Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

прокурор Э.Гантулга,

шүүгдэгч Д.Бямбасүрэн,

шүүгдэгч Ш.*******ж,

шүүгдэгч М.*******н,

шүүгдэгч Г.Ө*******л,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

иргэний нэхэмжлэгч Б.Н /цахимаар/ нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарт холбогдох эрүүгийн 2215000000298 дугаартай, 163/2023/0032/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ийн Ө*******л, Булган аймгийн ******* суманд 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Сант 1-р баг задгайд оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, эмэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 24 настай, РД:*******,

 

Монгол Улсын иргэн, *******ын *******н, Булган аймгийн ******* суманд 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Сант 1 дүгээр баг Хараат гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаартай шийтгэх тогтоолоор 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, эрэгтэй, 33 настай, РД:*******,

Монгол Улсын иргэн, *******ын *******ж, Улаанбаатар хотод 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Сант 1 дүгээр баг Хараат гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, 

-урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

-урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээгээр шийтгүүлж байсан, эрэгтэй, 35 настай, РД:,

Монгол Улсын иргэн, ийн Бямбасүрэн, Улаанбаатар хотод 1980 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын Сант 1 дүгээр баг задгайд оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, эмэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 42 настай, РД:,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь бүлэглэн Булган аймгийн ******* сумын Лах 2 дугаар багийн нутаг “” гэх газар байрлах Ц.Төмөрбаатарын хаваржааны хашаанд тус сумын иргэн Г.Мын хүрэн улаан зүсмийн эр шүдлэн, улаан зүсмийн эр хязаалан үхэр нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг 2022 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө машин механизм болох Н.*******нгийн эзэмшлийн 47-64 УБЛ улсын дугаартай -20 загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000298 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь бүлэглэн Булган аймгийн ******* сумын Лах 2 дугаар багийн нутаг “” гэх газар байрлах Ц.Төмөрбаатарын хаваржааны хашаанд тус сумын иргэн Г.Мын хүрэн улаан зүсмийн эр шүдлэн, улаан зүсмийн эр хязаалан үхэр нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг 2022 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө машин механизм болох Н.*******нгийн эзэмшлийн 47-64 УБЛ улсын дугаартай -20 загварын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 4.000.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бямбасүрэн гаргасан тайлбартаа: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
  2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ж гаргасан тайлбартаа: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
  3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******н гаргасан тайлбартаа: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
  4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө*******л гаргасан тайлбартаа: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
  5. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Н гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.Ө*******л Бямбасүрэн *******н *******ж нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *******н Ө*******л нар нь 36 сарын хугацаатай 2,5% хүүтэй 18.000.000 төгрөгний зээлээр машин авсан байна. Хариуцагч нар нь зээл авсан цагаас хойш 4.397.000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлсөн байдаг. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй. Зээлийн эргэн төлөлтийг хийлгэхээр холбогдоход авто машиныг цагдаад хураалгасан байгаа гэсэн. Удалгүй шүүхээс *******н Ө*******л нарыг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон гэж мэдэгдсэн. Иргэний нэхэмжлэгчийн хувьд зээлийн барьцаа хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангуулаад барьцаа хөрөнгө эд байдлаар хүлээж авах хүсэлтэй байна гэв.

Эрүүгийн 2215000000298 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

  1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-15 дахь тал/,
  2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 37-38 дахь тал/,
  3. Хохирогч Г.Мын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн төрсөн ах Гантөмөрийн хүү болох Алтансүхийг үхэр хураагаад ир гэсэн юм. Ер нь манай малыг хардаг залуу байгаа юм аа. Манайх үхрээ 10 дугаар сарын 29-ний өдөр хурааж бөөгнүүлээд Дэл улаан гэх газар өөрийн хаваржаан дээрээ орхисон юм. 10 дугаар сарын 30-ны өдөр цас орж байсан учраас тэндээс холдохгүй байх гэж бодоод үхрээ бөөгнүүлэлгүй хоносон юм. Тэгээд 10 дугаар сарын 31-ний өдөр Алтансүхийг үхрээ хураах гээд очиход манай үхэр байх ёстой газраа буюу хаваржаан дээрээ байгаагүй тэгэхээр нь өвөлжөө рүүгээ үзэх гээд явж байтал Төмөрбаатар гэх айлын хаваржааны урд талд шувуу бужигнаж байсан гэсэн. Тэгээд шувуу бужигнаад байгаа газар нь яваад очиход манай 2 тооны эр үхрийг янзлаад аваад явчихсан 2 толгойг нь урд жалганд хаячихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал/,
  4. Иргэний нэхэмжлэгч Б.Нгийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр *******н гаалийн бичигтэй приус-20 загварын тээврийн хэрэгслийг авсан юм. Уг тээврийн хэрэгслийг манай /Омни ББСБ/ байгууллагатай 18.000.000 зээлийн гэрээ хийж авсан юм. Зээлийн хүү нь нэг сарын 2.5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан хэрнээ 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ хийгээд энэ өдрөөс хойш зээлээ 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлсөн боловч энэ хугацаанд зээл төлөхдөө зээлээ дутуу төлсөн нэг ч удаа бүрэн төлөөгүй. Харин 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл төлөлт хийгээгүй байна. Зээлийн графикийн дагуу 18.340.851 төгрөг төлөх ёстой байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,
  5. Гэрч И.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн ******* суманд эмнэлэгт үзүүлэх гэж сумын төв рүү орсон юм. Тэгсэн чинь манай малчин Алтансүх миний гар утас руу залгаад Цэрэндашийн Төмөрбаатарын хаваржаанд 2 тооны үхэр шулаад аваад явчихсан байсан. Тухайн газарт нь малын баас /сэвс/ болон 4 өөр хүний гутлын мөр бас автомашины мөр гарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74 дэх тал/,
  6. Гэрч М.Энхбаярын өгсөн “...Надад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өглөөний 08 цагийн орчим нэг дугаар залгаад мах авч байгаа юу гэж асуухад нь би “Авч байгаа тэгэхдээ Улаанбаатар хотод явна очих арай болоогүй байна гэж хэлсэн тэгсэн чинь хүлээж байя гэсэн юм. Тэгээд би хотод ажилтай явж байгаад 11 цаг 30 минутын орчим өөрийн эзэмшлийн мал мах авдаг “Таван эрдэнэ фүүд” ХХК-д ирэхэд манай хашаан дотор ороод ирчихсэн нэг машин зогсож байсан. Тэгээд надтай уулзаад шүдлэн, хязаалан хоёр үхрийн мах байна гэж хэлсэн тэгээд би махыг нь хиллэж аваад гарал үүслийг нь аваад мөнгийг нь шилжүүлэхэд ******* сумын хаан банкны данс байсан энэнээс өөр ******* сумаас мал мах ирээгүй. Би олон жил мал мах авсан учраас дансны дугаарынх нь тоогоор аль сумын иргэний данс болохыг мэднэ. ******* сумын хаан банкны данс 5276... гэж эхэлдэг юм. Надад мах зарсан хүний данс нь 5276204163 гэсэн дугаартай М.*******н гэх хүний эзэмшлийн данс байсан юм. Миний худалдаж авсан хоёр үхэр хоёулаа эр үхэр байсан би итгэлтэй байна олон жил мал мах авсан хүн үхэрийн махыг хараад эр эмийг нь шууд ялгана. Тэгээд ч том үхэр нь 230 килограмм болсон 8500 төгрөгөөр бодож авсан, жижиг үхэр нь 172 килограмм болсон 8000 төгрөгөөр бодож авсан нийт мөнгөн дүн нь 3331000 /гурван сая гурван зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг 5276204163 М.*******н гэсэн дансанд шилжүүлсэн...Цагаан өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй явсан улсын дугаар нь 47-64 УБП байсан... Өөрөөсөө гадна нэг хүүхэнтэй хоёулаа явсан. Би эхнэр нь байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
  7. Тольдох оюуны өгөөж ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №222558 дугаартай “...2 тооны үхрийг нийт 4.000.000 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-141 дэх тал/,
  8. Тольдох оюуны өгөөж ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №222809 дугаартай “...47-64 УБП улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгслийг 15.128.750 төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн  150-155 дахь тал/,
  9. М овогтой *******нгийн Хаан банкны депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн  246 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч  Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Булган аймгийн ******* сумын Лах 2 дугаар багийн нутаг “” гэх газар байрлах Ц.Төмөрбаатарын хаваржааны хашаанд тус сумын иргэн Г.Мын хүрэн улаан зүсмийн эр шүдлэн, улаан зүсмийн эр хязаалан үхэр нийт 2 тооны үхэр буюу олон тооны малыг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө машин механизм болох Н.*******нгийн эзэмшлийн 47-64 УБЛ улсын дугаартай -20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж Г.Мад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Г.Мын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч И.Пүрэвсүрэн, М.Энхбаяр нарын мэдүүлэг болон шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй Тольдох өгөөж ХХК-ын гаргасан шинжээчийн 222558 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас  2 тооны үхэр буюу 4.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Мад хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

         Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

“Мал хулгайлах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. “Мал хулгайлах” гэмт хэргийг халдлагын зүйлээр нь “Хулгайлах” гэмт хэргээс ялгаатай байдлаар хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилан хуульчилсан байна.

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

          Мал хулгайлах гэмт хэргийн объектив тал нь бусдын малыг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг  заавал шаардахгүй бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг. Мал хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгтэй нэгэн адил бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан байна.

Харин хууль бусаар авсан гэж бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх эсхүл захиран зарцуулсныг, хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгоно.

Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан бөгөөд тэдгээрийн үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Учир нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэж хоёр болон түүнээс дээш мал хулгайлсныг ойлгодог бөгөөд Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарын  үйлдэл нь эдгээр шинжүүдийг хангаж байх тул тэдгээрийг  “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг хүндрүүлж зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь  бусдын олон тооны малыг дур мэдэн авч нядалсан идэвхтэй үйлдэл, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”гэж заасны дагуу шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар болон тэдгээрийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, Ц.Энхтуяа нар гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай, өмгөөлөгч Р.Цэрэнханд гэм буруугийн талаар маргахгүй ч олон тооны мал хулгайлсан гэж зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгох байрь суурьтай оролцоно гэж тус тус хэргийн онолоо танилцуулан шүүх хуралдаанд оролцсон бөгөөд өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны мал хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Г.Ө*******л, М.*******н нар нь гэр бүлийн харилцаа хамааралтай, тэдний хүүхдүүд  болох О.Тэмүүжин 4 настай, О.Эмүүжин 3 настай хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын Хараат багт оршин суудаг болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын бага насны хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжих этгээд  тогтоогдоогүй байх тул Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон харъяа сум багийн төрийн байгууллагатай хамтран хүүхэд хамгаалалын асуудлыг хэрэгт хяналт тавьж буй прокурор цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Мад учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн / хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогч Г.Мын шүүхэд гаргасан өргөдөлд дурдагдсан/ байх тул шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.Ө*******л нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 200-202, 241-250 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын Хараат багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хаан банкны Булган салбарын 491 дугаартай албан бичгийн дагуу түүний дансны дэлгэрэнгүй лавлагаа, Булган аймгийн ******* сумын Сант 1 дүгээр баг задгайд оршин суух бүртгэлтэй бөгөөд мал маллан ам бүл 4, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Ө*******л хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Бямбасүрэн нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 203-212, 241-250 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын Хараат багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хайлт, Хаан банкны Булган салбарын 491 дугаартай албан бичгийн дагуу түүний дансны дэлгэрэнгүй лавлагаа Булган аймгийн ******* сумын Сант 1 дүгээр баг задгайд оршин суух бүртгэлтэй бөгөөд мал маллан ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Бямбасүрэн хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.*******н нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 213-229, 241-250 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 643 дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын Лах  багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хайлт, Хаан банкны Булган салбарын 491 дугаартай албан бичгийн дагуу түүний дансны дэлгэрэнгүй лавлагаа, Булган аймгийн ******* сумын Сант 1 дүгээр баг задгайд оршин суух бүртгэлтэй бөгөөд мал маллан ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.*******н хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ш.*******ж нь хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 230-240, 241-250 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоол, Хаан банкны Булган салбарын 491 дугаартай албан бичгийн дагуу түүний дансны дэлгэрэнгүй лавлагаа, Булган аймгийн ******* сумын Сант 1 дүгээр баг задгайд оршин суух бүртгэлтэй бөгөөд мал маллан ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ш.*******ж хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч М.*******нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 т зааснаар 2 жил 4 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч Ө*******л, Бямбасүрэн, *******ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  1 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Омни Капитал банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй 15.128.750 төгрөгийн үнэлгээ бүхий 47-64 УБМ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тус бүр хүчингүй болгож,  Омни Капитал банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 15.128.750  төгрөгийг шүүгдэгч Г.Ө*******л,М.*******н нараас хувь тэнцүүлэн гаргаж, улсын орлогод оруулах саналыг,

Шүүгдэгч М.*******нгийн өмгөөлөгч Ц.Энхтуяа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тээврийн хэрэгсэлийн үнэ болох 15,128,750 төгрөгийг нэр бүхий 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулах саналыг,

Шүүгдэгч Ш.*******жийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал улсын яллагчийн санал оруулсан ялын санал болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэлгээ болох 15.128.750  төгрөгийг шүүгдэгч М.*******н, Г.Ө*******л нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналыг тус тус дэмжинэ гэж,

Шүүгдэгч Г.Ө*******л, Бямбасүрэн нарын өмгөөлөгч Р.Цэрэнханд улсын яллагчийн ялыг саналыг дэмжиж байна, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ болох 15.128.750  төгрөгийг нэр бүхий 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж тус тус эрүүгийн хариуцлагын саналыг шүүхэд гаргасан болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Улсын яллагчийн зүгээс нэр бүхий 4 шүүгдэгчийн бусдын олон тооны малыг хулгайлахдаа машин механизм болох тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 15.128.750 төгрөгийг шүүгдэгч Г.Ө*******л, М.*******н нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулах санал  гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин өмгөөлөгч Р.Цэрэнханд, Ц.Энхтуяа нарын гаргасан санал хууль зүйн үндэслэлтэй байх тул хүлээн авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Омни Капитал банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй 15.128.750 төгрөгийн үнэлгээ бүхий 47-64 УБМ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг тус бүр хүчингүй болгож, Омни Капитал банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 15.128.750  төгрөгийг шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нараас хувь тэнцүүлэн тус бүр 3.782.187  төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Омни Капитал ХХК-ны төлөөлж оролцсон иргэний нэхэмжлэгч Б.Н нь битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг биет байдлаар буцаан авах хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 2 ширхэг, төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөхийн овогт Ганхуягийн Ө*******л, Уран овогт Мын *******н, Доной овогт Шаравын *******ж, Түдэв гүн овогт Дорждэрэмийн Бямбасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бүлэглэж, машин механизм ашиглан бусдын  олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ө*******лыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.*******нг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.*******жийг  1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бямбасүрэнг 1 /нэг/ жил, 1 /нэг/  сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Омни Капитал банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй 15.128.750 төгрөгийн үнэлгээ бүхий 47-64 УБМ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг  хүчингүй болгож,  Омни Капитал банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 15.128.750  төгрөгийг шүүгдэгч Г.Ө*******л, Д.Бямбасүрэн, М.*******н, Ш.*******ж нараас хувь тэнцүүлэн тус бүр 3.782.187  төгрөгийг тус бүрээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СУВД-ЭРДЭНЭ