Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00171                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн                      багт оршин суух, Х  овогт Лын М  /РД:ЗМ  /-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00156/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.З    оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:   Л.М миний бие 1963 онд Дундговь аймгийн Хулд суманд төрсөн...Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл ... 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй мал малласан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр бичиг баримт маань хөдөө гэр шатахад үрэгдсэн учир тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. Иймд миний холбогдох баримтуудыг үндэслэн  1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Талын цэцэг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү  гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М   нь  1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд  малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Л.Мт холбогдох   1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд  сумын Талын цэцэг нэгдэлд  малчинаар ажиллаж байсан талаархи баримт  архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолтоор  нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.    /ХХ-03/

Нэхэмжлэгч  Л.М нь 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд  сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:

  1. Дундговь аймгийн Хулд сумын засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 4 сарын 24-ний өдрийн 3-161 дугаартай тодорхойлолт /хх-ийн 08/
  2. Л.Мын 1985, 1987, 1988, 1991 онуудын  цалингийн баримтын хуулбар /хх-ийн 09-19/
  3. Л.Мын 152379 дугаартай, 1979-1988 онуудад гишүүний татвар төлсөн бичиглэл бүхий Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн  хуулбар /хх-ийн 28-29/
  4. Гэрч П.Д , Х.Г  нарын мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэргээр шууд байдлаар,
  5. Гэрч П.Дэ  1979 оны 8 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 сарын 11-ний өдрийн 312 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар /хх-ийн 32-33/ зэрэг баримтаар дам байдлаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Нэхэмжлэгч Л.М нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хулд овогт Лын М /РД:ЗМ /-ыг 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Хулд  сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б