| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-02-15 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Б
Хохирогч: Б.И
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Гийн Бод холбогдох эрүүгийн 2312............... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Цагаан сүмийн 1324 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж ял шийтгүүлсэн, Ш овогт Гийн Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Гийн Б нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужир хороололд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Иьн цээжний баруун талд нь мах зөөж байхдаа халтирч унан цээжин тус газар нь хутгалж цээжний баруун талд далны ойролцоо шугамаар 7, 8 дугаар хавирганы завсраар цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цочмог цусан хураа, гэмтлийн шалтгаан цус алдалт, цочмог цус багадалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч Б.И шүүх хуралдааны үед мэдүүлэхдээ: тухайн үед бид хоёр маргалдаж, хэрүүл хийсэн зүйл байхгүй, санамсаргүйгээр миний нуруу руу хутгаараа хутгалсан гэж би бодож байгаа. Миний найз хөгшин настай ээжийн хамт амьдардаг тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
*Эрүүгийн 2312................ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Иын өгсөн:
“....Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Бын хамт Архангай аймгийн Хотонт сум Ухаа хороололд оршин суух өөрийн найз Б гэрт очиж идэшний хонь, ямаа нийлсэн 9 тооны малыг нядалж байхад Б нэг шил архи задлаад аягалж өгөөд дууссан. Тэгээд би хамгийн сүүлийн ямааг нядалж махыг нь эвдээд сууж байхад миний баруун талын дал хэсэг рүү Б хутгалсан. Тэгээд Б гүйж ирээд яаж байгаа юм бэ гээд хутгыг нь булааж аваад шидсэн. Б бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Бид хоёр хамтарч хувиараа хөдөлмөр эрхэлдэг найзууд байгаа юм. Б бид хоёр намайг хутгалдаг өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хэрэлдэж маргалдаж зодолдсон асуудал болоогүй. Б нь согтсон байсан намайг ямар шалтгаанаар хутгалсныг нь би мэдэхгүй байна. Б бид хоёр урьд өмнө нь болон тухайн өдөр ч маргалдсан асуудал болж байгаагүй. Би тухайн өдөр бага халаалттай байсан. Б нь тухайн өдөр нэлээн согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Б нь миний зүүн талын дал хэсэгт намайг буруу хараад сууж байхад араас ирээд 1 удаа хутгалсан. Өөрөөр намайг зодож цохисон асуудал болоогүй. Би Быг зодож цохисон асуудал болоогүй. Намайг Б хутгалах үед Б л байсан өөр хүн байгаагүй. Модон иштэй хутга л харагдах шиг болсон би тухайн үед хутгыг нь сайн тогтож хараагүй. Миний зүүн талын дал хэсэгт хутгалж гэмтээсэн. Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад дотуур цус алдсан учир хагалгаанд орж одоог хүртэл нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар тал/
*Хохирогч Б.Иын дахин өгсөн:
“....надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, манай найз Бод холбогдох хэргийн хөнгөн шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар тал/
*Гэрч Т.Б өгсөн:
“..би хонь ямаа нийлсэн 9 тооны малыг нядалж идэшиндээ төхөөрч хэрэглэх гээд байж байхад Б, И хоёр цуг идэш хийж өгөе гээд идэш хийж байгаад би 1 шил архи задлаад Б, И хоёрт задалж өгөөд хонь ямаагаа нядлаад И хамгийн сүүлийн ямааны махыг эвдээд дуусч байсан. Би тухайн үед хонь ямааны арьс хавсраад тэр хавийн эд зүйлсийг эмхэлж байгаад эргээд харахад Б гартаа хутга барьсан И нь дөрвөн хөллөөд ёоолоод тонгойсон байсан. Би Бын барьж байсан хутгыг аваад Иыг эмнэлэгт хүргэж өгсөн. Б, И нар жоохон халамцуу байсан их согтуу байгаагүй. Манайд ирээд 1 шил архины талыг нь хоёулаа хувааж уусан. Б, И хоёр маргалдсан асуудал болоогүй. Бын баруун талын дал хэсэг рүү нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан.Би ямар шалтгаанаар хутгалсанг мэдэхгүй байна. Миний хажууд маргалдсан асуудал болоогүй. Би тухайн үед ямар хутга байсныг сайн анзаараагүй модон иштэй хутга байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/
*Гэрч Г.Тын өгсөн:
“...Иын биед үзлэг хийхэд арьс салст цайвар цонхигор, амин үзүүлэлтүүд унасан их хэмжээний цус алдалттай, цээжний хойд хэсэг баруун 7.8 дугаар хавирганы орчим 2-3 см хэмжээтэй хутгалагдсан шархтай, шархнаас цус гарч байсан. Шарх нь цээжний хөндий рүү нэвт орсон байсан. Хүнд хутгалуулсан гэж ярьж байсан, хэнд хутгалуулсан талаар нь асуухад надад хэнд хутгалуулсан талаараа хэлээгүй асуумж асуухад хариулахгүй байсан. Баруун талын цээжний ар талаас 7,8 дугаар хавирганы орчим нэвт хутгалагдсан шархтай, шархнаас цус гарч байсан. Дээрээ доошоо маягтай хавагдаж орсон шарх байсан. И нь согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/
*Шинжээч Б.Оын өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгч ахлах дэслэгч Лн тогтоолоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг гэмтлийн тасаг №7027 тоот өвчний түүхийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Уг өвчний түүхэнд бичигдсэн эмчийн үзлэгийг үндэслэн дүгнэлт гаргасан. Өвчний түүхэнд асуумжаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим айлд мах эвдэж байхад араас хутгалсан. Хэсэг газрын үзлэгт: цээжний баруун талд дал буюу нурууны ойролцоо шугамаар 7-8 дугаар хавирганы завсар 2-3 см хэмжээтэй хутганы шархтай гэж бичигдсэн байсан. Өвчний түүхэнд чиглэл гэсэн зүйл бичигдээгүй. Хутга орсон байршилыг бичсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/
*Яллагдагч Г.Бын өгсөн:
“...Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Б.Иын биед цээжний баруун талд далны ойролцоо шугамаар 7,8 дугаар хавирганы завсраар цээжний баруун хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний баруун хөндийд цочмог цусан хураа, гэмтлийн шалтгаант цус алдалт, цус алдалтын дараах цогмог цус багадалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд гуурс тавьж хий, шингэнийг соруулах гуурс тавих мэс ажилбар хийгджээ.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
4. Цээжний баруун хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цусан хураа, гэмтлийн шалтгаант цус алдалт, цус алдалтын дараах цочмог цус багадалт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11, 3.3.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 52 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужир хороололд мах зөөж байхдаа халтирч унан хохирогч Б.Иын цээжний баруун талд нь хутгаар хатгаж цээжний баруун талд далны ойролцоо шугамаар 7, 8 дугаар хавирганы завсраар цээжний баруун хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, цочмог цусан хураа, гэмтлийн шалтгаан цус алдалт, цочмог цус багадалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Б үйлдсэн болох нь хохирогч Б.Иын өгсөн “....Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед Бын хамт Архангай аймгийн Хотонт сум Ухаа хороололд оршин суух өөрийн найз Б гэрт очиж идэшний хонь, ямаа нийлсэн 9 тооны малыг нядалж байхад Б нэг шил архи задлаад аягалж өгөөд дууссан. Бид хоёр хэрэлдэж маргалдаж зодолдсон асуудал болоогүй. Б нь согтсон байсан. Б бид хоёр урьд өмнө нь болон тухайн өдөр ч маргалдсан асуудал болж байгаагүй. Би тухайн өдөр бага халаалттай байсан. Б нь тухайн өдөр нэлээн согтуу байсан гэхдээ өөрийн гэсэн ухаантай байсан. Тэгээд би хамгийн сүүлийн ямааг нядалж махыг нь эвдээд сууж байхад миний баруун талын дал хэсэг рүү Б хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар тал/, гэрч Т.Б өгсөн “..би тухайн үед хонь ямааны арьс хавсраад тэр хавийн эд зүйлсийг эмхэлж байгаад эргээд харахад Б гартаа хутга барьсан И нь дөрвөн хөллөөд ёоолоод тонгойсон байсан. Би Бын барьж байсан хутгыг аваад Иыг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/, гэрч Г.Тын өгсөн “...Иын биед үзлэг хийхэд арьс салст цайвар цонхигор, амин үзүүлэлтүүд унасан их хэмжээний цус алдалттай, цээжний хойд хэсэг баруун 7.8 дугаар хавирганы орчим 2-3 см хэмжээтэй хутгалагдсан шархтай, шархнаас цус гарч байсан. Шарх нь цээжний хөндий рүү нэвт орсон байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч болон хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ бид хоёр ямар нэгэн байдлаар маргалдаагүй, мах зөөж байхдаа халтирч унаад гарт байсан хутгаараа хохирогчийн дал орчим хатгасан талаар мэдүүлсэн, мөн тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Т.Б мөн энэ талаар шүүгдэгч болон хохирогч нартай зөрүүгүй мэдүүлэг өгсөн, хохирогч Б.Иын биед цээжний баруун талд далны ойролцоо шугамаар 7, 8 дугаар хавирганы завсраар цээжний баруун хөндийд нэвтэрсэн хутгалагдсан шарх, цочмог цусан хураа, гэмтлийн шалтгаан цус алдалт, цочмог цус багадалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Б.Иын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. Улсын яллагч болон хохирогчийн зүгээс торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь хувьд ногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул шүүхээс торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
шүүгдэгч Г.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
Г.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Хотонт сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаанд хориглосугай.
Г.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
гүйцэтгэх газарт даалгасугай.
зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР