| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0062/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-03-10 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Э.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Эы Уд холбогдох эрүүгийн 2212.............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Н-ийн ХХК-ийн нягтлан ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овгийн Эы У /РД: /,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б овогт Эгийн У нь Архангай аймгийн Эрдэнэбулган ......... нягтлан бодогч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт /төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч/ заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүргээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож цэцэрлэгийн цалингийн санд 76,445,949 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Өийн өгсөн: ...Би тогтоолтой танилцлаа. Архангай аймгийн Санхүүгийн хяналт шалгалт аудитын албанаас 2022 оны 06 дугаар сард манай Эрдэнэбулган сумын .....ийн санхүүгийн үйл ажиллагааг шалгаад манай нягтлан бодогч У өөрийн цалинг нэмэгдүүлэн авсан зөрчил илэрсэн. Энэ асуудлын хүрээнд манай цэцэрлэг бүх санхүүгийн баримтаа холбогдох хүмүүст шалгуулсан. Яг хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох байх. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ мэдүүлсэн байгаа. Надад гомдол санал гэх зүйл байхгүй, харин мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон цэцэрлэгт учирсан хохирлыг төлүүлэх хүсэлттэй байна. Би шүүх хуралд оролцохгүй... гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 246-247 хуу/
*Гэрч А.Бийн өгсөн:
“....Архангай аймгийн Боловсрол соёл шинжлэх ухааны газраас тус аймгийн Э.умын ......... няг.......тлан бодогч Э.Угийн цалинг шалгуулахаар албан бичиг 2022 оны 6 сард ирсэн. Тус мэдээллийн дагуу Э......цэцэрлэгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалт буюу Угийн цалинг нь шалгасан юм. Энэ шалгалтын явцад би 10 цэцэрлэгийн нягтлан бодогч У, эрхлэгч Ө нарын цалин авдаг дансны хуулгыг авчруулаад анхан шатны баримтууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн эрхээр цалингийн нэгдсэн системд нь нэвтрэн орж эдгээрийг тулгаж шалгасан. Миний хувьд 2022 оны эхний 6 сар хүртэл хугацааны үйл ажиллагааг нь шалгасан. Ингэж шалгахад нягтлан бодогч У нь 2022 оны 1 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 4.741.855 төгрөг бодож олгоод 4.000.000 төгрөгийг илүү авсан, 2022 оны 2 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 4.541.855 төгрөг бодож олгоод 3.800.000 төгрөгийг илүү авсан, 2022 оны 3 сард 837.560 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 5.692.560 төгрөг бодож олгоод 4.855.000 төгрөгийг илүү авсан, 2022 оны 4 сард 1.169.170 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 2.419.170 төгрөг бодож олгоод 1.250.000 төгрөгийг илүү авсан, 2022 оны 5 сард 1.794.771 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 13.023.185 төгрөг бодож олгоод 11.228.414 төгрөгийг илүү авсан, 2022 оны 6 сард 837.560 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 4.837.560 төгрөг бодож олгоод 4.000.000 төгрөгийг илүү авсан байсан. Энэ нь Угийн дансны хуулгаас харагдана. Харин санхүүгийн анхан шатны баримтад Угийн бодсон байгаа цалин зарим сар дээр зөрүүтэй, илүү, буруу хийсэн байсан мөн цалингийн анхан шатны баримт дээр хөлийн дүнг өөрчилж нэмэгдүүлэн гаргаж эрхлэгчээрээ гарын үсэг зуруулж төрийн сангаар гүйлгээ хийлгэсэн байсан. Тийм учраас Угийн бодсон цалин худал учраас бид дахин олговол зохих цалинг өөрсдөө бодож гаргасан. Ингээд гаргасан актаа Уд танилцуулж тэмдэглэл үйлдсэн, ярилцахад У нь хүлээн зөвшөөрсөн. У нь 2020, 2021 онуудад мөн дээрх байдлаар цалин нэмж авсан байсан бөгөөд үүнд манай дотоод аудитор Н, Б нар шалгаж акт тогтоосон. Цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавих үүрэгтэй учраас түүнээс тайлбар авч дансны хуулгыг нь авч хамаарал байна уу эсэхийг нь шалгасан. Тэгэхэд хамааралтай зүйл гарч ирээгүй. Тэгээд ч У нь анхан шатны баримтаа бүрдүүлэхдээ өөрийн бодогдсон цалингаа өөрчилж хөлийн дүнг нэмэгдүүлэх аргаар гарын үсэг зуруулсан байсан. Үүнийг эрхлэгч нь мэдээгүй гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл У нь өөртөө 741.855 төгрөгийн цалин бодсон баримтан дээрээ эрхлэгчээрээ гарын үсэг зуруулдаг бөгөөд цалингийн систем, дансны хуулгаар шалгахад энэ нь илэрч гарч ирсэн юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-14 хуу/,
*Гэрч Н.Нгийн өгсөн:
“....Архангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын .....ийн нягтлан бодогч Угийн цалинг шалгуулахаар албан бичиг 2022 оны 6 сарын 22-ны өдөр ирсэн. Тус мэдээллийн дагуу Эрдэнэбулган сумын .....ийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалт буюу Э.Угийн зөвхөн цалинг нь шалгасан юм. Энэ шалгалтын явцад би .....ийн нягтлан бодогч У, эрхлэгч Ө нарын цалин авдаг дансны хуулгыг авчруулаад анхан шатны баримтууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн эрхээр цалингийн нэгдсэн системд нь нэвтрэн орж тулгаж шалгасан. Миний хувьд Угийн 2020 оны цалинг шалгасан. Ингэж шалгахад нягтлан бодогч У нь 2020 оны 1 сард 894.588 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.235.571 төгрөг бодож олгоод 340.983 төгрөгийг илүү авсан байсан, 2020 оны 2 сард 591.823 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.767.219 төгрөг бодож олгоод 1.175.396 төгрөгийг илүү авсан, 2020 оны 4 сард 1.365.428 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 2.979.386 төгрөг бодож олгоод 1.613.958 төгрөгийг илүү авсан, 2020 оны 5 сард 1.061.801 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 3.523.541 төгрөг бодож олгоод 2.461.740 төгрөгийг илүү авсан, 2020 оны 6 сард 1.564.937 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 3.903.058 төгрөг бодож олгоод 2.338.121 төгрөгийг илүү авсан, 2020 оны 7 сард тооцсон цалин байхгүй, цалин авах ёсгүй байтал өөр дээрээ 1.165.196 төгрөг бодож олгосон, 2020 оны 8 сард тооцсон цалин байхгүй, цалин авах ёсгүй байтал өөр дээрээ 768.604 төгрөг бодож олгосон, 2020 оны 10 сард тооцсон цалин байхгүй, цалин авах ёсгүй байтал өөр дээрээ 1.274.467 төгрөг бодож олгосон бөгөөд эдгээр саруудад Э.У нь жирэмсний амралттай байсан. 2020 оны 11 сард 746.463 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.732.392 төгрөг бодож олгоод 985.929 төгрөгийг илүү авсан, 2020 оны 12 сард 1 117.834 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 5.917.834 төгрөг бодож олгоод 4.800.000 төгрөгийг илүү авсан байсан. Энэ нь Э.Угийн дансны хуулгаас харагдана. 17/01/17/04/24 дугаартай актын хавсралт дээр бичигдсэн олговол зохих цалинг сар бүрээр нэг бүрчлэн шалгаж холбогдох тушаал шийдвэртэй нь тулгаж шалгасан. Мөн 2020 онд Э.Уг жирэмсний амралттай байхад тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор түүний нөхөр А.О ажилласан бөгөөд 2020 оны 9 сарын цалин дээрээ ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр буюу үндэслэлгүйгээр 300.000 төгрөгийг цалин дээрээ илүү тооцож авсан. Шалгалтын явцад Э.Угаас танай нөхөр дээр цалингийн зөрүү 300.000 төгрөг илүү орсон байна энэ ямар учиртай юм бэ гэхэд У нь энэ цалинг би бодсон юм, манай нөхөр А.О хамааралгүй гэж хэлж байсан. Мөн 2020 оны 3 сарын 20-ны өдөр Э.У .....ийн бүх ажилчдын цалингаас харилцан адилгүй дүнгээр нийт 739.275 төгрөгийг суутгаж энэ дүнгээр өөрийн цалинг нэмэгдүүлж авсан байна. Энэ нь тус цэцэрлэгийн 2020 оны 3 сарын цалингийн цэс дансны хуулга зэргээр тогтоогдоно. Цэцэрлэгийн эрхлэгч нь мэдэх боломжгүй байх магадлалтай байсан. Өөрөөр хэлбэл Э.У нь цалингийн тооцооны хүснэгт дээрээ өөрийнхөө цалинг авах ёстой хэмжээгээрээ авч байгаа мэтээр бичиж эрхлэгчдээ танилцуулж гарын үсэг зуруулдаг бөгөөд хөлийн дүнг нь нэмэгдүүлж гаргасан байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 16-17 хуу/,
*Гэрч Д.Бын өгсөн:
“...Ингэж шалгахад нягтлан бодогч Э.У нь 2021 оны 1 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 5.741.855 төгрөг авахаар тооцож 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан. 2021 оны 2 сард 883.161 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 2.383.161 төгрөг авахаар тооцож 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 3 сард 883.161 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.883.161 төгрөг авахаар тооцож 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 4 сард 883.161 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 4.733.161 төгрөг авахаар тооцож 3.850.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 5 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 5.541.855 төгрөг авахаар тооцож 4.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 6 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 6.741.855 төгрөг авахаар тооцож 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 8 сард 96.345 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.596.345 төгрөг авахаар тооцож 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 9 сард 812.508 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 2.312.508 төгрөг авахаар тооцож 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 10 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 2.741.855 төгрөг авахаар тооцож 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 11 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 3.241.855 төгрөг авахаар тооцож 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 12 сард 1.059.793 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 3.559.793 төгрөг авахаар тооцож 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан нийт 2021 онд 32.150.000 төгрөгийн хохирол цэцэрлэгийн төсөвт учруулсан. Харин нягтлан бодогч Э.Угийн гар дээр энэ мөнгөн дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар зэрэг суутгалууд хасагдаж олгогдсон байгаа. У нь цэцэрлэгийн нягтлан бодогч бөгөөд санхүүгийн тайлан гаргаж 2-р гарын үсэг зурж байгаа учраас ерөнхий болон ахлах нягтлан бодогчид хамаардаг....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 хуу/,
*Гэрч Д.Гын өгсөн:
“...Миний Хаан банкны 5135539180 дугаартай дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 26.237 төгрөг“цалин буцаалт’’ гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн орлого ороод удаагүй байхад тэр даруй цэцэрлэгийн эрхлэгч Н.Ө яриад “урьд таны цалинг дутуу олгосон байна тэгээд одоо нөхөж олгож байгаа юм” гэж тайлбарласан. Энэ цалин нь хэзээ дутуу олгогдсон эсэхийг нь мэдээгүй бөгөөд миний хувьд 2016 оноос хойш одоог хүртэл өгсөн цалинг нь аваад явж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 138-139 хуу/,
*Гэрч А.Аийн өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 45.736 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй байсан. Тухайн орлого ороод удаагүй байхад маргааш нь би цэцэрлэгийн цахим чат групп руу ороход эрхлэгч 2020 оны цалинг дутуу олгосон байна, тэгээд нөхөж олгож байгаа шүү гэж тайлбар хийсэн байсан. Энэ цалин нь яг хэзээ хэдэн сард дутуу олгогдсон эсэхийг нь мэдээгүй ямар ч байсан 2020 оных гэж байсан. Би тухайн 2020 ондоо цалин дутуу орсон талаар огт мэдээгүй, ер нь цаанаасаа бодож олгосон цалинг нь аваад л ажилладаг. Надад “цалин буцаалт” гэж 45.736 төгрөг олгогдсон өөр мөнгө олгогдоогүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 141-142 хуу/,
*Гэрч Г.Бгийн өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 27.191 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй байсан. Би нийгмийн даатгалын мөнгө юм байна гэж бодоод тоогоогүй орхисон. Энэ цалин нь яг хэзээ хэдэн сард дутуу олгогдсон эсэхийг нь мэдээгүй. Ер нь одоог хүртэл цаанаасаа хэдэн төгрөг бодож олгосон түүнийг нь аваад явдаг. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 145-146 хуу/,
*Гэрч М.Чгийн өгсөн:
“...Би Хаан банкны ....., Хас банкны ..... дугаартай данснуудыг эзэмшдэг бөгөөд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 49.894 төгрөг ороогүй, ер нь ийм дүнтэй орлого орж ирээгүй. Би тухайн үед .....т ажиллаж байсан. Миний цалинг 2020 оны 03 сард дутуу олгосон талаар мэдээгүй. Энэ 49.894 төгрөг олгогдоогүй. Би 2020 оны 06 сараас хойш одоог хүртэл өөр байгууллагад ажиллаж байгаа цэцэрлэгт ажиллахаа больсон. Хэрэв цалинг маань дутуу олгосон бол тухайн цалингаа нөхөж авах хүсэлтэй байна, өөр санал гомдол гэх зүйл байхгүй. Би өөрөө бол цалинг маань дутуу олгосон талаар мэдээгүй хэдэн төгрөг олгосон тэрийг нь л авсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 150 хуу/,
*Гэрч Б.Оын өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 24.431 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Н.Ө цахим чат групп дээр ажилчдад 2020 оны цалин дутуу олгогдсон бөгөөд үүнийг нөхөж олгож байгаа гэж тайлбар бичсэн байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж ойлгож байна. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 152 хуу/,
*Гэрч Р.Бы өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 47.950 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Н.Ө цахим чат групп дээр ажилчдад 2020 оны цалин дутуу олгогдсон бөгөөд үүнийг нөхөж олгож байгаа гэж тайлбар бичсэн байсан. Миний хувьд хэдэн оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж ойлгож байна. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. У бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй, надад яагаад 10.000 төгрөг дутуу хийснийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 156 хуу/,
*Гэрч М.Жгийн өгсөн:
“...миний хас банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 45.736 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг мэдэхгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асууж байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосоныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж бодсон. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 160 хуу/,
*Гэрч Т.Эийн өгсөн:
“....миний хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 24.333 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг мэдэхгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асууж байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосоныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж бодсон. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 166 хуу/,
*Гэрч Б.Нийн өгсөн:
“...Эрдэнэбулган сумын ..... цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.У, А.О нарыг би танина. Э.У манай цэцэрлэгт 2015 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 онд ажлаас гарсан. А.О нь Э.Уг жирэмсний амралттай байх хугацаанд хоёроос, гурван сарын хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Яг хэзээ ажиллаж байсныг нь одоо сайн хэлж мэдэхгүй байна. Миний Хаан банкны ..... тоот дансанд 2022 оны 07 сарын 20-ний өдөр 46,631 төгрөгийн орлого “цалин буцаалт” гэсэн гүйлгээний утгатай Э.Угийн данснаас шилжиж орсон. Ямар учиртай мөнгө вэ гэвэл урьд цалин олгохдоо дутуу олгосон тул зөрүү мөнгийг нь шилжүүлсэн гэж би ойлгосон. Яг хэдэн сарын цалинг дутуу олгоод зөрүүг нь шилжүүлснийг мэдэхгүй байна. Уг нь цалингийн зөрүү нь 56,361 төгрөг байх ёстой боловч тухайн үед 46,631 төгрөгийг шилжүүлж, 10,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн юм шиг байна лээ. Өнөөдөр буюу 2022 оны 08 сарын 05-ны өдөр нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.У миний дээрх данс руу зөрүү 10,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үедээ би цалин дутуу орсон ч гэж мэдээгүй. Дутуу олгогдсон гэх 56,631 төгрөг нь миний данс руу орсон тул надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 169 хуу/,
*Гэрч Х.Оын өгсөн:
“...миний хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 46.361 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар мөн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000 төгрөг цалин буцаав гэсэн утгатайгаар олгогдсон. Энэ мөнгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан У шилжүүлсэн байх. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асуухаар нь орсон гэж бичиж байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосоныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж бодсон. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 173 хуу/,
*Гэрч Х.Эийн өгсөн:
“....миний хас банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 34.743 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар мөн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000 төгрөг цалин буцаав гэсэн утгатайгаар олгогдсон. Энэ мөнгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан У шилжүүлсэн байх. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асуухаар нь орсон гэж бичиж байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосоныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж бодсон. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Дээрх мөнгө миний цалингаас 2020 онд суутгагдсаныг огт мэдээгүй, У бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 178 хуу/,
*Гэрч А.Огийн өгсөн:
“...Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас 2022 оны 06 сарын сүүлээр тус аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн .....ийн цалингийн үйл ажиллагааг шалгасан. Би тус цэцэрлэгт өөрийн эхнэр Э.Уг жирэмсний чөлөөтэй байх хугацаанд буюу 2020 оны 07 сараас 10 сар хүртэл ажилласан юм. Би өөрөө ийм төсөвт ажиллаж байгаагүй учраас тухайн цэцэрлэгийн цалинг бодохдоо эхнэр Э.Угаар бодуулдаг байсан бөгөөд би өөрөө гарын үсэг зурдаг байсан юм. Гэтэл 2020 оны 09 сарын цалин дээр миний цалин үндэслэлгүйгээр 300.000 төгрөгөөр нэмэгдсэн зөрчил илэрсэн бөгөөд би энэ талаар санхүүгийн хяналт шалгаж акт тогтоосны дараа мэдсэн. Энэ цалин бодолтыг манай эхнэр миний өмнөөс хийчихсэн юм. Энэ актын дагуу Төрийн санд дээрх 300.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Мөн манай эхнэр Э.Уд 739.275 төгрөг төлөхөөр акт тогтоосон бөгөөд энэ шалгалтаар мэдсэн. Тэгээд энэ төлбөрийг төлсөн. Үүнээс гадна Э.У цалин нэмэгдүүлж авсан зөрчил илэрсэн бөгөөд энэ төлбөрийн дүнг нь тодорхой мэдэхгүй байна. Манайх байр түрээслэдэг байсан бөгөөд би өөрөө түрээсийн төлбөрөө төлчихдөг байсан. Би энэ талаар огт мэдээгүй бөгөөд акт тогтоосны дараа мэдсэн юм. Би 2020 оны 09 сарын цалинг бодоогүй манай эхнэр бодсон юм тэгээд олгогдсон цалинг аваад зарцуулсан юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 185 хуу/,
*Гэрч А.Гийн өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 24.431 төгрөг “цалин буцаалт" гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалингийн буцаалт гэсэн учраас надад олгогдох ёстой мөнгө юм байна гэж ойлгоод өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би 2017 оноос хойш одоог хүртэл тасралтгүй .....т ажиллаж байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч зарцуулсан, тэр үед хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна ойролцоогоор 370.000 орчим төгрөгийн цалин авсан байх. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 187 хуу/,
*Гэрч Г.Дийн өгсөн:
“....Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр мөнгө ороогүй харин 2022 оны 08 сарын 05-ны өдөр 34.333 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 191 хуу/,
*Гэрч Д.Мы өгсөн:
“...Миний Хаан банкны .....дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 28.891 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 193 хуу/,
*Гэрч О.Гийн өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 24.431 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 195 хуу/,
*Гэрч Д.Лгийн өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 26.237 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 197 хуу/,
*Гэрч Н.Хгийн өгсөн:
“...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр биш 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 34.333 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 201 хуу/,
*Шинжээч С.Хгийн өгсөн:
“...О нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилогдож тушаал нь гарсан. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал амралтын өдрүүд байсан. О тухайн сард 12 хоног ажилласан мөртлөө 19 хоног ажилласан мэтээр цалингаа бүтэн авсан байсан ингээд үүнийг шахаад гүйлгэж бодоход 7 хоногийн зөрүү гарсан. Энэ 7 хоногийн цалинг илүү авсан байсан бөгөөд 2020 оны 11 сард 3 хоног ажилласан, 12 сард ажиллаагүй атлаа 30 хувь гээд урамшуулал 210.269 төгрөг авсан байсан нь 4 хоногийн цалинтай тэнцэж байсан. Ингээд тухайн саруудад А.О урьд 7 сард цалингаа авчихсан учраас эдгээр 11, 12 саруудад цалин авах ёсгүй гэж дүгнэлт гаргасан. А.О нь 2021 онд огт ажиллаагүй, 2020 оны 11 сарын 05-ны өдөр А.Ог ажлаас чөлөөлсөн эрх зүйн актад ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг тооцож олгох шийдвэр, заалт байхгүй байсан. Мөн А.Од 2021 оны 06 сард ээлжийн амралтын олгох тушаал байгаагүй бөгөөд тухайн онд Э.У нь ээлжийн амралтын мөнгөө авсан байсан. Тухайн онд батлагдсан төсвөөрөө нэг орон тооны нэг албан тушаалтанд 2 хүнд ээлжийн амралт олгох боломжгүй.2022 оны 07 сард Э.У ээлжийн амралтын мөнгө авах ёсгүй, 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 1.3-т ажил олгогч ээлжийн амралтын хуваарийн дагуу энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан "Ээлжийн амралт олгох мэдэгдэл"-ийг байгууллагын холбогдох нэгж болон ажилтанд олгоно гэж заасан байдаг. Э.Угийн ажлаас чөлөөлөгдсөн эрх зүйн шийдвэрт Угийн ажилласан хугацааны амралтыг тооцож олгох талаар тусгагдаагүй байсан. Э.Уд ээлжийн амралт олгох шийдвэр гараагүй байсан бусад багш нарынх нь гарсан байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 249 хуу/,
*Яллагдагч Э.Угийн өгсөн:
“...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлт үндэслэлтэй байна. Гэхдээ дүгнэлттэй холбоотойгоор нэг зүйлийг тодруулах шаардлагатай байна. О нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн учраас 5 хоногийн цалин болох 184.446 төгрөг олгосон, мөн оны 12 сард Од 10, 11 дүгээр сарын үр дүнгийн урамшуулал болох нийт цалингийн 30 хувь буюу 210.269 төгрөг олгосон юм эдгээр нь тушаалтай байгаа. Улмаар 2021 оны 06 дугаар сард 420.300 төгрөгийн ээлжийн амралтын мөнгийг Од олгосон юм. Энэ ээлжийн амралтын тушаал нь бүх багш ажилчдын тушаалтай хамт байдаг бөгөөд нэр цохож гараагүй байгаа. Мөн би 2022 оны 7 дугаар сарын цалин дээр ээлжийн амралтын мөнгөө бодож авсан бөгөөд тухайн үед аудитын байцаагчаас асуухад болно гэж байсан. Энэ амралтын мөнгө нь 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар дуустал хугацааны ээлжийн амралтын мөнгө байгаа юм, тушаал нь бас л бөөндөө гарсан бөгөөд зөвхөн Уд ээлжийн амралт олгосон тушаал байхгүй. Сургууль цэцэрлэгийн нягтлан бодогч нар 7 сард амардаггүй хагас жилийн тайлангаа гаргаад төсвөө хийж өгөөд 8 дугаар сарын 1-ний өдрөөс амардаг юм. Миний тушаал 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан бөгөөд ажилласан өдрийнхөө цалинг болон ээлжийн амралтын мөнгөө авсан юм. Гэхдээ би 2022 оны 07 сард тодорхой хэмжээний мөнгө илүү авсан байна. Учир нь 6 дугаар сарын дутуу олгосон цалинг тооцоолсон юм. Үүнээс өөрөөр шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би дээрх хохирлоос 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан, мөн хүмүүсийн зөрүү цалин болох 739.275 төгрөгийг бүрэн төлсөн. Ингээд 1.039.275 төгрөгийг төлсөн байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 76.445.949 төгрөгөөс 1.039.275 төгрөгийг төлсөн, одоо 75.406.674 төгрөгийг төлөх болно. Би цэцэрлэгийн цалингийн сангаас ажилчдад олгогдох цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, татварын шимтгэл зэргийг нь бүхэн олгоод үлдэгдэл мөнгийг өөрийн цалин дээр нэмэгдүүлэх байдлаар авч байсан. Би энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн бурууг ойлгож байгаа, маш их гэмшиж байна, мөн төрд учруулсан хохирлоо төлөх болно, төлж эхэлсэн байгаа. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 125-126 дугаар тал/
*2022 оны 09 сарын 20-ны өдрийн эдийн засгийн шинжээчийн №1 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг /2-ийн хх-ийн 118-123 хуу/,
*Нягтлан бодогч Э.У, А.О нарын ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал /1-ийн хх-ийн 35-38 хуу/,
*Эрдэнэбулган сумын хүухдийн ..... цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт /1-ийн хх-ийн 42-52 хуу/,
*Э.У, А.О, Н.Ө нарын Хаан болон Хас банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 206-250 хуу, 2-ийн хх-ийн 01-107 хуу, 110-112 хуу/,
*Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 276 дугаар тогтоол /2хх-н 219/,
*Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 17/01/17/04/24, 17/01/25, 17/01/26 дугаартай актууд /1-ийн хх-ийн 3-11 хуу/, шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт, Нишин илч ХХК-ийн тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Э.Уд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн ..... цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2020 оны 01 сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд албан үүргээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, цэцэрлэгийн цалингийн санд 76,445,949 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Э.У гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Өийн өгсөн:...Архангай аймгийн Санхүүгийн хяналт шалгалт аудитын албанаас 2022 оны 06 дугаар сард манай Эрдэнэбулган сумын .....ийн санхүүгийн үйл ажиллагааг шалгаад манай нягтлан бодогч Э.У өөрийн цалинг нэмэгдүүлэн авсан зөрчил илэрсэн. Энэ асуудлын хүрээнд манай цэцэрлэг бүх санхүүгийн баримтаа холбогдох хүмүүст шалгуулсан... гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 246-247 хуу/, гэрч А.Бийн өгсөн: “....Архангай аймгийн Боловсрол соёл шинжлэх ухааны газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын .....ийн нягтлан бодогч Э.Угийн цалинг шалгуулахаар албан бичиг 2022 оны 6 сард ирсэн. Тус мэдээллийн дагуу Эрдэнэбулган сумын .....ийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн шалгалт буюу Э.Угийн цалинг нь шалгасан юм. Энэ шалгалтын явцад би .....ийн нягтлан бодогч Э.У, эрхлэгч Н.Ө нарын цалин авдаг дансны хуулгыг авчруулаад анхан шатны баримтууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн эрхээр цалингийн нэгдсэн системд нь нэвтрэн орж эдгээрийг тулгаж шалгасан. Миний хувьд 2022 оны эхний 6 сар хүртэл хугацааны үйл ажиллагааг нь шалгасан. Ингэж шалгахад нягтлан бодогч У нь 2022 оны 1 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 4.741.855 төгрөг бодож олгоод 4.000.000 төгрөгийг, 2022 оны 2 сард 741.855 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 4.541.855 төгрөг бодож олгоод 3.800.000 төгрөгийг, 2022 оны 3 сард 837.560 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 5.692.560 төгрөг бодож олгоод 4.855.000 төгрөгийг, 2022 оны 4 сард 1.169.170 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 2.419.170 төгрөг бодож олгоод 1.250.000 төгрөгийг, 2022 оны 5 сард 1.794.771 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 13.023.185 төгрөг бодож олгоод 11.228.414 төгрөгийг, 2022 оны 6 сард 837.560 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 4.837.560 төгрөг бодож олгоод 4.000.000 төгрөгийг илүү авсан байсан. Энэ нь Угийн дансны хуулгаас харагдана...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-14 хуу/, гэрч Н.Нгийн өгсөн: “...энэ шалгалтын явцад би .....ийн нягтлан бодогч Э.У, эрхлэгч Н.Ө нарын цалин авдаг дансны хуулгыг авчруулаад анхан шатны баримтууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн эрхээр цалингийн нэгдсэн системд нь нэвтрэн орж тулгаж шалгасан. Миний хувьд Угийн 2020 оны цалинг шалгасан. Ингэж шалгахад нягтлан бодогч У нь 2020 оны 1 сард 894.588 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.235.571 төгрөг бодож олгоод 340.983 төгрөгийг, 2020 оны 2 сард 591.823 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.767.219 төгрөг бодож олгоод 1.175.396 төгрөгийг, 2020 оны 4 сард 1.365.428 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 2.979.386 төгрөг бодож олгоод 1.613.958 төгрөгийг, 2020 оны 5 сард 1.061.801 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 3.523.541 төгрөг бодож олгоод 2.461.740 төгрөгийг, 2020 оны 6 сард 1.564.937 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 3.903.058 төгрөг бодож олгоод 2.338.121 төгрөгийг, 2020 оны 7 сард тооцсон цалин байхгүй, цалин авах ёсгүй байтал өөр дээрээ 1.165.196 төгрөг бодож олгосон, 2020 оны 8 сард тооцсон цалин байхгүй, цалин авах ёсгүй байтал өөр дээрээ 768.604 төгрөг бодож олгосон, 2020 оны 10 сард тооцсон цалин байхгүй, цалин авах ёсгүй байтал өөр дээрээ 1.274.467 төгрөг бодож олгосон бөгөөд эдгээр саруудад Э.У нь жирэмсний амралттай байсан. 2020 оны 11 сард 746.463 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 1.732.392 төгрөг бодож олгоод 985.929 төгрөгийг, 2020 оны 12 сард 1 117.834 төгрөгийн цалин авах ёстой байтал өөр дээрээ 5.917.834 төгрөг бодож олгоод 4.800.000 төгрөгийг илүү авсан байсан. Энэ нь Э.Угийн дансны хуулгаас харагдана. 17/01/17/04/24 тус дугаартай актын хавсралт дээр бичигдсэн олговол зохих цалинг сар бүрээр нэг бүрчлэн шалгаж холбогдох тушаал шийдвэртэй нь тулгаж шалгасан. Мөн 2020 онд Э.Уг жирэмсний амралттай байхад тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор түүний нөхөр А.О ажилласан бөгөөд 2020 оны 9 сарын цалин дээрээ ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр буюу үндэслэлгүйгээр 300.000 төгрөгийг цалин дээрээ илүү тооцож авсан. Шалгалтын явцад Э.Угаас танай нөхөр дээр цалингийн зөрүү 300.000 төгрөг илүү орсон байна энэ ямар учиртай юм бэ гэхэд У нь энэ цалинг би бодсон юм, манай нөхөр А.О хамааралгүй гэж хэлж байсан. Мөн 2020 оны 3 сарын 20-ны өдөр Э.У .....ийн бүх ажилчдын цалингаас харилцан адилгүй дүнгээр нийт 739.275 төгрөгийг суутгаж энэ дүнгээр өөрийн цалинг нэмэгдүүлж авсан байна. Энэ нь тус цэцэрлэгийн 2020 оны 3 сарын цалингийн цэс дансны хуулга зэргээр тогтоогдоно. Цэцэрлэгийн эрхлэгч нь мэдэх боломжгүй байх магадлалтай байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 16-17 хуу/, гэрч Д.Бын өгсөн: “...Ингэж шалгахад нягтлан бодогч Э.У нь нийт 2021 онд 32.150.000 төгрөгийн хохирол цэцэрлэгийн төсөвт учруулсан....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 19-20 хуу/, гэрч Д.Гын өгсөн: “...Миний Хаан банкны 5135539180 дугаартай дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 26.237 төгрөг“цалин буцаалт’’ гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн орлого ороод удаагүй байхад тэр даруй цэцэрлэгийн эрхлэгч Н.Ө яриад “урьд таны цалинг дутуу олгосон байна тэгээд одоо нөхөж олгож байгаа юм” гэж тайлбарласан. Энэ цалин нь хэзээ дутуу олгогдсон эсэхийг нь мэдээгүй бөгөөд миний хувьд 2016 оноос хойш одоог хүртэл өгсөн цалинг нь аваад явж байгаа юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 138-139 хуу/, гэрч А.Аийн өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 45.736 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй байсан. Тухайн орлого ороод удаагүй байхад маргааш нь би цэцэрлэгийн цахим чат групп руу ороход эрхлэгч 2020 оны цалинг дутуу олгосон байна, тэгээд нөхөж олгож байгаа шүү гэж тайлбар хийсэн байсан. Энэ цалин нь яг хэзээ хэдэн сард дутуу олгогдсон эсэхийг нь мэдээгүй ямар ч байсан 2020 оных гэж байсан. Би тухайн 2020 ондоо цалин дутуу орсон талаар огт мэдээгүй, ер нь цаанаасаа бодож олгосон цалинг нь аваад л ажилладаг. Надад “цалин буцаалт” гэж 45.736 төгрөг олгогдсон өөр мөнгө олгогдоогүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 141-142 хуу/, гэрч Г.Бгийн өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 27.191 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй байсан. Би нийгмийн даатгалын мөнгө юм байна гэж бодоод тоогоогүй орхисон. Энэ цалин нь яг хэзээ хэдэн сард дутуу олгогдсон эсэхийг нь мэдээгүй. Ер нь одоог хүртэл цаанаасаа хэдэн төгрөг бодож олгосон түүнийг нь аваад явдаг. Энэ мөнгө нь одоо олгогдсон учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 145-146 хуу/, гэрч М.Чгийн өгсөн:“...Би Хаан банкны ....., Хас банкны ..... дугаартай дансуудыг эзэмшдэг бөгөөд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 49.894 төгрөг ороогүй, ер нь ийм дүнтэй орлого орж ирээгүй. Би тухайн үед .....т ажиллаж байсан. Миний цалинг 2020 оны 03 сард дутуу олгосон талаар мэдээгүй. Энэ 49.894 төгрөг олгогдоогүй. Би 2020 оны 06 сараас хойш одоог хүртэл өөр байгууллагад ажиллаж байгаа цэцэрлэгт ажиллахаа больсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 150 хуу/, гэрч Б.Оын өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 24.431 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Н.Ө цахим чат групп дээр ажилчдад 2020 оны цалин дутуу олгогдсон бөгөөд үүнийг нөхөж олгож байгаа гэж тайлбар бичсэн байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 152 хуу/, гэрч Р.Бы өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 47.950 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг нь мэдээгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Н.Ө цахим чат групп дээр ажилчдад 2020 оны цалин дутуу олгогдсон бөгөөд үүнийг нөхөж олгож байгаа гэж тайлбар бичсэн байсан. Миний хувьд хэдэн оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж ойлгож байна. У бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй, надад яагаад 10.000 төгрөг дутуу хийснийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 156 хуу/, гэрч М.Жгийн өгсөн: “...миний хас банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 45.736 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг мэдэхгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асууж байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосоныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 160 хуу/, гэрч Т.Эийн өгсөн: “....миний хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 24.333 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар олгогдсон. Хэний данснаас хаанаас олгогдсон эсэхийг мэдэхгүй. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 166 хуу/, гэрч Б.Нийн өгсөн: “...Эрдэнэбулган сумын ..... цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.У, А.О нарыг би танина. Э.У манай цэцэрлэгт 2015 оноос хойш нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2022 онд ажлаас гарсан. А.О нь Э.Уг жирэмсний амралттай байх хугацаанд хоёроос, гурван сарын хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Яг хэзээ ажиллаж байсныг нь одоо сайн хэлж мэдэхгүй байна. Миний Хаан банкны ..... тоот дансанд 2022 оны 07 сарын 20-ний өдөр 46,631 төгрөгийн орлого “цалин буцаалт” гэсэн гүйлгээний утгатай Э.Угийн данснаас шилжиж орсон. Ямар учиртай мөнгө вэ гэвэл урьд цалин олгохдоо дутуу олгосон тул зөрүү мөнгийг нь шилжүүлсэн гэж би ойлгосон. Яг хэдэн сарын цалинг дутуу олгоод зөрүүг нь шилжүүлснийг мэдэхгүй байна. Уг нь цалингийн зөрүү нь 56,361 төгрөг байх ёстой боловч тухайн үед 46,631 төгрөгийг шилжүүлж, 10,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн юм шиг байна лээ. Өнөөдөр буюу 2022 оны 08 сарын 05-ны өдөр нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.У миний дээрх данс руу зөрүү 10,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үедээ би цалин дутуу орсон ч гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 169 хуу/, гэрч Х.Оын өгсөн:“...миний хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 46.361 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар мөн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000 төгрөг цалин буцаав гэсэн утгатайгаар олгогдсон. Энэ мөнгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан У шилжүүлсэн байх. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асуухаар нь орсон гэж бичиж байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосоныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 173 хуу/, гэрч Х.Эийн өгсөн: “....миний хас банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 34.743 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатайгаар мөн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000 төгрөг цалин буцаав гэсэн утгатайгаар олгогдсон. Энэ мөнгийг нягтлан бодогчоор ажиллаж байсан У шилжүүлсэн байх. Энэ талаар манай цэцэрлэгийн эрхлэгч Ө цахим чат групп дээр 2020 оны дутуу олгосон цалинг нөхөж олгож гэж тайлбарлаж байсан. Тэгээд орсон уу гэж асуухаар нь орсон гэж бичиж байсан. Миний хувьд 2020 оны хэдэн сарын цалингаас хэдэн төгрөг дутуу олгосоныг мэдээгүй бөгөөд одоо нөхөж олгож байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 178 хуу/, гэрч А.Огийн өгсөн: “...Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албанаас 2022 оны 06 сарын сүүлээр тус аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн .....ийн цалингийн үйл ажиллагааг шалгасан. Би тус цэцэрлэгт өөрийн эхнэр Э.Уг жирэмсний чөлөөтэй байх хугацаанд буюу 2020 оны 07 сараас 10 сар хүртэл ажилласан юм. Би өөрөө ийм төсөвт ажиллаж байгаагүй учраас тухайн цэцэрлэгийн цалинг бодохдоо эхнэр Э.Угаар бодуулдаг байсан бөгөөд би өөрөө гарын үсэг зурдаг байсан юм. Гэтэл 2020 оны 09 сарын цалин дээр миний цалин үндэслэлгүйгээр 300.000 төгрөгөөр нэмэгдсэн зөрчил илэрсэн бөгөөд би энэ талаар санхүүгийн хяналт шалгаж акт тогтоосны дараа мэдсэн. Энэ цалин бодолтыг манай эхнэр миний өмнөөс хийчихсэн юм. Энэ актын дагуу Төрийн санд дээрх 300.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Мөн манай эхнэр Э.Уд 739.275 төгрөг төлөхөөр акт тогтоосон бөгөөд энэ шалгалтаар мэдсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 185 хуу/, гэрч А.Гийн өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 24.431 төгрөг “цалин буцаалт" гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалингийн буцаалт гэсэн учраас надад олгогдох ёстой мөнгө юм байна гэж ойлгоод өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. Би 2017 оноос хойш одоог хүртэл тасралтгүй .....т ажиллаж байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч зарцуулсан, тэр үед хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна ойролцоогоор 370.000 орчим төгрөгийн цалин авсан байх. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 187 хуу/, гэрч Г.Дийн өгсөн: “....Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр мөнгө ороогүй харин 2022 оны 08 сарын 05-ны өдөр 34.333 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 191 хуу/, гэрч Д.Мы өгсөн:“...Миний Хаан банкны .....дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 28.891 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 193 хуу/, гэрч О.Гийн өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 24.431 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 195 хуу/, гэрч Д.Лгийн өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр 26.237 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 197 хуу/, гэрч Н.Хгийн өгсөн: “...Миний Хаан банкны ..... дугаартай цалингийн дансанд 2022 оны 07 сарын 20-ны өдөр биш 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 34.333 төгрөг “цалин буцаалт” гэсэн утгатай олгогдсон. Энэ хаанаас ямар учраас орж ирсэн мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна. Утга дээр нь цалин буцаалт гэсэн байсан. Энэ яг ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Тухайн 2020 оны 03 сард миний цалин дутуу олгогдсон эсэхийг би мэдэхгүй байна, олгосон цалинг нь авч байсан. Тэр үед яг хэдэн төгрөгийн цалин орж байсныг тодорхой санахгүй байна. Цалин дутуу олгосон асуудлыг огт мэдээгүй. Э.У бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 201 хуу/, шинжээч С.Хгийн өгсөн: “...О нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажилд томилогдож тушаал нь гарсан. 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал амралтын өдрүүд байсан. О тухайн сард 12 хоног ажилласан мөртлөө 19 хоног ажилласан мэтээр цалингаа бүтэн авсан байсан ингээд үүнийг шахаад гүйлгэж бодоход 7 хоногийн зөрүү гарсан. Энэ 7 хоногийн цалинг илүү авсан байсан бөгөөд 2020 оны 11 сард 3 хоног ажилласан, 12 сард ажиллаагүй атлаа 30 хувь гээд урамшуулал 210.269 төгрөг авсан байсан нь 4 хоногийн цалинтай тэнцэж байсан. Ингээд тухайн саруудад А.О урьд 7 сард цалингаа авчихсан учраас эдгээр 11, 12 саруудад цалин авах ёсгүй гэж дүгнэлт гаргасан. А.О нь 2021 онд огт ажиллаагүй, 2020 оны 11 сарын 05-ны өдөр А.Ог ажлаас чөлөөлсөн эрх зүйн актад ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгийг тооцож олгох шийдвэр, заалт байхгүй байсан. Мөн А.Од 2021 оны 06 сард ээлжийн амралтын олгох тушаал байгаагүй бөгөөд тухайн онд Э.У нь ээлжийн амралтын мөнгөө авсан байсан. Тухайн онд батлагдсан төсвөөрөө нэг орон тооны нэг албан тушаалтанд 2 хүнд ээлжийн амралт олгох боломжгүй.2022 оны 07 сард Э.У ээлжийн амралтын мөнгө авах ёсгүй, 2022 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмын 1.3-т ажил олгогч ээлжийн амралтын хуваарийн дагуу энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан "Ээлжийн амралт олгох мэдэгдэл"-ийг байгууллагын холбогдох нэгж болон ажилтанд олгоно гэж заасан байдаг. Э.Угийн ажлаас чөлөөлөгдсөн эрх зүйн шийдвэрт Угийн ажилласан хугацааны амралтыг тооцож олгох талаар тусгагдаагүй байсан. Э.Уд ээлжийн амралт олгох шийдвэр гараагүй байсан бусад багш нарынх нь гарсан байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 249 хуу/, *2022 оны 09 сарын 20-ны өдрийн эдийн засгийн шинжээчийн №1 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг /2-ийн хх-ийн 118-123 хуу/, Нягтлан бодогч Э.У, А.О нарын ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал /1-ийн хх-ийн 35-38 хуу/, Эрдэнэбулган сумын хүүхдийн ..... цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт /1-ийн хх-ийн 42-52 хуу/, Э.У, А.О, Н.Ө нарын Хаан болон Хас банкны дансны хуулга /1-ийн хх-ийн 206-250 хуу, 2-ийн хх-ийн 01-107 хуу, 110-112 хуу/, Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 276 дугаар тогтоол /2хх-н 219/, Архангай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн 17/01/17/04/24, 17/01/25, 17/01/26 дугаартай актууд /1-ийн хх-ийн 3-11 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Уг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн ..... цэцэрлэгийн нягтлан бодогч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт /төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч/ заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Монгол Улсын төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт “үнэн зөв байх”, мөн хуулийн 20.2 дугаар зүйлийн 20.2.13 дахь хэсэгт “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах”, 2013 онд батлагдсан Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлд заасан “Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн зарчим” болон Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хун, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6 дахь хэсэгт “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин албан үүргээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж цэцэрлэгийн цалингийн санд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож 76,445,949 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих байдлыг заасан байх бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг тогтооно гээд 1.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнг болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэжээ. Прокурорын яллах дүгнэлт болон яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгч Э.Угийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг заагаагүй байх боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У нь дээрх гэмт хэргийг 2020 оны 01 сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоох боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Угийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн ..... цэцэрлэгийн нягтлан бодогч буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт /төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч/ заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний буюу 76.445.949 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.Уг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршигийн талаар:
Шүүгдэгч Э.Угийн үйлдлийн улмаас хохирогч байгууллагад 76.445.949 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1.039.275 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Угаас 75.406.674 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч шүүх хуралдаанаас завсарлага авч 20.000.000 /хорин сая/ төгрөгийг хохирогч байгууллагын дансанд төлсөн байна. Иймд шүүгдэгч Э.Угаас 55.406.674 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ..... цэцэрлэг буюу Төрийн сангийн 1000................ тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Уг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.У нь дээрх гэмт хэргийг 2020 оны 01 сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд үйлдсэн болох нь тогтоогдсон. 2023 оны 12 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж тус тус заажээ. Иймд шүүхээс шүүгдэгч Э.Уд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Э.У нь бага насны буюу гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Эийн тодорхойлолт, сургалтын менежер Ж.Мөнхтуяагийн тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн Их амгалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Уд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Э.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36...... зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Эы Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
шүүгдэгч Э.Уд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
шүүгдэгч Э.У д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарласугай.
шүүгдэгч Э.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Угаас 55.406.674 /тавин таван сая дөрвөн зуун зургаан мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн ..... цэцэрлэгт буюу төрийн сангийн 1000............. тоот дансанд олгосугай.
баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР