын байранд байхад 2018 оны 06 дугаар сарын дундуур 1.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хаан банкны 5031992333 дугаарын дансаар 1.000.000 төгрөгийг, 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр 500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4.500.000 төгрөгийг Хаан банкны 5032346264 дугаарын дансаар, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2.000.000  төгрөгийг  Хаан банкны 5749598489 дугаарын дансаар тус тус авч, нийт 9.500.000 төгрөгийг залилсан үйл баримт нь:

1.Хохирогч Т.Сүхчулууны: “...2017 оны 10 дугаар сараас Оюутолгой ХХК-д оператороор шинээр ажилд орсон З.Г гэх залууг над дээр дадлагажуулж байсан. Түүнээс хойш З.Г гэх залууг таньдаг болж хуурай ах дүүсийн харьцаатай байсан. Ингээд 2018 оны 06 дугаар сард ажил дээр байх үед “ахаа танд Оюу толгой ХХК-д ажилд оруулах хүн байна уу, дүү нь таньдаг хүнээрээ дамжуулаад нэг хүний 1.5 сая төгрөгөөр ажилд оруулж өгч байгаа” гэж хэлж байсан. Тухайн үед би цалин гайгүй авдаг юм чинь 1.500.000 төгрөгөөр ажилд ороход болох юм байна гэж бодоод нэг найзыгаа болон хамаатны 2 дүүгээ ажилд оруулаад өгье гэж бодоод Год энэ талаараа хэлээд өнгөрсөн хугацаанд дараах байдлаар З.Год мөнгө өгч залилуулсан. Үүнд:

-2018 оны 06 дугаар сарын дундуур бэлнээр 1,5 сая төгрөгийг ажил дээрээ Год өөрт нь өгсөн. Энэ нь манай дүү Төмөрбаатар овогтой Махабариади гээд миний төрсөн дүү байгаа. Тухайн үед дүү маань ажилгүй байсан учраас мөнгөгүй байсан. Иймээс тусалъя гэж бодоод өөрөөсөө дээрх мөнгийг өгсөн.

-2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн дүү Баяр овогтой Дүүрэнбуяныг ажилд оруулахаар тохирч өөрийнхөө Голомт банкны 5275102317 дугаартай данснаас Гын хэлсэн 5031992333 дугаартай Хаан банкны данс руу 300.000 төгрөгөөр нэг удаа, 700.000 төгрөгөөр нэг удаа шилжүүлсэн.

-2018 оны 09 дүгээр сарын сүүлээр дээрх нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 500.000 төгрөгийг ажил дээр Год бэлнээр өгсөн. ..2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай эхнэр Нандинцэцэг бэлнээр 4.5 сая төгрөгийг Ард кино театрын Хаан банкин дээр бэлнээр авч очоод Гын хэлсэн 5032346264 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн байгаа. Уг мөнгийг Г надаас авахдаа “эхнэр нь наймаа хийж байгаа, тэгээд тэрэндээ хэрэглээд ашгаа олоод 8 сая төгрөг болгож өгнө” гэж хэлж авсан. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр найз Ууганбаярыг ажилд оруулахаар эхнэр Нандинцэцэгийг Хаан банкны 2090522297 данснаас Гын хэлсэн 5749598489 дугаартай Хаан банкны Ууганбаяр гэх хүний данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Анх нэг хүний 1.500.000 төгрөг гэсэн боловч энэ хамгийн сүүлийн хүн байгаа юм гэхэд ахаа ханш өсөөд 2 сая төгрөг болсон байгаа шүү гэж хэлсэн. Ингээд би хамгийн мөнгөө өгснөөсөө хойш 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр холбоо бариад түүнээс хойш ажилдаа ирээгүй алга болсон. Анх ажилд ороод над дээр ирж дадлага хийгээд надаас салдаггүй хүүхэд байсан учраас итгээд мөнгөө өгсөн. Тэгтэл намайг маш их хохироож залилсан явдалд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дахь тал),

 

2.Т.Сүхчулууны эзэмшлийн Голомт банкны 5275102317 дугаарын дансны хуулга, хаан банкны 5032346264 дугаартай дансны орлогын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

VI. Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Амартүвшинийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан онгоцны буудал дээр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам 59г байрны гадаа 1.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 2.000.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

1.Хохирогч Б.Амартүвшиний: “...2018 оны 03 дугаар сарын орчим миний хадам ах Гантулга намайг Оюу толгойд туслах ажилтнаар оруулж өгөхөөр ярилцаж байсан юм. Ингээд тухайн Оюу толгойд хамт ажилладаг гэх Г гээд залуутай тохиролцоод ярьж, хөөрөөд намайг холбогдуулсан юм. Ингээд би Гтой холбогдоод 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Гтой Чингис хаан онгоцны буудал дээр тосож уулзаж байсан юм. Тухайн үед Г ажлаасаа буюу Оюутолгойгоос бууж ирж байсан. Тэгээд би Гантулга ахын хүргэн нь байна гээд уулзахад миний машин дотор “болно, бүтнэ” гэхээр нь 1.000.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд явуулсан. Анх тохирохдоо 2.000.000 сая төгрөгөөр тохирч ажилд оруулж өгнө гэж байсан юм. Ингээд дараа нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Г “үлдэгдэл 1.000.000 сая төгрөгөө авчихмаар байна, ажилд оруулж өгөх хүн маань БНСУ-руу эмчилгээнд явахаар болчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө мөнгийг нь эмээгийнхээ тэтгэврийн зээлийг нь авчихсан байсан учраас үлдэгдэл мөнгөө бэлнээр аваад замын цагдаагийн газрын ард талын байранд өөрийнхөө нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрийн хамт Гын дуудсан газарт очиж үлдэгдэл 1.000.000 төгрөгөө бичиг баримтын хамт өгөхөд мөнгө төгрөгөө тоолоод авсан. Надад 2018 оны 07 дугаар сарын дундуур наадмын дараа гэхэд ажилдаа орчихно, өрмийн машины туслахаар ажилд оруулах гээд ярьчихсан, бараг болчихсон байгаа, цалин өндөр амьдрал шал өөр болдог юм” гээд л их юм ярьж байсан. Ингээд үүнээс хойш Гтой утсаар ярихаар эмчийн үзлэгээр орно, одоо байж байгаарай, дахиад ярихаар ажлын байр маань хүлээгдээд байна, түр хүлээж байгаарай гээд байсан. Тэгээд нэг залгасан чинь над руу битгий ойр ойрхон яриад байгаарай, би өөрөө чам руу холбогдоно бүх юм болоод ирэхээр холбогдоё гээд байсан.Ингээд 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр хадам ахаар асуулгасан чинь Гыг биш болчихлоо шүү, хулхидсан юм шиг байна, 2-3 хүнийг залилчихсан  юм шиг байна гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224-227 дахь тал),

 

2.Шүүгдэгч З.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар,

 

VII. Шүүгдэгч З.Г нь хохирогч М.Орхонбаярыг болон түүний танил хүмүүсийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж М.Орхонбаярыг хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансыг ашиглан 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд М.Орхонбаяраас нийт 12.120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

1.Хохирогч М.Орхонбаярын: “...Би найз Дондортой 2021 оны 03 сард уулзахад найз Дөлгөөний хамт ирсэн. Дөлгөөн нь Г гэдэг хүнийг таньдаг, Оюу-толгойд ажилчин оруулна гэж хэлэхээр нь би “эмэгтэй хүн ажиллах боломжтой ажил байгаа юу” гэж Дөлгөөнөөс асуухад Гэрэл-Од гэдэг хүнээсээ асууж өгье гэж хэлсэн. Тэгсэн Г нь утсаар над руу холбогдоод “өөр орох хүсэлтэй хүн байгаа юу, бас орох боломжтой шүү” гэж хэлсэн. Г намайг Оюутолгойд ажилд оруулахын тулд надаас 1.000.000 төгрөг аваад дараа нь бас надаар дамжуулж Оюу-толгойд орох хүсэлтэй хүмүүсийн мэдээллийг, мөнгөтэй нь хамт миний дансаар шилжсэн. Оюутолгойд орохын өмнө шинжилгээнд хамрагддаг гэж хэлээд Улаанбаатарт СОС гэсэн нэртэй эмнэлгийн гадаа очиход эмч нь завгүй байна, боломжгүй болчихлоо гэж хэлээд явуулсан. Дараа нь дахиж очиход Г утсаа авахгүй, холбогдохгүй болчихоор нь хуурч мэхэлсэн байна гэдгийг мэдсэн. Надтай нийлээд 12 хүн байсан. Нэг хүнээс 2.000.000 төгрөгийг аваад эхний ээлжинд 1.000.000 төгрөгийг Г руу явуулаад ажилд орсны дараа 1.000.000 төгрөгийг нь өгөх байсан. Би тэр хүмүүсийг зуучилж өгсөн болохоор өөрөөсөө бүх хохирлыг барагдуулсан. Тэр хүмүүс нь ямар ч хохиролгүй болсон байгаа.  Г надад мэдэгдэхгүйгээр 2-3 хүнээс эмч нарт өгөх шаардлагатай гэж хэлээд 60 гаруй мянган төгрөг тэр хүмүүсээс авсан байсныг би сүүлд мэдээд авсан мөнгийг өөрөөсөө барагдуулсан. Надад нийт 12.120.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 207-208 дахь тал)

 

2. Гэрч Г.Цэвэлмаагийн: “..Би Очир титэм зочид буудалд ресепшнээр ажиллаад 1 жил орчим болж байна. Би Г гэх нэрээр нь мэдэхгүй, Энх-Амар гэх жолооны үнэмлэхээр манай буудалд 2020 оны 02 дугаар сарын 28-нд бүртгүүлээд 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай буудлаас гарсан ********* гэх хүн надад “өөрийнхөө виза картаа алга болгосон юм, чи надаа дансаа өгчих, би Сэлэнгэ аймагт байдаг болохоор картаа авч чадахгүй байна” гэж хэлээд тэгээд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр миний дансаар Дөк гэх нэрээр 2.100.000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр мөнгийг би АТМ ороод авч өгсөн. Нийт миний дансаар 19.600.0000 төгрөг авсан байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 27-ны Өдөр Дондор гэх хүний 5068169145 гэх хаан банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр миний дансанд Орхонбаяр гэх хүний 5108035639 гэх данснаас 1.000.000 төгрөг орж ирсэн тэр мөнгөнөөс 500.000 төгрөгийг Хонгорзул гэх хүний 5629044585 гэх данс руу шилжүүлээд үлдсэн 500.000 төгрөгийг Энхтүвшин гэх 5023337828 гэх Хаан банкны данс руу шилжүүлсэн.2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Энхзул гэх хүний 5085314263 гэх хаан банкны дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн. Манай буудалд нийт 39 хоног буудалд хоносон юм. Миний данс руу мөнгө орж ирэхээр надаар бэлнээр авхуулаад бэлнээр тооцоогоо хийж байсан" гэсэн мэдүүлэг, (2 дугаар хавтаст хэргийн 219- 220 дахь тал),

 

3. Иргэн Г.Цэвэлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5034936045 тоот дансны хуулга:  (3 дугаар хавтаст хэргийн 174-179 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

VIII. Шүүгдэгч З.Г нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хохирогч Ц.Нурбекыг хуурч, Баянгол дүүргийн 13 хороо, Өргөө кино театрын автомат тоглоомын газарт байхдаа иргэн Г.Ганзолбоогийн Хаан банкны 5176019549 дугаарын дансыг ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байхдаа иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 дугаарын дансыг ашиглан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 40.000 төгрөгийг буюу нийт 440.000 төгрөгийг залилсан үйл баримт нь:

1.Хохирогч Ц.Нурбекын: “...Манай ахын найз болох Асалбек гэх хүн “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулж өгөх хүн байна, холбогдоод асуу гээд Г гэх 80772944 гэсэн дугаар өгөхөөр нь би залгаад ярихад Г гэх хүн “Оюу толгой” ХХК нь 2019 он гарахаас өмнө ажилчид авч байгаа, яаралтай ажилчид хэрэг болоод байна, гүний уурхайд том машин барихад сургаж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье гэтэл Г гэх хүн бүртгэлийн хураамж 200.000 төгрөг өг гэхээр нь 200.000 төгрөгийг ээжийн 5740136308 дугаарын данснаас 5176019549 дугаарын данс руу шилжүүлсэн. Дараа нь зэрэглэл ахиулах үнэмлэхийн мөнгө гээд 200.000 төгрөгийг өөрийн 5166053774 дугаарын данснаас 5363046718 дугаарын данс руу шилжүүлсэн, дараа нь эмнэлгийн үзлэгийн мөнгө гээд 40.000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 248-249 дэх тал),

 

2. Гэрч Г.Ганзолбоогийн: “...Би 2019 оны 11 сараас хойш Өргөө кино театрын автомат тоглоомын газарт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа. Манай кино театр нь карт эсвэл бэлэн мөнгөөр үйлчилгээ үзүүлдэг учир ажлаа хийж байх хугацаанд үйлчлүүлж байгаа хүмүүс данс руу мөнгө шилжүүлж АТМ буюу бэлэн мөнгөний машинаас авах тохиолдол их байдаг. Тухайн хүн нь тийм замаар л миний картад мөнгө хийлгэж авсан байх. Би тухайн гүйлгээний талаар сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 4 дэх тал),

 

3. Гэрч А.Асалбекын “...2018 онд Гтой хамт ажиллаж байсан. Тэгээд 2019 онд эмнэлэгт хэвтэж байхад Г чатаар холбогдоод “Оюу толгойд “Даян майнинг” ХХК-нд хүн ажилд оруулах гэж байгаа, дуулгавартай, ажилсаг дүү нар хэрэгтэй байна” гэхээр нь найзын дүү Нурбек, Науриз нарт ажилд орох талаар хэлээд Гын утасны дугаарыг өгч холбогдуулсан. Тэгтэл бүүр сүүлд нь залилуулсан гэснийг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 6-8 дахь тал),

 

4. Гэрч С.Алтанцэцэгийн “...Би 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод 3, 4 дүгээр хороололд Sку гээд 8 давхар ягаан өнгийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Г гэх хүн миний ажиллаж байсан зочид буудалд 20 орчим хоног байрлаж амьдарсан. Намайг зочид буудалд ажиллаж байхад миний хаан банкны картыг манай буудалд байрлаж байсан махлагдуу шар дунд зэргийн нуруутай, үс нь долгионтой, 30 орчим насны залуу гуйж авч байсан ба миний данс руу 100.000 төгрөгөөр нэг удаа, 50.000 төгрөгөөр нэг удаа мөнгө хийж буудлын хажууд талын хаан банкны АТМ-ээс бэлнээр авч байсан.” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

5. Иргэн Ц.Нурбекын эзэмшлийн Хаан банкны 5166053774 тоот дансны хуулга, Иргэн М.Кулзийхааны эзэмшлийн Хаан банкны 5749136398 тоот дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 241-244 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

IX. Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Очийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байхдаа иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансыг ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

  1. Хохирогч Б.Очийн “..Би Сэлэнгэ аймагт эхнэр зээгийн хамт амьдардаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр миний төрсөн ах Эрдэнэсайхан утсаар залгаад “Оюу толгой”-д орох ажил байна, манай хүргэн ажилд орох гэж байгаа, цалин мөнгө нь гайгүй юм байна, 14 хоног ажиллаад, 14 хоног амарна, чи орохгүй юм уу” гэж хэлэхээр нь би “ормоор байна” гэж хэлэхэд ах “89991183 дугаар руу залгаад асуу” гэхээр нь би тухайн утас руу залгаж асуухад “та Оюутолгойд ажилд оруулна гэсэн үү” гэж асуухад “тийм байна, та эхлээд эмнэлэгт үзүүлнэ, бичиг баримт бүрдүүлнэ 2.000.000 төгрөг шилжүүл” гэхээр нь “одоо мөнгө алга байна” гэж хэлээд маргааш өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод очоод 12 цагийн үед утсаар залгаж ярьсан чинь “мөнгө шилжүүл” гэхээр нь өөрийн төрсөн охин болох Өлзиймаа руу залгаад дансыг мессежээр явуулаад манай охин өөрийнхөө данснаас 5034936045 гэх Хаан банкны Цэвэлмаа гэх хүний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би 89991183 дугаар луу Г гэх хүний утас руу залгаж мөнгөө хийсэн гэж хэлсэн чинь за би Цэвэлмаа гэх хүн рүү залгаж данс руу нь мөнгө орж уу гэж асуугаадахъя гэж хэлээд эргээд хэсэг хугацааны дараа залгаад мөнгө чинь орсон байна, та жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбараа аваад “Гэгээ мэд” гэх эмнэлэг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өглөөний 08 цагт бэлэн байж бай гэж хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь өглөө 08 цагт “Гэгээ мэд” эмнэлэгт очоод 10 цагт хүртэл Гыг хүлээж сууж байгаад утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь дүү болох Эрдэнэбаярт утсаар залгаж асуусан чинь өнөөдөр эмнэлэгт үзүүлэхээ больсон гэнэ гэж хэлэхээр нь тэгээд би дүүгийнхээ гэр рүү буцсан юм. Тэгээд би ахындаа очиж асуусан чинь нөгөө Г гэх хүн худлаа залилсан юм шиг байна гээд тэгээд Налайх дүүргийн цагдаагийн байгууллагаас манай дүү рүү залгаад Г гэх хүнд залилуулсан талаараа мэдсэн юм....” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал),

 

                 2.Гэрч Г.Цэвэлмаагийн “..Би Очир титэм зочид буудалд ресепшнээр ажиллаад 1 жил орчим болж байна. Би Г гэх нэрээр нь мэдэхгүй, Энх- Амар гэх манай буудалд жолооны үнэмлэхээр 2020 оны 02 дугаар сарын 28-нд бүртгүүлээд 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай буудлаас гарсан ************* гэх хүн надад өөрийнхөө виза картаа алга болгосон юм, чи надаа дансаа өгчих би Сэлэнгэ аймагт байдаг болохоор картаа авч чадахгүй байна гэж хэлээд тэгээд 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр миний дансаар Дөк гэх нэрээр 2.100.000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр мөнгийг би АТМ ороод авч өгсөн. Нийт миний дансаар 19.600.0000 төгрөг авсан байсан юм. " гэсэн мэдүүлэг, (3 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 

               3.Иргэн Г.Цэвэлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5034936045 тоот дансны хуулга: “...Оч нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 2 сая төгрөг шилжүүлсэн” (3 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал),

 

               4.Иргэн О.Өлзиймаагийн эзэмшлийн Хаан банкны 5067035087 тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

X. Шүүгдэгч З.Г нь хохирогч М.Өркөнбекийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байрлаж байхдаа иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 дугаарын дансыг ашиглан М.Өркөнбекээс 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөгийг, нийт 220.000 төгрөгийг шилжүүлэн авч  залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч М.Өркөнбекийн “...Манай хамаатны ах болох Нурбек над руу 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр залгаад “Асалбекийн найз “Оюу толгой” ХХК-нд ажиллах хүн хайж байгаа, чи ажиллах бол Г гэх хүн рүү залгаад ярь” гээд 80772944 гэсэн дугаар өгсөн. Тэгэхээр нь би Асалбек ах руу залгаад асуухад “”манай 10 жилийн танил байгаа юм, чи орох эсэхээ өөрөө мэд” гэж хэлэхээр нь би тухайн өдрөө Г гэх хүн лүү залгахад “гүний уурхайн ажил байгаа, ямар ч асуудалгүй оруулаад өгнө, яаралтай мөнгөө шилжүүл” гэхээр нь би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн орчимд ээж Нарантуяагийн 5749218727 дугаарын дансаар 200.000 төгрөгийг шилжүүлж, өөрийнхөө хувийн мэдээллийн хамт өгсөн. Тэгээд материалаа бүрдүүлж өг гэхээр нь ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, жолооны үнэмлэхийн лавлагаа, мэргэжлийн үнэмлэх зэрэг зүйлсийг ах болох Нурбекээр дамжуулж өгсөн. Тэгээд хүлээж байтал Г гэх 12 дугаар сарын дундуур залгаад одоо 200.000 төгрөг өгөх юм бол ажлын зэрэгтэй орох гээд байна гэхээр нь би боломжгүй байна гээд мөнгө өгөөгүй. Тэгтэл маргааш нь 12 цагийн орчимд дахиад залгаад чи мөнгөө олсон уу, ядаж 100.000 төгрөг өгөх боломж байгаа юу гээд шалаад байхаар нь би сэжиг аваад өгөөгүй. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад эрүүл мэндийн үзлэгийн 20.000 төгрөг өгчих гэхээр нь 20.000 төгрөг Нурбек ахын данс луу шилжүүлээд Нурбек ах Г гэх хүн лүү шилжүүлсэн. Тэгээд уулзах цаг хойшлоод л байсан. Би Г гэх хүнтэй ерөөсөө уулзаагүй, манай ах Нурбек очиж уулзсан, би гар утсаар маш олон удаа ярьсан. Явуулна гэсэн цагтаа явуулаагүй гар утсаа унтраагаад сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 91-92 дахь тал),

 

               2.Гэрч С.Алтанцэцэгийн “...Би 2019 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод 3, 4 дүгээр хороололд Sку гээд 8 давхар ягаан өнгийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан. Г гэх хүн миний ажиллаж байсан зочид буудалд 20 орчим хоног байрлаж амьдарсан. Намайг зочид буудалд ажиллаж байхад миний хаан банкны картыг манай буудалд байрлаж байсан махлагдуу шар дунд зэргийн нуруутай, үс нь долгионтой, 30 орчим насны залуу гуйж авч байсан ба миний данс руу 100.000 төгрөгөөр нэг удаа, 50.000 төгрөгөөр нэг удаа мөнгө хийж буудлын хажууд талын хаан банкны АТМ-ээс бэлнээр авч байсан” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 11-12 дахь тал),

 

               3.Иргэн Д.Нарантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5749218727 тоот дансны хуулга" (3 дугаар хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XI. Шүүгдэгч З.Г нь хохирогч Ж.Серкбайг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай зочид буудалд байрлаж байхдаа иргэн С.Алтанцэцэгийн Хаан банкны 5363046718 дугаарын дансыг ашиглан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөгийг, иргэн Б.Чимгээгийн Хаан банкны 5720983109 дугаарын дансыг ашиглан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 550.000 төгрөгийг Ж.Серкбайгаас шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

          1.Хохирогч Ж.Серкбайн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай найз Нурбек надад “таньдаг Аска гээд ах нь Оюу толгойд хүн оруулж өгнө гэж хэлсэн, чи 80772944 дугаараар ярьчих” гэхээр нь залгаж асуухад тухайн хүн нь “өөрийгөө Г гэж хүн байна, би Оюу толгойд ажиллаж байгаад гарсан юм, манай хамаатны эгч Оюутолгойг уурхайд хүний нөөцийн ажил хийдэг, Оюу толгойд 2020 оноос өмнө цомхотгол хийж ажилчид авах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд “гүний уурхайд ачааны машин барих ажил байгаа, чи Алтанцэцэг гэх хүний Хаан банкны 5363046718 дугаарын данс луу 200.000 төгрөг хийчих” гэхээр нь 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн эгчийн хүүхэд Мөлдил гэх охины дансаар шилжүүлсэн юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Г над луу залгаад “одоо дахиад 200.000 төгрөг шилжүүлчих, өөр гайгүй цалинтай ажил байна” гэхээр нь “надад 150.000 төгрөг байна” гэсэн чинь за тэр мөнгөө явуулчих” гэж хэлэхээр нь мөн Алтанцэцэг гэх хүний данс луу 100.000 төгрөг болон 50.000 төгрөг шилжүүлсэн чинь бичиг баримтаа бэлдэж байгаарай, удахгүй холбоо барина гээд салсан юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр байхаа, сайн санахгүй байна, би хотод 3,4 дүгээр хорооллын хаан буузанд Гтой уулзаж ажлын талаар ярилцсан. Тэгтэл “чи ажилд орохын тулд эмчид үзүүлнэ, одоо 200.000 төгрөг өг” гэхээр нь би “надад мөнгө алга байна” гэж хэлээд маргааш өдөр нь Налайх дүүргийн төрийн банкны АТМ-с 200.000 төгрөг Чимгээ гэх хүний данс луу шилжүүлсэн, дансны дугаарыг нь мэдэхгүй байна. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 80772944 дугаар луу залгасан чинь утсаа аваагүй, тэгээд маргааш өдрөөс нь утас нь холбогдохгүй алга болсон. Би Алтанцэцэг гэх хүний дансаар 350,000 төгрөг, Чимгээ гэх хүний данс луу 200.000 төгрөг шилжүүлж, нийт Г гэх хүнд 550,000 залилуулсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал),

 

               2.Гэрч М.Мөлдөрийн: “...Серкбай нь манай нагац ах байгаа юм. Манай нагац ах Серкбай нь 2019 оны 12 дугаар сард Оюу толгойд ажилд орохоор хөөцөлдөж байсан ба надаас 200.000 зээлээч гэхээр нь 5720983109 дугаартай Чимгээ гэх хүний данс луу өөрийн данснаас 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн. Серкбай ах надтай цуг байж байгаад дансыг нь асууж байгаад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 125-126 дахь тал),

 

               3.Гэрч Б.Чимгээгийн: “... Би Г гэх хүнийг танихгүй. Тухайн үед манай Sky зочид буудлын 4, 5 давхарт миний санаж байгаагаар бараг сар орчим болсон. Надтай цуг ажиллаж байсан Алтанцэцэг гэх хүний дансаар мөнгө шилжүүлж авч байгаад хүн хайж ирээд зугтаагаад гараад явчихсан байсан. Тухайн залуу нэрээ Ганболд гэж хэлж байсан санагдаж байна. Алтанцэцэг эгчийг амарсан байх үед миний дансаар 1-2 удаа мөнгө шилжүүлж авч байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 128-130 дахь тал),

 

               4.Иргэн Ж.Серкбайн эзэмшлийн Хаан банкны 5779060445 дугаартай дансны хуулга, М.Мөлдөрийн 5779008702 дугаартай дансны хуулга" (3 дугаар хавтаст хэргийн 131-133 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XII. Шүүгдэгч З.Г нь хохирогч Э.Эрдэнэбаярыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир титэм” зочид буудалд байрлаж байхдаа иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансыг ашиглан Э.Эрдэнэбаяраас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

            1.Хохирогч Э.Эрдэнэбаярын “...Манай хадам ээжийн эгч болох Минжмаа гэх хүн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай хадам ээж рүү залгаад “боломжийн ажил байна, манайх мөнгийг нь өгөөд хүүхдээ бүртгүүлчихлээ, танайх хүүхдээ оруулах юм уу” гэж асуусан байсан. Тэгээд манай хадам ээж “гайгүй ажил байна гэж байна, эхний ээлжинд эрүүл мэндийн үзлэг бичиг баримт бүрдүүлэхэд 2.000.000 төгрөг хэрэгтэй гэж байна, өөрсдөө яриадах” гэхээр нь 89991183 дугаартай Г гэх хүнтэй яриад ажлын талаар асуухад Г гэх хүн “Оюу толгой” ХХК-ний харьяа Даян гэх нэртэй компани гүний уурхайд ажиллана, цалин сарын 3.000.000 төгрөгөөс дээш, 14 хоног ажиллаад 7 хоног амардаг гэж хэлж байсан. Тэгээд хадам ээжийн эгч нь хэлсэн учраас найдвартай байх гэж бодоод Цэвэлмаа гэх хүний 5034936045 дугаарын данс руу 5077237424 дугаартай данснаас 2.000.000 төгрөг шилжүүлээд өөрийн хувийн мэдээллээ мессежээр явуулсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 08 цагт шинжилгээ өгөхөөр Сансарын аюулгүйн тойргийн урд байрлах Шунхлай шатахуун түгээх станцын урд 505 гэх эмнэлгийн гадаа уулзахаар тохироод 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 505 эмнэлгийн гадаа уулзахад олон хүний материал бүрдүүлж байгаа учраас амжихгүй байгаад байна, хугацаагаа хойшлуулаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагт ирж шинжилгээгээ өгөөрэй гээд тарцгаасан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үдээс хойш Г үдээс хойш над руу залгаад “хүний тоо дутаад байна, найдвартай ажилд орчих хүн байна уу” гэж асуухаар нь би “асуугаад эргээд хариу хэлье” гэж хэлээд хамаатны ах Оч, мөн хадам аавын найзын хүүхэд Шинэбаяр нарыг Г руу холбогдоод ярьчих гээд яриултал Г эргэж залгаад саяны оруулсан хоёр хүн чинь орохоор боллоо гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 505 эмнэлгийн гадна очиход Гын гар утас нь холбогдохоо болиод ирэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал),

 

  1. Гэрч Г.Цэвэлмаагийн “..Би Очир титэм зочид буудалд ресепшнээр ажиллаад 1 жил орчим болж байна. Би Г гэх нэрээр нь мэдэхгүй Энх- Амар гэх манай буудалд жолооны үнэмлэхээр 2020 оны 02 дугаар сарын 28-нд бүртгүүлээд 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай буудлаас гарсан Гэрэлт- Од гэх хүн надад өөрийнхөө виза картаа алга болгосон юм чи надаа дансаа өгчих би Сэлэнгэ аймагт байдаг болохоор картаа авч чадахгүй байна гэж хэлээд тэгээд миний дансаар нийт 19.600.0000 төгрөг авсан байсан юм" гэсэн мэдүүлэг, (3 дугаар хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 

  1. Иргэн Г.Цэвэлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5034936045 тоот дансны хуулга: “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2000,000 төгрөг  иргэн Эрдэнэбаяр төлбөр гэсэн утгатайгаар шилжиж орсон. (3 дугаар хавтаст хэргийн 176 дахь тал),

 

                4.Иргэн Э.Сумьяагийн эзэмшлийн Хаан банкны 5077237424 тоот дансны хуулга (3 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XIII. Шүүгдэгч З.Г нь хохирогч Г.Мягмарсүрэнг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Г.Мягмарсүрэнгээс 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 1.250.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрийн орой нь бусдын дансаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны салбараас 250.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч Г.Мягмарсүрэнгийн: “...Миний үеэл Нямбаяр нь  Оюу толгой ХХК-нд  ажилд орох зорилгоор  Г овогтой Г гэх танилдаа 1,500,000  төгрөгийг  бэлнээр 2019 оны 08 дугаар сарын 12-нд өгсөн. Тэрийг би үеэл Нямбаяраас сонсчхоод ажилд орохоор бэлнээр 1.250.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн машинд Г гэх хүнтэй уулзаж өгсөн юм. Тухайн оройноо үлдэгдэл 250.000 төгрөгөө би өөрийн ихэр Мягмарын хаан банкны дансаар Гын хэлсэн нэг данс руу Г руу гэсэн утга бичиж шилжүүлсэн. Би урьд гэрчийн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа. Г нь бид нараас  эдгээр мөнгийг авчхаад  ирэх  7 хоногийн 3 дахь өдөр хариу хэлнэ гээд тэр хугацаанд холбогдохоо больсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хувьд гомдолтой байна. Өөрийн өгсөн 1.500.000 төгрөгийг эргүүлэн авмаар байна.." гэсэн мэдүүлэг, (4 дүгээр хавтаст хэргийн 15, 16-17 дахь тал),

 

                 2. Гэрч А.Нямбаярын: “...Мягмарсүрэн Год 1.250.000 төгрөгийг Бичил хороололд өгөхөд би хамт байсан. Сүүлд 250.000 төгрөг өгөхөд нь байгаагүй” гэх мэдүүлэг, (4 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XIV. Шүүгдэгч З.Г нь хохирогч Ё.М “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, түүнээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч Ё.М: “...Би 2020 оны 06 дугаар сард Баянзүрх дүүргийн хүрхэрээ хотхоны гэрэлтүүлгийн ажил хийж байхдаа туслах ажилтан авахаар зар тавихад Г овогтой Г гэж хүн зарын дагуу ирж надтай хамт ажилласан. З.Г нь надтай хамт ажиллах хугацаандаа “өөрийгөө Оюутолгой ХХК-ний гүний уурхайд оператороор 3.500.000-4.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг, одоо эрүүл мэндийн шалтгаанаар ажиллахгүй байгаа, миний төрсөн эцгийн дүү Ариунжаргал Оюутолгой ХХК-ний Даян майнинг ХХК-ний хүний нөөцийн даргаар ажилладаг юм” гэж бид нарт ярьдаг байсан. З.Г нь “эгч Ариунжаргалыгаа Оюутолгойн гүний уурхайд 5.285.000 төгрөгөөр хүн ажилд оруулдаг юм, би та нарыг хэлээд ажилд оруулж өгч чадна” гэж итгүүлээд надаас 2020 оны 06 дугаар сарын 25-ны үеэр 285.000 төгрөг, манай найз Буянбаатараас 285.000 төгрөгийг Оюутолгой ХХК-нд анкет бөглүүлнэ гэж хэлээд авсан. Тухайн үедээ З.Г миний эгч Ариунжаргалд Оюутолгой ХХК-нд ажилд оруулах 30 хүний эрх байгаа юм, чи найз, нөхөд, хамаатан саднаа оруулчихвал амьдралд нь хэрэгтэй гэж хуурч миний найз, хамаатнууд гээд нэр бүхий надаас гадна 18 хүний 2.285.000 төгрөгийг авсан. Би 2020 оны 07 дугаар сар гарсны дараа З.Гэрэлт- Одод өөрийн төлбөр болох 2,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Парк 24 хотхоны авто зогсоол дээр бэлнээр өгсөн. З.Г нь яг тогтсон дансгүй олон удаагийн давтамжтайгаар  мөнгө авсан. Би өөрийн дансаар авсан ихэнх мөнгийг бэлнээр өгсөн. 2021 оны 05 дугаар сард З.Гыг залилангийн хүн болохыг олж мэдсэн” гэсэн мэдүүлэг, (4 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 54-55, 236-237 дахь тал),

 

            2.Гэрч И.Мөнхсаруулын: “...Манай нөхөр хувиараа барилгын чиглэлээр ажил явуулдаг ба манай нөхөр үнэгүй.мн дээр барилгын ажилд ажилчин авна гэсэн зарыг байршуулсан байхад нь З.Г утсаар холбогдож ирээд ажилд орсон гэсэн. З.Г тухайн үедээ манай нөхөрт өөрийгөө Оюу-Толгойд ажиллаж байгаад өвчний улмаас ажлаасаа түр чөлөөлөгдсөн байгаа, эм тарианыхаа мөнгийг олох гээд ажил хийж байгаа,  тэгээд З.Г Оюу-Толгойд өөрийнх нь эгч нь хүний нөөцөд ажилладаг, эхлээд 2.285.000 төгрөгийг бичиг баримттай авч ирээд өгвөл Оюу-толгойд ажилд оруулж өгч болно. Ажилд орсныхоо дараа цалингаа авчхаад цалингаасаа 3.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн байсан.  Тэгээд эхлээд манай нөхөр өөрөө Оюу-Толгойд ажилд орохоор мөнгө өгсөн. Тэгээд бас манай нөхөр З.Год итгээд өөрийнхөө танил найз нөхөд хамаатан садандаа хэлээд тэд нараас мөнгө аваад З.Год бэлнээр болон дансаар мөнгө өгчихсөн. З.Г нь дансгүй бөгөөд дандаа хүмүүсийн дансаар мөнгө аваад байсан бөгөөд ихэнхдээ бэлнээр уулзаж авдаг байсан. Миний мэдэхээр З.Г нь манай нөхөртэй утсаар дүрсээ хараад ярьж байхыг нь би сонсоход ихэвчлэн мөнгөө бэлнээр авна гэж хэлээд уулзаж газраа хэлдэг байсан. Сүүлдээ З.Г хэдэн төгрөг хэрэгтэй болчихлоо одоо ажил нь бүтэж байна. Корона гээд хойшлоод байна. Нэг хүнд 500.000 төгрөг өгөхгүй бол болохгүй байна онгоц нисэхээ байчихлаа ажил явдал гарчихлаа гэж хэлж байсан талаар би санаж байна. 2.285.000 төгрөг авч цааш дамжуулан З.Год өгдөг байсан талаар би мэднэ” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

 

XV. Шүүгдэгч З.Г нь хохирогч М.Буянбадрахыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, М.Буянбадрахаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 285.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын эхээр бэлнээр 2.000.000 төгрөгийг буюу нийт 2.285.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

1.Хохирогч М.Буянбадрахын: “...2020 оны 06 дугаар сард өөрийн найз Мтэй утсаар холбогдож Мандал сумаас Улаанбаатар хотод очиж уулзсан. Тухайн үед манай найз М “Улаанбаатар хотод гэрэлтүүлгийн ажил хийж байгаа, чи цуг надтай ажиллахгүй юм уу” гэж хэлсний дагуу би найзынхаа ажиллаж байсан гэрэлтүүлгийн ажилд нь туслах зорилготой ажилласан. Тухайн үед бид хоёр хоёулаа ажиллаж байсан болохоор хүн авч ажиллуулахгүй бол амжихгүй юм байна гэж бодоод 'Үнэгүй.мн” зарын группт цагийн туслах ажилтан авна гэж зар байрлуулсны дагуу 80631214 дугаарын утаснаас ажил хийх гэсэн юм гэж Г гэх залуу найз М бид хоёртой ирж уулзсан. Бид 3 хоорондоо ярилцаж цалин мөнгөө тохирч ажиллаж байх явцад туслах ажилтнаар орсон Г гэх залуу бид 2-т “өөрийгөө Оюутолгой ХХК-нд гүний уурхайд ажилладаг, одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байгаа, цагийн ажил хийж эм тарианы мөнгө олж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Год итгээд бид 2 ямар шалгуур, үзүүлэлтээр Оюутолгой ХХК-нд хүмүүс ажилд орж байна гэж сонирхоод асуухад, Г бид 2-т “Даян Маянг ХХК-д манай аавын дүү ажилладаг юм, би та 2-ыг Оюутолгой ХХК-нд ажилд оруулаад өгч болно шүү, ажилд оруулахад төлбөр, баярлалаа нь 5.285.000 төгрөг байдаг” гэж хэлсэн. Тухайн үед Г “ажилд орохоос өмнө 2.285.000 төгрөгийг өгөөд ажилд ороод цалин дээрээс үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгч болно” гэж хэлсэн. Тэгээд М бид 2 Год итгээд эхний ээлжинд 285.000 төгрөгийг нэрээ оруулна гэж тус тус  өгсөн. Мөн М бид 2 итгэл төрөөд тус бүр 2.000.000 төгрөгийг Год бэлнээр өгсөн, ингээд нийт миний зүгээс 2,285,000 төгрөгийг Гэрэл-Одод өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 248-249 дэх тал) зэрэг нотлох баримтаар,

 

XVI. Шүүгдэгч З.Г нь хохирогч О.Сарантөгсийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, иргэн Ч.Мөнхтөрийн Хаан банкны 5916413219 дугаарын дансыг ашиглан О.Сарантөгсөөс Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 535.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 220.000 төгрөгийг буюу нийт 735.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

1.Хохирогч О.Сарантөгсийн: “...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай танил Г гэгч нь манай гэрт хүрч ирээд “Даян гэх ХХК-д ажилд ормоор байна уу” гэсэн. Тэгээд “энэ нэг хүн ажилд оруулж өгдөг хүн байгаа юм” гэж хэлээд Г гэх хүний утасны дугаар болох 80631214 гэсэн дугаарыг өгсөн. Тэгэхээр нь тухайн утас руу нь залгахад “өөрийгөө Даян ХХК-д хүмүүсийг зуучилж өгдөг” гэж хэлж байсан. Тэгээд “одоо миний данс руу 535.000 төгрөг шилжүүлчих, тэгэх юм бол би таны анкетыг таны өмнөөс бөглөөд ажилд оруулж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний бие Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх Хаан банкны АТМ-ээс өөрийн 5017069887 гэсэн данснаас тухайн хүний 5916413219 гэсэн дугаарын данс руу нь 535.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн өнөөх хүн маань сураггүй болчихоор нь түүний утас руу нь залгахад “та 2021 оны 06 дугаар сард явахаар болсон шүү, та түргэн явмаар байвал 457059207 гэсэн дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүл” гэхээр нь миний бие мөн өөрийн гэртээ байхдаа өөрийн 5017069887 гэсэн данснаас тухайн хүний 457059207 данс руу нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 220.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн түүний дараагаас гар утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд өнөөх таньдаг Г гэгчээс асуухад удахгүй гар утас нь холбогдох байхаа, би ч гэсэн ажилд орохоор цаадхад чинь мөнгө өгсөн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг, (5 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал)

 

2.Насанд хүрээгүй гэрч Ч.Мөнхтөрийн: “...Тухайн өдөр намайг гэртээ байж байхад миний зүс таньдаг ах болох Г над руу утсаар залгаад чи Хаан банкны дансаа өгчих, удахгүй чиний дансанд чинь 500.000 гаруй мөнгө орох байх, тэр мөнгийг ахдаа гаргаад аваад ирээрэй гэж байсан. Г ахыг ярьж дуусаад удалгүй байж байхад миний Хаан банкны дансанд 535.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би Гээгээ ах руу залгаад “мөнгө орлоо” гэсэн чинь “чи байгаа газраасаа такси бариад манайд хүрээд ир” гэхээр нь би данснаасаа Гээгээ ахад өгөх 535.000 төгрөгийг нь аваад Гээгээ ахын гэрийн гадаа очоод ирчихлээ гэж хэлсэн чинь Гээгээ ах гарч ирээд 535.000 төгрөгөө авсан..” гэсэн мэдүүлэг, (5 дугаар хавтаст хэргийн 53-54 дэх тал)

 

3.Гэрч Б.Ганзоригийн: “...Миний бие 2021 оны 03 дугаар сарын эхээр гадуур явж байгаад Сарантөгстэй гудамжинд таараад ойр зуурын юм ярьж байтал Сарантөгс надаас “та юу хийж байна” гэж асуухад нь “өө би Оюутолгойд ажилд орох гэж хүлээгээд байж байна” гэж хэлэхэд Сарантөгс өөрийгөө “би бас ажилд найзаараа дамжуулаад орох гэж байгаа, бас болж бүтэхгүй байна” гэж хэлж байсан. ..Дараа нь Г над руу залгаад “үйлчилгээний байгууллагын эмэгтэй ажилтан 1 хүн хэрэгтэй байна, танд ажилд орох хүн байна уу” гэж асуусан. Тэгээд би 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сарантөгс рүү залгаад “чиний ажил юу болсон бэ” гэж асуухад Сарантөгс “миний ажил бүтэхгүй л байж л байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “намайг ажилд оруулж өгөх гэж байгаа Г над руу яриад үйлчилгээний байгууллагад эмэгтэй ажилтан хэрэгтэй байна гэнэ, чи ажилд орох уу” гэж асуухад Сарантөгс “өө тийм үү ахаа, нарийн учрыг нь мэдье, та хүрээд ир” гээд намайг дуудсан. Тэгээд би гэрийнх нь гадаа очиход ээжтэйгээ ирсэн. Тэгээд би Г руу залгаад “ажилд орох нэг ийм эмэгтэй байна, та нар хоорондоо яриад яах ийхээ шийдээрэй” гэж хэлсэн. Тэгээд Сарантөгс нь Гтой утсаар ярьж холбогдоод дансаа өгч авалцаж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо өрхийн эмнэлгийн хажуу талын дэлгүүр дотор байрлах Хаан банкны АТМ-ээс 535.000 төгрөгийг шилжүүлж өгч байсан..” гэсэн мэдүүлэг, (5 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал)

 

4.О.Сарангэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5017069887 дугаарын дансны хуулга: “...220,000 төгрөг, 535.000 төгрөгийг 457059207, 5916413219 дугаарын данс руу зарлагдсан (5 дугаар хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг нотлох баримтаар,

 

XVII. Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Ганзоригийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Б.ГанГс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бэлнээр 535.000 төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн П.Мянганжаргалын 5890392619 дугаарын дансыг ашиглан 400.000 төгрөгийг буюу  нийт 935.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

1.Хохирогч Б.Ганзоригийн: “...Манай төрсөн ах Б.Ганболд нь 2020 оны 09 дүгээр сарын эхээр “Загасчлалд яваад ирлээ” гэх нэртэй фэйсбүүк группээр дамжуулан Ггийн Г гэх хүнтэй анх танилцаж байсан. Тэгээд би Гын дугаар болох 80631214 дугаарын утас луу өөрийн 88440525 дугаараас холбогдож хаагуур загасанд явах талаараа ярьж тохиролцож байсан юм. Тэгээд 2 хоногийн дараагаар Г, Мөнхтөр, манай төрсөн ах болох Ганболдын хамтаар Архангай, Хөвсгөл, Баянхонгор гэх газруудаар загасанд нэг талдаа ирж очихын 4, 5 хоног зарцуулж явдаг байсан. Хамгийн сүүлд буюу 2020 оны 10 дугаар сарын 16-нд Г, Мөнхтөр, Ганболд нар Баянхонгор аймгийн Байдраг сум руу загасанд явсан. Г хэлэхдээ “манай эхнэр Даян ХХК-д хүний нөөцийн даргаар ажилладаг” гэж манай ах Ганболдод хэлж байсан. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай ах над руу залгаад “Г, эгчийг чинь Даян гэдэг компанид үйлчлэгчээр оруулж өгч чадна гэж хэлэхээр нь би 500.000 төгрөг өгчихлөө, Даян компанид өрмийн операторын ажлын орон тоо гарсан байна, хэрвээ чи 535 мянган төгрөгийг Год өгчихвөл Даян ХХК-д ажилд оруулж өгч чадах юм байна” гэж ах над руу ярьсан юм. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Гын 80631224 дугаар луу залгаж ярихад “Даян ХХК-д өрмийн операторын ажлын орон тоо байна, та 535.000 төгрөгийг өгчихвөл оруулаад өгчихнө, ирээд уулзчих” гэхээр нь би Сүхбаатар дүүргийн нарны замын хойд талд байдаг Тээврийн цагдаагийн албаны ард талын байр болох Нарны зам 59-Г байрны 2 давхарт 6 тоот хаяганд очиж бэлнээр 535.000 төгрөгийг 3 үеийн намтар, иргэний үнэмлэхийн хуулбартай хамт Год аваачиж өгсөн. Тухайн өдрийн орой нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18 цаг 30 минутын үед над руу Г залгаж “хэрвээ танд мөнгөний боломж байвал 400 мянган төгрөг шилжүүлчих, ингэснээр та операторын ажилд орохдоо туслах хийлгүйгээр шууд дагалдангаар явах боломж байна” гэхээр нь би нэгэнт орж байгаа юм чинь тэр нь дээр юм байна гэж бодоод Гын мессежээр явуулсан Мянганжаргал гэх хүний данс руу 400.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19- 1019Д тоотод байхдаа шилжүүлсэн. Г нь манай төрсөн дүү Отгонцэцэгийг үйлчилгээний ажилд оруулж өгнө гэж 500 мянган төгрөг, манай хүү болох Пүрэвдаваагаас ажилд оруулж өгнө гэж 535 мянган төгрөг, хүүгийн хадам ах болох Гантогтохжаваас ажилд оруулж өгнө гэж 600 мянган төгрөгийг тус тус авч байсныг мэдэж байна...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал)

 

2.Гэрч П.Мянганжаргалын: “...Тухайн үед миний карт миний төрсөн хүүхэд Мөнхтөрд байсан. Манай хүү ноднин жил буюу 2020 онд Фейсбүүкээр Очирхуяг гэх хүнтэй танилцсан юм шиг байсан. Тэгээд тэр залуу нь 2020 оны 08 сард загасанд дагуулж яваад Г гэх залуутай танилцуулсан юм шиг байсан. Үүнээс хойш манай хүүг 2-3 удаа загасанд дагуулж явсан. Тэгэхдээ миний дансаар мөнгө шилжүүлж авсан юм шиг байсан. Энэ мөнгийг бол Мөнхтөр бид 2 бол аваагүй. Харин Г нь миний дансаар дамжуулж бэлнээр авхуулсан байх” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал)

 

3.П.Мянганжаргалын Хаан банкны 5890392619 дугаарын дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 155-160 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XVIII. Шүүгдэгч З.Г нь хохирогч Г.Пүрэвдавааг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1019д тоотод байхад нь иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансыг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 535.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч Г.Пүрэвдаваагийн: “...Би Сэлэнгэ аймгийн Түнхэл суманд аавын ахынд амарч байгаад 2020 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1019д тоот гэртээ ирсэн. Тэр үед манай аав болох Ганзориг надад “би Г гэж хүнд Даян ХХК-д ажилд орохоор 935 мянган төгрөгийг өгчихсөн хүлээж байгаа, Г дахиад Даян ХХК-д гүний уурхайд туслах ажлын байр байна гэнээ, хэрэв 535.000 төгрөгийг өгчихвөл Г ажилд оруулж өгч чадна гэж байна, чи орох уу” гэж аав хэлсэн. Би 535.000 төгрөгийг бэлнээр ээжид өгөөд тухайн төгрөгийг ээжийн данснаас Мөнхбаяр гэх хүний данс руу 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. 2021 оны 03 дугаар сарын эхээр Г ажилд орохоор зуучлуулж байсан 10 хүмүүсийг Даян ХХК дээр дуудаж тэр үед Гтой уулзаж байсан. Тухайн үед энд корона гарсан, дотогш орж болохгүй байна гэж хэлээд явуулсан юм. Би 535000 төгрөгөө буцааж авмаар байна..” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 113-114 дэх тал)

 

               2.Г.Пүрэвдаваагийн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 535.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга: (5 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XIX. Шүүгдэгч З.Г нь хохирогч Г.Гантогтохжавыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-486а тоотод байхад нь иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансыг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 535.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

1.Хохирогч Г.Гантогтохжавын: “...Манай дүүгийн хадам аав Ганзориг гэх хүн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр над руу залгаад “би Даян ХХК-д том тэрэгний жолоочоор ажилд орох гэж байгаа, мөн манай хүү Пүрэвдаваа Даян ХХК-д гүний уурхайн туслахаар ажилд орох гэж байгаа, Г дахиад Даян ХХК-д операторын туслахын орон тоо байна гэсэн, 535.000 төгрөгийг өгчихвөл ажилд орж болох юм байна, чи орох уу” гэж надаас асуусан юм. Би тухайн үед ажил хийгээгүй байсан учраас ажилд орохоор шийдээд ахад зөвшөөрсөн хариу хэлсэн. Гэтэл Ганзориг над руу Э.Мөнхбаяр гэх хүний данс руу мөнгө хийгээрэй гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 535.000 төгрөгийг бэлнээр өөрийн ээждээ өгөөд ээжийн данснаас Э.Мөнхбаяр гэх хүний данс руу шилжүүлсэн. Би Ганзориг ахаар дамжуулж Гтой холбогдсон,уулзаагүй юм. Би гомдолтой байна мөнгөө буцааж авмаар байна” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн  118-119 дэх тал)

 

               2.Г.Гантогтохжавын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 535.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга: (5 дугаар хавтаст хэргийн 170 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XX. Шүүгдэгч З.Г нь хохирогч Г.Түмэндэмбэрэлийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансыг ашиглан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Г.Түмэндэмбэрэлээс 535.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч Г.Түмэндэмбэрэлийн: “...Манай том эгч болох Алтантуяа над руу утсаар залгаад “манай хадам ах болох Ганзориг, Г гэх хүнтэй яриад чамайг Оюу-толгойд үндсэн ажилтнаар оруулж өгч чадна гэж байна, чи Оюу-толгойд оръё гээд зөвшөөрвөл эгч нь онгоцны зардал болон эрүүл мэндийн үзлэгт үзүүлэх 535000 төгрөгийг нь шилжүүллээ” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд Ганзориг ахаар дамжуулаад Г гэх хүнтэй холбогдоод 535.000 төгрөгийг эгч Алтантуяа өөрийн  эзэмшлийн Хаан банкны данснаас Э.Мөнхбаяр гэх данс руу шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой нь Улаанбаатар хотод ирээд эгчдээ 535 мянган төгрөгийг бэлнээр өгсөн.Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 20-нд манай эгч над руу утсаар яриад “Оюу-Толгойд ажилд оруулж өгнө гэсэн Г гэх Ганзориг ахыг болон бусад өөр олон хүмүүст ажилд оруулж өгнө гэж хэлээд залилаад алга болсон байна” гэж хэлсэн. Год 535.000 төгрөг өгөхдөө албан ёсны гэрээ байгуулаагүй...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 123-124),

 

               2.Г.Түмэндэмбэрэлийн эгч Алтантуяа гэх хүний данснаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 535.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 172 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XXI. Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Отгонцэцэгийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороолол 106-201 тоотод байхад нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

            1.Хохирогч Б.Отгонцэцэгийн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн ах болох Б.Ганболдоор холбогдож, Оюутолгой компанид компани дээр үйлчилгээ, цэвэрлэгээ, хувцасны нярав чиглэлээр ажилд оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны данснаас Мөнхбаяр гэх хүний данс руу шилжүүлж байсан.Тэгээд нээх удалгүй 7 хоногийн дараагаас би явахаа болилоо гээд ах Б.Ганболдод хандаад мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд эхний ээлжийн хүмүүс ажилдаа явахаар чиний мөнгийг буцааж өгнө гэж хэлдэг байсан. Хүмүүс нь буюу миний мэдэж байгаагаар манай төрсөн ах Б.Ганзориг, Л.Буянхишиг нар ажилд явахаар миний мөнгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрч манай ах Б.Ганзориг болон би цагдаагийн байгууллагад хандсан.  Би Г гэх хүнтэй холбогдож ярьж, уулзаж үзээгүй. Би өөрийн төрсөн ах болох Б.Ганболдоор дамжуулан, Г гэх хүн ажилд оруулж өгнө гэж хэлж байсан. Манай ах Ганболд хэлэхдээ Г гэх хүний эхнэр нь Оюу  толгой компанийн хүний нөөцөд  ажилладаг юм байна,  тэр хүнийх нь данс руу  шилжүүлэх юм байна гэж  хэлэхээр нь би тэр Мөнхбаяр гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн юм. 500,000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 127-128 дахь тал),

 

           2.Б.Отгонцэцэгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 174 дэх тал),

 

           3.Гэрч Э.Мөнхбаярын “...Тухайн мөнгөнүүд нь миний данс руу орж ирсэн.Тэгэхдээ энэ мөнгөнүүдийг огт үрдэггүй байсан. Харин Г нь дансны дугаар над руу явуулдаг байсан. Би тэр данс руу нь орж ирсэн мөнгийг нь хийдэг байсан. Би Г гэж хүнийг ерөөсөө танихгүй. Нэг удаа л зүсийг нь харж байсан...” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 140-141 дэх тал),

 

           4.Э.Мөнхбаярын Хаан банкны 5916242355 дугаарын дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 161-164 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XXII. Шүүгдэгч З.Г нь хохирогч О.Цацралаас “нөхрийг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, түүнээс Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 41а-16 тоотод байхад нь иргэн Г.Гантөгсийн Хаан банкны 5220040424 дугаарын дансыг ашиглан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

            1.Хохирогч О.Цацралын: “...2019 оны 08 дугаар сард манай үеэл дүү болох Мягмарсүрэн нь Оюутолгой ХХК-д ажилд орох гэж байгаа, нэг хүн оруулж өгнө гэхээр нь би нөхөр болох Ү.Дэлгэрийг бас тус компанид ажилд оруулъя гэтэл Мягмарсүрэн ажилд оруулж өгөх хүн нь 5.000.000 төгрөг авч ажилд оруулж өгнө одоо урьдчилгаа гэж 1.500.000 төгрөг авна гэхээр нь би хадам ээж болох А.Даваахүүтэй ярилцахад хадам ээж А.Даваахүү нь 1.500.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би Мягмарсүрэнгээс Оюутолгой ХХК-д ажилд оруулж өгнө гэсэн хүний гар утасны дугаарыг аваад ярьтал өөрийгөө Г танилцуулж Оюутолгой ХХК-д өмнө ажиллаж байсан, манай ах Оюутолгой ХХК-д одоо ажиллаж байгаа гэж хэлэхээр нь би итгээд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5220040424 тоот данс руу 1.500.000 төгрөгийг З.Г гэсэн утгатайгаар нөхөр Дэлгэрийг ажилд оруулж өгнө гэж Г гэж хүнтэй холбогдоод урьдчилгаа 1.500.000 төгрөгийг хадам эх Даваахүүгийн дансаар дамжуулан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Түүнээс хойш Г над руу утасдаад танай нөхрийн материал хурдан бүтэх гээд байна, одоо 1.000.000 төгрөг өгчихвөл бүтэх гээд байна гэхээр нь би гэрээсээ 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Г миний данс болохгүй байгаа гээд өөр хүний нэртэй дансны дугаар өгсөн юм. Тэгээд тухайн явдлаас хойш гар утас нь холбогдохоо больсон. 2.500.000 төгрөгийн хохирол учирсан хохирлоо барагдуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг, (5 дугаар хавтаст хэргийн 196-197 дахь тал),

 

               2.Хохирогч О.Цацралын Хаан банкны данснаас 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөгийн зарлага гарсан дансны хуулга: “... Г.Гантөгс гэх хүний данс руу 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн тухай” (5 дугаар хавтаст хэргийн 189-191 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XXIII. Шүүгдэгч З.Г нь хохирогч Ч.Энхбаярыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт толгод, 35-57 тоотод байхад нь иргэн Ч.Төрмөнхийн Хаан банкны 5916413219 дугаарын дансыг ашиглан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 535.000 төгрөгийг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 450.000 төгрөгийг буюу  нийт 985.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч Ч.Энхбаярын: “...2021 оны 03 дугаар сард манай үеэл эгч Сараа “Улаанбаатар хотод зүс мэдэх хүн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Даян” гэх нэртэй уурхайд ажилд оруулж өгнө гэж байна, чи орох уу” гэхээр нь би эхнэр Нарангоотой ярилцаж байгаад “тэгье” гэж хэлсэн. Манай үеэл эгч Сараа “чиний дугаарыг би ажилд оруулж өгөх гэж байгаа Г гэх залууд өгчихсөн, чам руу залгах байх” гэж хэлсэн. 2021 оны 03 дугаар сарын эхээр миний 99910082 дугаар луу 80631214 гэсэн дугаараас залгаад “чи ажилд орох хүн мөн үү, Сараа эгч чинь чиний дугаарыг надад өгсөн” гэхээр нь би ямар ажилд яаж оруулж өгөх талаар асуухад Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Даян" гэх нэртэй уурхайд ажилд оруулж өгнө гээд ажлынхаа талаар надад тайлбарлаж өгсөн. Ажилд оруулж өгснийхөө хөлсөнд 5 сарын хугацаатай сард 500.000 төгрөг нийт 2.500.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Эхний ээлжид миний данс руу 535.000 төгрөг хий, эмчийн үзлэг болон анкетын мөнгө гэж хэлсэн. Тэгэхлээр нь би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хас банкны 5002792092 тоот данснаас Хаан банкны 5916413219 тоот данс руу 535.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Г над руу дахин залгаад Улаанбаатар хотод ХАБЭА сургалтад хамрагдана, төлбөрөө явуул гэхээр нь би эхнэр Нарангоогийн Хаан банкны 5021515158 тоот данснаас 2021 оны 03 сарын 15-ны өдөр Хаан банкны 5916413219 тоот данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш худлаа үнэн юм ярьсаар байгаад өдийг хүргэсэн би маш их гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал),

 

         2.Хохирогч Ч.Энхбаярын Хаан банкны данснаас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөг, Хас банкны данснаас 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 535.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга (5 дугаар хавтаст хэргийн 223, 227,233-237 дахь тал),

 

         3.Банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 231 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XXIV. Шүүгдэгч З.Г нь хохирогч А.Нямбаярыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, А.Нямбаяраас 2019 оны 08 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын хажууд байрлах кафе дотор бэлнээр 1.000.000 төгрөгийг, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 38 дугаар байрны 339 тоот гэртээ байхад нь бэлнээр 500.000 төгрөгийг буюу нийт 1.500.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч А.Нямбаярын: “...Би З.Г гэх хүнтэй өмнө нь Оюу-Толгойд ажилладаг байхдаа танилцаж байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сард би 13 дугаар хорооллын натурын ТҮЦ-лүү ороод тамхи авах гэж байтал ТҮЦ-ний дотор З.Г зогсож байсан, нэг хүнтэй утсаар ярьж байхыг нь сонссон чинь “Оюу-Толгойн Даян майнинг ХХК-д ажилд оруулж өгнө” гэж ярьсан. Тэгээд З.Гтой ойр зуурын юм ярихад “би Даян Майнинг ХХК-д хүн ажилд оруулж өгч байгаа” гэж хэлэхээр нь би “тэгвэл намайг ажилд оруулаад өгөөч” гэж хэлэхэд З.Г зөвшөөрөөд тухайн орой З.Г бид 2 манай гэрт хоноод маргааш нь бид 2 Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэнгис кино театрын ойролцоо уулзаад хоол идээд би З.Год бичиг баримтаа өгөхөд З.Гэрэлт- Од надад 1.000.000 төгрөг бэлнээр өгчих гэж хэлэхээр нь би тухайн үед мөнгийг чинь дансаар өгье гэж хэлэхэд З.Г заавал бэлнээр авна гээд байхаар нь би тухайн үед үерхдэг байсан Оюунцэцэгээс түр гуйгаад бэлнээр аваад З.Гэрэлт- Одод бэлнээр 1.000.000 төгрөгийг тухайн өдрөө өгөөд явуулсан. Дараа нь Оюунцэцэгээс түр авсан 1.000.000 төгрөгөө буцаагаад өгчихсөн. 2 хоногийн дараа би гэртээ амарч байхад З.Г манай хаалгыг өглөө нилээн чанга нүдээд чамайг ажилд оруулах гэсэн чинь дахиад шинжилгээний мөнгө хэрэгтэй болчхоод байна гэж хэлэхээр нь би гэр лүүгээ оруулаад бэлнээр 500.000 төгрөг тоолоод З.Год өгсөн, тэгээд З.Г бид 2 манайхаас хамт гараад салцгаасан. Тэгээд би өөрийн хамаатан болох Мягмарсүрэнд Оюу-Толгойд ажилд орох гэж байгаа талаараа хэлэхэд Мягмарсүрэн би бас оръё гэж хэлээд би З.Г руу залгаад дахиад хүн авах уу гэж асуухад “тиймээ, мөнгийг нь бэлнээр аваад бичиг баримттай нь аваад ир” гэж хэлээд Мягмарсүрэн бид 2 Гын гэр болох Замын Цагдаагийн ойролцоо нэг байран дээр очиж З.Гтой Мягмарсүрэн бид 2 уулзаад Мягмарсүрэн З.Год бэлнээр мөнгө болон бичиг баримтаа өгсөн. Мөн тухайн үед би З.Год 1.500.000 төгрөг өгсөн талаараа ярилцаж байхад хажууд Мягмарсүрэн сонсоод зогсож байсан, намайг З.Год бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн болохыг Мягмарсүрэн нотолно.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 208 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2.Гэрч Х.Оюунцэцэгийн: “...2019 оны 08 дугаар сард би Дурсамж фото студид ажилладаг байсан бөгөөд над руу Нямбаяр залгаад би Оюутолгойд ажилд орох гэж байгаа юм, хүнд мөнгө өгөх гэсэн юм. Би дансаар шилжүүлчихье гэхэд энэ хүн надаас бэлнээр авна гээд байна, чамд карт байгаа юу, би картанд чинь мөнгө хийгээд АТМ ороод бэлнээр авчихъя гэж хэлээд миний данс руу 1.000.000 төгрөг хийгээд миний картыг авч яваад 1.000.000 төгрөг бэлнээр авч байсан. Тухайн үед надад Нямбаяр хэлэхдээ би Оюутолгойд ажилд орох гэж байгаа юм, хүнд 1.000.000 төгрөг бэлнээр өгнө гэж хэлж байсан.Ингээд  тухайн хүнд мөнгө өгсний дараа Нямбаяр Оюу-Толгойд ажилд орж чадаагүй бөгөөд Нямбаяр нь надад залилчихлаа гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XXV. Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Ганболдоос “эхнэрийг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 500.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.Амартүвшиний Хаан банкны 5020687286 дугаарын дансыг ашиглан 600.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ч.Мөнхтөрийн Хаан банкны 5916413219 дугаарын дансыг ашиглан 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу нийт 2.600.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

         1.Хохирогч Б.Ганболдын: “...2020 оны 9 дүгээр сарын орчимд  зарын дагуу Г, Мөнхтөрийн хамт Архангай аймаг руу загасчилсан. Г нь надад өөрийгөө “Оюутолгой даян ХХК-д гүний оператор, эхнэр маань хүний нөөцийн мэргэжилтэн хийдэг, шаардлагатай гэвэл хүн Оюутолгой ХХК-д ажилд оруулж чадна” гэж хэлж байсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр над руу холбогдоод “Оюу Толгой ХХК-д нэг эмэгтэй цэвэрлэгчийн ажлын байр гарлаа, та эхнэрээ оруулах уу, та эхнэрийнхээ гурван үеийн намтар, цээж зураг, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, 500.000 төгрөг зэргийг аваад ир” гэсэн. Үүний дагуу 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 15 цаг 14 минутад Хаан банкны АТМ-нээс 455.000 төгрөгийг бэлнээр аваад өөрийн түрийвчэнд байсан мөнгөтэй нийлүүлэн 500.000 төгрөг болгоод Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 59г байрны ард Гтой уулзан холбогдох бичиг баримтуудыг 500.000 төгрөгийн хамт өгсөн. Мөн Гэрэлт- Од нь өөрийн "Вееgii zorigoo" гэх фейсбүүк хаягаас над руу чат бичээд би өвлийн идшээ хийж байна, манай ах хөдөөнөөс мах оруулж ирнэ, та 5020687286 гэх данс руу 600.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Үүний дагуу би өөрийн данснаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 600.000 төгрөгийг 5020687286 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд махаа авчирч өгөлгүй алга болсон. Үүний дараа Г нь над руу залгаад "Оюу толгой ХХК-д улиралдаа нэг олон хүн авдаг юм. Тэр үе нь тохиож байна гээд намайг маш олон хүмүүс олж өгөөч гэсэн. Үүний дагуу би 8 орчим хүнийг Г гэх хүнтэй танилцуулсан. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Г нь 80631214 гэх дугаараас миний 89999153 гэх дугаар луу залгаад “та яаралтай 1.500.000 төгрөгийг над руу шилжүүлээч, би эргүүлээд 2 хоногийн дараа өгье” гээд 3 удаа залгаад “зээлээч ахаа” гээд байсан. Үүний дагуу би Гын хий гэсэн 5916413219 тоот данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн боловч одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байна...” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтас хэргийн 84 дэх тал),

 

           2.Хохирогч Б.Ганболдын эзэмшлийн Хаан банкны 5036053422 дугаарын дансны хуулга: 1500.000, 600,000 төгрөгийг М.Амартүвшин, Ч.Мөнхтөр нарын данс луу шилжүүлсэн тухай (6 дугаар хавтаст хэргийн 78-80 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XXVI. Шүүгдэгч З.Г нь хохирогч О.Нацагдоржоос “ хүү Билгүүнийг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, 2020 оны 11 сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парк хотхоны 59 дүгээр байрны гадна бэлнээр 530.000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 02-ны бэлнээр 485.000 төгрөгийг буюу нийт 1.015.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

          1.Хохирогч О.Нацагдоржийн: “...2020 оны 11 сарын сүүлээр байх аа, хүү болох Билгүүнийг Оюутолгойн гүний уурхайд ажилд оруулах зорилгоор дүү Ганболдын хуурай дүү гэх Г гэх залуутай уулзсан. Г нь эхний ээлжинд 530.000 төгрөг болно, энэ мөнгөө эрүүл мэндийн үзлэг болон онгоцны тийз зэрэг багтана, тухайн мөнгөө бэлнээр нь авчирч өгөөрэй” гэж надад хэлсэн. Би хэлсний дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо замын цагдаагийн зүүн хойд талд байрлах байранд очиж гадаа нь уулзаж мөнгө өгсөн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шууд техник дээр ажиллах боломжтой боллоо, та надад 485.000 төгрөг авчирч өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хэлсэн мөнгийг аваад бэлнээр анх өгсөн газраа аваачиж өгсөн. Тэгээд утсаа салгаад алга болсон.” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал),

 

          2.Шүүгдэгч З.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би А.Нямбаяр, Ё.М нарын үйлдлээс бусдыг нь хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

XXVII. Шүүгдэгч З.Г нь хохирогч Б.Чойжамцыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, иргэн Г.Цэвэлмаагийн Хаан банкны 5034936045 дугаарын дансыг ашиглан түүнээс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч Б.Чойжамцын: “...Би өөрийн дүү Сосорбурамын нөхөр Алтанхуягийг Оюутолгой ХК-д ажилд оруулахаар түүнтэй ярилцаж байгаад Г овогтой Г гэх хүн ажилд оруулж өгөх боломжтой хүмүүс бүртгэж байгаа гэхээр нь 2020 оны 03 сарын 25-ны өдөр Г гэх хүнтэй 89991183 дугаарын утсаар холбогдоход өөрийгөө хүний нөөцийн ажилтан хийдэг тухай надад хэлсэн. Ингээд шинээр бүртгэгдэж байгаа хүмүүс орох боломжгүй, тиймээс өмнө ажиллаж байсан тухай материал бүрдүүлж түүнээрээ оруулах боломжтой гэж хэлсэн. Ингээд би уг хэлсэн зүйлд нь үнэмшиж, Алтанхуягийн 5069353008 дугаарын дансанд байршуулсан байсан мөнгөнөөс 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Цэвэлмаа гэх хүний 5034936045 дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөн 5034936045 дугаарын данс руу 900.000 төгрөг Алтанхуяг гэх нэрээр шилжүүлсэн. ...Тэгээд би эргээд Гтой 89991183 дугаараар юу болсон тухай асуухад 7 хоног хойшилчихлоо, үлдсэн 500.000 төгрөгөө өгөхгүй бол эхний ээлжийн хүмүүс дотор явуулж чадахгүй, дор хаяж 14 хоног хойшилно гэхээр нь би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн 3003013664 дугаарын данснаас Цэвэлмаа гэх эзэмшигчтэй 5034936045 дугаарын дансанд дахиад 500.000 төгрөг шилжүүлсэн. Харин Г над руу дахиад яриад нэг орон тоо байгаа шүү, яаралтай хүн хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн дүү Сосорбурамыг ажилд оруулах хүсэлтэй байгаа тухайгаа хэлсэн. Харин Г надад нэг гэр бүлийн хүмүүс болон ш дээ нэг ээлжинд оруулаад өгье, мөнгөө шилжүүлчих гэхээр нь би мөн 3003013664 данснаас Цэвэлмаа гэх эзэмшигчтэй 5034936045 данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би нийт 3,000,000 төгрөгийг өгсөн.Би уг данс эзэмшигчийг танихгүй, сүүлд Цэвэлмаа нь  Зоригийн  амьдарч байсан Очир титэм буудалд ажилладаг ажилтан байсан.” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 132-133 дахь тал),

 

           2.Гэрч Г.Цэвэлмаагийн: “...Би уг 534936045 дугаарын дансыг 2019 оноос хойш хэрэглэж байгаа, уг дансыг өөрийн өдөр тутмын ажилдаг Очир титэм буудалд ажиллахдаа бас ашигладаг. Учир нь, манай байгууллага дансанд гүйлгээний мэдээлэл ирж байгаа нь ажилчдад харагддаггүй учир ихэвчлэн бэлэн мөнгө хэрэглэж ажилчид нь өөрийн дансаараа дамжуулан орлого авч, түүнийгээ картын машинд уншуулан хэрэглэгчид үйлчилдэг. Манайд нилээд хэд хоног үйлчлүүлж байсан, тухайн үедээ манай бүртгэл дээр Энх-Амар гэх Мо93120217 дугаартай регистртэй эрэгтэй хүн байсан. Надад тэр хүн өөрийнхөө үнэмлэх гээд жолооны үнэмлэх үзүүлдэг байсан. Харин уг эрэгтэй нь үргэлж масктай, саравчтай малгай өмсдөг байсан болохоор зүс царайг нь мэдэхгүй. Сүүлд Налайх дүүргийн цагдаагаас намайг дуудаж уулзахад уг хүнийг бусдын бичиг баримт ашиглаж байсан Г Г гэж надад хэлж байсан. Харин Энх-Амар нь таньдаг хүн нь гээд уг хүнийг ажилд оруулж өгнө гэж хэлээд мөнгө авчихсан гэж хэлээд залилсан гэж байсан. Уг нь 2 гүйлгээ нь Энх-Амар гэх хүнийг бичиг баримтаар байсан. З.Г гэх хүн “ах нь картаа хаячихсан байна, буудлынхаа тооцоог хийгээд үлдсэнийг нь бэлнээр аваад ахдаа өгөөч” гэхээр нь би өөрийн дансаа өгөөд мөнгө шилжүүлэн авдаг байсан. Харин би уг мөнгийг нь өмнө шилжүүлсэн байсан мөнгөн дээр 03 сарын 26-ний өдрийн 600.000 төгрөгийн нь нэмээд 730.000 төгрөг бэлнээр авч өгсөн. 03 дугаар сарын 27-ны 900.000 төгрөг нь Алтанхуяг гэдэг нэрээр орж ирсэн. Энэ мөнгийг авахдаа өөрийгөө приусын яндан зардаг, хил хаачихсан болохоор хүмүүсээс захиалга авсан байсан учраас бусдаас мөнгө зээлж энэ мөнгөө өгч байгаа, дансаа хэрэглүүлээч гэхээр нь би өөрийн дансаа өгсөн. Уг мөнгөний дараа шилжин ирсэн мөнгөний хамтаар надаас АТМ-р гаргуулж авсан. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өөр 500.000 төгрөгийг надад хэлэхдээ чиний дансанд  мөнгө орох байх шүү, орой шилжүүлээд өгөөрэй гэхээр нь би  дансандаа байлгаж байгаад орой 20 цагийн  үед надад өөрийнх нь 89991183 дугаараас 5085314263 дугаарын Энхзул гэсэн эзэмшигчтэй  данс руу  утга дээр нь iib гэж бичээд шилжүүлчих гэхээр нь  би шилжүүлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 1000,000 төгрөгийг өглөө миний данс руу шилжүүлж, аваад “ах нь одоо Сэлэнгэ  рүү буцлаа ажил төрөл хэцүүдлээ, бэлнээр аваад өгөөч” гэхээр нь уг мөнгийг манай гэрийн урд байдаг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны  нутаг дэвсгэрт  байрлах ТБД андуудын хаан банкны  АТМ-с авч өгсөн. Энэ өдрөөс хойш  уг хүнтэй  уулзаагүй” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 139-140 дэх тал),

 

           3.Г.Цэвэлмаагийн эзэмшлийн Хаан банкны 5034936045 дугаарын дансны хуулга (6 дугаар хавтаст хэргийн 142-144 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XVIII.Шүүгдэгч З.Г нь хохирогч У.Баасандуламыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гэж хуурч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 54-11 тоотод байхад нь иргэн Х.Ангарагийн Хаан банкны дансыг ашиглан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 600.000 төгрөгийг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг буюу нийт 800.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч У.Баасандуламын: “...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр миний найз Сарантөгс надад “Оюу толгойд ажилд оруулж өгдөг хүнтэй танилцсан, чи хамт ажилд явах уу” гэж санал тавьсан юм. Тэгэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд ажилд зуучилдаг гэх хүний 80631214 гэсэн дугаарыг өгсөн бөгөөд өөрөө бас Оюутолгойд угаагчаар ажилд явна гэж бүртгүүлсэн талаараа хэлсэн юм. Би тэгээд тухайн 80631214 гэсэн дугаартай утсаар нь өөрийнхөө 88212165 гэсэн дугаараас залгаж холбоо барихад нэг эрэгтэй хүн аваад өөрийгөө Г гэж танилцуулсан бөгөөд Өмнөговь аймагт байх Оюутолгойд эмэгтэй хүн хийх ажил гарсан гэж хэлсэн. Тэгээд нэг дэх өдөр ярилцлагатай анкетад орох боломжтой байна, эхлээд нислэгийн мөнгө болох 600.000 төгрөгийг над руу шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрөөс нь Хаан банкны 5041407998 гэсэн дугаарын дансыг авч, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ 600.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5374356433 гэсэн данс руу шилжүүлсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр над руу Г гэх хүн залгаад яаралтай 200.000 төгрөг шилжүүлчих, чамайг яаралтайгаар Өмнөговь аймаг руу онгоцоор авч явахаар болсон гэхээр нь би итгээд дахиад нөгөө Хаан банкны 5041407998 гэсэн харилцах данс руу нь 200.000 төгрөгийг өөрийн гэртээ байхдаа шилжүүлчихсэн юм. Тэгээд дахиад нөгөө дугаар луу мөнгөө шилжүүлсэн талаар хэлэх гээд залгахад миний утсыг авахгүй байсан бөгөөд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм Хаан банкны 5041407998 тоот дансны эзэмшигч нь Ангараг гэх нэртэй хүн байсан. 800,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 230-231 дэх тал),

 

         2.Гэрч О.Сарантөгсийн: “...Г нь нэг эмэгтэй хүний орон тоо дахин гарч байгаа талаар хэлсэн бөгөөд би найзыгаа хамт ажилд оруулчих санаатай Баасандуламд энэ талаар хэлсэн. Тэгээд Баасандуламд би 80631214 гэсэн дугаарыг өгсөн бөгөөд манай найз Баасандулам тухайн хүнтэй холбогдож 800.000 төгрөг өгсөн гэсэн. Тэгтэл тухайн хүн над руу залгахгүй гар утсаа унтраачихсан. Би Г гэх хүнийг танихгүй, уулзаж  байгаагүй болохоор мэдэхгүй байна. Хажуу айлын хөрш Г өөрөө бас  залилуулсан  талаараа  хэлээд  цагдаад өргөдөл гаргасан гэж байсан” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 224 дэх тал),

 

          3.Гэрч Х.Ангарагийн: "...2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би Г гэх залуутай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-н гадна талд тааралдсан бөгөөд надад “Хаан банкны картаа өгөөч, хүнээс мөнгө авах гэсэн юм” гэхээр нь зүс таньдаг байсан болохоор тухайн хүнд өөрийн Хаан банкны 5041407998 гэсэн дансны дугаартай картаа өгсөн бөгөөд тухайн үед АТМ-с 600.000 төгрөг авсан. Би маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дахиад Гтой тааралдсан бөгөөд АТМ-с мөнгө авах хэрэгтэй байна гэхээр нь би мөн картаа өгсөн бөгөөд 200.000 төгрөг миний картаас авсан. Миний картаас мөнгө аваад надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй, зүс таньдаг болохоороо хүнд тусалж байна гэж бодсон чинь миний дансыг ашиглаж бусдыг залилсан асуудал үүссэнийг саяхан мэдлээ..” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 250-251 дэх тал),

 

          4.Хохирогч У.Баасандуламын 5374356433 дугаартай Хаан банкны данснаас 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 600.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг 5041407998 дугаарын дансанд шилжүүлсэн талаарх хуулга (6 дугаар хавтаст хэргийн 232 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XXIX. Шүүгдэгч З.Г нь хохирогч П.Мянганжаргалд “хамаатны хүмүүсийг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, түүнээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-8-9 тоотод байхад нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бусдын дансаар 2 удаагийн үйлдлээр 570.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

           1.Хохирогч П.Мянганжаргалын: “...Год мөнгө өгөхдөө утсаар холбогдож байсан. Ямар дугаарын утсаар холбогдож байсныг санахгүй байна. Ноднин жил гэрчээр мэдүүлэг өгөхдөө утасны дугаар, мессежийг хэвлэж өгсөн байгаа. Г нь манай хүү Мөнхтөрд хэлэхдээ, Урьдчилгаа аваад Оюутолгойд ажилд оруулж өгнө. Танай ах дүү нараас тийм хүн байна уу гэж асуусан гэсэн. Тэгэхээр нь манай хүү над руу залгаад тийм хүн амьтан байгаа юм уу гэж асуухаар нь хүргэн Эрдэнэмөнх, Бямбасүрэнгийн төрсөн дүү Мягмардорж нарыг оруулахаар ярьж 285.000 мянган төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. Тэгээд бас хүүгээс маань утас ирж байгаа утас авах уу гэхээр нь манай хүүхэд надаас мөнгө байна уу гэж асуухаар нь 300.000 мянган төгрөг шилжүүлсэн. Манай хүүхэд данснаасаа бэлнээр аваад бэлнээр Год өгсөн гэсэн. Ямар нөхцөлтэйгөөр ажилд оруулна гэдгийг бол мэдэхгүй байна. Оюутолгойд оруулж өгнө л гэсэн. Ямар ажлын байранд оруулж өгөхийг бол хэлээгүй. Хоёр удаагийн үйлдлээр 570,000 мянган төгрөгийг 5027710651 дугаарын данс руу шилжүүлсэн. Хэн гэдэг хүний данс байсныг санахгүй байна. Өгсөн мөнгөнөөсөө эргүүлэн аваагүй. Манай хүүхэд Мөнхтөр, Гоос утас авах болоод өөрийнхөө данс руу 300,000 мянган төгрөг шилжүүлснийг манай хүүхэд Год бэлнээр өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг, (8 дугаар хавтаст хэргийн 189 дахь тал),

 

            2.Гэрч Ч.Мөнхтөрийн: “...5916413219 гэсэн данс нь миний нэр дээр бүртгэлтэй данс юм. Ноднин жил нээлгээд одоог хүртэл ашиглаж байгаа юм. Тухайн үед гэртээ байж байтал миний зүс таних ах  Гэрэлт од нь над руу утсаар залгаад  “чи хаана байна, банкны дансаа өгчих, удахгүй чиний дансанд 500,0 гаруй мөнгө  орох байх,  тэр мөнгийг ахдаа гаргаад аваад ирээрэй”  гэж хэлсэн. Тэгээд удалгүй  миний дансанд 535,000 төгрөг орж  ирсэн,  тэгээд Гээгээ ах руу буцаж залгаад  535,000 орлоо гэсэн чинь  гэрийн хажуу алын АТМ-с мөнгийг гаргаж аваад  такси бариад  Гээгээ ахын гэрийнх нь гадаа ирээд  ирчихлээ гэж хэлэхэд гарч ирээд 535000 төгрөгөө авсан. Анх фейсбүүкээр танилцсан,тэрнээс хойш байнгын харилцаа холбоотой байсан.  Тэгсэн Гэгээ ах над руу ярихгүй байж байгаад  гэнэт  нэг өдөр залгаад  ажлын байр байна оруулах хүн байна уу  гэхээр нь би  ээжээс асуугаад  хэлье  гэж хэлээд ээж рүүгээ залгаж  хэлсэн чинь ямар ажил юм бол  гэхээр нь Гэгээ ахын утасны дугаарыг ээжид өгөөд  тэр 2 яриад  ээж Гээгээ  ахын данс руу мөнгө хийсэн гэж ээж ярьж байсан.  Сүүлд ээжээс хэдийг шилжүүлсэн  талаар асуухад  285,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн гэсэн.  (5 дугаар хавтаст хэргийн 53-55 дахь тал) зэрэг нотлох баримтаар,

XXX. Шүүгдэгч З.Г нь насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхтөрд “гадаадаас авчирсан Ай фоне-11” загварын гар утсыг хямд зарна” гэж хуурч, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021-ны 01 дүгээр сард урьдчилгаа гэж бэлнээр 300.000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь:

            1.Насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхтөрийн “...Манай төрсөн эх Мянганжаргал, төрсөн дүү Биндэръяа нар нь одоо Хөвсгөл аймагт амьдардаг Улаанбаатар хотод ирэх боломжгүй байгаа би одоо өөрийн үеэл ах болох Э.Мөнхбаярын хамтаар Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 21-216 тоотод амьдардаг би өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр ах Э.Мөнхбаярыг оролцуулах хүсэлтэй байна. Би З.Г гэх хүнтэй 2 жил орчмын өмнө Архангай аймгийн тариат суманд байрлах Чулуутын голд загасанд явж байх үедээ З.Г гэх хүнтэй анх танилцаж байсан. Тэгээд нэг хэсэг би З.Г ахтай уулзаагүй, утсаар л заримдаа харилцаж байх үед З.Г ах надтай утсаар холбогдоод ах нь гадаадаас гар утас оруулж ирж зарж байгаа чи гар утас авах уу гэж асуухаар нь би сонирхож байгаад Ай фоне-11 маркийн гар утсыг урьдчилгаа 300.000 төгрөг өгөөд авахаар болсон ба 2021 оны 01 дүгээр сард 20-ны үеэр би З.Г ахад 300.000 төгрөгийг бэлнээр өөрийн данснаас авч өгсөн” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 198-201 дэх тал)

 

2. Гэрч П.Мянганжаргал: “... 5890392619 гэсэн данс миний данс, 2005 оноос ашиглаж ирсэн,  хааяа хотод сурдаг оюутан  хүүхдэдээ картаа  ашиглуулдаг.  2020-10-16-ны үеэр  миний карт миний төрсөн хүүхэд Мөнхтөрд байсан. Миний хүүтэй фейсбүүкээр танилцсан Г  гэх залуу миний дансаар мөнгө шилжүүлж авсан юм шиг байна лээ. 2021-01 сард  Г нь  манай хүү Мөнхтөрд “америкаас 5 ш утас  ирж  байна, ах нь  нэг утсыг каргоны үнэр 500,0 төгрөгөөр өгье”  гэж хэлсэн байсан. Тэгээд тухайн үед хүү надаас 500,0 төгрөг нэхэхээр нь  би мөнгөгүй байсан болохоор 300,0 төгрөг хүүгийнхээ данс руу шилжүүлсэн. Харин манай хүү бэлнээр 300,000 төгрөг авч  Год өгсөн байсан” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 137-138 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

XXXI. Мөн шүүгдэгч Ё.М нь шүүгдэгч З.Гын нэрийг ашиглан “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Ш.Бямбасамбуу, Э.Чулуунбаатар, Г.Эрдэнэчулуун, Ё.Амарбаясгалан, А.Булган-Эрдэнэ, А.Мөнхдалай, С.Одбаяр, М.М, Э.Уянга,  Б.Далай, М.Батбаяр, Б.Билгүүн, С.Батжаргал, Б.Галбадрах, Цогбадрах, Б.Лодойсамбуу нарыг хуурч, тэдгээрээс нийт 36.990.000 төгрөгийг авснаас шүүгдэгч З.Год  15.015.000 төгрөгийг өгсөн, өөрөө 21.975.000 төгрөгийг авч залилсан  болох нь:

 

         1.Хохирогч Ш.Бямбасамбуугийн: “...Миний хамт ажилладаг ах Амарбаясгалан нь 2020 оны 9 дүгээр сард “Оюутолгой”-д ажилд оруулж өгөх хүн байна, би өөрөө бас орох гэж байгаа, уг хүнийг манай дүү бидэнтэй холбож өгнө гэж хэлсний дагуу Амарбаясгалангийн дүү Ё.М гэж хүнтэй уулзтал түүний найз Г гэх хүний эгч нь Оюутолгой ХХК-ний туслан гүйцэтгэгч Даян Майнинг нэртэй ХХК-д ажилладаг бөгөөд 30 гаруй хүнийг ажилд оруулж өгч чадна гэж хэлсэн, миний бие ажилд орохоор 2.285.000 төгрөгийг өгөхдөө Мд 1.000.000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 1.285.000 төгрөгийг Хаан банкны 5017073338 дугаарын дансаар дансаар шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал),

 

          2.Хохирогч Э.Чулуунбаатарын: “...Миний найз Амарбаясгалан 2020 оны 9 дүгээр сард Оюутолгойд ажилд оруулж өгөх хүн байна, би өөрөө бас орох гэж байгаа, уг хүнийг манай дүү бидэнтэй холбож өгнө гэж хэлсний дагуу Амарбаясгалангийн дүү Ё.М гэх хүнтэй уулзтал “түүний найз Г гэх хүний эгч нь Оюутолгой ХХК-ний туслан гүйцэтгэгч Даян Майнинг нэртэй ХХК-д ажилладаг бөгөөд 30 гаруй хүнийг ажилд оруулж өгч чадна” гэж хэлсэн, миний бие ажилд орохоор 2.285.000 төгрөгийг М дансаар шилжүүлж, М уг мөнгийг Год дамжуулан өгсөн. ..” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал),

 

          3.Хохирогч Г.Эрдэнэчулууны: “...Би Ё.М гэх хүнийг 2020 оны 08 дугаар сард өөрийн төрсөн дүү болох Цэцэгдэмбэрэлээр дамжуулан таньдаг болсон бөгөөд Ё.М надтай утсаар холбогдоод “Оюу-Толгойн гэрээт компани болох Даян ХХК-д цалинтай дадлага 6 сарын хугацаатай ажиллаад үндсэн ажилтан болох боломж байна, 10 хүн ажилд авах гэж байна, миний нэг таньдаг хүн Даян майнинг ХХК-д ажилд оруулж өгөх гэж байгаа юм ажилд оруулах хүн байна уу” гэж утсаар хэлэхээр нь би “манай төрсөн хүү Сүртөгөлдөрийг оруулах боломжтой юу” гэж асуухад “боломжтой, та хүүхдээ ажилд оруулахын тулд урьдчилгаа болгож 2.285.000 төгрөг өгөх ёстой, 285.000 төгрөг нь эрүүл мэндийн үзлэгийн мөнгө 2.000.000 төгрөг нь ажилд оруулахад зарцуулах мөнгөний урьдчилгаа мөнгө байгаа юм” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн Хас банкны 5001249132 дугаарын данснаас Ё.М гэх хүний Хаан банкны 5017073388 дугаарын данс луу 2.285.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг мөнгө өгсний дараа 2-3 сарын дараа холбогдож ажилд авч явна гэж М хэлсэн боловч надтай дахин холбоо барихгүй болчихоор нь би залгаад юу болсон талаар асуухад Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас ажилд орох хойшилсон гэж хэлсэн. 2021 оны 03 дугаар сард Оюу-Толгойд ажилд оруулахаар бүртгэж мөнгө авсан гэх хүмүүсийг талбайн баруун урд талын төв номын сангийн ойролцоо М, З.Г гэх хүмүүс цуглуулаад хүлээлгэж байгаад дараа дахиад уулзъя гэж хэлээд явуулсан байсан, энэ хугацаанаас хойш дахин холбоо барилгүй байж байгаад уг асуудал залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байсан талаар цагдаагаас мэдсэн. Би хүүхдийнхээ өмнөөс Ё.Мтэй холбогдоод өөрөөсөө 2.285.000 төгрөг гаргаад өгчихсөн юм” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 216 дахь тал),  

 

          4.Хохирогч Ё.Амарбаясгалангийн: “...Г нь миний дүү Мд “манай эгч Оюутолгой ХХК-ний туслан гүйцэтгэгч Даян Майнинг нэртэй ХХК-д захирлын ажлыг хийдэг бөгөөд албан тушаалаа ашиглан хүмүүсийг Оюутолгой ХХК-нд ажилд оруулж өгч чадна” гэж хэлсэн байсан. Дүү маань энэ ярианы дагуу өөрийгөө болон бусад ах дүүс найз нөхөд  нийлсэн 19 хүнийг ажилд оруулахаар Гтой ярьж тохирсон. ...миний бие Гын хэлсэн үгэнд итгэж өөрөөсөө 2.285.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны орчимд Мд өгч, М Год бэлнээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлээлгэн өгсөн. ...Үүний дараа цар тахал гарч нэг хэсэг хүлээлгэсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сард Г нь Мд “удахгүй ажилд оруулах хүмүүсээ дуудна, та Амарбаясгалангаас 1.000.000 төгрөг аваад өгөөч” гэж хэлсэн, энэ дагуу би ээжээс зээлж Мэр дамжуулан Год өгсөн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байдаг Даян  Майнинг ХХК-ийн байран дээр очиж Гын талаар асуухад тухайн компанийн ажилчин  “манай байгууллагад Г болон түүний эгч гэх Ариунжаргал  нар ямар нэгэн байдлаар  ажилладаггүй гэж хэлсэн. Надад нийт 3.285.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн мэдүүлэг, (4 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал),

 

5.Хохирогч А.Булган-Эрдэнийн: “...Г нь Мд “манай эгч Оюу Толгой ХХК-ний туслан гүйцэтгэгч Даян Майнинг нэртэй ХХК-д захирлын ажлыг хийдэг бөгөөд албан тушаалаа ашиглан хүмүүсийг Оюутолгой ХХК-нд ажилд оруулж өгч чадна” гэж хэлсэн байсан. Ингээд авга ах М миний эцэг Амарбаясгалан бид хоёртой уулзаж, Г ер нь 5.000.000 төгрөгөөр ажилд оруулж өгдөг гэхдээ та эхний ээлжинд 2.285.000 төгрөг өгчих, 285.000 төгрөг нь эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, үлдсэн 2.000.000 төгрөг нь ажилд оруулж өгсний шан харамж гэж хэллээ гэсэн, үүний дагуу Год итгэж өөрөөсөө 2.285.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны орчимд авга ах Мд өгсөн.  ...Үүний дараа ...1.000.000 төгрөгийг Мэр дамжуулан Год өгсөн. ... Надад нийт 3.285.000 төгрөгийн хохирол учирсан байна, аав бид 2-н мөнгө болох 6.570.000 төгрөгийг Ё.М гэх хүн нь З.Г гэх хүнд өгч байхыг би хараагүй” гэсэн мэдүүлэг, (4 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал),

 

           6. Хохирогч А.Мөнхдалайн: “...2020 оны 08 дугаар сарын үед надтай Геодиз усны барилга байгууламжийн газарт хамт жолоочоор ажиллаж байсан танил ах Амарбаясгалан “манай дүү Оюутолгойд ажилладаг хүнтэй танилцсан, тэр хүн нь найдвартай ажилд оруулж өгнө, Оюутолгойд жолоочоор ажилд орохдоо нийт 5.000.000 төгрөг болно, эхлээд урьдчилгаа гэж 2.285.000 төгрөг өгөөд ажилдаа ороод үлдэгдэл 2.725.000 төгрөгийг ажилдаа орсныхоо дараа өгнө” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд хэд хоногийн дараа би Амарбаясгалан ах руу залгаад би “мөнгөө олчихлоо, одоо яах вэ” гэж хэлэхэд Амарбаясгалан ах “за би одоо нөгөө хүнтэйгээ холбогдоод эргүүлээд залгая” гэж хэлээд утсаа тасалсан бөгөөд удалгүй над руу эргүүлж залгаад “нөгөө хүн нь завгүй явж байна гэнээ, би өмнөөс нь мөнгийг нь авчихъя” гэж хэлээд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1.700.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5019442455 дугаарын данснаас Амарбаясгалан гэх хүний 5059136890 дугаарын хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд үүний дараа би үлдэгдэл мөнгө шилжүүлэх хэрэгтэй болсон бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дээр дурдсан өөрийн хаан банкны данснаас Амарбаясгалангийн данс руу 500.000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөн өөрийн хаан банкны данснаас Амарбаясгалангийн данс руу 85.000 төгрөгийг буюу Оюутолгойд ажилд орохоор Амарбаясгалангийн данс луу 2.285.000 төгрөгийг нийт 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн. ...2021 оны оны 03 дугаар сарын эхээр над руу Амарбаясгалан ах залгаад Оюутолгой руу ажилд орох гэж мөнгө өгсөн хүмүүстэй Сүхбаатарын талбайн баруун урд уулзана гэж байна гэж хэлэхээр нь би Сүхбаатарын талбайн баруун урд талд яваад очтол 30 орчим хүн цуглачихсан, голд нь өөрийгөө Г гэж танилцуулсан 30-35 насны орчим залуу зогсчихсон байсан бөгөөд Г нь цугласан бүх хүмүүст хандаж “манай эгч Оюутолгой ХК-ийн гэрээт Даян майнинг ХХК-д хүний нөөцөөр ажилладаг юм, Даян майнинг нь орон тооны цомхотгол хийж байгаа учраас одоохондоо та нарыг ажилд оруулах нь хүлээгдэж байгаа, та нар удахгүй ажилдаа орно, удахгүй ажилдаа явна, ирэх долоо хоногоос ерөнхийдөө болчих байх, та нар бэлтгэлтэй байгаарай” гэж хэлээд бид нарыг тараасан. Ингээд 7 хоног орчим хүлээсэн боловч Оюутолгойд ажилд оруулах хүн залгаагүй бөгөөд хэдэн сарын дараа ************** гэх хүнийг залилагч болохыг олж мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 223-224 дэх тал),

 

          7.Хохирогч ************: “...2020 оны 11 дүгээр сарын хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. Найз ******** надад “Өмнөговь аймгийн Оюу-Толгой ХХК-нд ажилд орох уу, нэг хүн гайгүй төлбөр тооцоо авч ажилд оруулах гэж байна, би бүртгүүлээд мөнгө төгрөгөө өгсөн” гэж хэлсэн. Өмнө найз ********** дамжуулан танилцаж байсан *** буюу ********* холбогдоход “************** бид хоёр Оюутолгой ХХК-нд ажилд орохоор төлбөр тооцоогоо өгсөн” гэж хэлсэн. Тэгээд би ордог юм билүү гэж бодоод *********** гэх залуугийн данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Би *************, ************* гэх хүмүүстэй уулзаж байгаагүй. Оюутолгой ХХК-нд том машины жолоочоор  ажилд оруулна гэж ************* надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал),

 

           8. Хохирогч ************: “...Миний үеэл ах ********** надад “миний танил ах *********** найз ************гэх хүн Оюу-Толгой ХХК-ний гүний уурхайд хүмүүсийг ажилд оруулж өгч чадна, бид нар тухайн хүнд мөнгө өгч ажилд орох гэж байгаа, чамд тохирох ажил байгаа” гэж хэлсэн, энэ ярианы дагуу Оюу Толгой ХХК-д ажилд орохоор миний бие өөрт байсан 2.285.000 төгрөгийг авч *********** дамжуулан **************** 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн. 2021 оны 03 дугаар сард над руу ************ ах “Оюу-Толгойд ажилд орох хүмүүстэй ********** гэх хүн Оюу-Толгойн Оффис дээр уулзана гэж байна ирээрэй” гэж хэлэхээр би товлосон өдөр нь Сүхбаатарын талбайн баруун урд талд очиход *********** гэх хүн, мөн Оюу-Толгойд ажилд орохоор мөнгө өгсөн гэх нэлээд хүн ирчихсэн байсан бөгөөд *************** нь бид нарт хандаж “Оюу-Толгой руу ажилд явуулах нь Ковид-19 цар тахлаас болж хойшлогдсон, 5 юм уу 6 сард Оюу-Толгой руу ажилд явуулна, та нар бэлэн байж байгаарай” гэж хэлсэн. ...Би 1 удаагийн үйлдлээр өөрийн Хаан банкны 5070396286 дугаарын дансаар 2.285.000 төгрөгийг ************ 5017073338 дугаарын данс руу шилжүүлэн өгсөн.  ...Би Оюу-Толгой ХК-д ажилд орохоор өгсөн 2.285.000 төгрөгөөсөө *************ахаас 2022 оны 04 дүгээр сард бэлнээр 1.500.000 төгрөг авсан. Одоо надад 785.000 төгрөг авах дутуу байгаа” гэсэн мэдүүлэг, (4 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал, 7 дугаар хавтаст хэргийн 233-234 дэх тал),

 

          9.Хохирогч ***********: “...Миний нагац ах ************ нь эмээ ************** “манай найз ************ гэх хүн Оюу-Толгой ХХК-ний гүний уурхайд хүмүүсийг ажилд оруулж агч чадна, бид нар тухайн хүнд мөнгө өгч ажилд орох гэж байгаа, түүнчлэн *********** тохирох ажил байгаа гэж хэлсэн” гэх зүйлийг ярьсан, энэ ярианы дагуу Оюу-Толгой ХХК-д ажилд орохоор миний бие эмээгээс 2.285.000 төгрөгийг авч ************өгснийг ************* 2021 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 223-224 дэх тал),

 

        10.Хохирогч *********: “...Би **************, ************ гэх хүмүүсийг өмнө нь огт танихгүй, Сэлэнгэ аймаг Мандал суманд байхдаа Хаан банкны АТМ-ээр Хаан банкны 5017073338 дугаарын данс руу 1.785.000 төгрөг Оюу-толгой ХХК-д ажилд орох зорилгоор шилжүүлсэн. Намайг мөнгө шилжүүлж байхад миний хажууд манай найз ************ гэх залуу зогсож байсан. Миний өгсөн мөнгийг ************** гэх хүнд дамжуулан өгсөн талаар баримт үзүүлж байгаагүй. 5044095951 тоот дугаарын данс миний өөрийн данс, би уг дансыг 2014 оноос хойш байнгын ашиглаж байгаа. Би дансаа шүүж үзсэн чинь 2.285.000 төгрөгийг ************* гэх хүний данс руу шилжүүлсэн байна. *************намайг өөрөө ажил оруулж өгнө гэж хэлсэн,  цаад хүмүүсийн талаар юу ч хэлж байгаагүй. Би ************гэх хүнтэй уулзаж байгаагүй, харин ************** би хот орж нэг хоёр удаа уулзаж байсан” гэсэн мэдүүлэг, (7 дугаар хавтаст хэргийн 243-244 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 212-213 дахь тал),

 

           11.Хохирогч ***********: “...2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүргэн ах ************ надад “Өмнөговь аймгийн Оюу-Толгой ХХК-нд ажил байна, ********** /*************/ гэх залуу ажил хөөцөлдөж Оюу-Толгой ХХК-нд хүн ажилд оруулж байх шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би ах ************с ************ /************/ гэх залуугийн гар утасны дугаарыг авч уг хүнтэй утсаар ярихад “Өмнөговь аймгийн Оюутолгой ХХК-нд ажилд оруулж өгч болно шүү, орсон тохиолдолд үнэтэй тээврийн хэрэгсэл хариуцуулж байгаа болохоор барьцаа төлбөр авна шүү” гэж хэлсэн. Тэгээд би ********* хэдэн төгрөгийн барьцаа вэ гэж асуухад 2.500.000 төгрөг гэж надад хэлсэн. Ажилд ороод цалин дээрээс чинь 2.500.000 төгрөгийг авчиж болно, нийт 5.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд ***********гэх залуугийн хаан банкны 5017073338 тоот дугаарын данс руу 2.500.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Би ************* гэх хүнийг танихгүй.************** гэх хүнийг тийм сайн танихгүй, нэг удаа уулзаж байсан. ************** гэх хүн надаас авсан 2.500.000 төгрөгөөсөө нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй бөгөөд манай хүргэн ах болох *********** 500.000 төгрөг өгсөн гэж би ************ ахаас сонссон. ************* ах тухайн 500.000 төгрөгийг *************** авчхаад мөнгийг нь өөрөө ашиглачихсан гэж надад хэлсэн..” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 233-234 дэх тал, 8 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал),

 

          12.Хохирогч **********: “...2020 оны 06 дугаар сарын эхээр манай хүргэн ах болох ************нь Оюу-Толгой ХХК-д ажилладаг *************гэх хүнтэй танилцсан. ************ эгч нь Оюу-Толгой ХХК-ийн туслан гүйцэтгэгч Даян маянинг ХХК-ийн хүний нөөцийн албаны дарга, хүмүүсээс 5.000.000 төгрөг аваад Оюу-Толгой ХХК-д ажилд оруулж өгдөг бөгөөд эхний ээлжинд 2.285.000 төгрөг авч ажилдаа орсны дараа үлдэгдэл мөнгөө өгдөг юм” гэж надад хэлээд “Оюу-Толгойн гүний уурхайд ажилд орох уу” гэж надаас асуухаар нь би “тэгье гэхдээ надад одоо мөнгө байхгүй” гэж хэлэхэд *********** ах “би зохицуулаад эхний ээлжинд чиний 2.285.000 төгрөгийг өгье, чи харин надад дараа нь өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд хэсэг хүлээгдсэн бөгөөд ************ ах миний өмнөөс 2.035.000 төгрөгийг ************** бэлнээр өгсөн гэж хэлсэн, мөн би одоо хэзээ шилжүүлснээ сайн санахгүй байна, ямар ч байсан 250.000 төгрөгийг ********* ахын данс руу өөрийн Хаан банкны 5044081518 дугаарын данснаас ************** гэх хүнд өгүүлэхээр шилжүүлсэн. Дараа нь би  2.035.000 төгрөгийг **************ахад өгч дуусгасан. Би өөрийн ********** гэх хүнд өгсөн 2.285.000 төгрөгөөс эргүүлэн мөнгө аваагүй...” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 231-232 дахь тал),

 

13.Хохирогч *************: “...хамт ажилладаг *************** гэх найз маань “************** гэх хүн цөөхөн хүн Оюу Толгойд ажилд оруулж өгнө” гэж байна гэж хэлсэн. Миний бие Оюу толгойд ажилд орох хүсэлтэй байсан тул *********** ярьсан зүйлд итгэн нийт 5.000.000 төгрөг өгч ажилд орох ёстой гэж хэлсний дагуу урьдчилгаа 2.285.000 төгрөгийг бэлнээр ************ дамжуулан ************* 2020 оны 08 дугаар сарын 05-өдөр бэлнээр өгүүлсэн.Гэвч ***********  ямар нэгэн хариу ирэлгүй удсан бөгөөд  цар тахал гарсан учир хүлээгдээд байна, удахгүй дуудна шүү гэсэн тайлбарыг  өгч байгаад сураггүй алга болсон” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 104-105 дахь тал),

 

          14.Хохирогч ************: “...Миний бие **************, ************ нартай уулзаж ярилцтал “********** найз *********** гэх хүн Оюу-Толгой ХХК-ний гүний уурхайд хүмүүсийг ажилд оруулж өгч чадна, бид нар тухайн хүнд мөнгө өгч ажилд орох гэж байгаа” гэж хэлсэн учир би энэ ярианы дагуу Оюу толгой ХХК-д ажилд орох хүсэлтэйгээ хэлэхэд *********** нь ************* ажилд оруулахад 5.000.000 төгрөг шаардлагатай, гэхдээ эхний ээлжинд 2.285.000 төгрөгийг урьдчилгаа болгож авна, ажилд орсны дараа үлдсэн мөнгийг авна гэж тайлбарласан байсан бөгөөд миний бие энэ нөхцөлийн дагуу өөрөөсөө 2.285.000 төгрөг гаргаж дүү *********** өгсөн, *********** тухайн мөнгийг өөрийн найз ************ дамжуулан өгсөн байсан” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал),

 

           15.Хохирогч **************: “...дүү ************** нь манай найз **************** танил **************** гэж хүн Оюу-Толгой ХХК-ний гүний уурхайд хүмүүсийг ажилд оруулж өгч чадна, бид нар тухайн хүнд мөнгө өгч ажилд орох гэж байгаа” гэж хэлсэн учир би энэ ярианы дагуу Оюу Толгой ХХК-д ажилд орох хүсэлтэйгээ хэлэхэд *************** нь *************** ажилд оруулахад 5.000.000 төгрөг шаардлагатай, гэхдээ эхний ээлжинд 2.285.000 төгрөгийг урьдчилгаа болгож авна, ажилд орсны дараа үлдсэн мөнгийг авна” гэж тайлбарласан байсан бөгөөд миний бие энэ нөхцөлийн дагуу өөрөөсөө 2.285.000 төгрөг гаргаж дүү ************ өгсөн. Би ************ танихгүй, ************* дамжуулж өгсөн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 169-170 дахь тал),

 

          16.Хохирогч *************: “...хадам дүү ************ нь манай найз ************* танил************ гэх хүн Оюу-Толгой ХХК-ний гүний уурхайд хүмүүсийг ажилд оруулж өгч чадна, бид нар тухайн хүнд мөнгө өгч ажилд орох гэж байгаа” гэж хэлсэн учир би энэ ярианы дагуу Оюу Толгой ХХК-д ажилд орох хүсэлтэйгээ хэлэхэд ************ нь ************* ажилд оруулахад 5.000.000 төгрөг шаардлагатай, гэхдээ эхний ээлжинд 2.285.000 төгрөгийг урьдчилгаа болгож авна, ажилд орсны дараа үлдсэн мөнгийг авна" гэж тайлбарласан байсан бөгөөд миний бие энэ нөхцөлийн дагуу өөрөөсөө 2.285.000 төгрөг гаргаж хадам дүү **************егсөн.************* тухайн мөнгийг өөрийн найз ************* дамжуулан ************ өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь тал),

 

           17.Гэрч************: “...2020 оны 08 сарын орчим би паркийн ойролцоо байрлах Хаан банкны АТМ-рүү орж кабелийн мөнгө өгөх гээд явж байгаад би өөрийн найз болох ************** тааралдахад АТМ-ны үүдэнд нэг шар царайтай эрэгтэйтэй хамт зогсож байсан, тухайн эрэгтэйд ***************** нь бэлнээр нэлээн хэдэн төгрөг /боодолтой мөнгө/, бичиг баримтын хамтаар өгөхөд тухайн эрэгтэй “за за тэгээд яръя” гэж хэлээд яваад өгөхөөр нь “энэ юун хүн юм бэ” гэж ************** асуухад “Оюу-Толгойд ажилд оруулж өгдөг хүн” гэж хэлсэн. Би ********** мөнгө өгсөн гэх эрэгтэйг би танихгүй. Надад харуулсан зурган дээр байгаа хүн *********** мөнгө өгч байсан эрэгтэй мөн байна. Би ************* ***************** гэх хүнд эгч байсан мөнгийг тоолоогүй 2 ширхэг боодолтой мөнгө байсан нэлээд хэдэн төгрөг байх шиг байсан” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 245-246 дахь тал),

 

          18.Гэрч ********: “...Би ************* гэх хүнтэй багын найзууд байгаа. Би ********** гэх хүнтэй нийт 3 удаа уулзаж байсан. Манай Сэлхэд байдаг лагерь дээр салхинд гарахаар явахад **************, ********** гэх нэртэй хүнийг дагуулж ирсэн бөгөөд тухайн үед ************* надад “би Оюу-Толгой ХХК-д ажилладаг, манай эгч Оюу-Толгойн гэрээт компанийн хүний нөөцийн албаны даргаар ажилладаг юм, 2 эмэгтэй хүний орон тоо байгаа, угаагчаар ажилд оруулж өгч болно, нэг хүн ажилд оруулахад 2.285.000 төгрөг болдог юм” гэж миний машинд явж байхдаа ярьж байхыг би сонсож байсан. ...2020 оны 08 дугаар сарын үед би *********** хамт хорооллын гэмтлийн ойролцоо явж байхад ***********гэх хүнтэй хорооллын гэмтлийн эмнэлгийн ертөнцийн зүгээр урд талд байрлах зам дагуу миний машин дотор уулзаад “нэг хүний мөнгө шүү” гэж хэлээд боодолтой 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг, нэг хүний бичиг баримт шүү гэж хэлээд ************ өгсөн. Тухайн үед өгсөн боодолтой 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь миний харсан нүдэн баримжаагаар ойролцоогоор 2.000.000 гаран төгрөг байсан, бага хэмжээний мөнгө байгаагүй. Тухайн мөнгийг *************** гэх хүн бэлнээр авсан бөгөөд уг бэлэн мөнгө болон бичиг баримтыг ********** гэх хүн ************ авахдаа “би энийг цааш нь эгчид дамжуулаад өгнө” гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 248-249 дэх тал),

 

19.Гэрч **************** “...Манай нөхөр **************** нь хувиараа барилгын чиглэлээр ажил явуулдаг ба үнэгүй.мн дээр ажилчин авна гэсэн зарыг байршуулсан байхад нь *************** утсаар холбогдож ирээд ажилд орсон гэсэн. *************** тухайн үедээ манай нөхөрт өөрийгөө Оюу-Толгойд ажиллаж байгаад өвчний улмаас ажлаасаа түр чөлөөлөгдсөн байгаа, эм тарианыхаа мөнгийг олох гээд ажил хийж байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд бас ************* нь Оюу-Толгойд өөрийнх нь эгч хүний нөөцөд ажилладаг, эхлээд 2.285.000 төгрөгийг бичиг баримттай авч ирээд өгвөл Оюу-Толгойд ажилд оруулж өгч болно, ажилд орныхоо дараа цалингаа авчхаад цалингаасаа 3.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд манай нөхөр************ итгээд өөрөө Оюу-Толгойд ажилд орохоор мөнгө өгсөн. Дараа нь  бас манай нөхөр өөрийнхөө танил найз нөхөд хамаатан садандаа хэлээд тэд нараас мөнгө аваад ************* бэлнээр болон дансаар мөнгө өгчихсөн. ********** нь дансгүй бөгөөд дандаа хүмүүсийн дансаар мөнгө аваад байсан, ихэнхдээ бэлнээр уулзаж авдаг байсан. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар 2021 оны 03 дугаар сард Замын Цагдаагийн газрын дэргэд ************ манай нөхөр бид 3 уулзаад манай нөхрийн үеэл дүү Уянгын бичиг баримт болон бэлнээр 2.285.000 төгрөгийг манай машин дотор ************ өгч байхыг би харсан.” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал),

 

                20. Гэрч ************* шүүхийн хэлэлцүүлэгт: “...************* танихгүй, ************ 5 жилийн өмнөөс танина. Би одоогоос 3 жилийн өмнө дэлгүүртээ сууж ************ энэ мөнгийг манай найзад өгчхөөрэй гэж хэлсэн, цаасан ууттай мөнгө байсан.  Би мөнгийг тоолоогүй, харуулсан учраас мөнгө гэдгийг мэдэж байсан.  Надаас хүн мөнгө авахдаа тоолж аваагүй, шууд аваад явсан. ************** өөрийн биеэр ирж авсан. Би 1 удаа өмнө мэдүүлэг өгсөн,  энэ миний гарын үсэг мөн байна, би энэ мэдүүлгийг уншлаа, би ингэж хэлсэн л юм байна. Багцаагаар 3.000.000 төгрөг байсан байх гэв.” (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

           21.Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт: хохирогч Э.Чулуунбаатар нь  өөрийн 5029... данснаас ************** 5017... данс руу 2,285,000 төгрөг шилжүүлсэн тухай (4 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал)

 

22.Хохирогч А.Мөнхдалайн ************ дугаартай Хаан банкны данснаас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1.700.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 85.000 төгрөгийг ************* дугаарын дансанд шилжүүлсэн хуулга. (7 дугаар хавтаст хэргийн 226-228 дахь тал)

 

           23. Хохирогч М.М хаан банкны 5070... дугаартай дансны хуулга: “... ************ 5017... данс руу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2,285,000 төгрөг шилжүүлсэн. (4 дүгээр хавтаст хэргийн 208 дахь тал)

 

            24. *************** Хаан банкны ************, *************дугаартай дансны хуулга:  (8 дугаар хавтаст хэргийн 88, 89-119 дэх тал)

          25.Шүүгдэгч ************: “...Би өмнө өгсөн яллагдагчийн  мэдүүлэгт өөрийн үйлдсэн хэргийг маш дэлгэрэнгүй байдлаар ярьсан байгаа, би өөрийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж олсон бүх мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан, би залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө амьдралдаа зарцуулж байгаагүй. Би анх залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх үедээ ажилтай байсан би мөрийтэй тоглоомд донтсон байсан учраас залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн. Би авсан бүх хүнийхээ мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Надад аваагүй мөнгө байгаа. Тухайлбал, би Нямбаяраас мөнгө аваагүй. Мөн ************надад бэлэн өгсөн гэж байгаа 8.000.000 төгрөгийг аваагүй, ************* дамжуулж хүн тус бүрээр 285,000 төгрөг л авсан, өөр мөнгө аваагүй, бусдыг хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг (9 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

          26.Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “....Би мөрөөрөө ажлаа хийгээд явж байхад ************* манайд зарын дагуу ирж ажилд орсон. Тэрээр би Оюутолгойд ажиллаж байгаад бөөр, нуруу өвдөөд түр гарсан байгаа, манай аавын дүү Даян компанид хүний нөөцийн албаны дарга, энэ хүнээр дамжуулаад ажилд оруулаад өгье гээд гуйсаар байгаад орсон. Тэгээд эхлээд 2,285.000 төгрөг өгдгөөс 285.000 төгрөгийг эхний ээлжинд өгдөг, 3.000.000 төгрөгийг цалин дээрээсээ өгдөг гэж хэлсэн. **********н аваагүй гэж хэлж байгаа мөнгийг би Баянхонгор аймаг руу гэрэлтүүлгийн ажил хийх гээд явахдаа тухайн мөнгийг бэлнээр аваад доод талын дэлгүүрт үлдээгээд, *********** ирж авна гэж хэлээд явсан. Үүнийг хүртэл аваагүй гэж үгүйсгэж байна. Миний хохирогч гэх хүмүүс миний ойр орчны ах дүүс, найзууд таньдаг хүмүүс. Энэ хүмүүс дунд ийм ажил байна гэж хэлснээс болж энэ хүнийг ч гэсэн оруулмаар байна гээд надад мөнгө авчирч өгсөн. Би *********** руу руу яриад “ийм хүмүүс байна, ажилд оруулж болох уу” гэхэд “болно, эгчтэй ярьсан аваад ир гэж байна” гэж хэлж байсан. ...************* энэ данс руу хэдэн төгрөг шилжүүлчих, үлдсэн мөнгийг би бэлнээр авна гэж хэлдэг байсан. Би тухайн үед гэрэлтүүлгийн ажил хийж байсан учраас компаниас урсгал зардлын мөнгө гэж 7 хоногт 4.000.000-5.000.000 төгрөгийг бэлнээр авч явдаг байсан. Тэр мөнгөнөөсөө ************** өгч байсан нь миний буруу болж байна. Энэ хүнд итгэсэн нь миний хамгийн том алдаа” гэсэн мэдүүлэг  (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтаас дүгнэхэд:

а/.  Шүүгдэгч ********** нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Оюу-Толгой ХХК-ны гүний уурхайд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж 2018 оны 12 сарын сүүл хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тухайн үед хамт ажиллаж байсан хохирогч Ж.Раднаабазар, Б.Энхтөр, гэрч Ш.Эрдэнэцэцэг  нар нь мэдүүлцгээсэн ба ********** нь дээрх хүмүүстэй хамт ажиллаж байх явцад болон ажлаас гарсны дараа 2021 оны 06 дугаар сарын 25-ны хүртэлх хугацаанд “төв компанид, админд төрсөн эгч эсхүл манай эхнэр хүний нөөц хариуцсан хэлтсийн даргаар ажилладаг, удахгүй Оюу толгой ХХК цомхотгол хийж шинээр ажилтан авна, 30 гаран хүн оруулам лимит байгаа, ажилд орох хүн байна уу, эхлээд тал мөнгийг, ажилд орсны дараа үлдэгдэл мөнгийг цалин дээрээсээ өгч болно” гэж  худал зохион ярьж, Оюу-Толгой ХХК-ний гүний  уурхайд ажиллаж байсан  өөрийн зургаа бусдад харуулах зэргээр итгэл үнэмшил төрүүлсний үндсэн дээр өөрөө болон найз нөхөд, ах, эгч дүүсээ ажилд оруулахыг хүссэн иргэд нь түүний үгэнд хууртаж, мөнгөө бэлэн болон бэлэн бус байдлаар *********** өгөхөөс гадна түүний шилжүүл гэсэн данс руу шилжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн дансаар мөнгө авч байгаагүй, харин бусдын /Х.Ангараг, М.Амартүвшин, Ч.Төрмөнх, Г.Гантөгс, Э.Мөнхбаяр, П.Мянганжаргал, Б.Чимгээ, Г.Ганзолбоо, С.Алтанцэцэг, Э.Эрдэнэцэцэг, Г.Цэвэлмаа нарын/ дансыг ашиглан мөнгө  авч байсан болох нь дээрх нэр бүхий хохирогч нарын мэдүүлгээс гадна дансаа ашиглуулсан гэх гэрч нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч **************нь хохирогч нараа сонгохдоо хамт ажиллаж  байсан хүмүүс, тэдгээр дамжуулан ах дүү, найз, нөхдийг нь, эсхүл өөрийн багадаа амьдарч байхдаа танилцсан хүмүүс, хамт мөрийтэй тоглож байсан хүмүүс зэргийг сонгож тэдгээр хүмүүсийн таньж мэддэг харилцаа холбоо, итгэлийг нь ашиглаж, худал зүйл зохиож ярин хуурч, мөнгө авсаар их хэмжээний хохирол учруулсан шинжтэй байна.

 

Хэдийгээр шүүдэгч ************нь шүүхийн хэлэлцүүлэгт “ би мөнгө авсан хохирогч нараа бүгдийг нь хүлээн зөвшөөрнө, гэхдээ энд мөнгө аваагүй хүмүүс миний хохирогчоор тогтоогдсон, тухайлбал, би ************, ************* нараас мөнгө аваагүй” гэж мэтгэлцсэн боловч хохирогч ************ мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн хохирсон асуудлыг агуулгын хувьд тогтвортой мэдүүлсэн, ************** мэдүүлэг нь хохирогч ************, ************ нарын мэдүүлэг, гэрч ************ мэдүүлэг зэргээр нотлогдсон эх сурвалжтай,

**************хохирогч болохын хувьд, шүүгдэгч ************ нь ********* хариуцан гүйцэтгэж байсан гэрэлтүүлгийн ажилд туслах ажилтнаар орж ажиллаж эхлэх үедээ мөн л худал ярьж тухайн үед ************ болон хохирогч *************нараас Оюу-толгой ХХК-нд ажилд оруулах нэрээр тус бүрээс мөнгө авсныг эдгээр хохирогч нар нь  мэдүүлснээс гадна харилцан бие биеийнхээ мөнгө өгсөн асуудлыг нотолж мэдүүлцгээсэн байх тул ********** болон *********** нар нь түүний залилах гэмт хэргийн хохирогч нар мөн гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч ********** нь бусдыг залилсан мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглодог байсан, энэ төрлийн тоглоомд хэт автсан ба амьдралын эх үүсвэрээ болгоогүй гэсэн бол, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нь “миний үйлчлүүлэгч нь  бусдыг залилсан гэм буруу дээр маргадаггүй хэдий боловч түүний ийнхүү бусдыг залилж авсан мөнгөөрөө өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ амьдрал ахуйгаа залгуулж, хэрэгцээнд зарцуулсан болох нь тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой” гэсэн санал, дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Учир нь,

Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн тоон утгаас гадна харьцангуй урт хугацаанд үргэлжилсэн, гэмт этгээдийн үйлдэл нь түүний хэвшиж тогтсон гэмт зан үйл болсон байх шинжтэй байдаг бол, амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт уг хууль бусаар олсон хөрөнгө, мөнгөөр өөрийн хувийн санхүүгийн хэрэгцээгээ залгуулж, хүссэн хэрэгцээндээ зориулсан байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч ********** нь 2018 оноос 2021 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд 46 удаагийн үйлдлээр бусдыг залилж нийт 76.460.000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн давтамж, хөрөнгө, орлогыг өөрийн амьдрал ахуй, өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээндээ зарцуулсан, залилах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдэх явдлыг амьдралын хэвшил болгосон, амьдрал ахуйн хэрэгцээгээ хууль бусаар олсон орлогоороо хангах, ашиг орлого олох арга, хэрэгсэл, эх сурвалж болгосон шинжтэй байна. Тодруулбал, манай улсын дундаж цалин хөлснийг ойролцоогоор 1.300.000-1.500.000 төгрөгөөр тооцон үзэхэд 3 жилийн хугацаанд 54 сая төгрөгийн цалин, хөлс авах тооцоолол гарах ба шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд нэр бүхий 46 хохирогчид 76 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдсэн, амьдралын эх үүсгэвэр болгосон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч *************нь залилах гэмт хэргийг үйлдэж, олсон орлогоороо Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байлах Скай зочид буудал, Очир титэм зочид буудал зэрэгт удаан хугацаагаар амьдарч, хоол хүнс болон зочид буудлын төлбөрийг төлөх, бусдаас авсан өр зээлээ төлөх, бусдын дансыг ашиглан нэр бүхий хүмүүс рүү мөнгө шилжүүлэхдээ “************** гэр бүлээс” гэсэн утгатайгаар  шилжүүлэх, мөрийтэй тоглох зэргээр өөрийгөө тэжээн тэтгэж, хэрэгцээндээ зарцуулсан, амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

б/.Харин шүүгдэгч ************ хувьд, шүүхээс түүнийг нэр бүхий 16 хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий олсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдаас 21.975.000 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн. Учир нь,

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч ************** нь ************ танилцсан даруй өөрөө Оюу-Толгой ХХК-нд ажилд орохоор найз *********** хамтаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мөнгөө бэлнээр ************* өгч хохирч байсан хэдий боловч тэрээр 2020 оны 06 дугаар сарын 31-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ************** нэрийг ашиглан “манай найз “Оюу-Толгой” ХХК-нд ажилд оруулж өгч чадна”  хэмээн нэр бүхий 16 хүнээс нийт 36.990.000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авснаас ************ 15.015.000 төгрөгийг өгсөн, харин өөрөө 21.975.000 төгрөгийг авч, улмаар бүх мөнгийг ************** өгсөн гэж хохирогч нарыг төөрөгдүүлэн залилсан үйл баримт тогтоогдсон.

 

Хэдийгээр шүүгдэгч ************* нь “би нийт 45 сая төгрөгийг  ************ өгсөн, надад өөрөө авч ашигласан мөнгө байхгүй” гэж мэтгэлцсэн боловч түүний энэ мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, улмаар ************эзэмшлийн Хаан банкны 50170733.., 54004512.. дугаарын дансны хуулганд үзлэг хийхэд  нэр бүхий 16 хохирогчоос мөнгө орж ирсэн, мөн бэлнээр өгсөн нөхцөл байдал тогтоогдсон ч ************** нь энэхүү мөнгөнөөс “************” гэсэн утгатайгаар 16 удаагийн гүйлгээгээр 5460, 5027, 5916 ... гэсэн данснууд руу нийт 8.265.000 төгрөгийг шилжүүлсэн, бэлнээр 2.285.000 төгрөг нэг удаа, 4.500.000 төгрөгөөр нэг удаа, нийт 6.785.000 төгрөгийг *********** өгсөн болохыг гэрч ***********, гэрч ********** нар гэрчилсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд  ач холбогдол бүхий  нөхцөл  байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 5 дахь хэсэгт “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг  өгөхгүй байх эрхтэй” гэж заасан байна.

Гэрч ************* нь шүүгдэгч ************* гэр бүлийн хүн байх боловч тэрээр өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгсөн, эсхүл  түүнээс ийм мэдүүлэг авахыг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр өөрийн харсан, мэдэж байгаа зүйлийг гэрчилж мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй, нотлох баримтаар үнэлэхгүй байх боломжгүй юм.

Мөн гэрч ********** нь ************ үлдээсэн мөнгөний хэмжээг 4.500.000 төгрөг, эсхүл барагцаагаар 3.000,000 орчим төгрөг байсан гэж мөнгөний дүнг зөрүүтэй мэдүүлсэн ч тэрээр ********* үлдээсэн зүйл мөнгө байсан, уг мөнгийг ************ хүлээлгэн өгсөн гэдгээ үгүйсгээгүй, шүүгдэгч ************ нь гэрч **************4.575.000 төгрөг үлдээсэн гэдэг мэдүүлгийг өгсөн, эдгээр хүмүүсийн мэдүүлэг агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байх тул  гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 Дээрх нотлох баримтаас  үзвэл,  шүүгдэгч ************** нь ************** боодолтой мөнгө аваагүй, харин боодолтой бичиг баримт авсан гэсэн нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй. 

 Иймээс эдгээр баримтад үндэслэн *****************нь шүүгдэгч ************ нийт 15.015.000 өгсөн нь нотлогдож тогтоогдсон гэж үзэхээр байна.

 

Харин нэр бүхий 16 хохирогчийн хууртан шилжүүлсэн мөнгөнөөс үлдсэн 21.975.000 төгрөгийг ************* нь *********** бүгдийг өгсөн гэж хохирогч нарт итгүүлсэн, мөн өөрөө ************** залилуулан хохирсон нөхцөл байдлаа өөр ашигтайгаар гуйвуулан хохирогч нарыг зориуд төөрөгдөлд оруулсан гэж үзэхээр байна. Учир нь, ************* нь хохирогч нараас мөнгө авсан нь нотлогдох боловч *********** өгсөн нь баримтаар нотлогдоогүй, *************** нэрийг ашиглан бусдыг залилсан байна.

 Тодруулбал, ************* нь өөрөө ажилд орохоор ************** мөнгө өгч хохирсон, ************* нь түүнийг ажилд оруулна гэсэн хугацаандаа оруулаагүй, удаа дараа “удахгүй, болж байна, бүтэж байгаа” гэсэн худал амлалт өгч буйг ажиглаж мэдсээр байж энэ үеэс эхлэн хагас жил орчмын хугацаанд өөрийн найз нөхөд, хамаатан садны хүмүүс рүүгээ холбогдон “манай найз Оюу-Толгой ХХК-нд ажилд оруулж өгч чадна, урьдчилгаа эхэлж өгөөд дараа үлдэгдлийг ажиллаж байх хугацаандаа төлөх боломжтой”  гэж хэлэн мөнгө авсан, хохирогч нар нь ************* итгэн ажилд орох зорилгоор ************** өгүүлэхээр тус бүртээ мөнгө өгсөн байх боловч энэхүү мөнгийг бүхэлд нь ************* дамжуулж өгөлгүйгээр өөрөө дундаас нь авч ашигласан төдийгүй мөнгө өгсөн хохирогч нарт “та нарын мөнгийг өгчихсөн, удахгүй явуулна, түр хүлээж бай” гэх мэтчилэн хэлж, үнэн бодит байдлыг нуух замаар  төөрөгдүүлсэн шинжтэй байх тул ************* “Залилах” гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, өөртөө захиран зарцуулсан байна гэж дүгнэхэд хүргэсэн болно.

Иймээс шүүгдэгч ************ үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, түүнийг гэм буруугүй гэж дүгнэх үндэслэлгүй тул иргэдийн төлөөлөгч болон шүүгдэгч ************* өмгөөлөгч нарын гаргасан “шүүгдэгч ********** нь  гэм буруугүй” тухай дүгнэлт нь үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *********** зүгээс шүүгдэгч *********** өгсөн 15.015.000 төгрөгийн хохирол нь хэн хэний хохирол болохыг нарийн ялгаж зааглах боломжгүй байх тул дээрх хохирогч нар шүүгдэгч ************ хийгээд шүүгдэгч ************* хувьд аль алиных нь хохирогч байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Дээрх хохирогч нараас авсан 36.900.000 төгрөгийг шүүгдэгч нар өөр өөрсдийн авсан мөнгөний хэмжээгээр хариуцах нь үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч **************, *********** нар нь үйлдэл болон гэмт санаа зорилгоороо нэгдсэн болон ************* нь ********** үйлдлээрээ дэмжлэг үзүүлж “бүлэглэж үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн. Учир нь, ************ нь эхэндээ *********** хэлснийг хохирогч нарт дамжуулан хэлж тэдгээрээс мөнгө авч, энэ мөнгөнөөс ******** бэлнээр өгөх, эсхүл түүний шилжүүл гэсэн данс руу тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлж байсан боловч  цаашдаа өөрөө ************ нэрийг ашиглаж хохирогч нараас авсан мөнгөний ихэнх хувийг нь өөрөө авч захиран зарцуулсан, сэдэлт зорилго өөртэй, тусдаа бие даасан гэмт үйлдэл байх тул түүнийг *********** үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймээс шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч,  байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

- шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэмт хор учруулсан этгээд уг гэмт хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө  байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг  мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

а/ Шүүгдэгч ************ нь дангаар нэр бүхий 30 хохирогчид 61.445.000 төгрөгийн хохирол, шүүгдэгч ************* дамжуулан нэр бүхий 16 хохирогчоос 15.015.000 төгрөг, нийт 76.460.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс шүүгдэгч ********** нь хохирогч Г.Пүрэвдаваад 500.000 төгрөг, Т.Сүхчулуунд 7000.000 төгрөг, Б.Ганзоригт 800.000 төгрөг, Б.Ганболдод 2.200.000 төгрөг буюу нийт 10.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өгсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна.(шүүх хуралдааны тэмдэглэл)

Шүүгдэгч ********** болон түүний өмгөөлөгч нь дээрх хохирогч нар нь үлдэгдэл мөнгөө авахаас татгалзсан тул шүүгдэгчийн төлөх хохирлоос хасаж тооцох талаар санал, хүсэлтийг гаргасан боловч энэ талаар нотолсон баримтгүй тул шүүгдэгч **************үлдэгдэл 65.960.000 төгрөгийг гаргуулж дараах нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв. Үүнд:

хохирогч Б.Энхтөрд 6.500.000 төгрөг, хохирогч Ж.Раднаабазарт 3.000.000 төгрөг, хохирогч Т.Сүхчулуунд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Амартүвшинд 2.000.000 төгрөг, хохирогч М.Орхонбаярт 12.120.000 төгрөг, хохирогч Ц.Нурбект 440.000 төгрөг, хохирогч Б.Очид 2.000.000 төгрөг, хохирогч М.Өркөнбект 220.000 төгрөг, хохирогч Ж.Серкбайд 550.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэбаярт 2.000.000 төгрөг, хохирогч Г.Мягмарсүрэнд 1.500.000 төгрөг, хохирогч Ё.Мд 7.445.000 төгрөг, хохирогч М.Буянбадрахад 2.285.000 төгрөг, хохирогч О.Сарантөгсөд 735.000 төгрөг, хохирогч Б.Ганзоригт 135.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвдаваад 35.000 төгрөг, хохирогч Г.Гантогтохжавт 535.000 төгрөг, хохирогч Г.Түмэндэмбэрэлд 535.000 төгрөг, хохирогч Б.Отгонцэцэгт 500.000 төгрөг, хохирогч О.Цацралд 2.500.000 төгрөг, хохирогч Ч.Энхбаярт 985.000 төгрөг, хохирогч А.Нямбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Б.Ганболдод 400.000 төгрөг, хохирогч О.Нацагдоржид 1.015.000 төгрөг, хохирогч Б.Чойжамцад 3.000.000 төгрөг, хохирогч У.Баасандуламд 800.000 төгрөг, хохирогч П.Мянганжаргалд 570.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхтөрд 300.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэчулуунд 2.285.000 төгрөг, хохирогч С.Одбаярт 2.000.000 төгрөг, хохирогч М.Мд 785.000 төгрөг, хохирогч Б.Далайд 2.285.000 төгрөг, хохирогч М.Батбаярт 2.500.000 төгрөгийг тус тус олгох нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч ************ нь хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд тус шүүхийн  барьцааны 100900005407 дугаарын дансанд 65,960,000 (жаран таван сая, есөн зуун жаран мянга) төгрөгийг хохирол төлөхөөр байршуулсан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх нэр бүхий хохирогч нарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгах нь зүйтэй. 

 

б/ Шүүгдэгч *********** нь нэр бүхий 16 хохирогчид 21.975.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Ш.Бямбасамбууд 2.285.000 төгрөгийг, хохирогч Э.Чулуунбаатарт 2.285.000 төгрөгийг, хохирогч Ё.Амарбаясгаланд 3.285.000 төгрөгийг, хохирогч А.Булган-Эрдэнэд 3.285.000 төгрөгийг, хохирогч А.Мөнхдалайд 2.285.000 төгрөгийг, хохирогч Э.Уянгад 2.285.000 төгрөгийг, хохирогч Б.Билгүүнд 2.285.000 төгрөгийг, хохирогч С.Батжаргалд 2.285.000 төгрөгийг, хохирогч Б.Галбадрахад 2.285.000 төгрөгийг, хохирогч Б.Цогбадрахад 2.285.000 төгрөгийг, хохирогч Б.Буянбадрахад 2.285.000 төгрөгийг тус тус төлж нийт 27.135.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч *************нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч *************** нь нэр бүхий хохирогч нарт З.Гын өмнөөс 5.160.000 төгрөгийг илүү төлсөн байх тул энэхүү мөнгийг шүүгдэгч ************** гаргуулж, *********** олгохоор шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 9 сар, 20 хоногийг нэмж нэгтгэн нийт 1 жил, 9 сар, 20 хоногийг хорих ял оногдуулж, энэ хэрэгт цагдан хоригдсон 143 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах,  Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хэрэгт цагдан хоригдсон 168 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах тухай” дүгнэлтийг,

Хохирогч нар: “ ... хохирол барагдуулсан тул гомдол саналгүй” гэж,  

Шүүгдэгч ************ өмгөөлөгч О.Баяраа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 4 төрлийн ялын төрөлтэй. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан учраас хамгийн бага хэмжээгээр торгох ял тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ************* өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар: “...Миний үйлчлүүлэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч ************ тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, түүний хувийн байдал, энэ хэрэгт хохирол төлбөр төлсөн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэхийг хүсэж байна. Эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, тухайн хүнийг нийгэмшүүлэхэд оршиж байдаг. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай, эсхүл ерөнхийлөгчийн зарлигаар тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж, бусад төрлийн ялаар сольж болно гэх хуулийн заалт байгаа. ************ үйлдсэн хэргийн тухайд 2021 оны 07 дугаар сарын  02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд хамрагдаж байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ************өмгөөлөгч С.Тэгшжаргал: “... *********** хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад гэм буруутайд тооцсон. Хохирол төлөх хүсэлтийг гаргаж шүүхээс тогтоосон хугацаанд нэр бүхий хохирогч нарт 65,960,000 төгрөгийг шүүхийн хохирлын дансанд байршуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. **************** гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирол төлбөрийг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Ял нь цээрлүүлэхээс илүү гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхэд чиглэгддэг урьдчилсан сэргийлэх шинжтэй хэм хэмжээ. ************* хувьд энэ нөхцөл байдлыг хангаж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр оногдуулах ялыг ялын доод хэмжээний 3/2-оос багагүй байдлаар буюу 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч ************* өмгөөлөгч Б.Эрдэнэбаатарын гаргасан  “...*****************үйлдсэн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлж өгнө үү” дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Үндэслэл нь:

Шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааг хамарч байгаа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад заасан цаг хугацаа, хүрээнд байгаа хэдий боловч түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй байна. Учир нь,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2-т “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,  эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч *********** үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байгаа тул шүүгдэгч *************** үйлдэлд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хэрэглэх боломжгүй байна.

Харин Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан байх боловч шүүгдэгч ************** үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй байдал, орлоготойг илэрхийлэх баримттай, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” тухай дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ************** хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж шийдвэрлэж буйтай холбогдуулан түүнд Өршөөл үзүүлэх тухай 2021.07.02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарыг шүүхээс гэм буруутайд тооцсонтой холбогдуулан тэдгээрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь урт удаан цаг хугацааг хамарч, үргэлжилсэн шинжтэй байгаа тул тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй, энэхүү үндэслэлд хамаарахгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл  арван таван  жил хүртэл  хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн  хүн тухайн  гэмт хэргийн улмаас учруулсан  хохирлоо нөхөн төлсөн  бол тухайн зүйл,  хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан.

Шүүгдэгч ************нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт  учруулсан хохирлыг төлөхөөр шүүхийн барьцааны дансанд мөнгийг байршуулсан тул хохирлыг бүрэн барагдуулсан гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тэдгээрийн үйлдлийн оролцоо, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан:

Шүүгдэгч ************ хувьд, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, хор уршгийн байдал, мөн тэрээр бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, цаашид төлөх төлбөргүй байдал, хувийн байдлын хувьд гэрэлтүүлгийн ажил эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай зэргийг харгалзан шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар гурван мянга таван зуу (3500) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянга (3.500.000) төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч ************* хувьд,  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ их, тэрээр удаа дараа бусдыг залилахдаа нэг аргаар, тэдгээрийн сул талыг ашиглан гэмт хэрэг үйлддэг, давтамжийн байдал, нөгөө талаас шүүгдэгч нь хохирол нөхөн төлсөн, цаашид төлөх төлбөргүй байдал, гэм буруу дээр маргаагүй, гэмшиж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч **************өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар буюу 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг 1 жилийн хугацаагаар оногдуулсан ба тэрээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ялын  тооцоог хийх үед 09 сар 20 хоногийн  үлдэгдэлтэй  болох нь шийтгэх тогтоолын хуулбар болон  ялын тооцоо бодсон тодорхойлолт зэргээр тогтоогдсон. (9 дүгээр хавтаст хэргийн 10-22, 60 дахь тал)

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан  оногдуулсан ялыг  эдэлж дуусахаас  өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн  өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь  шүүхийн шийтгэх тогтоол  гарсны дараа тогтоогдсон бол  тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж,  өмнөх  тогтоолоор  оногдуулсан ялаас эдлээгүй  үлдсэн ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялын  хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн  шийтгэх тогтоолоор  хэд хэдэн төрлийн ял оногдуулсан  бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж  хууль тогтоогчоос хуульчилж өгсөн байх тул шүүгдэгч**************  энэ тогтоолоор болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан  өөр өөр төрлийн ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ингэхдээ шүүгдэгч **************** нь энэ хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 03 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл нийт 147 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон (147х15000=)2205 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг түүнд энэ тогтоолоор оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялаас хасаж, 1295 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.295.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтсон.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** энэ тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон (нэг мянга хоёр зуун ерэн тав) 1295 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (нэг сая, хоёр зуун ерэн таван мянга) 1.295.000 төгрөгийн торгох ялыг болон өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 (ес) сар 20 (хорь) хоногийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************* нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл 2 хоног, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 166 хоног, нийт 168 хоног (1 дүгээр хавтаст хэргийн 110, 2 дугаар хавтаст хэргийн 129, 134, 141, 7 дугаар хавтаст хэргийн 28-33, 34-38, 44-46х) цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч ************* хорих ял оногдуулсантай холбогдуулан цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********************нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************** овогт *************** ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж, залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Шүүгдэгч ***************овогт *************** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч **************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гурван (3) жил зургаа (6) сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар гурван мянга таван зуу (3500) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая таван зуун мянга (3.500.000) төгрөгөөр торгох ял тус  тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ цагдан хоригдсон нэг зуун дөчин долоо (147) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон (147х15000=)2205 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг түүнд оногдуулсан 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялаас хасаж, (нэг мянга хоёр зуун ерэн тав) 1295 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (нэг сая, хоёр зуун ерэн таван мянга) 1.295.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэх, шүүгдэгч ************** цагдан хоригдсон нэг зуун жаран ес (169) хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ энэ тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон (нэг мянга хоёр зуун ерэн тав) 1295 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (нэг сая, хоёр зуун ерэн таван мянга) 1.295.000 төгрөгийн торгох ялыг болон өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/829 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 09 (ес) сар 20 (хорь) хоногийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************** тус шүүхийн барьцааны 100900005407 дугаарын дансанд хохирол төлөхөөр байршуулсан 65,960,000 (жаран таван сая, есөн зуун жаран мянга) төгрөгөөс тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Энхтөрд 6.500.000 төгрөг, хохирогч Ж.Раднаабазарт 3.000.000 төгрөг, хохирогч Т.Сүхчулуунд 2.500.000 төгрөг, хохирогч Б.Амартүвшинд 2.000.000 төгрөг, хохирогч М.Орхонбаярт 12.120.000 төгрөг, хохирогч Ц.Нурбект 440.000 төгрөг, хохирогч Б.Очид 2.000.000 төгрөг, хохирогч М.Өркөнбект 220.000 төгрөг, хохирогч Ж.Серкбайд 550.000 төгрөг, хохирогч Э.Эрдэнэбаярт 2.000.000 төгрөг, хохирогч Г.Мягмарсүрэнд 1.500.000 төгрөг, хохирогч Ё.Мд 7.445.000 төгрөг, хохирогч М.Буянбадрахад 2.285.000 төгрөг, хохирогч О.Сарантөгсөд 735.000 төгрөг, хохирогч Б.Ганзоригт 135.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвдаваад 35.000 төгрөг, хохирогч Г.Гантогтохжавт 535.000 төгрөг, хохирогч Г.Түмэндэмбэрэлд 535.000 төгрөг, хохирогч Б.Отгонцэцэгт 500.000 төгрөг, хохирогч О.Цацралд 2.500.000 төгрөг, хохирогч Ч.Энхбаярт 985.000 төгрөг, хохирогч А.Нямбаярт 1.500.000 төгрөг, хохирогч Б.Ганболдод 400.000 төгрөг, хохирогч О.Нацагдоржид 1.015.000 төгрөг, хохирогч Б.Чойжамцад 3.000.000 төгрөг, хохирогч У.Баасандуламд 800.000 төгрөг, хохирогч П.Мянганжаргалд 570.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Ч.Мөнхтөрд 300.000 төгрөг, хохирогч Г.Эрдэнэчулуунд 2.285.000 төгрөг, хохирогч С.Одбаярт 2.000.000 төгрөг, хохирогч М.Мд 785.000 төгрөг, хохирогч Б.Далайд 2.285.000 төгрөг, хохирогч М.Батбаярт 2.500.000 төгрөгийг тус тус олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *************** нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****************** авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************, ***************** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                   С.СЭРЖМЯДАГ

 

              М.МӨНХБААТАР