Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/58

 

 

                                                                                           2023/ШЦТ/58

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П

Шүүгдэгч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Бын Бид холбогдох эрүүгийн 2312............... тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Баянжаргалант гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Бын Б /РД: /  

 

                                         Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Бын Б нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Битүүт эрэг нүүр гэх газраас хууль бусаар 5м урттай 49 ширхэг 2.1 м3 шинэс  төрлийн хуурай мод бэлтгэн 07-22 УНИ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1.396.475 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            *Эрүүгийн 2312.........................  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн:  

“...Иргэн Б нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Битүүт Эрэг нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр хэрэглээний шургааг мод бэлтгэж Бонго маркийн 07-22 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэж тээвэрлэсэн” гэх байгаль орчинд 1.396.475 хохирол учруулсан гэмт хэргийн тоо бүртгэлийн 2431 дугаартай гомдол мэдээлэлд иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Битүүт Эрэг нүүр гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй. Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Битүүт Эрэг нүүр гэх газарт өмнө он болон энэ онд талбай тусгаарласан зүйл байгаа. Энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн миний А/40 дугаарт Засаг даргын захирамж болон иргэдийн нийтийн хурлын тогтоол Ихтамир сум дундын ой ангиар талбай тусгаарлуулахаар хүсэлт тавьсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Байгаль орчинд учруулсан гэх хохирол мөнгө болох 1.396.475 төгрөгний хохирлыг барагдуулах юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-ийн хх-ийн 102-103 дугаар тал/

 

                 *Гэрч А.Дгийн өгсөн:

                 “...Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандсан зүйл байхгүй. Иргэн Бийн мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Битүүт гэх газар 2022 онд гал түлээний мод бэлтгэхээр Засаг даргын захирамж, Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоол болон Ойн ангиар талбай тусгаарлуулсан зүйл байгаа энэ онд 2 га газарт хэсэгчлийн 26 ялгаварлын 15 дугаарт талбай тусгаарласан. Бийн мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Битүүт газар нь улсын тусгай хамгаалалтай газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй. Түүний бэлтгэсэн мод хэрэглээний журмаар тайрч бэлтгэсэн шургааг мод байсан. Босоо мод бэлтгэсэн гэмээр шургааг мод байсан...” гэх мэдүүлэг/1-ийн хх-ийн 05-06 дугаар тал/

 

               *Гэрч Н.Эы өгсөн:

               “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвд Тариат сумын хэв журмын цагдаа Б, Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Баянтамир нарын хамт хэрэг шалгах ажлаар явж байхад иргэн Б нь 07-22 УНИ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэлд шургааг мод ачсан байхаар нь бид гурав шалгахад хэрэглээний шургааг мод бэлтгэх эрхийн бичиг аваагуй гэж байсан. Шургааг мод бэлтгэх эрхийн бичиг авахаар тус багийн байгаль хамгаалагчид хандсан зүйл байхгүй гэж байсан. Иргэн Б ганцаараа явж байсан өөр нэг цуг жолооч гээд 43-70 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болон Л гэх хүний хамт нэг нэг тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Иргэн Б.Бийн бэлтгэсэн мод нь шинэс төрлийн босоо хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн шургааг мод байсан. Би асууж тодруулсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Битүүт Эрэг нүүр гэх газраас иргэн Лгийн хамт бэлтгэж тээвэрлэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 88-90 дүгээр тал/

 

                   *Гэрч Э.Б өгсөн:

                     “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвд албан ажлаар Хангай сумын хэсгийн төлөөлөгч Э, Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Баянтамир нарын хамт хэрэг шалгах ажлаар явч байхад иргэн Б нь Бонго маркийн 07-22 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шургааг мод аччихсан Мөрөн багийн төвд дэлгүүрийн гадна зогсож байхад нь шургааг мод бэлтгэх эрхийн бичгийг шалгах гэтэл би мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй гэхээр нь Тариат сум дахь цагдаагийн тасгийн хашаанд авчирч саатуулсан. Би иргэн Баас хэзээ хаанаас шургааг мод бэлтгэж тээвэрлэн яваа талаар асууж тодруулсан. Тэгэхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу өнөөдөр Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Битүүт Эрэг нүүр гэх газраас бэлтгээд тээвэрлэж яваа талаар хэлсэн. Иргэн Б нь босоо мод унагаж хэрэглээний зориулалтаар 5 метрийн урттайгаар шургааг мод бэлтгэсэн байсан. Иргэн Б нь найз Лгийн хамт бэлтгэж Лгийн эзэмшлийн Бонго маркийн 43-70 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөн өөрийн эзэмшлийн Бонго маркийн 07-22 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж яваа талаар хэлсэн. Би иргэн Баас асууж тодруулсан байгаль хамгаалагчид хандаж хэрэглээний шургааг мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 93-94 дүгээр тал/

 

               *Гэрч А.Бийн өгсөн:

                “...Миний нөхөр Б нь зан чанарын хувьд төлөв даруу хувь хүний хувьд бол хүн чанар сайтай хүнд тусархуу хүн байгаа юм. Миний нөхөр Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тамхи бол татдаг. Өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй томоотой хүн байгаа юм. Манай нөхөр Б нь цэргийн алба хаагаагүй би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 106-107 дугаар тал/

 

               *Гэрч Б.Нын өгсөн:

                “...Миний үел Б нь зан чанарын хувьд төлөв даруу хувь хүний хувьд бол хүн чанар сайтай хүнд тусархуу хүн байгаа юм. Миний үел Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй тамхи бол татдаг. Б нь өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй тохитой томоотой хүн байгаа...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 111-112 дугаар тал/

                                                                                                                                                                        *Гэрч Ц.Дгийн өгсөн:

                “...Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр эзэмшилтэй байгаа. Би тухайн тээврийн хэрэгслийг 2019 онд Суман гүн ХХЗ-д 9.000.000 төгрөгөөр зарж байсан юм. Надад урьдчилгаа мөнгө өгөөд үлдсэн мөнгөө төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлж өгөхөөр тохирсон байсан юм. Тухайн компани 2019 онд мөнгөө төлж дуусахаар нь би машинаа шилжүүлж ав гээд худалдах худалдан авах гэрээ нотиариатаар батлуулаад өгсөн юм. Гэтэл тухайн гэрээг удаасны улмаас машинаа шилжүүлж аваагүй юм байна лээ. Сүүлд надтай Б гэх хүн 07-22 УНИ улсын дугаартай тээврийг хэрэгслийг Суман гүн компаниас худалдаж авсан нэрийг нь шилжүүлж авмаар байна гэж ярьсан. Миний зав гарахгүй ажилтай байгаад байсан болохоор нэрийг нь шилжүүлж өгч чадахгүй яваад байгаа юм. Одоо бол тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр яваад байгаа боловч надад ямар нэгэн хамааралгүй тээврийн хэрэгсэл байгаа юм. Ямар нэгэн өр тооцооны асуудал байхгүй. Б гэх хүний эзэмшлийн машин байгаа юм. Бийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 146-147 дугаар тал/

 

               *Яллагдагч Б.Бийн өгсөн:

               “...Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 125-126 дугаар тал/  

 

               *Архангай аймгийн сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай”...2.56 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай мод/ шууд үр ашгийн 161982₮, шууд бус үр ашгийн-207544₮, нийт 369436₮ мод, нойтон түлээ 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 1702361₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 166-168 дугаар тал

 

        * Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны АЦ22-161

дугаартай:  “...2007 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны Монгол улсад орж ирсэн 07-22 УНИ улсын дугаартай Хьюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн байдлаар 10.407.895 /арван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун ерөн тав/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 74-79 дугаар тал/

 

 

* Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны АЦ22-161 дугаартай:  “...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний үнэ 69.000 /жаран есөн мянга/ төгрөг, 5 метр урттай 49 ширхэг 2.1 мкуб шургааг модны үнэ 336.000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 80-82 дугаар тал/

 

                        * Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны АЦ23-14 дугаартай: “...2007 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны Монгол улсад орж ирсэн 07-22 УНИ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 11 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 10.407.895 /арван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун ерөн тав/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-31 дугаар тал/

  

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар газраас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн Битүүт эрэг нүүр гэх газраас шүүгдэгч Б.Б нь хууль бусаар 5м урттай 49 ширхэг 2.1 м3 шинэс төрлийн хуурай мод бэлтгэн 07-22 УНИ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 1.396.475 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

               Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Бийн өгсөн “...Иргэн Б нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Битүүт Эрэг нүүр гэх газраас зөвшөөрөлгүйгээр хэрэглээний шургааг мод бэлтгэж Бонго маркийн 07-22 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэж тээвэрлэсэн” гэх байгаль орчинд 1.396.475 хохирол учруулсан...” гэх мэдүүлэг/1-ийн хх-ийн 102-103 дугаар тал/, гэрч А.Дгийн өгсөн “...Б гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг авахаар хандсан зүйл байхгүй...Бийн мод бэлтгэсэн гэх Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн нутаг Битүүт газар нь улсын тусгай хамгаалалтай газар болон орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 05-06 дугаар тал/, гэрч Н.Эы өгсөн “...иргэн Б нь 07-22 УНИ улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгсэлд шургааг мод ачсан байхаар нь бид гурав шалгахад хэрэглээний шургааг мод бэлтгэх эрхийн бичиг аваагуй гэж байсан. Шургааг мод бэлтгэх эрхийн бичиг авахаар тус багийн байгаль хамгаалагчид хандсан зүйл байхгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 88-90 дүгээр тал/, гэрч Э.Б өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвд албан ажлаар Хангай сумын хэсгийн төлөөлөгч Э, Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч Баянтамир нарын хамт хэрэг шалгах ажлаар явч байхад иргэн Б нь Бонго маркийн 07-22 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шургааг мод аччихсан Мөрөн багийн төвд дэлгүүрийн гадна зогсож байхад нь шургааг мод бэлтгэх эрхийн бичгийг шалгах гэтэл би мод бэлтгэх эрхийн бичиг авч чадаагүй гэхээр нь Тариат сум дахь цагдаагийн тасгийн хашаанд авчирч саатуулсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 93-94 дүгээр тал/, Архангай аймгийн сум дундын ойн ангийн дарга Т.М 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /1-ийн хх-ийн 166-168 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Бийг хууль бусаар ойгоос шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.396.475 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.396.475*3=4.189.425 /дөрвөн сая нэг зуун наян есөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 4.189.425 /дөрвөн сая нэг зуун наян есөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 07-22 УНИ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэл нь гэрч Ц.Дгийн өгсөн “...                “...сүүлд надтай Б гэх хүн 07-22 УНИ улсын дугаартай тээврийг хэрэгслийг Суман гүн компаниас худалдаж авсан нэрийг нь шилжүүлж авмаар байна гэж ярьсан. Миний зав гарахгүй ажилтай байгаад байсан болохоор нэрийг нь шилжүүлж өгч чадахгүй яваад байгаа юм. Одоо бол тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр яваад байгаа боловч надад ямар нэгэн хамааралгүй тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 146-147 дугаар тал/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бийн өгсөн уг тээврийн хэрэгсэл миний өөрийн машин гэсэн тайлбар зэргээр шүүгдэгч Б.Бийн эзэмшлийнх болох нь тогтоогдож байна.

 

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10.407.895 /арван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун ерөн тав/  төгрөгийн үнэлгээ бүхий 07-22 УНИ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 4.189.425 /дөрвөн сая нэг зуун наян есөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6.218.470 /зургаан сая хоёр зуун арван найм мянга дөрвөн зуун дал/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 336.000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 5 метр урттай 49 ширхэг 2.1 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 69.000 /жаран есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Архангай аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бийг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг Бонго маркийн тээврийн хэрэгсэл гэж бичсэн байгааг Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэл болгон шийтгэх тогтоолд зөвтгөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ч овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Б.Баас 4.189.425 /дөрвөн сая нэг зуун наян есөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

 

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 104 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10.407.895 /арван сая дөрвөн зуун долоон мянга найман зуун ерөн тав/ төгрөгийн үнэлгээ бүхий 07-22 УНИ улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4.189.425 /дөрвөн сая нэг зуун наян есөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 6.218.470 /зургаан сая хоёр зуун арван найм мянга дөрвөн зуун дал/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 336.000 /гурван зуун гучин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий шинэс төрлийн 5 метр урттай 49 ширхэг 2.1 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 69.000 /жаран есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.  

  

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР