| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/67 |
| Огноо | 2023-02-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0060/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч*******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2218004900074 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, комиссын дэлгүүр ажиллуулж хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,******* /РД: ********** /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Баяндаваа гэх газар асфальтан зам дээр******* улсын дугаартай Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а/ “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр,******* эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.
Эрүүгийн 2218004900074 дугаартай хэргээс:
Хохирогч өгсөн: “...,, нар ороод ирсэн. Тэгээд тэднийд нөгөө архиа хувааж уучихаад гэрээс,,, бид 5-лааийн Тоёото Приус 20 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад хөдөлсөн. Тухайн үед жолоодоод би хажуу талынхан урд суудал дээр суугаад,, гурав арын суудал дээр сууж явсан. Нармандах гэртээ үлдсэн. Тэгээд гэр хорооллоос төв асфальтан зам руу нийлэх уулзвар дээр нэлээн хүчтэй дарж ороод замын хажуу руу онхолдсон. Тэгээд би нэг мэдэхэд зам дээр хэвтэж байсан. Машин онхолдох үед хаалганы цонхоор унаж байснаа муухан санаад байгаа юм. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд намайг эмнэлэг ирээд аваад явсан. Миний биед учирсан дээрх гэмтлүүд нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осолд өртөх үедээ авсан гэмтлүүд.” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Хохирогч******* өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг нэлээн өнгөрч байхад очсон. Тэгэхэд,, эхнэр, гэх залуу дөрвүүлээ дундаа нэг шил Хараа нэртэй 0.75 граммын архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд бид нар нөгөө архинаас нь уугаад сууж байтал ****** эхнэр хоёр хоорондоо жаахан маргалдаад хэрэлдээд байхаар нь бид хоёр дагуулаад тэдний гэрт очихоор явсан. Тэгээд замдаа дэлгүүрээс нэг шил архи аваад гэрт ирээд уугаад сууж байтал араас,, нарийн машинтай хүрээд ирсэн. Тэгээд тухайн авсан архиа хуваагаад ууцгаасан. Тэгээд архи дуусахаар ньийн машинд суугаад хөдөлсөн. Тухайн үед архинаас бүгд адилхан уусан. Харин машин жолоодож яваа гэж хэлээд 2-3 хундага архи уусан. Тэгээд гэрийн гаднаас хөдлөхөд машинаа бариад түүний хажуугийн урд суудал дээр суугаад, бид гурав арын суудал дээр суугаад явсан. Тэгээд Баяндаваа гэр хорооллын шороон замаас төв асфальтан зам руу нийлж байхдаа нэлээн хүчтэй дарж ороод замын хажуу руу машин нь онхолдсон. Тэгээд нэг мэдэхэд замын хажууд буугаад суучихсан байсан. Тэгээд би замын унаанд суугаад эмнэлэг орж үзүүлэхэд миний толгойнд ар дагз хэсэгт язарсан шархтай байна гэж хэлээд оёдол тавиад байсан. Тэгснээ эмч нар намайг эмнэлэг хэвтэх үү гэхээр нь хэвтэхгүй гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 08-ны шөнө гэртээ байж байгаад бие гэнэт муудаад түргэний машинаар эмнэлэгт очиж тархины хагалгаанд орсон. Тухайн үед миний тархинд цус хуралттай байсан учир яаралтай хагалгаанд орсон. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явснаас болоод тухайн зам тээврийн осол гарсан. Шороон замаас асфальтан зам руу нийлэхэд жаахан өгсүүр байдаг болохоор нэлээн хүчтэй гарч ирээд жолоогоо буцааж дарж чадалгүй машинаа унагаасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх 35-36/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- ******** биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дух, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн зайд цусан хуралт, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.******* биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 66-67/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт:
- ******** биед сээр нурууны 11,12 дугаар нугалмын их биеийн, бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдсан болон баруун хэсгийн сэлтэрсэн хугарал, зүүн хөлийн гуя шилбэнд шарх, зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. биед тогтоогдсон сээр нурууны 11, 12 дугаар нугалмын их биеийн, бүсэлхийн 4 дүгээр нугалмын шахагдсан болон баруун хэсгийн сэлтэрсэн хугарал, зүүн хөлийн гуя шилбэнд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл нь хэрэг учрал болох цаг хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 71-72/,
Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 89 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын талаарх дүгнэлт:
“...Т.Приүс-20 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны эд ангиуд нь ММЗ-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна.
-Тээврийн хэрэгслийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй стандартын хэмжээнд байна.
-Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй.” /хх 78/,
“Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан “...тээврийн хэрэгслийн үнэлгээ 7.217.400 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 90-92/,
Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай дүгнэлт: “... ******* нь улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн.” /хх 101/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 23/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 120/, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх 127/, жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 126-130/ болон бусад бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Баяндаваа гэх газарт******* улсын дугаартай Т.Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а/ “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,******* эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэй, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь шүүгдэгчийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д тус тус заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч******* эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгчийн зүгээс хохирогч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм эмчилгээний зардлыг төлсөн нь хохирогч******* “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээний зардал төлбөрийг төлж, асарч, эргэж тойрч байсан.” гэх мэдүүлэг /хх 36/, хохирогч “хохирол төлбөрт 650000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар /хх 216/-аар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаас эхлэн үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, чин санаанаас гэмшсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, шүүгдэгч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, улсын яллагчийн оногдуулах ялын төрөл, саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн байх тул шүүгдэгчид холбогдох Эрүүгийн 2218004900074 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцнэ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгож шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч *******т буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ