| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
2023 03 06 2023/ШЦТ/49
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,
шүүгдэгч*******э нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн*******эд холбогдох эрүүгийн 2315000000057 дугаартай, 163/2023/0050/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн Мөнх-Эрдэнэ, Булган аймгийн Булган суманд 1982 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, хамт Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, Хүүгийн 3-4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Орхон аймгийн Баян- Өндөр сумын ******* баг, Зураагийн 4 дүгээр гудамж 23 тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, 41 настай, эрэгтэй,
-Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 01 сарын 27-ны өдөр ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж ******* дугаарын мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас 3 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж, 1.3 м3 түлээний, 1.88 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 789.980 төгрөгийн шууд хохирол, 2.369.940 төгрөгийн шууд бус хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000057 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч*******э нь 2023 оны 01 сарын 27-ны өдөр ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж ******* дугаарын мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас 3 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж, 1.3 м3 түлээний, 1.88 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 789.980 төгрөгийн шууд хохирол, 2.369.940 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ч.э, Д.Б, гэрч Б.Д нарын өгсөн мэдүүлэг, Булган суман дахь Сум дундын ойн ангийн шинжээч Б.Жийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Зрын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон акт, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн ОРА:Ю01316 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 01 сарын 27-ны өдөр ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж ******* дугаарын мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас 3 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж, 1.3 м3 түлээний, 1.88 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 789.980 төгрөгийн шууд хохирол, 2.369.940 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.
Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлд гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч хүчингүй гэрээ эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилсан байна.
Мөн хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум, дүүргийн ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр төрлийн ойгоос мод бэлтгэхийг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Гэмт хэргийн улмаас шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр 789.980 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн 2.369.940 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч*******ийн гэмт үйлдэл, хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч*******э нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Бын эзэмшлийн “*******” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* дугаарын мод бэлтгэх эрхийн бичигт заасан мод бэлтгэх арга, огтлолтын төрөл зөрчиж Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас 3 ширхэг босоо шинэс мод хөрөөдөж, 1.3 м3 түлээний, 1.88 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэн, бэлтгэсэн модоо ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн байна.
Шүүгдэгч*******ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч яллах талын байр суурьнаас, шүүгдэгч*******э болон түүний өмгөөлөгч П.Ган-Очир нар нь гэм буруугийн тал дээр маргахгүй, хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 789,980 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 61 дэх тал/ учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж /хавтаст хэргийн 61 дэх тал/ 2.369.940 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 789.980 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн, /хавтаст хэргийн 112 дахь тал/, үлдэх 1.579.960 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 79 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын Гуравдугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь ам бүл 2, хүүгийн хамт Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, Хүүгийн 3-4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Орхон аймгийн Баян- Өндөр сумын ******* баг, Зураагийн 4 дүгээр гудамж 23 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор хангаж, яллагдагчид хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаль экологид учруулсан шууд хохирлыг төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Цэвээн овогт Дэмбэрэлдашийн Б /ГИ88071001/-ын тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Иймд мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон 55 ширхэг м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг өмчлөгч Цэвээн овогт Дэмбэрэлдашийн Б /ГИ88071001/-д буцаан олгож, үнэлгээгээр тогтоогдсон 3.500.000 төгрөгийг шүүгдэгч*******ээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газраас буюу Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******ээс 1.579.960 /нэг сая таван зуун далан есөн мянга есөн зуун жаран/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ******* улсын дугаартай “*******” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч Цэвээн овогт Дэмбэрэлдашийн Б /ГИ88071001/-д эзэмшилд үлдээж, шүүгдэгч*******ээс уг тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, болон гэмт хэрэг үйлдэж олсон 55 / тавин таван/ ширхэг шинэс төрлийн модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 /жаран мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хар өнгөтэй цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.
10. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ