Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

 

                 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Т,
Улсын яллагч: А.А
Гэрч Ж.Д
Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Э,
Шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Б овогт Дийн Н,  
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б х овогт Мын Т нарт холбогдох  эрүүгийн 1912.................. дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  өмгөөлөгч ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дийн Н /РД:,

 Монгол улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, хоёр, хүүхдийн хамт Улаанбаатар хот .. дүүрэг .. дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б х овогт Мын Т /РД: ТЛ/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь өмгөөлөгч Д.Нтай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн, 

Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч М.Ттай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн, 
 Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн  Ж.Дд эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын баримтад Л.Д гэх нэрийг засварлаж Ж.Д болгон өөрчилсөн, 
мөн тэрээр Нгийн Оийн ажилсан жилийг тогтоолгож, давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, мөн гэрч Ц.Н, Ж.С нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 10 дугаар сарын 03-аас 04-ний өдөр тус тус Жийн Отай хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,
Шүүгдэгч Д.Н нь иргэн С.Ц Архангай аймгийн Жант сумын Жант-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1981 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,
мөн тэрээр С.Цийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор гэрч Л.С, Т.О нарыг ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,
мөн тэрээр гэрч Л.С, Т.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн гэх гэмт хэргүүдэд тус тус  холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үйл явдал 2017 онд болсон. Т эгч манай ахын эхнэр байсан. Т эгч өөрөө тухайн үед дээл хийдэг байсан. Хамаатных нь эхнэр нь нас барсан хүн байгаа амьдрал нь хэцүү архи уугаад яваад байна. Тийм учраас энэ хүнийг амьдралтай нь залгуулах юм сан гээд, нас нь 60 хүрсэн хэр нь тэтгэвэртээ ордоггүй, тэтгэвэр ч авдаггүй юу ч авдаггүй архи уугаад яваад байх юм. ...Яг энэ нөхцөл дээр Т эгч намайг өмгөөлөгч гэдгээр хандаагүй. Ерөнхийдөө Н чи энэ хэрэг дээр туслаач гээд яваад баримтыг нь аваадхаач гээд байсан. Би хэлсний дагуу баримтыг нь авсан. Энэ дээр бид нар албан ёсоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан зүйл ерөөсөө байгаагүй. ...Тэгээд Т эгчид баримтыг өгсөн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Т эгч хотоос залгасан буруу тогтоогдсон байна гэсэн. Тэрнээс өмнө 2019 оны нА О ах хүргэн гээд нэг залуутай хамт орж ирсэн. Тэгээд ерөнхийдөө би өмнө буруу тогтоогдсон байна. Ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болчихлоо гээд нөгөө хүргэн нь энэ О ах нь юу ч ярьж чадахгүй, юу ч хэлж мэдэхгүй, юугаа ч мэдэхгүй. Архи уусаар байгаад юу ч мэдэхгүй. Чи энэ дээр туслалцаа үзүүлээд шүүх дээр ороод ажилласан жилийг тогтоолгоод өгөөч гэсэн. Таньд ямар баримт байгаа юм гэхэд нэг баримт надад өгсөн. Энэ бол дараагийн 2019 онд болоод байгаа үйл явдал. Тэгээд тэр баримт дээр нь өргөдлийг нь бичээд шүүх рүү оруулсан. Тэгээд өмнө буруу тогтоолгосон байна одоо ингээд зөвөөр тогтоолгоё гэдэг байдлаар хандсан. ...Хавтаст хэргийн 100-103 дугаар хуудсанд шүүх хуралдааны тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэл дээр О гуай анхны шүүх хуралдааны талаар тайлбараа өгсөн. ...Тэгэхэд Б шүүгч тэр хэргийг цагдаагийн байгууллага руу өгсөн юм байна лээ. Миний бодлоор бид нар буруу тогтоогджээ, нийгмийн даатгалаар ороод тэр хүн тэтгэвэр авсан асуудал байхгүй. Нийгэмд бол нэг төгрөгийн хохирол учруулаагүй. Би өөрөө ч шүүгчийн туслахаар ажиллаж байсан хүн хүчингүй болгоод тэр хүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой. Шүүх өмнө нь буруу тогтоосон байна одоо зөв тогтоохгүй бол болохгүй гэсэн байдлаар дараа нь шүүх маш сайн нарийн шалгах боломжтой. ...2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хавтаст хэргийн 20 дугаар хуудас дээр байгаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ байгуулаад цагдаагийн байгууллагад очсон. Тэгээд мөрдөгч Этай уулзсан. Тэгэхэд Н өмгөөлөгчөө өнөөдөр та хоёроос мэдүүлэг авахгүй. Маргааш өглөө та хоёр эрт 09 цаг гээд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд бид хэд гэр гэртээ харьцгаасан. Тэгээд маргааш өглөө нь болохоор цуг орж ирсэн охин Оийг нөгөө мөрдөгч чинь гэрийн гадаа машинтай ирээд суулгаад аваад явчихлаа нөгөөх чинь шал согтуу байгаа та очихгүй бол болохгүй шүү гэдгийг хэлсэн. Би тэгээд цагдаагийн байгууллагад очиход О ах харагдаагүй. Мөрдөгч Эы өрөө цоожтой байсан. Хэсэг хүлээгээд мөрдөгч рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цугларалтаас тарж байна гээд хоёр давхраас бууж ирсэн. Тэгээд би таныг манай үйлчлүүлэгчийг архи уусан, пиво уусан согтуу байхад аваад явсан байна. Яагаад ийм согтуу хүний аваад явсан бэ гээд өрөө рүү нь орох гэтэл оруулахгүй байсан. Өрөөнд нь О ах согтуу сууж байсан. тэгээд Цагдаагийн ерөнхий газар луу миний үйлчлүүлэгчийг өрөөндөө түгжсэн сууж байна, мөрдөгч Э гэдэг хүн ингэсэн байна гэж мэдээллийг би утасдаж хэлсэн. ...Цагдаагийн ерөнхий газраас удалгүй над руу залгаад хоёр давхар луу энэ асуудлыг хариуцсан Ч гээд төлөөлөгчтэй уулз гэсэн. Ч төлөөлөгчтэй хоёр давхар луу гараад уулзсан. Тэгсэн та доошоо буугаад Этай уулзчих гэсэн. Ямар ч байсан энэ талаар би мэдээлэл өгсөн та шалгах үйл ажиллагаагаа явуулах ёстой шүү гэж хэлээд доошоо буусан. Мөрдөгчийн өрөө рүү орох гэтэл өрөө нь цоожтой байгаад байсан. Тэгээд гарцаагүй байдлын улмаас өөрийнхөө утсаар бичлэг хийсэн. Баримтжуулах байдлын улмаас бичлэг хийсэн. Өрөөнөөс О ах гарч ирсэн. Тэгээд би таныг яасан гэж асуухад гарын үсэг зур, гарын үсэг зурсан гээд байсан. Та бичиг үсэг мэдэх юм уу гэхэд би бичиг үсэг мэдэхгүй гэсэн. Тэр үед О ах согтуу байсан. Тэгээд бид нар тарцгаасан. Тэгээд цааш нь О ахын хэрэг дээр би сайн мэдэхгүй байна. ...Мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гээд байгаа. Би бол тухайн хэрэгт өмгөөлөгчөөр ороод мэргэжлийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан зүйл байхгүй. ...Шүүх дээр хоёр гэрч асуулгадаг. Тухайн баримт нь ойн аж ахуйн газар гээд. Бид нар ойн аж ахуйн газрын дээр гарцаа байхгүй өндөр настан ажиллаж байсан хүн байна уу энэ нэг хүн ажиллаж байсан юм байна гээд тэр хоёр хүнийг заасан. Хэрэг дээр  очсон гээд байгаа очсон юм байхгүй. Тэгээд О гэдэг хүнийг таних уу таньтай ойн аж ахуйд ажиллаж байсан уу гэхэд ажиллаж байсан гэсэн. Та тэгвэл та ороод мэдүүлгээ өгчих гэсэн. Өөрөөр бол та ингэж өгөөрэй, тэгж өгөөрэй гэсэн шаардлага бид нарт ерөөсөө байхгүй. Тэр хоёр хүнийг шүүх рүү ороод гэрчээр мэдүүлэг өг гэсэн тэгээд мэдүүлэг өгсөн. Оийн хэрэг дээр ийм байгаа. ...Цгийн хэрэг дээр миний таньдаг Жант сумын Ж гэдэг хүн байгаа. Тэр манай байранд амьдардаг. ...Нэг өдөр надад нэг баримт авчирч өгсөн. Энэ хүний ажилласан жилийг шүүхээр ороод тогтоолгоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд тэр баримтыг шүүхээр орж тогтоолгосон. Тэр хүн рүү би холбогдсон Ц би өвчтэй очиж чадахгүй гээд. Тэгэхээр нь та итгэмжлэл хийчих гээд, Ж Н чи итгэмжлэлээр орчих гэсэн. Энэ хэрэг дээр би гарцаа байхгүй орсон. Шүүхэд итгэмжлэлээр орсон. Тэр хэрэг дээр хоёр гэрч асуугдсан байгаа. Тэр хоёр гэрчийг би мэдэхгүй. Би өөрөө утасдаад дуудах боломжгүй. Өөрсдөө угаасаа энэ энэ хоёр хүнийг шүүх дээр гэрчээр асуулгаадах гээд энэ хоёр хүний утасны дугаарыг өгөөд энэ хоёр хүн ажилласан жилийг мэднэ гэсэн. Тэгээд нөгөө хоёр хүн рүү нь залгаад та энэ хоёр хүнийг мэдэх үү гэхэд мэднэ ээ гээд тэгэхээр нь та шүүх дээр ороод гэрчээр мэдүүлгээ өгчих гэсэн. Бид нар гэрчээр мэдүүлэг өгөхөд оролцдоггүй. ...Дгийн асуудал дээр манай туслах М бид хоёр өрөөндөө байж байхад Б гэх хүнтэй хамт орж ирсэн. Нутаг хол болохоор ирэхэд хэцүү байна та ороод өгөөч гээд Б дагуулаад орж ирсэн. ...Өмч хувьчлалын баримтыг болон бусад баримтыг Д эгч өөрөө барьсан орж ирсэн. Баярын бичиг бүгд завсартай байсан. Тэгээд энэ баярын бичиг бүгд засвартай учир шүүх шинжлэн судлах боломжгүй. Засвартай л бол шүүх шинжлэн судлах боломжгүй гээд өөрт нь баярын бичгийг буцаагаад өгсөн. Гэхдээ нэг хоёр баримт, баярын бичиг хэрэгт авагдсан байсан. Тэгээд тэр А үсгийг Б үсэг болгосон гэдэг бол би тэрийг А Үсгийг Б үсэг болгох шаардлага байхгүй, би болгоогүй. Тэрийг манай туслах зассан. Таны овог чинь буруу гарсан байна гэдэг юм ярьсан. Тэгээд шүүх рүү өгсөн. Тэгээд шүүхэд өгөгдсөн байсан. Би өгөгдсөнөөс хойш хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон байгаа. Тэгээд бид нар  ажилласан жил тогтоогдохгүй дэмий юм байна гээд шүүхээр ажилласан жилээ тогтоолгоогүй. Шүүхээр эцсийн шийдвэр гаргуулаагүй. Өмч хувьчлалын баримт гарцаа байхгүй Д эгчийн баримт байсан. Шүүхээр бол тогтоолгоогүй” гэв.  

Ø¿¿ãäýã÷ М.Т ø¿¿õ õóðàëäààíû õýëýëö¿¿ëýãò ìýä¿¿ëýхдээ: “...2016 онд О манай худ манай төрсөн дүүгийн нөхрийнх нь ах юм байгаа. Манай гэр шатаад, архив шатаад надад бичиг баримт байдаггүй ах нь 57 нас хүрчихлээ хүмүүс тэтгэвэрт ороод байх юм ахыгаа тэтгэвэрт оруулах арга байна уу? гэхээр нь би Нд паспортыг нь  аваачиж өгсөн. Би одоогоороо тэтгэвэрт ороогүй, тэтгэврийн талаар ямар ч мэдээлэл байхгүй, яаж тэтгэвэрт ордгийг би мэдэхгүй. Тэгээд энэ хэрэгт холбогдсоноосоо хойш ямар ч байсан  бүх юмыг үнэнээр нь ярих ёстой гээд нэг л удаа мэдүүлэг өгсөн. Би болсон явдлыг бүгдийг нь үнэнээр нь хэлсэн байгаа. Паспортыг нь өгөөд явсан. Бид хоёрыг бүлэг гээд байх юм.  Тэгээд хэд хоногийн дараа ирсэн чинь Н О гээд тракторын юу байна. Та тэгээд энэ хүнтэй нэг удаа ирээд та төлөөлөөд итгэмжлэлээр орчих гэсэн. Тэгээд би нотариатаар итгэмжлэлээ хийлгээд орсон. Та ингээд энэ хүнийхээ бичиг баримтыг шүүх дээр өгөөд дуудсан цагт нь ирээд, энэ хүнийхээ тухай яриад, яг ямар ямар учиртайг ярина. Надад өргөдөл бичиж өгөөд үүний дагуу ярь гэсэн. Би тэрнийх нь дагуу ярьсан.  Би тухайн үед хөгшин настай хүнд тусалж байна гэж бодсон. Хууль эрх зүйн мэдлэг дутуугаасаа боллоо. Би хуульч, өмгөөлөгчид л итгэнэ. Би Нд л итгэнэ. Одоо ч итгэсээр л яваа. Би итгээд тэрийг ярьчих гэхэд нь тэрийг нь ярьсан. Энийг хийчих гэхэд тэрийг нь хийсэн. Тэрнээс биш би Нтай бүлэглэж санаа оноо агуулалгүйгээр тэр хүнд тус болж байна л гэж бодсон. Худлаа хэлсэндээ маш их гэмшиж байна” ãýâ.

Гэрч Ж.Д ø¿¿õ õóðàëäààíû õýëýëö¿¿ëýãò ìýä¿¿ëýхдээ: “...Нэгдэлд ажилласан гурав дөрвөн жилээ тогтоолгох гээд архиваас нэгдэлд ажиллаж байсан баримтуудаа авсан. Тэгээд аваад Нд бичиг баримтаа өгсөн. Би өөрөө ээлжийн ажилтай байсан болохоор яараад бичиг баримтаа бүрдүүлж өгөөд явсан. Тэгээд тэр лавлагаанаас авсан бичиг баримтын овог нь Ж биш Л байсан. Аваад тэрийг үзээгүй ороод үзсэн. Тэгсэн чинь овог нь Л байсан. Ерөнхийдөө бид нарын ажиллаж байсан нэгдлийн бичиг баримт бүх юм шатчихсан. Тэгээд архиваас тэр бичиг баримтыг авсан. Тэгээд тэр гурав дөрвөн жилээ тогтоолгох шүүх хурал товлогдсон байсан. Би тэгээд хууль зөрчөөд үсэг ингэсэн байна гэхээр нь би тэр хурлыг хийлгээгүй татгалзсан. Тэгээд би тэр хэдэн жилээ ч аваагүй. Тэгээд би өөрөө эрүүл мэндийн төвд ажиллаж байсан. Тэгээд би нийгмийн даатгал төлж байсан болохоор тэтгэвэртээ насандаа орсон.” ãýâ.
 
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эрүүгийн 1912.................. дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: 

Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг цагдаагийн газраас мөрдөгч утсаар дуудсан бөгөөд би хөдөө мал дээр хүнгүй байсан учир дуудсан хугацаанд нь ирж чадахгүй удсан юм. Тэгээд 2019 оны 08 сарын 13-ний шөнө аймгийн төвд ирээд өмгөөлөгч Д.Н руу залгаад намайг дуудуулсан юм уу гэж асуутал би энэ хэрэг дээр чинь өмгөөлөгчөөр орно гээд намайг нэг юман дээр гарын үсэг зур гээд байхаар нь гарын үсэг зурчихсан юм. Тэгээд Д.Н өмгөөлөгч намайг мөнгө авсан, идэшний үхэр авсан гэж битгий хэлээрэй, тракторын жолоочоор ажилласан гэж цагдаад хэлээрэй гээд байсан. Тэгээд цагдаа дээр хамт очиж мэдүүлэг өгнө, мэдүүлэг өгөхөд чинь би оролцоно гээд байсан. Би Д.Н өмгөөлөгчийн хууль бус үйлдлээс болж тэтгэвэрт орж чадахгүй, дээр нь идэшний үхэр болон 1.5 сая төгрөгөөр хохирч байна. Би хуулийн дагуу явсан бол одоо ямар ч асуудалгүй тэтгэвэрт орчихсон байх ёстой юм. Би өмгөөлөгч Д.Наар өмгөөлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байна. Би өмгөөлөгч Д.Ныг таньдаг байгаагүй. Тэтгэвэрт орох гэж хөөцөлдөж яваад энэ хүнтэй танилцаж байсан. Би 2016 оны 12 сард тэтгэвэрт орох санаатай аймгийн төвд орж иртэл Д.Н гэдэг өмгөөлөгч намайг тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлээд 1.500.000 төгрөг аваад дээр нь нэмж идэшний үнээ авч байсан юм. тэгээд намайг Цэнхэр суманд трактор баригч байсан гэж худал лавлагаа гарган өгсөн байсан. Би трактор машин огт барьж чадахгүй бөгөөд хэзээ ч тракторын жолооч ажил эрхэлж байгаагүй юм. Би үнэндээ 1978 оноос 1981 он хүртэл Сэлэнгэ аймгийн Цэргийн анги, Эрдэнэтийн 110 дугаар барилгын ангид 3 жил цэргийн алба хаасан. Цэргээс ирээд эхнэртэй болж Цэнхэр сумын Орхон багийнхаа нутагт нэгдлийн мал маллаж байсан бөгөөд аймаг, сумын аварга малчин болж байсан. тэгээд мал хувьчлалд гараад хувийн малаа маллаад одоог хүртэл амьдарч байна. Би энэ жил 60 нас хүрч байгаа бөгөөд тэтгэвэрт орж төрөөс хишиг хүртмээр байна. Тэгтэл одоог хүртэл тэтгэвэрт орж чадаагүй, өмгөөлөгч Д.Нын худал бичиж өгсөн тодорхойлолт, лавлагаанаас болоод хохирч явна. Би тэр талаар мэдэхгүй. Намайг гарын үсэг зурчих гэж Д.Н хэлэхээр нь гарын үсэг зурсан. Тэтгэвэрт орчих юм байх гэж бодоод яваад байсан. Би Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байгаагүй. Тэр лавлагаа бичгүүдийг Д.Н өөрөө гаргаж өгсөн. Хаанаас хэрхэн авсан талаар нь би огт мэдэхгүй. Би Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байгаагүй. Би мал л маллаж байсан юун байгаль орчинд тракторын жолооч хийх. Би огт мэдэхгүй юм байна. Д.Н л тэр баримт материалыг хуурамчаар бүрдүүлж өгсөн байх. Надад мөнгө өгчих юм бол тэтгэвэрт асуудалгүй оруулаад өгнө гэж хэлсэн учир би Д.Нын өрөөнд 2017 оны хавар ороод бэлэн 1.5 сая төгрөг өгч байсан. Д.Н надад хэлэхдээ та сарын 500.000 төгрөг тэтгэвэрт авна, асуудалгүй тэтгэвэрт оруулж өгнө гээд байсан юм. Надаас авсан идэшний үхрээ Д.Н өөрөө идсэн байх би 2017 оны өвөл Д.Нын ТОСК-ын байранд аваачиж өгч байсан юм. Н.А, С.Б, Ц.Н, Ж.С гэх хүмүүсийг танихгүй. Би тракторын жолооч ажил хийж байгаагүй. Энэ хүмүүс худлаа мэдүүлсэн байна. Би үнэн зөвөөр нь ажилласан жилээ тогтоолгож тэтгэвэртээ ормоор байна. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан үнэн зөв...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 179-181 дүгээр хуудас/,

    Гэрч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н гэдэг өмгөөлөгчийг зүс л танина. Н.Оийг танихгүй. /Цээж зургийг нилээн удаан харж байгаад хариулав. ...Өмгөөлөгч Н гэдэг хүн, О гэдэг хүний дүү эмэгтэй гэх 2 хүн ирээд та Аймгийн Ой агнуурын аж ахуйд ажиллаж байсан хүн юм чинь Оийг ажиллаж байсан гээд гэрчлээд мэдүүлэг өгөөч гэж гуйгаад байсан. Би Архангай аймгийн Ой ангуурын аж ахуйд жолооч, бэлтгэгч, оосорлогч, сахиул гэх мэт ажлыг хийж байсан бөгөөд надтай хамт О гэдэг хүн ажиллаж байсан болохоор би хамт ажиллаж байсан О мөн юм байх гэж бодоод шүүх дээр очоод мэдүүлэг өгсөн. Тухайн үед О өөрөө байгаагүй, дүү нь гэх нэг эмэгтэй, өмгөөлөгч Н нар л надаас гуйж байсан. Би өөрийн танил Оыг юм байх гэж бодоод шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Би өөрийн танил Оийн овгийг санахгүй байна. Надаас ах 1960 орчим онд төрсөн хүн байсан. Одоо Улаанбаатар хотод амьдардаг юм шиг байна лээ. Би О гэдэг хүнтэй уулзаагүй. О гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан ш дээ, та мэдүүлэг өгөөдөхөөч гэж гуйгаад байхаар нь танил О мөн юм байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Миний ярьсан үнэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 196-197 дугаар хуудас/,

Гэрч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н гэдэг өмгөөлөгчийг танина. Н.Оийг зургийг хараад танихгүй гэв. ...Өмгөөлөгч Н гэдэг хүн, надтай хамт Аймгийн ойн аж ахуйд ажиллаж байсан нэг залуугийн хамт ирж уулзаад Оийн ажиллаж байсан нь үнэн гэсэн мэдүүлэг өгөөч гэж гуйхаар нь би өөрийн танил О гэдэг хүн юм байх гэж бодоод шүүх дээр очиж мэдүүлэг өгсөн. тэр хүмүүс надад тайлбарлахдаа тантай хамт ажиллаж байсан О тэтгэвэрт орох гэж байна гэж тайлбарласан юм. Би Аймгийн ойн аж ахуйд Нраа шахам ажилласан хүн болохоор хамт ажиллаж байсан О нь надаас миний жолооддог байсан тракторыг хүлээж авч байсан хүн болохоор би өөрийн мэдэх зүйлээ шүүх дээр хэлсэн. Мэдүүлэг өгөхдөө Отай уулзаагүй. Өмгөөлөгч Н болон тэр залуугийн хэлсэн дүгнэлт итгээд хамт ажиллаж байсан Оийг гэрчилж байна гэж бодоод мэдүүлэг өгсөн. мөрдөгчийн харуулсан зургийн эзэн О гэдэг хүнийг би танихгүй. Би Оийн овог, регистрийн дугаар одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй. Би худал мэдүүлэг өгөөгүй. Би хамт ажиллаж байсан О гэдэг хүний талаар мэдүүлэг өгсөн нь үнэн. Миний ярьсан үнэн зөв” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 199-200 дугаар хуудас/,

Гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрх үүргээ ойлгосон.Би Т гэдэг хүнийг танина. 2016 оны сонгуулиар намын ажил хамт хийж байгаад танилцсан. Т нь 2017 онд хятад улс руу гараад явсан бөгөөд тэрнээс хойш буцаж ирээгүй. Өмгөөлөгч Н гэх хүнийг зүс танина. Цэнхэр сумын О гэдэг шар өвгөнийг Т надад танилцуулж байсан болохоор танина.Т ярихдаа манай найз байгаа юм тэтгэвэрт оруулж өгөх гэж байгаа гээд танилцуулж байсан. Миний найз Т нь өмгөөлөгч Н гэдэг хүүхэнтэй хамт надтай уулзаад Булган нэртэй зочид буудлын хажуугийн нэг өрөөнд оруулаад Оийн талаар мэдүүлэг өгөх хэрэгтэй байна. чи Архангай аймгийн Ойн аж ахуйн нэгжид ажиллаж байсан юм чинь энэ хүнтэй хамт ажиллаж байгаад гээд хэлээд өгчих гэсэн учир би шүүх рүү очоод хэлснээр хэлж байсан. Тухайн үед ойн аж ахуйд олон хүн ажилладаг байсан болохоор би Оийг тэнд ажилладаг байсан юм байх гэж бодоод өмгөөлөгч Н, найз Т нарын хэлснээр шүүхэд мэдүүлэг өгсөн. Би Н.Оийг надтай хамт ажиллаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Оийг өмнө нь таньдаг байгаагүй. Өмгөөлөгч Н, Т нарын хэлснээр би шүүхэд очиж мэдүүлсэн. Т нь Хятад улс руу яваад 2 жил болж байгаа. нөхөр Энхээ гэдэг залуу нь ТОСК-ын 42-р байрны 5 давхарт амьдардаг юм. Т нь тэрний дараа дахин над руу залгаад дахиад нэг хүний талаар мэдүүлэг өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Т надад хэлэхдээ чамайг ч гэсэн тэтгэвэрт оруулаад өгч болно шүү гэж хэлж байсан. Би хүлээн зөвшөөрөөгүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн зөв...”гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/,

Гэрч Э.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.Дгийн хавтаст хэргийн материалд үзлэг хийхэд Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажуулалтын материалын 176 дугаарт Л.Д гэснийг Ж.Д гэж засварласан байсан. Үзлэгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн. Мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн баярын бичгүүдийг нэрийг тус тус засварласан байсан. Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Цэцэрлэг сумын Өмч хувьчлалын материалын эх хувьд засвар байхгүй. Харин манайд хуулбарлаж өгсөн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажуулалтын материалын 176 дугаарт Л.Д гэснийг Ж.Д гэж засварласан байсан. Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Цэцэрлэг сумын Өмч хувьчлалын материалыг эх хувь болон хүсэлт гаргагчийн нотлох баримтаар өгсөн өмч хувьчлалын материалд шүүгч Байгальмаа, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж би тэмдэглэлийг нь хөтөлж үзлэг хийсэн юм” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 100-102  дугаар хуудас/,

Гэрч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сард буюу хавар Архангай аймгийн төв орсон. Тэгээд тэтгэврийн хэдэн жил тогтоолгох гээд аймаг орсон. Тэгсэн тэр хавиар тэтгэвэр тогтоолгох гээд хүмүүс явж байсан бөгөөд тухайн хүмүүсээс асуухад өмгөөлөгчөөс зөвлөгөө ав гэж надад хэлсэн. Би тэгээд өмгөөлөгчийн холбоо руу зөвлөгөө авахаар орсон. Тэгсэн үүдэн хэсэгт Н гээд өмгөөлөгч байсан. Тэгээд тэр хүнээс зөвлөгөө авсан чинь өө та тэрэнд санаа зовох юм байхгүй. Та харин холбогдох баримтуудаа надад өгөөч гэж хэлсэн. Таны хэрэг одоо байхгүй. Итгэмжлэгчээр Б гээд хүнийг авсан гэж Н өмгөөлөгч надад хэлсэн. Миний бичиг баримтуудыг Н өөрөө авсан. Тэгээд би өөрөө ирсэн. Тэгээд байж байхад Шүүхийн тамгын газраас туслах ажилтан Батгэрэл гэж хүн байна, таны гаргасан нэхэмжлэл засвартай байна гэж хэлсэн. Тэгээд намайг өөрөө ирж танилц гэсэн. Би очоод үзтэл миний өгсөн баримт засвартай байсан. Би өөрөө засвартай бичиг баримтад тэтгэврийн ажилласан жил тогтоолгохгүй хүсэлтээ буцаая гэхэд миний хүсэлтийг буцаасан юм. Би 1987 оноос 1991 он хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг суманд мал малласан. Тэгээд дараа 1991 оноос 1993 он хүртэл тус сумын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгч хийсэн. 2010 оны 10 сараас 11 сар хүртэл цаг урт ажилласан. 2010 оны 06 дугаар сараас одоог хүртэл Эрүүл мэндийн төвд үйлчлэгч хийж байна. Мал маллаж байхад Архангай аймгийн жуухаар шагнагдаж байсан. Яг хэдэн онд шагнагдаж байснаа санахгүй байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байхдаа Баярын бичиг болон өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Мөн мал маллаж байхдаа Баярын бичгээр шагнуулж байсан. Надаас өмгөөллийн хөлс гэж Н 500.000 төгрөг авсан. Өөр мөнгө төгрөг аваагүй. Би 500.000 төгрөг бэлнээр Нд өгсөн. Манай нөхөр мэднэ, өөр хүн мэдэхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн зөв. Би гомдолтой байна. Миний гаргаж өгсөн бүх баримтуудыг засварласан. Мөн намайг хууран мэхлэн 500.000 төгрөг авсанд нь гомдолтой байна. Мөн би нэр төрөө сэргээлгэж авмаар байна. Намайг юу ч мэдэхгүйгээр нь далимдуулан ийм зүйл хийсэнд нь гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 103-107 дугаар хуудас /,

Гэрч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сард Архангай аймгийн архивын газраас Архангай аймгийн Цэцэрлэг суманд малчинаар ажиллаж байсан өмч хувьчлалын баримт авсан. Тэгээд баримт авахад олон хүмүүс байсан бөгөөд ажилласан жил тогтоолгоход өмгөөлөгч нар хурдан бүтээдэг гэхээр нь Архангай аймгийн Булган буудлын доор байх өмгөөлөгч нарын байранд орж Н гэх өмгөөлөгчтэй уулзаад учир байдлаа танилцуулсан. Тэгээд Н өмгөөлөгч миний бичиг баримтуудыг авч шалгаж үзээд таны овог зөрсөн байна гээд миний хажууд “Д” үсэг байл уу “Ц” үсэг бай луу “Ж” үсгээр дарамлаар засаж бичээд ингээд болчлоо, та одоо явж болно, дуудсан цагт ирээрэй гэж хэлээд би өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд сум руугаа буцсан. Ийм л зүйл болсон. Өмгөөлөгч хүн миний хажууд үсэг засахаар болдог юм байхдаа гэж бодоод явсан. Миний хувьд хөдөөний хүн учир нарийн асуудлыг мэдэхгүй, анх удаагаа аймгийн төв орж баримт бичиг хөөцөлдөж байгаа нь энэ байсан юм. Би аймгийн архивын газраас авч өмгөөлөгч Нд аваачиж өгсөн. Н өмгөөлөгч аймгийн шүүх рүү бичиг баримтуудыг өгсөн байх. Н өмгөөлөгч миний нүдэн дээр өөрийн гараар засварлаж дармалаар бичсэн. Өмгөөлөгч Нд бичиг баримтаа өгөөд нэлээд удсан. Нэг сар гаран өнгөрсөн байсан. Аймгийн шүүхийн туслах гээд эрэгтэй хүн залгаад маргааш 11 цагт болно ирээрэй гэж хэлсэн. Тэгээд аймгийн шүүх дээр очсон чинь бичиг баримт засвартай байна, шүүх дээр энэ бичиг баримт засварласан талаар асууна гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримт зөрчилтэй гэдгийг нь мэдээд шүүх хурал дээр байсан материалаасаа өөрийн биеээр татгалзаж хүсэлтээ өгсөн. Тэгээд шүүх хурал болоогүй. Энэ  бичиг баримтыг чинь өмгөөлөгчид чинь өгье гэж хэлсэн. Тэгээд энэ тухайгаа өмгөөлөгч Нд хэлж танилцуулаад сум руугаа ирсэн. Надаас авсан мөнгөө буцааж өгөөрэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 118-121 дүгээр хуудас /,

Гэрч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би Б гэж хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо хамааралгүй. ...Би ганцхан өмч хувьчлалын бичиг өгсөн. Өөр ямар нэгэн материал өгөөгүй. Над руу өмгөөлөгч Н гэрт ирсэн байхад гар утас руу яриад шагнал урамшуулал авсан бол тэр баримтуудыг манай сумаас аймаг явах унаанд өгч явуулсан. Тухайн баримтууд дотор сайн малчин, сайшаалын үнэмлэх, малчины өргөмжлөл зэрэг материалыг эх хувиар нь өгч явуулсан.Түүнээс баярын бичиг өгөөгүй. Н болон М нар байсан.Тухайн үед миний үед өгсөн материалыг Ж үсэг болгож байсан. М сайн харсан. Тэгэхэд өмгөөлөгч Н Ж үсэг болгосны дараа ингээд болчихлоо гэж байсан. Би Б гэх хүнтэй хамт орсон. Тухайн хүн сайн мэдэж байгаа” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 127-129 дүгээр хуудас/, 

Гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх хүмүүсийг танина. Ж.Дтэй нэг нутгийн хүмүүс бөгөөд миний бэр эгч байгаа юм. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Харин Д.Н гэх хүнийг тэтгэвэрт орох гээд өмгөөлөгчөөр сонгон авч байсан. Түүнээс таньдаггүй байсан. Ямар нэгэн төрөл садны холбоо хамааралгүй. Ажилласан жил тогтоолгож тэтгэвэрт орох гэж хандсан юм. Тухайн үед би хамт явж байсан. Тэгээд өмгөөлөгчөөр Н гэх хүнийг сонгон авсан. Н гэх хүнд ажилласан жил тогтоолгох материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд Д эгч бид сум руугаа буцсан юм. Би яг ямар материал бүрдүүлж өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Тийм ээ би тухайн үед Д гэх хүнтэй хамт өмгөөөлөгч Нын өрөөнд хамт орсон юм. Тэгсэн Д гэх хүний овгийн эхний үсэг нь буруу байсан чинь Н гэх өмгөөлөгч тухайн овгийн эхний үсгийг хар өнгийн балаар сольж Ж үсэг болгож бичсэн юм. ...ярьсан бүхэн үнэн ” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 122-125 дугаар хуудас/,

Гэрч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.Н гэх хүнийг танина. Намайг Архангай аймгийн  Аррхивын тасгийн лавлагааны архивч байхад надаар үйлчлүүлдэг байсан. Тэрүүгээр нь танина. Түүнээс төрөл садан, найз нөхдийн холбоо хамааралгүй. Харин Т гэх хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо хамааралгүй. Намайг Архангай аймгийн Архивын тасгийн лавлагааны архивч ажил хийж байхад Н гээд өмгөөлөгч 2016 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан О гэх хүний 1978, 1986, 1985, 1987, 1990 онуудын тушаалын хуулбаруудыг өөрөө ирж 12,500 төгрөг төлж гарын үсгээ зурж авсан. Үүний баримтыг би 2016 оны Архиваас олгосон хуулбарын бүртгэл дэвтрээс хуулбарлаж мэдүүлэгт хавсаргуулж байгаа. Мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөн адил О гэх хүний 1990, гурван хуудас тушаалыг Н өмгөөлөгч хуулбарлаж авсан. Н гэх хүн өөрөө манай өрөөнд орж ирээд О гэх хүний итгэмжпэгдсэн төлөөлөгч би миний үйлчлүүлэгч байгаа юм. Тэгээд би өмнөөс авч гэдэг байсан. Тэгэхээр тухайн бичиг баримтыг нь үзээд хүмүүсийн баримтыг шүүж архивын баримтад тухайн хүний ажилласан жилийн баримт байвал өгч байсан юм. Би өмгөөлөгч байгаа юм. Тэгээд үйлчлүүлэгчдийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч болж ажилласан жилийн баримт бичгийг хуулбарлан авах гэж байгаа юм гэдэг байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 206-208 дугаар хуудас/,

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 98, 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 482 дугаартай шийдвэртэй иргэний хэргүүдийн хуулбарууд /1-р хх-ийн 25-140 дүгээр хуудас/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-ийн 165-169 дугаар хуудас/,

Монголын хуульчдын холбооны Архангай аймаг дахь салбарын зохицуулагч С.Пгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 243 дугаар хуудас/ 

Архангай аймгийн архивын тасгаас гаргуулан авсан Цэцэрлэг сумын чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн өмч хувьчлалын материалын хуулбар /2-р хх-ийн 155-157 дугаар хуудас/,

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ж.Дгээс гаргасан хүсэлт, Цэцэрлэг сумын чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын материалын хуулбарууд /2-р хх-ийн 172-174 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Нын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2057 дугаартай гэрчилгээ /3-р хх-ийн 173 дугаар хуудас/, хэрэгт хавсаргасан 2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэх,  

Шүүгдэгч Д.Нын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 162 хуудас/,  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 241 дүгээр хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 2126501001627 дугаартай Нын Сайханбуянгийн төрсний бүртгэлийн лавлагаа /3-р хх-ийн 173 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Тын  хувийн байдлыг тодорхойлсон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 578 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 233 хуудас /, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 236 хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /1-р хх-ийн 240 хуудас/, 

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Н.Оийн Д.Ныг өмгөөлөгчөөр авсан тухай мэдэгдэл /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/, 

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 378 дугаартай Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 160 дугаар хуудас/  зэрэг болно.

Эрүүгийн 2112..................... дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд: 

Гэрч Б.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сард Архангай аймгийн Жант сумын иргэн Ц нь манай шүүхэд ажилсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Д.Н гэж хүн байсан. Тийм болохоор бид хүсэлт гаргагч С.Ц дуудах шаардлагагүй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх үед шаардлагатай бүхий л ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нд танилцуулан хийж байсан. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 412 дугаартай шүүхийн шийдвэрээр 1981-1992 оны хооронд С.Ц нь Архангай аймгийн Жант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь тогтоогдсон байсан. 2020 онд дахин нэхэмжлэл гаргасан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед буюу 2017 онд бол Архангай аймгийн архивын тасгаас гаргаж өгсөн 1981-1992 оны С.Цийн тракторын жолоочоор ажиллаж байсан гэсэн бичилттэй цалингийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолтын их   баримтыг үндэслэн шүүх шийдвэр гаргаж байсан. Тухайн үед ямар нэгэн зөрчил гараагүй. Хамт ажиллаж байсан хоёр хүнээс нь гэрчийн мэдүүлгийг нь шүүх хуралдаанд оролцуулж авч байсан. Шүүхээс архивын бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан яагаад гэвэл тухайн байгууллагаас ирсэн баримт бичиг дан хуулбар хэлбэрээр хуулбар үнэн дарагдсан байсан учраас түүнийг үндэслэж шийдвэр гаргаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

Гэрч Э.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Ц гэх тэр  хүнийг мэднэ. Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан. Би тэр иргэний хэргийг хариуцан ажиллаж байсан шүүгчийн туслах байгаа юм. Тэр хүний гаргасан хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа. Яагаад гэвэл 2017 онд тухайн иргэн С.Ц нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байсан юм байна лээ тэр нь ямар нэгэн зөрчилтэй эсэхийг цагдаагийн байгууллагаар тогтоолгож шийдвэр гартал түр хугацаанд түдгэлзүүлсэн байгаа. Түүний итгэмжлэгчээр эхлээд Б.АЖ гэдэг хүн итгэмжилж байсан харин С.Ц гэдэг хүн өөрөө ирээд Б.АЖаас татгалзаад одоо өмгөөлөгч Д.Н гэдэг хүнийг өмгөөлөгчөөр авсан байгаа. Анх хүсэлт гаргахад нь Д.Э шүүгч хянан шийдвэрлэж байгаад 1 сарын хугацаатай чөлөөтэй байгаа тул одоогоор ерөнхий шүүгч Д.Б хянан шийдвэрлэж байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

Гэрч Б.АЖын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Ц гэж тэр  хүний ажилласан байдлын материалыг Архангай аймгийн Архивын газраас гаргуулж авч байсан. Тэр материалыг би өөрөө үзэж авсан яг өөрийнх нь ажилласан байдал нь бодитоороо байсан. Тэр материалыг би өөрт нь авчирч өгөхөд тэтгэвэрээ тогтоолгох гэж байгаа гэж хэлсэн. Тухайн үед манай суманд цаг уурын ажилтан хийж байсан Ч.Ж гэх эмэгтэй надад шүүхээр тэтгэвэр тогтоолгоход таньдаг хүн байгаа гээд Нын дугаарыг өгсөн тэгээд би тэр хүнтэй холбогдож байгаад С.Цийн ажилласан жилийн материалыг явуулсан түүнээс хойш чимээгүй байж байгаад ийм асуудал болсон гэж сураг дуулдсан. 2020 оны мөн С.Цийн ажилласан байдлыг тогтоолгохоор иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон талаар С.Ц өөрөө яахаа мэдэхгүй байна миний тэтгэврийг тогтоолгоод өгөөч гэхээр нь дахиж архиваас материалыг нь бүрдүүлж өгөөд Д.Н үргэлжпүүлэн оролцохоор болсон. Би Сэлэнгэ аймаг руу шилжсэн юм. Яг өөрийнх нь ажиллаж байсан саальчингаар ажиллаж байсан гэсэн утгатай материал байсан. Тэр сүүлд асуудал үүсээд байсан тракторын жолоочоор ажиллаж байсан гэсэн зүйлийг би мэдэхгүй Д.Н л мэдэж байгаа байх. Би огт мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83 дугаар хуудас/,

Гэрч Б.АЖын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...С.Ц нь  1982 оны хавар Архангай аймгийн Жант сумын ерөнхий боловсролын 8 дугаар ангийг төгссөн. С.Ц 1986 оноос 1988 оны хооронд тус сумын 2 дугаар багт малын санитарчаар ажиллаж байгаад сумын төв орж ирээд халуун усанд үйлчлэгч, зочид буудалд үйлчлэгч зэрэг ажлуудыг 1991 он хүртэл ажиллаж байгаад 1992 онд тус сумын Хоолт 5 дугаар багт нүүж тэндээ малчин болсон. Би дээрх хэлсэн онуудын сар, өдрүүдийг санахгүй байна. Би С.Цтэй хамт тус сумын 8 жилийн дунд сургуульд хамт сурдаг байсан. С.Ц манай дээд талын анги байсан болохоор би түүнийг танина. Би Архангай аймгийн Жант сумын засаг даргын тамгын газарт архив бичиг хэргийн эрхлэгч ажлыг 1992-2018 оныг дуустал хийсэн. С.Ц надад дээрх хүсэлтаа амаар 2010 оны хавьцаа хэлж байсан. Би аймгийн архивыг 2012 оны хавьцаа шүүж түүний ажилласан жил, ажилд орсон тушаал, цалин зэргийг шүүгээд бичгээр авч С.Цд 2015 онд өгсөн санагдаж байна. С.Цийн ажилд орсон тушаал, тухайн газраас авч байсан цалин зэргийг нь шүүгээд С.Цтэй холбоотой материал гарч ирснийг нь би архивын ажилтанд өгөхөд тус ажилтан нь хянаж үзээд албан бланкан дээр хүснэгтээр цалинг нь түүвэрлэж хуулж өгеөд түүнийг нь архивын тасгийн дарга баталж тамга дарсан. Тэр архив шүүж С.Цд холбогдох архивын баримтыг албаны шуудангаар манай сумын тамгын газарт ирснийг нь би С.Цд дамжуулж 2015 онд өгч байсан шиг санаж байна. С.Цийн архивын материал аймгийн архивын тасгаас манай сумын тамгын газар руу сумын шуудангаар хүргэгдэж ирснийг сумын засаг дарга аваад, уг материалыг надад өгч холбогдох хүнд нь өгүүлсэн. С.Цийн ажиллаж байсан газруудын түүний авч байсан цалингийн тодорхойлолт ирсэн. С.Ц хаана хаана ажиллаж байхдаа ямар хэмжээтэй цалин авч байсан гэдгийг нь санахгүй байна. Аймгийн архивын газраас ирсэн С.Цийн материалыг түүнд өгөх гэж дуудахад С.Ц надад “миний материалыг Н гэдэг хүн рүү Жд өгөөд дамжуулаад өгүүлчих” гэж хэлэхээр нь би Ж гэдэг хүнээр дамжуулж өгүүлсэн. Ж гэдэг хүн нь манай сумын цаг уурын ажиглагчийн ажил хийдэг байсан. Би тухайн үед Н гэдэг хүнийг хаана ямар ажил хийдэг мөн гэр нь хаана байдаг гэдгийг нь мэдэхгүй, таньдаггүй байсан. ...Иргэн ажилласан жилтэй холбоотой материалаа шүүлгэхдээ архивын газарт өөрөө очих мөн цахимаар хандаж хэдээс хэдэн онд хаана ажиллаж байсан талаарх мэдээллээ авах тухай аймгийн архивын газарт тэмдэглүүлж, тэгээд тэндээсээ лавлагаа авдаг байсан. Би Архангай аймгийн Жант сумын архив бичгийн ажилтан байхдаа, өөрийн сумын иргэний гаргасан аман хүсэлтийн дагуу түүний ажилласан жилийн лавлагааг аймгийн архивын тасаг дээр өөрөө очиж шүүгээд гарч ирсэн материалыг нь архивын ажилтанд өгсөн. Тэгээд уг архивын ажилтан нь хянаж үзээд архивын тасгын даргаар батлуулаад шуудангаар манай суманд ирүүлсэн байсан. С.Цийн шүүхийн шийдвэр нь гараад суманд ирсэн. Тэгээд уг шийдвэрийг нь хартал түүний ажилласан жилийг тооцохдоо Жант амьдрал нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан гэсэн шийдвэр гаргачихсан байхаар нь гайхаад Н гэдэг хүн рүү залгаад “яагаад эндээс явуулсан лавлагаагаар гаргалгүй. өөр лавлагаагаар С.Цийн ажилласан жилийг гаргасан юм бэ” гэж асуусан чинь 'тэр танд хамаагүй гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж би түүнтэй яриагүй. Ямар учраас С.Ц тракторчнаар ажиллаж байсан шүүхийн шийдвэр гаргуулсан гэдгийг мэдэхгүй. С.Ц нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Нд 238 дугаартай итгэмжлэл хийж, мен оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан талаар мэдэхгүй. Мөн энэ талаар сонсож байгаагүй. Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С.Цийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай ийм хүсэлт С.Ц гаргасан гэдгийг мэдэхгүй байна. Би Нын өмгөөлөгч гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багт 2020 оны 07 дугаар сард ирсэн. Би энэ талаар мэдэхгүй байна...”гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн  221-223 дугаар хуудас/,

Гэрч Т.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Цийн ажилласан байдлыг тогтоолгоход би оролцсон. Манай нутгийн хүн Л.С бид хоёр гэрчээр оролцож байсан юм. Би тухайн үед С.Ц гэдэг хүнийг Жант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн гэвэл тухайн үед Өмгөөлөгч Д.Н Л.С бид хоёрыг тэгж хэлээрэй гэж хэлээд цаасан дээр бичсэн зүйл уншуулж байсан. Тэгээд бид хоёр сайн ойлгоогүй яг хэлснээр нь хариулсан юм. Л.С бид хоёр нэг нутгийн хүмүүс болохоор нэгнийгээ таньдаг юм,  төрөл садангийн ямар нэгэн холбоо байхгүй. Д.Н гэж хүнийг тухайн үед манай нутгийн Цэрэндагва гэдэг хүн танилцуулж байсан юм. Д.Н өмгөөлөгч тэгээд хэлчих гэхээр нь би хэлчихсэн. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Надад ямар нэгэн мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 дугаар хуудас/,
 
Гэрч Л.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2017 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг Тамир хороололд гэртээ байхад Н өмгөөлөгч утсаар залгаад та нэг хүний ажилласан жилийг тогтоолгох шүүх хуралд суугаад өг одоо шүүх дээр хүрээд ир гэсэн. Тэгээд намайг Шүүхийн гадаа очоод Д.Н өмгөөлөгчтэй уулзахад намайг та шүүх хурлаар ороод энэ бичсэн зүйлийг хэлээрэй гэж хэлээд надад юм бичсэн цаас өгсөн. Тэгээд би шүүх хурлаар ороод шүүх хуралдаан дээр Нын бичиж өгсөн зүйлийг хэлсэн. Ц нэгдлийн үед тракторын жолоочоор ажиллаж байсан талаар мөн аавыг нь тракторын жолооч байсан гэсэн утгатай зүйлийг надад бичиж өгсөн. Би тэрийг нь шүүх хурал дээр хэлсэн. Намайг шүүх хуралд орсны дараа Н өмгөөлөгч надад бэлнээр 10.000 төгрөг өгөөд баярлалаа гэж хэлээд явуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн  112-113 дугаар хуудас/,

Гэрч С.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 онд тэтгэвэрт орохоор өөрийн улсад ажилласан жилээ тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Архиваас өөрт холбогдох баримт, материалыг шүүж өгөөч гэж тухайн үед Жант сумын бичиг хэрэг, архивын ажилтан байсан хадам дүү Б.АЖд хэлсэн. Тухайн үеийн сар, өдрийг нь би сайн санахгүй байна. Хэсэг хугацааны дараа би хөдөөнөөс сумын төв орж ирээд АЖ дээр очиж уулзахад таны ажилласан жилтэй холбоотой материалыг би аймгийн архиваас шүүгээд аваад ирсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи наад материалаа өөртөө хадгалж байгаарай гэж АЖд хэлээд тухайн материалыг үзэлгүй явсан. Тэрнээс хойш нэлээд хугацааны дараа би хөдөөнөөс ахиад сумын төв орж ирээд АЖ, Ж хоёр дээр очиж уулзахад таны ажилласан жилтэй холбоотой материалыг аймаг руу хуулийн хүнд өгөөд явуулчихвал та өөрийн биеэр очих шаардлагагүйгээр таны тэтгэвэрт орох асуудал хурдан шийдэгдэх боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Дараа нь АЖаас ажилласан жилтэй холбоотой материалыг асуухад Архангай аймгийн төв рүү хуулийн хүнд материалыг чинь явуулчихсан 99225820 утасны дугаартай Д.Н гэж хүн байгаа та өөрөө холбогдоод асуугаарай гэж хэлсэн. Тэгээд би Д.Нтай утсаар байнга холбогдож асууж лавлахад таны тэтгэвэртэй холбоотой асуудал удахгүй бүтнэ гэж хэлдэг байсан. Тэгж байгаад 2017 оны 08 билүү 9 сарын үед Д.Н над руу залгаад таны улсад ажиллаж байсан байдлыг чинь шүүхээр тогтоолгочихлоо материалыг нь өгөөд явууллаа гэж хэлсэн. Удалгүй Нын над руу явуулсан бор цаасан ууттай материалыг хүлээж аваад АЖын хамт үзэхэд 2017 оны 08 сарын 08-ны өдрийн Архангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байсан. Уг шийдвэр дээр намайг 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жант сумын “Жант амьдрал” нэгдэлд тракторын жолоочоор ажилласан байсан байдлыг тогтоосугай гэсэн шийдвэр гарсан байсан. Тэгээд АЖ бид хоёр гайхаад уг шүүхийн шийдвэрийг Жант сумын нийгмийн даатгалын байцаагч Ж гэдэг залууд үзүүлэхэд наад шүүхийн шийдвэрийг чинь манайх хүлээж авахгүй, алдаатай шийдвэр гарсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн шүүхийн шийдвэрийг АЖ Нд буцааж өгч явуулсан гэж надад хэлсэн. Сүүлд би 2020 оны 06 сард АЖд итгэмжлэл хийж өгөөд АЖ 10 сард миний улсад ажилласан жилийг дахин шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж өгсөн. Мөн 2020 оны 05 сард АЖ аймгийн архиваас миний 1982-1992 оны хооронд улсад ажиллаж байсан материалыг шүүлгэхэд 1982-1984 оны хооронд надтай холбоотой материал гарч ирээгүй харин 1985-1987 оны хооронд Жант амьдрал нэгдэлд санитарчаар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт болон 1988-1992 он хүртэл захиргаанд үйлчлэгч, халуун усны газар үйлчлэгчээр ажиллаж байсан материал, тушаал, шийдвэрүүд гарч ирсэн байсан. Уг баримтуудыг АЖ шүүхэд хүсэлт гаргахдаа хамт өгсөн гэсэн. Би Д.Н гэдэг хүнтэй анх 2020 онд уулзаж байсан тэрнээс өмнө нь нэр, утасны дугаарыг нь л мэддэг хааяа утсаар холбоо барьдаг байсан. Би энэ итгэмжпэлд өөрийн биеэр оролцож, гарын үсэг зураагүй. Энэхүү итгэмжлэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би тухайн хүсэлтийг өөрийн биеэр гаргаагүй, уг хүсэлт дээр байгаа С.Ц  гэсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна. Намайг оролцуулалгүйгээр өөр хүн миний өмнөөс гарын үсэг зурж шүүхэд хүсэлт гаргасан байна. 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Архангай аймгийн Архивын тасгаас гаргасан 103 дугаартай цалингийн тодорхойлолтын талаар би огт мэдэхгүй юм байна. Миний харснаас энэ тодорхойлолтод намайг Жт сумын “Жант амьдрал нэгдэлд 1982-1992 оны хооронд тракторын жолоочоор ажиллаж байсан үеиин цалингиин тодорхойлолт гэж гаргасан байна. Сүүлд 2020 оны 05 сард манай хадам дүү АЖын аймгийн Архивын тасгаас 1982-1992 оны хооронд миний улсад ажиллаж  байсан жилийг шүүлгээд гарч ирсэн материалыг нь би үзэхэд ийм зүйл огт байгаагүй. Би 1982 оны 06 сард Архангай аймгийн Жант суманд дунд сургуулиа төгссөн. Дараа нь 1982 оны 07 сараас 1985 он хүртэл Жант амьдрал нэгдэлд саальчин, төлчин хийж байгаад 1985 оноос 1987 оныг дуустал Жант сумын Зуслан багийн эмчилгээ тэжээлийн цэгт санитарч, малын эмчийн туслах ажлыг хамт хийдэг байсан. Тэгээд 1988, 1989 онуудад төрсөн тэр хугацаанд 1988 онд сумын төвийн захиргаанд үйлчлэгчээр хэсэг ажилласан. Дараа нь 1990-1992 оны хооронд Жант сумынхаа Жант амьдрал нэгдэлд халуун усны үйлчлэгчээр ажиллаж байгаад 1993 онд Жант сумын Хоолт баг руу нүүж тэндээ суурьшсан. Би Жант амьдралд нэгдэл трактор огт барьж байгаагүй. Би өөрийн биеэр аймгийн Архивын тасаг дээр очиж шүүлгэж байгаагүй. Тухайн үед сумын бичиг хэрэг, архивын ажилтан сумын иргэдэд аймгийн Архивын тасгаас тухайн материалыг шүүж, авч ирж өгдөг байсан болохоор хадам дүү АЖаар шүүлгэж авч байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн Н гэх хүнтэй Архангай аймгийн төв дээр танилцаж байсан. Ц гэх хүн нь манай нутгийн хүн ба ямар нэгэн ураг төрлийн холбоо байхгүй. Би тухайн хоёр хүний талаар нээх сайн мэдэхгүй байна. Н нь өмгөөлөгч хийдэг гэж байсан. Ц гэх хүн нь хөдөө малчин хийдэг. Би тухайн үед Архангай аймгийн Жант сумын тамгын газрын  бичиг хэргийн эрхлэгч АЖ гэх хүнд өмгөөлөгч Д.Нын дугаарыг өгсөн. Энэ хүн тэтгэвэрт оруулж өгөх хүн байвал оруулаад өгч чадна гэж ярьж байсан нь санаанд ороод хэлсэн. Би тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг шүүхээр тогтоолгох талаар өмгөөлөгч Нд хэлээгүй. Би энэ талаар мэдэхгүй байна. Би түүнийг тракторын жолооч хийж байсныг сайн мэдэхгүй байна. Дугтуйтай бичиг баримтыг намайг Архангай явах гэж байхад Ц өөрөө надаар Жант суманд байхад өгч байсан. Би түүнийг нь авч яваад Архангай аймгийн төв дээр Д.Нд 2018 оны өвөл өгч байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн  117 дугаар хуудас/,

Иргэн С.Цийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт, нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 10, 11 дүгээр хуудас/,

Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1047 дугаартай цалингийн тодорхойлолт /1-р хх-ийн 12, 31 дүгээр хуудас/,

Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2017/00504 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2017/00412 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 15-17, 23-25 хуудас/,

Архангай аймгийн Жант сумын Жант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 49 дугаартай, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалууд /1-р хх-ийн 32, 34 дүгээр хуудас/,

Иргэн С.Цд холбогдох иргэний бүртгэлийн МАЯГТ-1, ХААТР-1 маягтын хуулбар /1-р хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч Б.А, Э.Б, Ч.С нарын Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 45, 46, 47 хуудас/,

Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 51-58 хуудас/,

Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1123 дугаартай цалингийн тодорхойлолт /1-р хх-ийн 225, 226 хуудас/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 005 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-241 хуудас/,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр /1-р хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

Гэрчид хууль сануулсан баримт /1-р хх-ийн 100 дугаар хуудас/, 

Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай Архивын лавлагаа /1-р хх-ийн 141 дүгээр хуудас/

ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 143 дугаар хуудас/,

Төрийн архиваас олгосон архивын лавлагааны бүртгэл /1-р хх-ийн 144-145 дугаар хуудас/,

2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 69 дугаартай Архангай аймгийн Архивын тасгийн албан бичиг хавсаргасан материалууд /1-р хх-ийн 157-198 дугаар хуудас/, 

   ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-ийн 217 дугаар хуудас/,

Архангай аймгийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2122000200094 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэгж яллагдагчаар татах тухай тогтоол /2-р хх-ийн 38-41 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол танилцуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 42 дугаар хуудас/

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хувийн баталгаа гаргах   /2-р хх-ийн 46-47 дугаар хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгч Д.Н, М.Т нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч М.Т нь өмгөөлөгч Д.Нтай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн,  Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч М.Ттай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн,  Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн  Ж.Дд эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын баримтад Л.Д гэх нэрийг засварлаж Ж.Д болгон өөрчилсөн, мөн тэрээр Нгийн Оийн ажилсан жилийг тогтоолгож, давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, мөн гэрч Ц.Н, Ж.С нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 10 дугаар сарын 03-аас 04-ний өдөр тус тус Жийн Отай хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Н.Оийн хүсэлттэй иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, мөн гэрч нарын мэдүүлэг, гэрч Н.О, гэрч Ц.Н, Н.А, С.Б, яллагдагч М.Тын хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 98, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 482 дугаар шийдвэртэй иргэний хэргүүдийн хуулбар, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримтуудын хуулбар, Монголын хуульчдын холбооны Архангай аймаг дахь салбарын зохицуулагч С.Пгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, гэрч Ц.Цын мэдүүлэг, Э.Мгийн мэдүүлэг, Ж.Дгийн мэдүүлэг, Д.Бгийн мэдүүлэг, Архангай аймгийн архивын тасгаас гаргуулан авсан Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын материалын хуулбар, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ж.Дгийн гаргасан хүсэлт, Цэцэрлэг сумын Чөлөөт  амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажуулалтын материалын хуулбар, яллагдагч Д.Нын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2057 дугаартай гэрчилгээ болон 2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэх зэрэг баримтаар тогтоогддог.   Мөн шүүгдэгч Д.Н нь иргэн С.Ц Архангай аймгийн Жант сумын Жант-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1981 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн түүнийг С.Цийн ажилсан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор гэрч Л.С, Т.О нарыг ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,  мөн тэрээр гэрч Л.С, Т.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутай болох нь иргэн Чгийн Иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт, итгэмжлэл, Архангай аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1037 дугаартай захирамж цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 504 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, Архангай аймгийн дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 412 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, Архангай аймгийн Жант сумын Жант амьдар нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дугаартай, 1991 оны 02 дугаар сарын 06 дугаартай тушаалууд, иргэн С.Чд холбогдох иргэний хэргийн бүртгэлийн маягт нэг, Хаатрын хуулбар, гэрч Б.А, Э.Б, С нарын Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгүүд, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, гэрч Б.Цгийн мэдүүлэг, гэрч Э.Өийн мэдүүлэг, гэрч Б.АЖын мэдүүлэг, гэрч Д.Оы мэдүүлэг, гэрч Сын мэдүүлэг, гэрч С.Ч мэдүүлэг, Архангай аймгийн архивыг тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 95 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1123 дугаартай цалингийн тодорхойлолт,Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдлоо. Иймд шүүгдэгч нарыг дээр дурдсан зүйл ангиудад гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Тын өмгөөлөгч Г.Э шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Т намайг өмгөөлөгчөөр авахаасаа өмнө цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх дөө өөрийн гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа талаар мэдүүлэг өгсөн байдаг. Тыг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэсэн зүйл анги дээр зүйлчилж оруулж ирсэн. Энэ зүйл анги дээр Т маргахгүй. Гэм буруугаа хүлээсэн, харамсаж байгаагаа илэрхийлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Тыг гэм буруугаа хүлээж, хэрэг хянан шийдвэр ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцож байгааг хүндэтгэж байгаа. Харин хууль хэрэглээний хувьд үг өгүүлбэр агуулгатай хэр тохирч байгаа вэ гэдэгт мэргэжлийн хүний хувьд байр сууриа илэрхийлье. Хуурамч баримтыг үйлдсэн, эсвэл устгасан агуулга дотроо бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чухал нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид, шүүх, прокурорт гаргаж өгсөн гэсэн ийм агуулгатай. Т юунд буруутгагдаж байгаа вэ гэвэл Оийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэсэн нөхцөл байдлаар буруутгагдаж байна. 2016 оны 12 дугаар сарын 15-нд Т нотлох баримтыг гаргаж шүүхэд аваачиж өгсөн. Ийм үйл явдал бол байгаа. Тэрэн дээр маргаад байх юм байхгүй. Т Оийг 1995 оноос өмнө таньдаггүй байсан. Таньж мэдсэн цагаасаа л тэр хүний малчин байсан гэдгийг мэдсэн ийм л үйл явдал байгаа. О гэдэг хүний тракторын жолооч гэдэг баримтуудыг хуурамч гэдийг Тын хувьд мэдэх боломж байхгүй. Архиваас авсан хүн нь Т биш. Тэр нотлох баримтыг бий болгосон, тэрэнд засвар оруулсан, үсэг тоог нь зассан, О гэдэг хүнд байгаа баримтыг өөр байдлаар бий болгосон хүн бол Т биш. Агуулгын хувьд Т гэдэг хүнийг хуурамч гэдгийг мэдсээр байж гэж үзэх нотлох баримт байхгүй. Оийн нотлох баримтыг яагаад хуурамч гэж үзээд байгаа архивт байгаа баримттай одоо энэ шүүхэд байгаа баримт  зөрөөд байгаа юм уу яг юун дээр хуурамч болоод байгаа юм бэ? гэдэг талыг бас шалгаад өгөөч тэр баримттай яг нийлээд үсэг тооны засвар байхгүй ийм байх юм бол үүнийг хуурамчаар хийж гэж үзэх боломжгүй. ...Тыг хуурамч нотлох баримт үйлдсэн гэж үзэж байгаа учраас эргэлзээтэй байна. Тэрийг тоо, нэрийг нь засаад ямар нэгэн хэлбэрээр тэр байгаа бодит юм нь дээр нэгэн санаа зорилготой өөрчлөлт оруулсан байх юм бол тэрийг хуурамчаар хийчихлээ гэж хардах боломжтой байгаа. Гэвч тэгээгүй байхад энэ нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж гээд байгаа. Хуурамч гэдэг үгэн дээр л ач холбогдол өгөхгүй болоод байгаа. ...Би бол хуурамч нотлох баримтыг үйлдээгүй байна гэж хардаг. Шүүхэд тэр очиж О гэдэг хүний баримтыг өгсөн гэдэг үйлдэл дээр маргахгүй ч гэсэн тэр дотор байгаа баримтыг энэ энэ нь хуурамч байна гэдгийг нотолсон дүгнэлт хэрэгт байхгүй байна. Хуурамч гэсэн дүгнэлт гарах  ёстой байсан. Агуулгаараа энэ хуурамч болчихож гэсэн дүгнэлт гарах байсан. Хэтэрхий яллах талыг бариад байгаа юм байна. Хэргийг тал бүрээс нь шалгаж хянахыг дутуу дулимаг гүйцэтгээд, нотолбол зохих зүйлийг нотолж чадсангүй гэж харж байдаг. Яг үйлдлийн тухайд бол 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдэл чинь хуучин хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулиар 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэг байх бөгөөд хуучин хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаагаар 6 сарын хугацаатай байна. 2017 оны үйлдлийг болох хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж харагдахаар байна. 2017 оны үйлдэл дээр шүүхэд гаргаж өгсөн, гол нь хуурамч нотлох баримтыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гээд байгаа. Тын хувьд хуурамч гэдгийг мэдээгүй байна. Хоёрт шүүхэд гаргаж өгсөн гэдэг үйл явдал байгаад байгаа. 2017 онд Тыг шүүхэд гаргаж өгсөн гэсэн нотлох баримт хэрэгт байхгүй. Т хуралд орсон гэхдээ хуульд шүүхэд мэдүүлсэн гэдэг үг байхгүй байна. Тыг гаргаж өгсөн гээд байгаа ч хэрэгт шүүхэд гаргаж өгсөн гэх баримт хэрэгт байхгүй байна. Тийм учраас Т баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна гэж харагдаж байна. 2017 оны Эрүүгийн хуулийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт ороод шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тооцохоор хуульчилсан байсан. Энэ хуулиас хойш энийг өөрчилсөн хууль байхгүй, дээд шүүхийн тайлбар л гарсан. Тийм учраас Тыг хөөн хэлэлцэх хугацаагаар бүхэлдээ хэрэгсэхгүй болгож аль ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Т гэм буруугийн асуудал дээр эхнээсээ л маргадаггүй байсан. Өмгөөлөгч миний хувьд эрх зүйн туслалцаа үзүүлж оролцож байгаагийн хувьд өмгөөлөгч ийм байр суурийг илэрхийлж байна. Шийдвэр гаргахдаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ашигтай хувилбарыг сонгож шийдвэрлэж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ц.Б шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Өмгөөлөгч миний хувьд гэмт хэрэг гарсан гэм буруутай эсэхэд эргэлзээтэй, зарим зүйл анги дээр эргэлзээ төрж байна. Зарим хэрэг дээр зүйлчлэл буруу явагдаад байх шиг байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн үйл ажиллагаатай аль зүйл анги нь аль үйлдэл нь холбогдоод байгааг нарийвчлан тогтоож чадаагүй байна.  Дээрх бүх хэрэгт өмгөөлөгчөөр оролцох, өмгөөллийн үйл ажиллаагаа явуулсан байхыг шаардах ёстой байх гэж бодож байна. Нэгт. Нын Ттай бүлэглэн Оийн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэсэн асуудал яригддаг. Хоёрт: Яллах дүгнэлтэд дээрх нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж гэсэн үг үсэг өгүүлбэр орж ирж байгаа. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэсэн энэ үйлдэл орж ирж байгаа. Гуравт: Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах зорилгоор бусадтай бүлэглэж гэсэн ийм гурван үйлдлээр буруутгаж орж ирсэн. Тэгэхээр нэг дэх үйлдэл хуурамч гэдгийг мэдсээр байж гэдэг асуудлыг ярья. Энэ хуурамч гэдгийг Н яаж мэдсэн юм Архангай аймгийн архиваас тамга тэмдэгтэй гараад ирсэн дээрх олон баримт, шийдвэрийг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан. Хоёрт хүсэлт гаргагч өөрөө нэхэмжлэлээ бичсэн. ...Т гээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулаад нотлох баримтаа гаргаж өгч байгаа юмыг яаж хуурамч гэдгийг мэдэх вэ? Тэгээд Архангай аймгийн архиваас гаргаж байгаа энэ О гээд гаргаад байгаа тракторчин гэдэг баримтуудыг Н одоо хүртэл хуурамч гэдгийг мэдэхгүй. Өөрөөр л хэлбэр зохих эрх бүхий байгууллагаас гаргаж өгч байгаа нотлох баримт. Тэрнээс Н энэ нь үнэн, худал эсэхийг мэдэх боломжгүй. Энэ бол санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Дараагийн асуудал Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н гаргаж өгөөгүй гаргаж өгсөн үйл явдлыг бид нар тогтоох ёстой. ...Шүүхэд нэхэмжлэл юм уу хүсэлт гаргаж өгөхөд хүлээж авдаг данс дугаар номер аваад ямар шүүгчид хувиарлагдсан гээд гарын үсэг зуруулдаг байгаа. Энэ дээр Нын гарын үсэг байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн гэдэг өгүүлбэр бас үгүйсгэгдэж байна. Дараагийн асуудал өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор гэсэн байгаа энэ дээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан юм байхгүй. Отай 2019 онд л өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан. Тэрнээс өмнө энэ хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан юм уу, эсвэл туслах гэж орж ирсэн юм уу гэдэг нь харагддаггүй. Ийм учраас Оийн эхний үйлдэл дээр миний эргэлзээ төрж байна. Дараагийн асуудал ганцаараа 2019 оны 02 дугаар сарын 28-нд иргэн Ж.Дд эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ их хувьчлалын баталгаажилтын баримтыг засварлаж Ж.Д болгосон гээд 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр яллаж байна. Би энэ дээр бас эргэлзээ төрж байна. Яаж байгаа юм бэ гэхэд баримт бичигт техникийн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Дараа нь энэ Дгийнх мөн байгаад шүүхэд өгсөн байх. Өөрөө би тэрийг гаргаж өгсөн гэж байна. Энэ хувьчлалын баримтын жинхэнэ эзэн нь Ж.Д байвал яах вэ?. Тэгвэл энэ хуурамч, засварласан нотлох баримт болох уу, үгүй юу гээд. Хуурамч гэдгийг мэдсээр байж гаргаж өгсөн гэдэг дээр анхааралдаа авч үзээсэй гэж бодож байна. Гурав дахь асуудал Нгийн Оийн ажилсан жилийг тогтоолгож, давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж, төөрөгдүүлэн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. Энэ дээр бас эргэлзээ төрж байгаа. А, Б гэдэг хоёр хүн С, Н гэдэг энэ дөрвөн хүн худал мэдүүлэг өгүүлсэн гэх үйл баримтыг би энэ хэрэг дээрээс харахгүй байна. Худал мэдүүлэг өгсөн гэж өөрсдөө хэлж байгаа юм байна. Одоо эрүүгийн хууль сануулаад байхад худал мэдүүлэг өгсөн гэх гэрч нь байхгүй, тэгсэн хэр нь өмнөхийг нь яллах гээд сууж байх юм.  Худал мэдүүлэг өгсөн хүнийг худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй хэр нь чи зааж өгсөн гээд хүн оруулаад ирж байгаа нь хэр үндэслэлтэй юм бол доо. Энэ нөхцөл байдлаас эхний энэ 282 дугаартай яллах дүгнэлттэй хэргийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээрэй, зүйлчлэлийн хувьд ч буруу зүйл байгаа шүү гэж хэлмээр байна. Н иргэн С.Ц тракторын жолоочоор ажиллаж байсанг тогтоолгосон гэх хэрэгт гол буруутгаж байгаа нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, хуурамчаар бүрдүүлж анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэж байгаа. ...АЖ гэдэг хүн шүүхэд хандаж байгаад Тунгалаг гэдэг хүн мөнгө тушааж байгаад Архангай аймгийн архивын тасгаас Ц гэдэг хүний цалингийн тодорхойлолтыг түүлгэж байгаад тэгээд гаргаж авсан нотлох баримт. Энэ нотлох баримт Архангай аймгийн архивын тасгаас гараад Жант суманд очно. Жант сумаасаа АЖ гэдэг хүнд очно тэр хүн нь Ж гэдэг хүнд өгөөд Ж нь Нд гэдэг хүн нь нотлох баримтыг үнэлж үзэж байгаад шүүхэд өгсөн ийм асуудал байдаг. ...103 дугаартай цалингийн тодорхойлолт Ц гээд овог нэрээр нь бичигдээд тракторын жолооч гээд дээр нь бичсэн байгаа. Энэ нотлох баримтыг Н одоо өөрөө Архангай аймгийн архивын тасагт ороод өөрөө хуурамчаар бүрдүүлээд өгөөд байх боломж байна уу үгүй юу?. Хүний өгсөн би энэ ажлыг хийж байсан гэсэн баримтыг хуурамч гэдгийг мэдэх арга байна уу? үгүй юу? тэгээд л шүүхэд гаргаж өгсөн байгаа ш дээ. 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг хэн бичиж өгөв.. Шинжээчийн дүгнэлтээр хүсэлт, итгэмжлэл хоёрыг Цийн гарын үсэгт тохирохгүй байна гэж ирсэн болохоос Ц биш гэж тогтоогоогүй. ...Н энийг хуурамчаар бүрдүүлсэн гэдгийг нотолж тогтоосон юм байхгүй. ...Тэгээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан юм байна лээ. Хэрэв ингэж татсан байвал хөөн хэлэлцэх хугацааг бид нар харах хэрэгтэй. ...2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу таван жил өнгөрсөн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх ёстой. Прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг харахад 2017 оны үйл баримт байгаа энэ үйл баримтыг 05 дугаар сарын 01-ний өдрөөр нь аваад үзэхэд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 5 жил өнгөрсөн байгаа. ...Мөн С.Цийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. Энэ дээр бас эргэлзээ төрөөд байгаа Н өмгөөлөгчөөр орсон байвал яах уу?. Хуурамч гэдгийг мэдээд гаргаад өгсөн бол Эрүүгийн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болно л доо. Гэхдээ хуурамч гэдгийг мэдээгүй. С, О нарыг ятгаж байгаад шан харамж өгч байгаад мэдүүлэг өгүүлсэн энэ үндэслэлээр зүйлчилж байгаа юм байна лээ. ...нотлох баримтын хэмжээнд үйлдлийн хувьд яг энэ 21.14 дүгээр зүйлд багтаж байгаа юу үгүй юу гэдгийг, энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон байна уу гэдгийг ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. С, О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэж ятгаж гээд энэ зүйл анги үйлдэлтэй хамаарч байгаа юм. Энэ байдлыг хараад яваад байхад өмгөөлөгчөөр ямар хэрэгт оролцсон гэхээр ганцхан Дгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Бусад хэрэгт нь ямар субъектээр оролцож байгааг хууль зүйн үүднээс харж үзэх хэрэгтэй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд хэргийн оролцогчийг заасан байдаг Зохигч, гуравдагч этгээдийг хэлнэ. Зохигч гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч хүмүүсийг хэлэх юм байна. Цийн хэрэг дээр зохигчоор оролцсон. Оийн хэрэг дээр бол зохигч, гуравдагч этгээдээр оролцсон аль нь ч байхгүй. Тэгэхээр бид нар хуулийг нэг мөр хэрэглэх ёстой. Хэргийн оролцогчийн үүрэг гэж байдаг Оийн хэрэг дээр хэргийн оролцогчийн үүрэг хүлээгээгүй хүн шидээ. Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, хариуцагчийг оролцуулах, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх үүрэг хүлээсэн субъект биш байгаа. Мөн иргэний хуулийн 38 дугаар зүйлд нотлох баримтыг гаргаж, цуглуулах бүрдүүлэх гээд тодорхой заасан байна. 38 дугаар зүйлд Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гэж заасан байгаа. Оийн хэрэг дээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцоогүй. Цийн хэрэг дээр бол төлөөлөгчөөр оролцсон гэхдээ өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Нотлох баримт гаргаж, цуглуулж өгөх үүрэгтэй, тэр нотлох баримтыг хуурамч гэж мэдээгүй. Ийм үйл баримт харагдаж байна. Гэрч нарыг худал мэдүүлэг өгүүлсэн үйл явдал дээр энэ өмгөөлөгч гэдэг үүднээс хандаад худлаа хэлүүлсэн эсэхийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч ялгаж салгаж тогтоож өгөөрэй. Өмгөөлөгч миний хувьд хэргийн материалтай танилцаад гэм буруутай эсэхэд нь эргэлзээ төрж байна. Эргэлзээ төрж байвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчим байгаа. Энэ зарчмын дагуу гэм буруугийн асуудлыг тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/163 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н холбогдох эрүүгийн 2122...................  дугаартай хэргийг 1912................... дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Н, М.Т нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.Т нь өмгөөлөгч Д.Нтай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 
Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч М.Ттай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн, 
 Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн  Ж.Дд эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын баримтад Л.Д гэх нэрийг засварлаж Ж.Д болгон өөрчилсөн, 
мөн тэрээр Нгийн Оийн ажилсан жилийг тогтоолгож, давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, мөн гэрч Ц.Н, Ж.С нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 10 дугаар сарын 03-аас 04-ний өдөр тус тус Жийн Отай хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,
Шүүгдэгч Д.Н нь иргэн С.Ц Архангай аймгийн Жант сумын Жант-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1981 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,
мөн тэрээр С.Цийн ажилласан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор гэрч Л.С, Т.О нарыг ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,
мөн тэрээр гэрч Л.С, Т.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн гэх үйл баримт тус тус тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус 
хангаж байна.

Шүүгдэгч Шүүгдэгч М.Т нь өмгөөлөгч Д.Нтай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн гэмт хэргийг, 
Шүүгдэгч Д.Н нь шүүгдэгч М.Ттай бүлэглэн иргэн Оийг Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн Ойн аж ахуйн даргын 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25, Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 118,1986 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 60, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 72,1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаартай тушаалуудын хуулбарыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн түүнийг Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт тракторын жолоочоор 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоолгохоор Архангай аймгийн байгаль орчныг хамгаалах газрын даргын 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 37, 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 80, 1990 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай тушаалуудын хуулбарыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хуурамч гэдгийг мэдсээр байж зориуд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн, 
 Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн  Ж.Дд эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чөлөөт-Амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын баримтад Л.Д гэх нэрийг засварлаж Ж.Д болгон өөрчилсөн, 
мөн тэрээр Нгийн Оийн ажилласан жилийг тогтоолгож, давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, мөн гэрч Ц.Н, Ж.С нарт худал хэлж, төөрөгдүүлэн 2017 оны 10 дугаар сарын 03-аас 04-ний өдөр тус тус Жийн Отай хамт ажиллаж байсан талаар нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,
Шүүгдэгч Д.Н нь иргэн С.Ц Архангай аймгийн Жант сумын Жант-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор 1981 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14- ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн,
мөн тэрээр С.Цийн ажилсан жилийг тогтоох иргэний хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч шийдвэр гаргуулж, үйлчлүүлэгчдээ давуу байдал бий болгох зорилгоор гэрч Л.С, Т.О нарыг ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг хуурамчаар бүрдүүлж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан,
мөн тэрээр гэрч Л.С, Т.О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, шан харамж өгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд худал мэдүүлэг өгүүлсэн  гэмт хэргийг тус тус үйлдсэн  болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч Ж.Дгийн “...Нэгдэлд ажилласан гурав дөрвөн жилээ тогтоолгох гээд архиваас нэгдэлд ажиллаж байсан баримтуудаа авсан. Тэгээд аваад Нд бичиг баримтаа өгсөн. Би өөрөө ээлжийн ажилтай байсан болохоор яараад бичиг баримтаа бүрдүүлж өгөөд явсан. Тэгээд тэр лавлагаанаас авсан бичиг баримтын овог нь Ж биш Л байсан. Аваад тэрийг үзээгүй ороод үзсэн. Тэгсэн чинь овог нь Л байсан. Ерөнхийдөө бид нарын ажиллаж байсан нэгдлийн бичиг баримт бүх юм шатчихсан. Тэгээд архиваас тэр бичиг баримтыг авсан. Тэгээд тэр гурав дөрвөн жилээ тогтоолгох шүүх хурал товлогдсон байсан. Би тэгээд хууль зөрчөөд үсэг ингэсэн байна гэхээр нь би тэр хурлыг хийлгээгүй татгалзсан. Тэгээд би тэр хэдэн жилээ ч аваагүй. Тэгээд би өөрөө эрүүл мэндийн төвд ажиллаж байсан. Тэгээд би нийгмийн даатгал төлж байсан болохоор тэтгэвэртээ насандаа орсон” гэсэн мэдүүлэг,  

Эрүүгийн 1912................. дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:  

Гэрч Н.Оийн “...Би Д.Н өмгөөлөгчийн хууль бус үйлдлээс болж тэтгэвэрт орж чадахгүй, дээр нь идэшний үхэр болон 1.5 сая төгрөгөөр хохирч байна. Би хуулийн дагуу явсан бол одоо ямар ч асуудалгүй тэтгэвэрт орчихсон байх ёстой юм. ...Би өмгөөлөгч Д.Ныг таньдаг байгаагүй. Тэтгэвэрт орох гэж хөөцөлдөж яваад энэ хүнтэй танилцаж байсан. Би 2016 оны 12 сард тэтгэвэрт орох санаатай аймгийн төвд орж иртэл Д.Н гэдэг өмгөөлөгч намайг тэтгэвэрт оруулж өгнө гэж хэлээд 1.500.000 төгрөг аваад дээр нь нэмж идэшний үнээ авч байсан юм. тэгээд намайг Цэнхэр суманд трактор баригч байсан гэж худал лавлагаа гарган өгсөн байсан. Би трактор машин огт барьж чадахгүй бөгөөд хэзээ ч тракторын жолооч ажил эрхэлж байгаагүй юм. Би үнэндээ 1978 оноос 1981 он хүртэл Сэлэнгэ аймгийн Цэргийн анги, Эрдэнэтийн 110 дугаар барилгын ангид 3 жил цэргийн алба хаасан. Цэргээс ирээд эхнэртэй болж Цэнхэр сумын Орхон багийнхаа нутагт нэгдлийн мал маллаж байсан бөгөөд аймаг, сумын аварга малчин болж байсан. тэгээд мал хувьчлалд гараад хувийн малаа маллаад одоог хүртэл амьдарч байна. Би энэ жил 60 нас хүрч байгаа бөгөөд тэтгэвэрт орж төрөөс хишиг хүртмээр байна. Тэгтэл одоог хүртэл тэтгэвэрт орж чадаагүй, өмгөөлөгч Д.Нын худал бичиж өгсөн тодорхойлолт, лавлагаанаас болоод хохирч явна. ...Намайг гарын үсэг зурчих гэж Д.Н хэлэхээр нь гарын үсэг зурсан. Тэтгэвэрт орчих юм байх гэж бодоод яваад байсан. Би Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор 1978 оны 06 сарын 20-ны өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байгаагүй. Тэр лавлагаа бичгүүдийг Д.Н өөрөө гаргаж өгсөн. Хаанаас хэрхэн авсан талаар нь би огт мэдэхгүй. Би Архангай аймгийн Байгаль орчныг хамгаалах газарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байгаагүй. Би мал л маллаж байсан юун байгаль орчинд тракторын жолооч хийх. Би огт мэдэхгүй юм байна. Д.Н л тэр баримт материалыг хуурамчаар бүрдүүлж өгсөн байх. Надад мөнгө өгчих юм бол тэтгэвэрт асуудалгүй оруулаад өгнө гэж хэлсэн учир би Д.Нын өрөөнд 2017 оны хавар ороод бэлэн 1.5 сая төгрөг өгч байсан. Д.Н надад хэлэхдээ та сарын 500.000 төгрөг тэтгэвэрт авна, асуудалгүй тэтгэвэрт оруулж өгнө гээд байсан юм. ...Н.А, С.Б, Ц.Н, Ж.С гэх хүмүүсийг танихгүй. Би тракторын жолооч ажил хийж байгаагүй. Энэ хүмүүс худлаа мэдүүлсэн байна. Би үнэн зөвөөр нь ажилласан жилээ тогтоолгож тэтгэвэртээ ормоор байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 179-181 дүгээр хуудас/, гэрч Ц.Нгийн “...Би Н гэдэг өмгөөлөгчийг зүс л танина. Н.Оийг танихгүй. /Цээж зургийг нилээн удаан харж байгаад хариулав. ...Өмгөөлөгч Н гэдэг хүн, О гэдэг хүний дүү эмэгтэй гэх 2 хүн ирээд та Аймгийн Ой агнуурын аж ахуйд ажиллаж байсан хүн юм чинь Оийг ажиллаж байсан гээд гэрчлээд мэдүүлэг өгөөч гэж гуйгаад байсан. Би Архангай аймгийн Ой ангуурын аж ахуйд жолооч, бэлтгэгч, оосорлогч, сахиул гэх мэт ажлыг хийж байсан бөгөөд надтай хамт О гэдэг хүн ажиллаж байсан болохоор би хамт ажиллаж байсан О мөн юм байх гэж бодоод шүүх дээр очоод мэдүүлэг өгсөн. Тухайн үед О өөрөө байгаагүй, дүү нь гэх нэг эмэгтэй, өмгөөлөгч Н нар л надаас гуйж байсан. Би өөрийн танил Оыг юм байх гэж бодоод шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Би өөрийн танил Оийн овгийг санахгүй байна. Надаас ах 1960 орчим онд төрсөн хүн байсан. Одоо Улаанбаатар хотод амьдардаг юм шиг байна лээ. Би О гэдэг хүнтэй уулзаагүй. О гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан ш дээ, та мэдүүлэг өгөөдөхөөч гэж гуйгаад байхаар нь танил О мөн юм байх гэж бодоод мэдүүлэг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 196-197 дугаар хуудас/, гэрч Н.Аийн  “...Би Н гэдэг өмгөөлөгчийг танина. Н.Оийг зургийг хараад танихгүй гэв. ...Өмгөөлөгч Н гэдэг хүн, надтай хамт Аймгийн ойн аж ахуйд ажиллаж байсан нэг залуугийн хамт ирж уулзаад Оийн ажиллаж байсан нь үнэн гэсэн мэдүүлэг өгөөч гэж гуйхаар нь би өөрийн танил О гэдэг хүн юм байх гэж бодоод шүүх дээр очиж мэдүүлэг өгсөн. Тэр хүмүүс надад тайлбарлахдаа тантай хамт ажиллаж байсан О тэтгэвэрт орох гэж байна гэж тайлбарласан юм. Би Аймгийн ойн аж ахуйд Нраа шахам ажилласан хүн болохоор хамт ажиллаж байсан О нь надаас миний жолооддог байсан тракторыг хүлээж авч байсан хүн болохоор би өөрийн мэдэх зүйлээ шүүх дээр хэлсэн. Мэдүүлэг өгөхдөө Отай уулзаагүй. Өмгөөлөгч Н болон тэр залуугийн хэлсэн дүгнэлт итгээд хамт ажиллаж байсан Оийг гэрчилж байна гэж бодоод мэдүүлэг өгсөн. мөрдөгчийн харуулсан зургийн эзэн О гэдэг хүнийг би танихгүй. Би Оийн овог, регистрийн дугаар одоо хаана амьдарч байгааг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 199-200 дугаар хуудас/, гэрч С.Бгийн “...Би Т гэдэг хүнийг танина. 2016 оны сонгуулиар намын ажил хамт хийж байгаад танилцсан. ...Өмгөөлөгч Н гэх хүнийг зүс танина. Цэнхэр сумын О гэдэг шар өвгөнийг Т надад танилцуулж байсан болохоор танина.Т ярихдаа манай найз байгаа юм тэтгэвэрт оруулж өгөх гэж байгаа гээд танилцуулж байсан. Миний найз Т нь өмгөөлөгч Н гэдэг хүүхэнтэй хамт надтай уулзаад Булган нэртэй зочид буудлын хажуугийн нэг өрөөнд оруулаад Оийн талаар мэдүүлэг өгөх хэрэгтэй байна. чи Архангай аймгийн Ойн аж ахуйн нэгжид ажиллаж байсан юм чинь энэ хүнтэй хамт ажиллаж байгаад гээд хэлээд өгчих гэсэн учир би шүүх рүү очоод хэлснээр хэлж байсан. Тухайн үед ойн аж ахуйд олон хүн ажилладаг байсан болохоор би Оийг тэнд ажилладаг байсан юм байх гэж бодоод өмгөөлөгч Н, найз Т нарын хэлснээр шүүхэд мэдүүлэг өгсөн. ...Т нь тэрний дараа дахин над руу залгаад дахиад нэг хүний талаар мэдүүлэг өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Т надад хэлэхдээ чамайг ч гэсэн тэтгэвэрт оруулаад өгч болно шүү гэж хэлж байсан. Би хүлээн зөвшөөрөөгүй юм...”гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/, гэрч Э.Мгийн “...Л.Дгийн хавтаст хэргийн материалд үзлэг хийхэд Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажуулалтын материалын 176 дугаарт Л.Д гэснийг Ж.Д гэж засварласан байсан. Үзлэгийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн. Мөн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн, 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн баярын бичгүүдийг нэрийг тус тус засварласан байсан. Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Цэцэрлэг сумын Өмч хувьчлалын материалын эх хувьд засвар байхгүй. Харин манайд хуулбарлаж өгсөн Цэцэрлэг сумын Чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажуулалтын материалын 176 дугаарт Л.Д гэснийг Ж.Д гэж засварласан байсан. Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж байгаа Цэцэрлэг сумын Өмч хувьчлалын материалыг эх хувь болон хүсэлт гаргагчийн нотлох баримтаар өгсөн өмч хувьчлалын материалд шүүгч Байгальмаа, хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж би тэмдэглэлийг нь хөтөлж үзлэг хийсэн юм” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 100-102  дугаар хуудас/, гэрч Ж.Дгийн “...Би 2019 оны 03 дугаар сард буюу хавар Архангай аймгийн төв орсон. Тэгээд тэтгэврийн хэдэн жил тогтоолгох гээд аймаг орсон. Тэгсэн тэр хавиар тэтгэвэр тогтоолгох гээд хүмүүс явж байсан бөгөөд тухайн хүмүүсээс асуухад өмгөөлөгчөөс зөвлөгөө ав гэж надад хэлсэн. Би тэгээд өмгөөлөгчийн холбоо руу зөвлөгөө авахаар орсон. Тэгсэн үүдэн хэсэгт Н гээд өмгөөлөгч байсан. Тэгээд тэр хүнээс зөвлөгөө авсан чинь өө та тэрэнд санаа зовох юм байхгүй. Та харин холбогдох баримтуудаа надад өгөөч гэж хэлсэн. Таны хэрэг одоо байхгүй. Итгэмжлэгчээр Б гээд хүнийг авсан гэж Н өмгөөлөгч надад хэлсэн. Миний бичиг баримтуудыг Н өөрөө авсан. Тэгээд би өөрөө ирсэн. Тэгээд байж байхад Шүүхийн тамгын газраас туслах ажилтан Батгэрэл гэж хүн байна, таны гаргасан нэхэмжлэл засвартай байна гэж хэлсэн. Тэгээд намайг өөрөө ирж танилц гэсэн. Би очоод үзтэл миний өгсөн баримт засвартай байсан. Би өөрөө засвартай бичиг баримтад тэтгэврийн ажилласан жил тогтоолгохгүй хүсэлтээ буцаая гэхэд миний хүсэлтийг буцаасан юм. Би 1987 оноос 1991 он хүртэл Архангай аймгийн Цэцэрлэг суманд мал малласан. Тэгээд дараа 1991 оноос 1993 он хүртэл тус сумын ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгч хийсэн. 2010 оны 10 сараас 11 сар хүртэл цаг урт ажилласан. 2010 оны 06 дугаар сараас одоог хүртэл Эрүүл мэндийн төвд үйлчлэгч хийж байна. Мал маллаж байхад Архангай аймгийн жуухаар шагнагдаж байсан. Яг хэдэн онд шагнагдаж байснаа санахгүй байна. ...Миний гаргаж өгсөн бүх баримтуудыг засварласан. ... Архангай аймгийн Булган буудлын доор байх өмгөөлөгч нарын байранд орж Н гэх өмгөөлөгчтэй уулзаад учир байдлаа танилцуулсан. Тэгээд Н өмгөөлөгч миний бичиг баримтуудыг авч шалгаж үзээд таны овог зөрсөн байна гээд миний хажууд “Д” үсэг байл уу “Ц” үсэг бай луу “Ж” үсгээр дарамтлаар засаж бичээд ингээд болчлоо, та одоо явж болно, дуудсан цагт ирээрэй гэж хэлээд би өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд сум руугаа буцсан. ...Өмгөөлөгч хүн миний хажууд үсэг засахаар болдог юм байхдаа гэж бодоод явсан. Миний хувьд хөдөөний хүн учир нарийн асуудлыг мэдэхгүй, анх удаагаа аймгийн төв орж баримт бичиг хөөцөлдөж байгаа нь энэ байсан юм. Би аймгийн архивын газраас авч өмгөөлөгч Нд аваачиж өгсөн. Н өмгөөлөгч аймгийн шүүх рүү бичиг баримтуудыг өгсөн байх. Н өмгөөлөгч миний нүдэн дээр өөрийн гараар засварлаж дармалаар бичсэн. ... Би Б гэж хүнийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо хамааралгүй. ...Би ганцхан өмч хувьчлалын бичиг өгсөн. Өөр ямар нэгэн материал өгөөгүй. Над руу өмгөөлөгч Н гэрт ирсэн байхад гар утас руу яриад шагнал урамшуулал авсан бол тэр баримтуудыг манай сумаас аймаг явах унаанд өгч явуулсан. Тухайн баримтууд дотор сайн малчин, сайшаалын үнэмлэх, малчины өргөмжлөл зэрэг материалыг эх хувиар нь өгч явуулсан.Түүнээс баярын бичиг өгөөгүй. Н болон М нар байсан.Тухайн үед миний үед өгсөн материалыг Ж үсэг болгож байсан. М сайн харсан. Тэгэхэд өмгөөлөгч Н Ж үсэг болгосны дараа ингээд болчихлоо гэж байсан. Би Б гэх хүнтэй хамт орсон. Тухайн хүн сайн мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 103-107, 118-121, 127-129 дүгээр хуудас /, гэрч Д.Бгийн “...Ж.Дтэй нэг нутгийн хүмүүс бөгөөд миний бэр эгч байгаа юм. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Харин Д.Н гэх хүнийг тэтгэвэрт орох гээд өмгөөлөгчөөр сонгон авч байсан. ...Ажилласан жил тогтоолгож тэтгэвэрт орох гэж хандсан юм. Тухайн үед би хамт явж байсан. Тэгээд өмгөөлөгчөөр Н гэх хүнийг сонгон авсан. Н гэх хүнд ажилласан жил тогтоолгох материалаа бүрдүүлж өгсөн. Тэгээд Д эгч бид сум руугаа буцсан юм. Би яг ямар материал бүрдүүлж өгсөн талаар сайн мэдэхгүй байна. ...Би тухайн үед Д гэх хүнтэй хамт өмгөөлөгч Нын өрөөнд хамт орсон юм. Тэгсэн Д гэх хүний овгийн эхний үсэг нь буруу байсан чинь Н гэх өмгөөлөгч тухайн овгийн эхний үсгийг хар өнгийн балаар сольж Ж үсэг болгож бичсэн юм...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 122-125 дугаар хуудас/, гэрч Ц.Цын “...Намайг Архангай аймгийн Архивын тасгийн лавлагааны архивч ажил хийж байхад Н гээд өмгөөлөгч 2016 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Архангай аймгийн Ой агнуурын аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан О гэх хүний 1978, 1986, 1985, 1987, 1990 онуудын тушаалын хуулбаруудыг өөрөө ирж 12,500 төгрөг төлж гарын үсгээ зурж авсан. Үүний баримтыг би 2016 оны Архиваас олгосон хуулбарын бүртгэл дэвтрээс хуулбарлаж мэдүүлэгт хавсаргуулж байгаа. Мөн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөн адил О гэх хүний 1990, гурван хуудас тушаалыг Н өмгөөлөгч хуулбарлаж авсан. Н гэх хүн өөрөө манай өрөөнд орж ирээд О гэх хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч би миний үйлчлүүлэгч байгаа юм. Тэгээд би өмнөөс авч гэдэг байсан. Тэгэхээр тухайн бичиг баримтыг нь үзээд хүмүүсийн баримтыг шүүж архивын баримтад тухайн хүний ажилласан жилийн баримт байвал өгч байсан юм. Би өмгөөлөгч байгаа юм. Тэгээд үйлчлүүлэгчдийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч болж ажилласан жилийн баримт бичгийг хуулбарлан авах гэж байгаа юм гэдэг байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 206-208 дугаар хуудас/, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 98, 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 482 дугаартай шийдвэртэй иргэний хэргүүдийн хуулбарууд /1-р хх-ийн 25-140 дүгээр хуудас/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-ийн 165-169 дугаар хуудас/, Архангай аймгийн архивын тасгаас гаргуулан авсан Цэцэрлэг сумын чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн өмч хувьчлалын материалын хуулбар /2-р хх-ийн 155-157 дугаар хуудас/, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ж.Дгээс гаргасан хүсэлт, Цэцэрлэг сумын чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын материалын хуулбарууд /2-р хх-ийн 172-174 дүгээр хуудас/, Монголын хуульчдын холбооны Архангай аймаг дахь салбарын зохицуулагч С.Пгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 243 дугаар хуудас/, шүүгдэгч  Д.Нын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2057 дугаартай гэрчилгээ /3-р хх-ийн 173 дугаар хуудас/, хэрэгт хавсаргасан 2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэх,  

Эрүүгийн 2112.................. дугаартай хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:  

Гэрч Б.Цгийн “...2017 оны 05 дугаар сард Архангай аймгийн Жант сумын иргэн Ц нь манай шүүхэд ажилсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байсан. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өмгөөлөгч Д.Н гэж хүн байсан. Тийм болохоор бид хүсэлт гаргагч С.Ц дуудах шаардлагагүй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх үед шаардлагатай бүхий л ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нд танилцуулан хийж байсан. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 412 дугаартай шүүхийн шийдвэрээр 1981-1992 оны хооронд С.Ц нь Архангай аймгийн Жант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь тогтоогдсон байсан. 2020 онд дахин нэхэмжлэл гаргасан талаар би мэдэхгүй байна. Тухайн үед буюу 2017 онд бол Архангай аймгийн архивын тасгаас гаргаж өгсөн 1981-1992 оны С.Цийн тракторын жолоочоор ажиллаж байсан гэсэн бичилттэй цалингийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолтын их   баримтыг үндэслэн шүүх шийдвэр гаргаж байсан. Тухайн үед ямар нэгэн зөрчил гараагүй. Хамт ажиллаж байсан хоёр хүнээс нь гэрчийн мэдүүлгийг нь шүүх хуралдаанд оролцуулж авч байсан. Шүүхээс архивын бичиг баримтыг үндэслэн шийдвэр гаргасан яагаад гэвэл тухайн байгууллагаас ирсэн баримт бичиг дан хуулбар хэлбэрээр хуулбар үнэн дарагдсан байсан учраас түүнийг үндэслэж шийдвэр гаргаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/, гэрч Э.Өийн “...С.Ц гэх тэр  хүнийг мэднэ. Архангай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 онд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан. Би тэр иргэний хэргийг хариуцан ажиллаж байсан шүүгчийн туслах байгаа юм. Тэр хүний гаргасан хүсэлт шийдвэрлэгдээгүй байгаа. Яагаад гэвэл 2017 онд тухайн иргэн С.Ц нь шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байсан юм байна лээ тэр нь ямар нэгэн зөрчилтэй эсэхийг цагдаагийн байгууллагаар тогтоолгож шийдвэр гартал түр хугацаанд түдгэлзүүлсэн байгаа. Түүний итгэмжлэгчээр эхлээд Б.АЖ гэдэг хүн итгэмжилж байсан харин С.Ц гэдэг хүн өөрөө ирээд Б.АЖаас татгалзаад одоо өмгөөлөгч Д.Н гэдэг хүнийг өмгөөлөгчөөр авсан байгаа” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/, гэрч Б.АЖын “...С.Ц гэж тэр  хүний ажилласан байдлын материалыг Архангай аймгийн Архивын газраас гаргуулж авч байсан. Тэр материалыг би өөрөө үзэж авсан яг өөрийнх нь ажилласан байдал нь бодитоороо байсан. Тэр материалыг би өөрт нь авчирч өгөхөд тэтгэвэрээ тогтоолгох гэж байгаа гэж хэлсэн. Тухайн үед манай суманд цаг уурын ажилтан хийж байсан Ч.Ж гэх эмэгтэй надад шүүхээр тэтгэвэр тогтоолгоход таньдаг хүн байгаа гээд Нын дугаарыг өгсөн тэгээд би тэр хүнтэй холбогдож байгаад С.Цийн ажилласан жилийн материалыг явуулсан түүнээс хойш чимээгүй байж байгаад ийм асуудал болсон гэж сураг дуулдсан. 2020 оны мөн С.Цийн ажилласан байдлыг тогтоолгохоор иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон талаар С.Ц өөрөө яахаа мэдэхгүй байна миний тэтгэврийг тогтоолгоод өгөөч гэхээр нь дахиж архиваас материалыг нь бүрдүүлж өгөөд Д.Н үргэлжпүүлэн оролцохоор болсон. Би Сэлэнгэ аймаг руу шилжсэн юм. Яг өөрийнх нь ажиллаж байсан саальчингаар ажиллаж байсан гэсэн утгатай материал байсан. Тэр сүүлд асуудал үүсээд байсан тракторын жолоочоор ажиллаж байсан гэсэн зүйлийг би мэдэхгүй Д.Н л мэдэж байгаа байх. Би огт мэдэхгүй байна. ... Би Архангай аймгийн Жант сумын архив бичгийн ажилтан байхдаа, өөрийн сумын иргэний гаргасан аман хүсэлтийн дагуу түүний ажилласан жилийн лавлагааг аймгийн архивын тасаг дээр өөрөө очиж шүүгээд гарч ирсэн материалыг нь архивын ажилтанд өгсөн. Тэгээд уг архивын ажилтан нь хянаж үзээд архивын тасгын даргаар батлуулаад шуудангаар манай суманд ирүүлсэн байсан. С.Цийн шүүхийн шийдвэр нь гараад суманд ирсэн. Тэгээд уг шийдвэрийг нь хартал түүний ажилласан жилийг тооцохдоо Жант амьдрал нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан гэсэн шийдвэр гаргачихсан байхаар нь гайхаад Н гэдэг хүн рүү залгаад “яагаад эндээс явуулсан лавлагаагаар гаргалгүй. өөр лавлагаагаар С.Цийн ажилласан жилийг гаргасан юм бэ” гэж асуусан чинь 'тэр танд хамаагүй гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж би түүнтэй яриагүй. Ямар учраас С.Ц тракторчнаар ажиллаж байсан шүүхийн шийдвэр гаргуулсан гэдгийг мэдэхгүй. С.Ц нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Нд 238 дугаартай итгэмжлэл хийж, мен оны 05 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан талаар мэдэхгүй. Мөн энэ талаар сонсож байгаагүй. Би 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “С.Цийн улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай ийм хүсэлт С.Ц гаргасан гэдгийг мэдэхгүй байна. Би Нын өмгөөлөгч гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багт 2020 оны 07 дугаар сард ирсэн. Би энэ талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 82-83, 221-223  дугаар хуудас/, гэрч Т.Оы “...С.Цийн ажилласан байдлыг тогтоолгоход би оролцсон. Манай нутгийн хүн Л.С бид хоёр гэрчээр оролцож байсан юм. Би тухайн үед С.Ц гэдэг хүнийг Жант амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн гэвэл тухайн үед Өмгөөлөгч Д.Н Л.С бид хоёрыг тэгж хэлээрэй гэж хэлээд цаасан дээр бичсэн зүйл уншуулж байсан. Тэгээд бид хоёр сайн ойлгоогүй яг хэлснээр нь хариулсан юм. ...Д.Н өмгөөлөгч тэгээд хэлчих гэхээр нь би хэлчихсэн. ...Надад ямар нэгэн мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 87-88 дугаар хуудас/,  гэрч Л.Сын “...Намайг 2017 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг Тамир хороололд гэртээ байхад Н өмгөөлөгч утсаар залгаад та нэг хүний ажилласан жилийг тогтоолгох шүүх хуралд суугаад өг одоо шүүх дээр хүрээд ир гэсэн. Тэгээд намайг Шүүхийн гадаа очоод Д.Н өмгөөлөгчтэй уулзахад намайг та шүүх хурлаар ороод энэ бичсэн зүйлийг хэлээрэй гэж хэлээд надад юм бичсэн цаас өгсөн. Тэгээд би шүүх хурлаар ороод шүүх хуралдаан дээр Нын бичиж өгсөн зүйлийг хэлсэн. Ц нэгдлийн үед тракторын жолоочоор ажиллаж байсан талаар мөн аавыг нь тракторын жолооч байсан гэсэн утгатай зүйлийг надад бичиж өгсөн. Би тэрийг нь шүүх хурал дээр хэлсэн. Намайг шүүх хуралд орсны дараа Н өмгөөлөгч надад бэлнээр 10.000 төгрөг өгөөд баярлалаа гэж хэлээд явуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн  112-113 дугаар хуудас/, гэрч С.Цийн “...Би 2017 онд тэтгэвэрт орохоор өөрийн улсад ажилласан жилээ тогтоолгох зорилгоор Архангай аймгийн Архиваас өөрт холбогдох баримт, материалыг шүүж өгөөч гэж тухайн үед Жант сумын бичиг хэрэг, архивын ажилтан байсан хадам дүү Б.АЖд хэлсэн. Тухайн үеийн сар, өдрийг нь би сайн санахгүй байна. Хэсэг хугацааны дараа би хөдөөнөөс сумын төв орж ирээд АЖ дээр очиж уулзахад таны ажилласан жилтэй холбоотой материалыг би аймгийн архиваас шүүгээд аваад ирсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи наад материалаа өөртөө хадгалж байгаарай гэж АЖд хэлээд тухайн материалыг үзэлгүй явсан. Тэрнээс хойш нэлээд хугацааны дараа би хөдөөнөөс ахиад сумын төв орж ирээд АЖ, Ж хоёр дээр очиж уулзахад таны ажилласан жилтэй холбоотой материалыг аймаг руу хуулийн хүнд өгөөд явуулчихвал та өөрийн биеэр очих шаардлагагүйгээр таны тэтгэвэрт орох асуудал хурдан шийдэгдэх боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Дараа нь АЖаас ажилласан жилтэй холбоотой материалыг асуухад Архангай аймгийн төв рүү хуулийн хүнд материалыг чинь явуулчихсан 99225820 утасны дугаартай Д.Н гэж хүн байгаа та өөрөө холбогдоод асуугаарай гэж хэлсэн. Тэгээд би Д.Нтай утсаар байнга холбогдож асууж лавлахад таны тэтгэвэртэй холбоотой асуудал удахгүй бүтнэ гэж хэлдэг байсан. Тэгж байгаад 2017 оны 08 билүү 9 сарын үед Д.Н над руу залгаад таны улсад ажиллаж байсан байдлыг чинь шүүхээр тогтоолгочихлоо материалыг нь өгөөд явууллаа гэж хэлсэн. Удалгүй Нын над руу явуулсан бор цаасан ууттай материалыг хүлээж аваад АЖын хамт үзэхэд 2017 оны 08 сарын 08-ны өдрийн Архангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байсан. Уг шийдвэр дээр намайг 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Жант сумын “Жант амьдрал” нэгдэлд тракторын жолоочоор ажилласан байсан байдлыг тогтоосугай гэсэн шийдвэр гарсан байсан. Тэгээд АЖ бид хоёр гайхаад уг шүүхийн шийдвэрийг Жант сумын нийгмийн даатгалын байцаагч Ж гэдэг залууд үзүүлэхэд наад шүүхийн шийдвэрийг чинь манайх хүлээж авахгүй, алдаатай шийдвэр гарсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн шүүхийн шийдвэрийг АЖ Нд буцааж өгч явуулсан гэж надад хэлсэн. Сүүлд би 2020 оны 06 сард АЖд итгэмжлэл хийж өгөөд АЖ 10 сард миний улсад ажилласан жилийг дахин шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргаж өгсөн. Мөн 2020 оны 05 сард АЖ аймгийн архиваас миний 1982-1992 оны хооронд улсад ажиллаж байсан материалыг шүүлгэхэд 1982-1984 оны хооронд надтай холбоотой материал гарч ирээгүй харин 1985-1987 оны хооронд Жант амьдрал нэгдэлд санитарчаар ажиллаж байсан цалингийн тодорхойлолт болон 1988-1992 он хүртэл захиргаанд үйлчлэгч, халуун усны газар үйлчлэгчээр ажиллаж байсан материал, тушаал, шийдвэрүүд гарч ирсэн байсан. Уг баримтуудыг АЖ шүүхэд хүсэлт гаргахдаа хамт өгсөн гэсэн. Би Д.Н гэдэг хүнтэй анх 2020 онд уулзаж байсан тэрнээс өмнө нь нэр, утасны дугаарыг нь л мэддэг хааяа утсаар холбоо барьдаг байсан. Би энэ итгэмжпэлд өөрийн биеэр оролцож, гарын үсэг зураагүй. Энэхүү итгэмжлэл дээр байгаа гарын үсэг миний гарын үсэг биш байна. Би тухайн хүсэлтийг өөрийн биеэр гаргаагүй, уг хүсэлт дээр байгаа С.Ц  гэсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна. Намайг оролцуулалгүйгээр өөр хүн миний өмнөөс гарын үсэг зурж шүүхэд хүсэлт гаргасан байна. 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Архангай аймгийн Архивын тасгаас гаргасан 103 дугаартай цалингийн тодорхойлолтын талаар би огт мэдэхгүй юм байна. Миний харснаас энэ тодорхойлолтод намайг Жт сумын “Жант амьдрал нэгдэлд 1982-1992 оны хооронд тракторын жолоочоор ажиллаж байсан үеиин цалингиин тодорхойлолт гэж гаргасан байна. Сүүлд 2020 оны 05 сард манай хадам дүү АЖын аймгийн Архивын тасгаас 1982-1992 оны хооронд миний улсад ажиллаж  байсан жилийг шүүлгээд гарч ирсэн материалыг нь би үзэхэд ийм зүйл огт байгаагүй. Би 1982 оны 06 сард Архангай аймгийн Жант суманд дунд сургуулиа төгссөн. Дараа нь 1982 оны 07 сараас 1985 он хүртэл Жант амьдрал нэгдэлд саальчин, төлчин хийж байгаад 1985 оноос 1987 оныг дуустал Жант сумын Зуслан багийн эмчилгээ тэжээлийн цэгт санитарч, малын эмчийн туслах ажлыг хамт хийдэг байсан. Тэгээд 1988, 1989 онуудад төрсөн тэр хугацаанд 1988 онд сумын төвийн захиргаанд үйлчлэгчээр хэсэг ажилласан. Дараа нь 1990-1992 оны хооронд Жант сумынхаа Жант амьдрал нэгдэлд халуун усны үйлчлэгчээр ажиллаж байгаад 1993 онд Жант сумын Хоолт баг руу нүүж тэндээ суурьшсан. Би Жант амьдралд нэгдэл трактор огт барьж байгаагүй. Би өөрийн биеэр аймгийн Архивын тасаг дээр очиж шүүлгэж байгаагүй. Тухайн үед сумын бичиг хэрэг, архивын ажилтан сумын иргэдэд аймгийн Архивын тасгаас тухайн материалыг шүүж, авч ирж өгдөг байсан болохоор хадам дүү АЖаар шүүлгэж авч байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 208-209 дүгээр хуудас/, Иргэн С.Цийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт, нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 10, 11 дүгээр хуудас/, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1047 дугаартай цалингийн тодорхойлолт /1-р хх-ийн 12, 31 дүгээр хуудас/, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2017/00504 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2017/00412 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 15-17, 23-25 хуудас/, Архангай аймгийн Жант сумын Жант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 49 дугаартай, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалууд /1-р хх-ийн 32, 34 дүгээр хуудас/, Иргэн С.Цд холбогдох иргэний бүртгэлийн МАЯГТ-1, ХААТР-1 маягтын хуулбар /1-р хх-ийн 37 дугаар хуудас/, Гэрч Б.А, Э.Б, Ч.С нарын Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 45, 46, 47 хуудас/, Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 51-58 хуудас/, Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1123 дугаартай цалингийн тодорхойлолт /1-р хх-ийн 225, 226 хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 005 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-241 хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил, мэргэжлийн өргөн мэдлэг, туршлага бүхий шинжээч  тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргаж өгч байгаа учир үүнийг үнэн зөв гэж шүүх үзсэн болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд “...Өмгөөлөгч миний хувьд гэмт хэрэг гарсан гэм буруутай эсэхэд эргэлзээтэй, зарим зүйл анги дээр эргэлзээ төрж байна. ...Нын Ттай бүлэглэн Оийн нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэсэн асуудал яригддаг. ...Яллах дүгнэлтэд дээрх нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж гэсэн үг үсэг өгүүлбэр орж ирж байгаа. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэсэн энэ үйлдэл орж ирж байгаа. Гуравт: Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах зорилгоор бусадтай бүлэглэж гэсэн ийм гурван үйлдлээр буруутгаж орж ирсэн. Тэгэхээр нэг дэх үйлдэл хуурамч гэдгийг мэдсээр байж гэдэг асуудлыг ярья. Энэ хуурамч гэдгийг Н яаж мэдсэн юм Архангай аймгийн архиваас тамга тэмдэгтэй гараад ирсэн дээрх олон баримт, шийдвэрийг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан. Хоёрт хүсэлт гаргагч өөрөө нэхэмжлэлээ бичсэн. ...Т гээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулаад нотлох баримтаа гаргаж өгч байгаа юмыг яаж хуурамч гэдгийг мэдэх вэ? Тэгээд Архангай аймгийн архиваас гаргаж байгаа энэ О гээд гаргаад байгаа тракторчин гэдэг баримтуудыг Н одоо хүртэл хуурамч гэдгийг мэдэхгүй. ..Шүүхэд нэхэмжлэл юм уу хүсэлт гаргаж өгөхөд хүлээж авдаг данс дугаар номер аваад ямар шүүгчид хувиарлагдсан гээд гарын үсэг зуруулдаг байгаа. Энэ дээр Нын гарын үсэг байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхэд тус тус гаргаж өгсөн гэдэг өгүүлбэр бас үгүйсгэгдэж байна. ...Өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан юм байхгүй. ...Ж.Дд эрх зүйн туслалцаа үзүүлэхдээ их хувьчлалын баталгаажилтын баримтыг засварлаж Ж.Д болгосон гээд 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр яллаж байна. ...бичиг техникийн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Дараа нь энэ Дгийнх мөн байгаад шүүхэд өгсөн байх. Өөрөө би тэрийг гаргаж өгсөн гэж байна. Энэ хувьчлалын баримтын жинхэнэ эзэн нь Ж.Д байвал яах вэ?. Тэгвэл энэ хуурамч, засварласан нотлох баримт болох уу, үгүй юу гээд. Хуурамч гэдгийг мэдсээр байж гаргаж өгсөн гэдэг дээр анхааралдаа авч үзээсэй. ...Нгийн Оийн ажилсан жилийг тогтоолгож, давуу байдал олгох зорилгоор гэрч Н.А, С.Б нарт худал хэлж, төөрөгдүүлэн анхан шатны шүүхэд мэдүүлэг өгүүлж, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг. Энэ дээр бас эргэлзээ төрж байгаа. А, Б гэдэг хоёр хүн С, Н гэдэг энэ дөрвөн хүн худал мэдүүлэг өгүүлсэн гэх үйл баримтыг би энэ хэрэг дээрээс харахгүй байна. ...103 дугаартай цалингийн тодорхойлолт Ц гээд овог нэрээр нь бичигдээд тракторын жолооч гээд дээр нь бичсэн байгаа. Энэ нотлох баримтыг Н одоо өөрөө Архангай аймгийн архивын тасагт ороод өөрөө хуурамчаар бүрдүүлээд өгөөд байх боломж байна уу үгүй юу?. Хүний өгсөн би энэ ажлыг хийж байсан гэсэн баримтыг хуурамч гэдгийг мэдэх арга байна уу? үгүй юу? тэгээд л шүүхэд гаргаж өгсөн байгаа ш дээ. 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг хэн бичиж өгөв.. Шинжээчийн дүгнэлтээр хүсэлт, итгэмжлэл хоёрыг Цийн гарын үсэгт тохирохгүй байна гэж ирсэн болохоос Ц биш гэж тогтоогоогүй. ...Н энийг хуурамчаар бүрдүүлсэн гэдгийг нотолж тогтоосон юм байхгүй. ...С, О нарыг ятгаж байгаад шан харамж өгч байгаад мэдүүлэг өгүүлсэн энэ үндэслэлээр зүйлчилж байгаа юм байна лээ. ...нотлох баримтын хэмжээнд үйлдлийн хувьд яг энэ 21.14 дүгээр зүйлд багтаж байгаа юу үгүй юу гэдгийг, энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон байна уу гэдгийг ялгаж салгаж үзээсэй гэж хүсэж байна. С, О нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэж ятгаж гээд энэ зүйл анги үйлдэлтэй хамаарч байгаа юм. Энэ байдлыг хараад яваад байхад өмгөөлөгчөөр ямар хэрэгт оролцсон гэхээр ганцхан Дгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Бусад хэрэгт нь ямар субъектээр оролцож байгааг хууль зүйн үүднээс харж үзэх хэрэгтэй байна. Оийн хэрэг дээр хэргийн оролцогчийн үүрэг хүлээгээгүй хүн ш дээ.... Өмгөөлөгч миний хувьд хэргийн материалтай танилцаад гэм буруутай эсэхэд нь эргэлзээ төрж байна. Эргэлзээ төрж байвал яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зарчим байгаа. Энэ зарчмын дагуу гэм буруугийн асуудлыг тогтоож өгнө үү” гэж дүгнэлт гаргасан, 
мөн шүүгдэгч Д.Н нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Т эгч намайг өмгөөлөгч гэдгээр хандаагүй. Ерөнхийдөө Н чи энэ хэрэг дээр туслаач гээд яваад баримтыг нь аваадхаач гээд байсан. Би хэлсний дагуу баримтыг нь авсан. Энэ дээр бид нар албан ёсоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан зүйл ерөөсөө байгаагүй. ...Тэгээд Т эгчид баримтыг өгсөн. Өөр надад энэ талаар мэдэх зүйл байхгүй.   Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Т эгч хотоос залгасан буруу тогтоогдсон байна гэсэн. ...Мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гээд байгаа. Би бол тухайн хэрэгт өмгөөлөгчөөр ороод мэргэжлийн үйл ажиллагаа хууль бусаар явуулсан зүйл байхгүй. ...Шүүх дээр хоёр гэрч асуулгадаг. Тухайн баримт нь ойн аж ахуйн газар гээд. Бид нар ойн аж ахуйн газрын дээр гарцаа байхгүй өндөр настан ажиллаж байсан хүн байна уу энэ нэг хүн ажиллаж байсан юм байна гээд тэр хоёр хүнийг заасан. Хэрэг дээр  очсон гээд байгаа очсон юм байхгүй. Тэгээд О гэдэг хүнийг таних уу таньтай ойн аж ахуйд ажиллаж байсан уу гэхэд ажиллаж байсан гэсэн. Та тэгвэл та ороод мэдүүлгээ өгчих гэсэн. Өөр бол та ингэж өгөөрэй, тэгж өгөөрэй, ингэж өгөөрэй гэсэн шаардлага бид нарт ерөөсөө байхгүй. Тэр хоёр хүнийг шүүх рүү ороод гэрчээр мэдүүлэг өг гэсэн тэгээд мэдүүлэг өгсөн. ...Цгийн хэрэг дээр Ж гэдэг миний таньдаг хүн байгаа Жант сумын Ж гэдэг хүн байгаа. Тэр манай байранд амьдардаг. ...Нэг өдөр надад нэг баримт авчирч өгсөн. Энэ хүний ажилласан жилийг шүүхээр ороод тогтоолгоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд тэр баримтыг шүүхээр орж тогтоолгосон. Тэр хүн рүү би холбогдсон Цэвээнциеэ  би өвчтэй би очиж чадахгүй гээд. Тэгэхээр нь та итгэмжлэл хийчих гээд, Ж Н чи итгэмжлэлээр орчих гэсэн. Энэ хэрэг дээр би гарцаа байхгүй орсон. Шүүхэд итгэмжлэлээр орсон. Тэр хэрэг дээр хоёр гэрч асуугдсан байгаа. Тэр хоёр гэрчийг би мэдэхгүй. Би өөрөө утасдаад дуудах боломжгүй. Өөрсдөө угаасаа энэ энэ хоёр хүнийг шүүх дээр гэрчээр асуулгаадах гээд энэ хоёр хүний утасны дугаарыг өгөөд энэ хоёр хүн ажилласан жилийг мэднэ гэсэн. Тэгээд нөгөө хоёр хүн рүү нь залгаад та энэ хоёр хүнийг мэдэх үү гээд мэднэ ээ гээд тэгэхээр нь та шүүх дээр ороод гэрчээр мэдүүлгээ өгчих гэсэн. Бид нар гэрчээр мэдүүлэг өгөхөд оролцдоггүй. ...Дгийн асуудал дээр манай туслах М бид хоёр өрөөндөө байж байхад Б гэх хүнтэй хамт орж ирсэн. Нутаг хол болохоор ирэхэд хэцүү байна та ороод өгөөч гээд Б дагуулаад орж ирсэн. ...Өмч хувьчлалын баримтыг болон бусад баримтыг Д эгч өөрөө барьсан орж ирсэн. Баярын бичиг бүгд завсартай байсан. Тэгээд энэ баярын бичиг бүгд засвартай учир шүүх шинжлэн судлах боломжгүй. Засвартай л бол шүүх шинжлэн судлах боломжгүй гээд өөрт нь баярын бичгийг буцаагаад өгсөн. Гэхдээ нэг хоёр баримт, баярын бичиг хэрэгт авагдсан байсан. Тэгээд тэр А үсгийг Б үсэг болгосон гэдэг бол би тэрийг А Үсгийг Б үсэг болгох шаардлага байхгүй, би болгоогүй. Тэрийг манай туслах зассан...” гэж мэдүүлж байгаа боловч энэ хавтаст хэрэгт авагдаж, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.О /1-р хх-ийн 179-181 дүгээр хуудас/, Ц.Н г /1-р хх-ийн 196-197 дугаар хуудас/, Н.А /1-р хх-ийн 199-200 дугаар хуудас/, С.Б /1-р хх-ийн 142-143 дугаар хуудас/, Э.М /2-р хх-ийн 100-102  дугаар хуудас/,  Ж.Д /2-р хх-ийн 103-107, 118-121, 127-129   дугаар хуудас /, Д.Б /2-р хх-ийн 122-125 дугаар хуудас/, Ц.Ц /2-р хх-ийн 206-208 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 98, 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 482 дугаартай шийдвэртэй иргэний хэргүүдийн хуулбарууд /1-р хх-ийн 25-140 дүгээр хуудас/, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-ийн 165-169 дугаар хуудас/, Монголын хуульчдын холбооны Архангай аймаг дахь салбарын зохицуулагч С.Пгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 243 дугаар хуудас/, Архангай аймгийн архивын тасгаас гаргуулан авсан Цэцэрлэг сумын чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн өмч хувьчлалын материалын хуулбар /2-р хх-ийн 155-157 дугаар хуудас/, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ж.Дгээс гаргасан хүсэлт, Цэцэрлэг сумын чөлөөт амьдрал нэгдлийн гишүүдийн их хувьчлалын баталгаажилтын материалын хуулбарууд /2-р хх-ийн 172-174 дүгээр хуудас/, Шүүгдэгч Д.Нын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2057 дугаартай гэрчилгээ /3-р хх-ийн 173 дугаар хуудас/, хэрэгт хавсаргасан 2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэх,  гэрч Б.Ц /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/, Э.Ө /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/, Б.АЖ /1-р хх-ийн 82-83, 221-223 дугаар хуудас/, Т.О /1-р хх-ийн 87-88 дугаар хуудас/, Л.С /1-р хх-ийн  112-113 дугаар хуудас/, С.Ц /1-р хх-ийн 208-209 дүгээр хуудас/, Иргэн С.Цийн иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт, нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэл /1-р хх-ийн 10, 11 дүгээр хуудас/, Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 103 дугаартай цалингийн тодорхойлолт, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1047 дугаартай цалингийн тодорхойлолт /1-р хх-ийн 12, 31 дүгээр хуудас/, Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2017/00504 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2017/00412 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 15-17, 23-25 хуудас/, Архангай аймгийн Жант сумын Жант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 49 дугаартай, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаартай тушаалууд /1-р хх-ийн 32, 34 дүгээр хуудас/, Иргэн С.Цд холбогдох иргэний бүртгэлийн МАЯГТ-1, ХААТР-1 маягтын хуулбар /1-р хх-ийн 37 дугаар хуудас/, Гэрч Б.А, Э.Б, Ч.С нарын Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 45, 46, 47 хуудас/, Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /1-р хх-ийн 51-58 хуудас/, Архангай аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1123 дугаартай цалингийн тодорхойлолт /1-р хх-ийн 225, 226 хуудас/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 005 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 239-241 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.

Шүүгдэгч Д.Н нь “1310 дугаарын хуульчийн гэрчилгээтэй,  шүүхэд төлөөлөх ээрхийн 2057 дугаарын үнэмэлх гэрчилгээтэй” болох нь Монголын хуульчдын холбооны Архангай аймаг дахь салбарын зохицуулагч С.Пгийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /1-р хх-ийн 243 дугаар хуудас/, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн 2057 дугаартай гэрчилгээ /3-р хх-ийн 173 дугаар хуудас/, хэрэгт хавсаргасан 2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэх зэргээр тогтоогдож байна.   

Шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч,  нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч М.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн өмгөөлөгч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,   Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, өмгөөлөгч гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан шан харамж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэргийн шинжийг, 

Шүүгдэгч М.Тын бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б овогт Дийн Ныг өмгөөлөгч бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, өмгөөлөгч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, өмгөөлөгч гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б х овогт Мын Тыг бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:   

          Шүүгдэгч Д.Н, М.Т нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: 

Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Д.Нд Эрүүгийнх хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд шүүгдэгч М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг 51 дахин үржүүлсэнтэй дүйцүүлж дээрх ялыг арван таван мянган төгрөгтэй дүйцүүлэн 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 4 жил 2 сарын хугацаагаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх хасах шийтгэл оногдуулах, шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,  

Шүүгдэгч Д.Нын өмгөөлөгч Ц.Б шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч Д.Ныг шүүхээс гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хариуцлага зайлшгүй байх зарчим үүснэ. Д.Нын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мэргэжил нэгт хуульч, өмгөөлөгч хүний хувьд маш их гэмшиж байна. Өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй. Прокуророос 6 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж үзэхийг хүсэж байна. Д.Нын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал харагдаж байгаа. Мөн өрх толгойлсон эмэгтэй. 11 настай хүүтэйгээ амьдардаг. Тэр хүүгийн хувь заяаг бид нар харж үзэх хэрэгтэй байх. Заавал энэ хүнийг нийгмээс тусгаарлаад байх хэрэг байна уу. Миний хувьд эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14 дүгээр зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангиуд нь сонгомол ялуудтай. Эндээс би зорчих эрх хязгаарлах ялыг гурван зүйл ангид хэрэглээд өгөөч гэдэг саналыг тавьж байна. Миний хувьд зүйл тус бүрд нэг, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан хэрэг торгох ялтай, одоо ч Эрүүгийн хуульд торгох ялын хэмжээ байгаа, торгох ял оногдуулж өгнө үү. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлэх гэж байсан тэр хэмжээгээр торгож өгнө үү. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах дээр прокурорын саналыг дэмжиж байна.Аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг 

Шүүгдэгч М.Тын өмгөөлөгч Г.Э шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Нэгэнт шүүхээс гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Манай үйлчлүүлэгч М.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ эхнээсээ маргадаггүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй буюу дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөлтэй байна. М.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Мөн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь ял шийтгэлийн байдлыг хөнгөрүүлж оногдуулах нэг нөхцөл болно. Мөн өрх толгойлсон эмэгтэй. Өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө амьдралаа залгуулж явдаг. Архангай аймагт нилээн сайн нэр хүндтэй нэртэй оёдолчин байсан. Улаанбаатар хотод очоод нэг оёдлын компанид харьяалагдаад оёдлын үйл ажиллагаагаа эрхэлж байгаа энэ нь өөрт нь тодорхой хэмжээний орлоготой байгаа гэдгээ харуулж байдаг. Цалингийн тодорхойлолтоо авч ирэх ёстой байсан боловч наашаа ирэхдээ орхигдуулаад ирсэн байна. Н ч ярьж байсан энэ хүн байнга завгүй оёдол хийж байдаг гэж энэ нь энэ хүнийг хөдөлмөр эрхэлдэг гэдгийг нотолж байна. Улсын яллагч торгууль оногдуулах санал гаргасан энийг дэмжиж байна. М.Т нь тэнсэн авах юм бол цаашдын амьдралд сөрөг нөлөөтэй байна. Яагаад гэвэл компани нь хэдэн шилмэл оёдолчноо гадаад руу явуулж Монголыг сурталчлах, тодорхой хугацаанд гэрээ байгуулж ажиллах гээд байгаа юм байна лээ. Тэр дотор М.Тын нэр явж байгаа. Бүх юм нь бүрдсэн. Энэ ажлаас болоод явж чадахгүй байгаа. Тэгэхээр энэнд хаалт болно гэж үзэж байна. Харин торгуулийн ялыг төлөөд дууссанаар ялаа эдлээд дууссан гээд ямар нэгэн хаалтгүй болох учраас ялыг эдлэхэд саад болохгүй тэр нөхцөл байдлаар нь торгуулийг ялыг оногдуулж өгнө үү. Энэ зүйлийн торгуулийн хамгийн бага нь 2.700.000 төгрөг байна. Энэ хугацааг нь шүүх өөрөө тохируулаад шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүхээс шүүгдэгч Д.Н, М.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөдсний доод хэмжээ болох 240.000 төгрөгөөр тооцож,  51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  3 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.Тд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, М.Т нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 3 жил 3 сарын хугацаагаар өөрийн оршин суух Архангай  аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Нд мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах,  зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай  аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
      
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Нын 2057 дугаартай өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, №2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэхийг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,  

Шүүгдэгч Д.Н, М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
 
     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Н, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ..

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.4 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Дийн Ныг өмгөөлөгч бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,  өмгөөлөгч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн, хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,  Иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, Өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, өмгөөлөгч гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан шан харамж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б х овогт Мын Тыг бусадтай бүлэглэж хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.  Шүүгдэгч Б овогт Дийн Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,  
     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялаар, 

   Шүүгдэгч Б х овогт Мын Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3, дахь хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жил  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  3 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.  

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 12.240.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч М.Тд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, М.Т нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

     6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 3 жил 3 сарын хугацаагаар өөрийн оршин суух Архангай  аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

     7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.Нд мэдэгдсүгэй.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай  аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
     
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Нын 2057 дугаартай өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, №2057 дугаартай өмгөөлөгчийн үнэмлэхийг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 

10. Шүүгдэгч Д.Н, М.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.  

     11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  

 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР