Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шинжээч Ж. /онлайнаар/,

шинжээч Б. /онлайнаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат /онлайнаар/,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******т холбогдох эрүүгийн 2215000320111 дугаартай, 163/2022/0157/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1968 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч Орхон аймгийн ******* сумын ******* багийн *******ын ******* тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, урьд Булган аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/06 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Булган аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 300 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.3-т зааснаар 1 жил, 4 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, 55 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Дэрстийн хөндий” гэх газарт байх шороон зам дээр эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай Тоёото Карина загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.5.б, 3.5.г, 3.7.а, 12.3, 23.9.з заасан заалтуудыг тус тус зөрчиж замын хажуугийн эвдэрсэн ховилд орж мөргүүлэн зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Д.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой хохирогч Д.г зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, байшингийн цонхны шилэнд зүсэгдсэн бэртэл гэмтэлтэй, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Уушгийн гарам” гэх газарт байх гэртээ хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, шинжээч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000320111 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Дэрстийн хөндий” гэх газарт байх шороон зам дээр эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай Тоёото Карина загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэх, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэхийг хориглох гэсэн заалтуудыг тус тус зөрчиж замын хажуугийн эвдэрсэн ховилд орж мөргүүлэн зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч эхнэр Д.гийн эрүүл мэндэд амны баруун булангийн доод хэсгээс зүүн дээш чиглэлтэй доод уруул, дээд 11, 12-р шүд хоорондын буйл, дээд уруулын зүсэгдсэн шарх, духны хуйхны цус хуралт, духны зулгаралт, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалга, баруун гарын сарвуу, хуруу, хэвлийн баруун дээд хэсэг, баруун ташаа, баруун өвдөг, гуяны гадна дунд хэсэг, баруун шилбэний урд хэсэг, зүүн өвдөгний цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан,

 

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой ..хохирогч Д.г зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, байшингийн цонхыг хагалж орсны улмаас хагарсан шилэнд зүсэгдэн баруун шанаа, хацар, чихний дэлбээ, эрүүний өнцөг, дээд уруулын зүүн тал, хүзүүний зүүн хажуу, зүүн чихний омог, хэвлийн баруун дээд хэсэг, зүүн гарын бугуй, сарвуунд зулгаралт бүхий бэртэл гэмтэл авч, асрамж шаардлагатай амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Уушгийн гарам” гэх газарт байх гэртээ хохирогч нас барсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ж.гийн өгсөн: Намайг анх шинжээчийн дүгнэлт гаргаж байхад хавирга хугарсан гэмтэл байгаагүй учир дүгнэлтэд тусгаагүй. Хүн амьд байх үед хавирга хугарсан бол хавирга болон түүний ойр орчмын арьс зөөлөн эдэд цус хуралт үүснэ. Шинжилгээ хийж байх үед техникийн нөхцөл байдлаас хавирга гэмтэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ тохиолдолд шинжилгээ хийж байх үед тийм зүйл болоогүй. Хавирганд гэмтэл байхгүй байсан учир би дүгнэлтэд тусгаагүй, би тэмтэрч үзээд дүгнэлт гаргасан гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Б.ын өгсөн: Ясны хальс бүтэн цогцос нь хатсан байсан учир нас барсаны дараа үүссэн, амьд байхад үүссэнийг аль алийг үгүйсгэхгүй. Эд эсийн шинжилгээ авч, цогцосны цус тунаж нэвтэжсэн хэсгээс зөөлөн эдийн шинжилгээ хийгээгүй. Энэ шинжилгээ хүрээлэнд урвалж бодисгүйн улмаас хийгдэхгүй байгаа. Ясны хальс бүтэн байх үед цус хуралт үүсэхгүй. Задлан шинжилгээ хийхэд хавирга хугарвал хавирганы зөөлөн эдэд гэмтэл цус хурахгүй байх магадлал нь 100% хэдий ч хавирга хугарсаныг авто ослын үед үүссэн байх магадлалтай гэж үзэж дүгнэлтэд тусгасан. Шарх №2 гэсэн шарх гэмтлүүд нь цонх хагарсаны улмаас шилэнд үүссэн гэж ойлгож болно. Хэргийн газрын үзлэгээр их хэмжээний цус алдсан нь харагддаг, мөн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр зорчигчийн суудлын хажуу талд их хэмжээний цус байсан. Өөрөөр хэлбэл 2 хэргийн газарт их хэмжээний цус алдсан байдал тогтоогддог. Архи уусан нь цус бүлэгнэлгүй болж их хэмжээгээр гарах шалтгаан бас болно. Хэргийн газрын яг хаана нь их бага цус гарсаныг тогтоох боломжгүй байна. Цаг алдалгүй шархыг ариутгаж цэвэрлээд оёдол тавих эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсан. Оёдлыг төв суурийн газрын эмч нар бүгд хийдэг байх ёстой. Цогцост үзлэг хийх үед техник тоног төхөөрөмжийн үйлчлэлээр хугарсан байж болно. Гэхдээ бага хэмжээний хугарал нүдэнд харагдахгүй байх боломж байгаа. Шархны 2 арьс наалдаж байж шарх эдгэрэх буюу эмчлэгдэнэ. Мэс засал гэдэг нь тодорхой зааг гаргаад зүсэлт хийхийг хэлнэ. Анхан шатны тусламжид шархны гадна талын эмчилгээ буюу гадна талд цус тогтоох эмчилгээ хийгдэнэ. Бие махбодын дотоод орчинд цус алдаж байгаад эмнэлэгт мэргэжлийн эмч нар хийнэ. Талийгаачийн нүүрэнд үүссэн том шархууд нь зам тээврийн ослын улмаас, мөн байшингийн цонхны шил хагарснаас үүссэн шарх байгаа. Шарх 1, 2-д хамаарагдах зүсэгдсэн том шархуудаас их хэмжээний цус гарч цус алдалт үүссэн нь үхэлд хүргэсэн. Өөрөөр хэлбэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3-т заасан хүнд гэмтэлд хамрагдана гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн 2215000320111 дугаартай хэргээс:

А. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Уушгийн гарам” гэх нэртэй газарт иргэн ******* гэх айлын өвөлжөөний газарт нэг давхар улаан өнгийн модон байшинд болсон байв. Хэрэг учрал болсон гэх байшин руу ертөнцийн зүгээр зүүн хойд талаас цасан дээр үүсгэгдсэн олон тооны тээврийн хэрэгслийн мөр үүсгэгдэж байшин чиглэн явсан байв. Улаан өнгийн байшингаас ертөнцийн зүгээр хойд зүгт 7 метр зайд 7*7 метрийн хэмжээтэй цасан дээр өнхөрч ноцолдсоноос үүсгэгдсэн байж болохуйц мөр үүсгэгдсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Байшингаас ертөнцийн зүгээр урд зүгт байшингийн хаалганаас 21 метр зайд суудлын 3 тээврийн хэрэгслийн рамм, сэлбэгийн хаягдал байх ба тус тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой ул мөр байхгүй байв. Байшингийн цонхны гадна хэсгээс гялгар уутаар бүрсэн байх ба цонх хагарсан хэсгийн гялгар уут урагдаж цус мэт зүйлээр бохирлогдож хатаж хөлдсөн байв. Байшингийн шалан дээр дэвссэн хивс, дрож цус мэт зүйлээр бохирлогдсон байв.  Урд зүг рүү харсан цонхны хөшиг цус мэт зүйлээр бохирлогдсон байв гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 6-12 дахь тал/,

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: улсын дугаартай Тоёото Карина загварын тээврийн хэрэгсэл замын зорчих хэсгийн баруун талд зогссон байна. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил жолоочийн эсрэг тал хэсэгт хагарч хүрэн улаан өнгийн цус мэт толбо үүсч тогтсон байна. Тээврийн хэрэгслийн зогсож байгаа замын өргөн 5 метр, тээврийн хэрэгслийн урд хэсгээс замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урд зах хүртэл 3 метр, тээврийн хэрэгслийн хойд хэсгээс замын зорчих хэсгийн урд зах хүртэл 3 метр 90 см байна. Осол болсон газарт тээврийн хэрэгслийн тоормосны мөр үлдээгүй байна. Тээврийн хэрэгслийн орсон жалганы урт 13 метр байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

3. Эд зүйлд үзлэг хийсэн: Зам тээврийн осолд орсон гэх улсын дугаартай Тоёото Карина тээврийн хэрэгслийн урд гупер баруун талаар 2 хэсэг гадагшаа урагдаж, зүүн талын хэсэг нь урагдаж тасраад алга болсон, баруун урд дугуйны хий гарч, баруун урд карлан урдаасаа муруйж хэлбэрээ алдсан, баруун хойд дугуйны хий бага зэрэг гарсан, зүүн болон хойд дугуйны хий хэвийн байв. Тээврийн хэрэгслийн урд салхины шил жолоочийн эсрэг талын суудлын харалдаа хагарч цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Тээврийн хэрэгслийн хянах самбарын дээд тавцан болон жолооч, хажуугийн зорчигчийн суудлын хооронд байх галын хайрцаг, ойр орчим нь нилэнхүйдээ цус мэт улаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байв гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-37 дахь тал/,

5. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 08-09 цагийн үед талийгаач гийн төрсөн охин Лхамдулам надад мэдэгдсэний дагуу би төрсөн дүүгээ нас барсан талаар мэдсэн. Бид хэдийг *******ын гэрт очиход хэргийн газарт цагдаа нар ирчихсэн хамгаалалт авсан байсан. 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай ээж Даваасамбуу *******ын гэр лүү залгахад ******* утсыг авч ярьсан гэж хэлж байсан. Тэгж ярихад ******* өнөөдөр нэг айлд бид хоёр очих гэж байна гэж яриад тасалсан байсан. ... Надад энэ талаар мэдэх зүйл алга байна, ер нь бол талийгаач ******* нар хоорондоо хэрүүл маргаан хийлээ, зодолдлоо гэж сонсогдож байгаагүй. Гэр бүлийн хувьд... сүүлийн 10 гаран жил *******тай хамтран амьдарч байсан. Зан байдлын хувьд хүнтэй нөхөрсөг, эвтэй, ажилсаг сайн эмэгтэй байсан. Муу зан зуршлын хувьд архи хааяа уучихдаг байсан ... Талийгаач 2011 онд тархиндаа цус харваад хагалгаанд Улаанбаатар хотын 3-р эмнэлэгт орж байсан. Хагалгаанд орсноос өөр архаг хууч өвчингүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

6. Гэрч Б.ийн өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн орчимд гэртээ унтаж байсан, гэтэл гаднаас нохой хуцуулаад ******* ах орж ирсэн. ******* ах орж ирэхдээ эгч чинь ухаан алдаад уначихсан гэсэн. Би босоод юу болоо вэ гэж асуухад ******* ах бид хоёр Жаал Хуягийн гэрт очиж архи уусан юм. Тэгээд гэртээ ирээд цонхоор ороод уначихсан, ширээн дээр уначихсан байхаар нь араас нь цонхоор ороод өргөж орон дээр тавьсан гэж надад хэлсэн. ... эгч чинь шилэнд нүүрээ зүсчихсэн гэж хэлээд байсан... ******* ахаас би яагаад цонхоор орсон талаар асуухад гэрийн түлхүүр машинтай цуг алга болсон байсан гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

7. Гэрч Ц.Батхуягийн өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цаг өнгөрч байхад хониндоо яваад гэртээ ирэхэд манай гэрт *******, нар айл хэсч явна гээд ирсэн байсан. Манай гэрт Ч.*******, Д., манай эхнэр Бат-Оюун бид 4 хоёр шил архи хувааж уугаад *******, нар гэр лүүгээ харина гээд 17 цаг өнгөрөөгөөд явсан юм. ... нь нэлээд согтолттой, нөхөр нь буюу ******* өөрийн үйлдлийг хянах чадвартай байсан гэж бодож байна. ...манай гэрээс ******* нар нь өөрсдийнхөө Карина маркийн машинтайгаа явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

8. Гэрч Н.Бат-Оюуны өгсөн: ...Нийтдээ 2 шил 0.75 гр-ын хар Чингис, хар Экс нэртэй архийг уусан. Манай гэрээс 17 цаг өнгөрч байхад Ч.*******, Д. нар нь машинаа унаад явсан. Манайхаас явахдаа гэр лүүгээ харина гэж байсан юм.******* нь согтолт бага зэрэг байсан, Д. нь согтолттой байсан. Манай гэрт орж ирэхдээ гэмтэл шарх, сорив байхгүй байсан. Манай гэрийн гаднаас ******* машинаа жолоодоод явсан, эхнэр нь Ч.*******ын хажууд нь урд суудал дээр суугаад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дэх тал/

9. Гэрч С.Даваажавын өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цаг өнгөрч байхад цагийг нарийн хэлж мэдэхгүй байна, гадаа харанхуй бүрий болсон байсан ах, эгч 2-той Дэрстийн хөндий руу уруудаж ордог шил дээр тааралдсан. ******* ах эгч 2 машинтайгаа замын ховил руу ороод цохигдоод зогссон бололтой байж байсан. Эхлээд *******, нарыг байсныг мэдээгүй, шил дээр явж байхад нэг хүн гар өргөж бид хэд машинаа зогсоосон. Тэгэхэд гар өргөсөн хүн ******* ах байсан. Тэгээд эхлээд ******* ах дугуй солиод өгөөч гэхээр нь машиныг нь харахад урд дугуй нь хагарчихсан, тойг нь мултарчихсан хөдлөх боломжгүй болчихсон байсан. Тэгээд ахад дугуй солиод машин чинь явахгүй юм байна, гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд машиныг ахин харахад салхины шил нь дугуй зуйван хэлбэртэй хагарчихсан харагдсан, ахаас та хэнтэй яваа юм бэ гэж асуухад эхнэртэйгээ явж байгаа гэж хэлсэн. Би болон Одхүү, *******ын машин дотроос согтуу байдалтай эгчийг Одхүүгийн машины хойд суудал дээр суулгаад ******* ахыг мөн машинд суулгаад хөдөлсөн. ...Ерөөсөө ослын талаар болон бэртсэн гэмтсэн талаараа юу ч яриагүй. Машинаа аваад явчих санаа байгаад байсан. Гадаа харанхуй болохоор машин доторх эд зүйлс сайн харагдаагүй, өвлийнх нь байшингийн гадаа очсон, тэгээд ******* буугаад машиныг тойроод эгчийг тосч аваад сугадаад байшингийнхаа гадаа үлдсэн. Тэгээд бид хэд яваад өгсөн. эгчийн нүүр нэлэнхүйдээ цус болчихсон, ******* ахад ил харагдах гэмтэл харагдаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-86 дахь тал/,

10. Гэрч Д.Одхүүгийн өгсөн: ...буугаад тээврийн хэрэгслийг нь харахад тээврийн хэрэгсэл нь борооны идэгдсэн судгийг мөргөөд урд дугуй нь алцайгаад тэнхлэг тайг нь эвдэрсэн бололтой байсан, дугуй солиод ч явах боломжгүй байсан... жолоочоос хэдүүлээ яваа юм бэ гэхэд эхнэртэйгээ явж байгаа гэж хэлсэн.. тэгээд би эхнэрийг нь харахад тээврийн хэрэгсэл дотор жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суучихсан, урд салхины шил нь дугуй хэлбэртэй хагарсан байдалтай харагдсан. Жолооч бол угаасаа нэлээд согтуу байдалтай харагдсан.. ер нь миний харснаар гийн нүүрний нэг тал нь цус болчихсон байдалтай харагдсан, ямартай ч нүүрэнд нь хавдсан зүйл харагдаагүй. Ил том шарх харагдаагүй, хүн шургаад унахаар шалбардаг шиг жижиг зулгарсан бололтой харагдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

11. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаартай: Ч.*******ын биеэс авсан цусанд этилийн спирт 1.2 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

12. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай: Амь хохирогч Д.гийн биед дээд, доод уруулд зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд зүсэгдсэн шарх, гавал тархины ил гэмтэл: Гавлын дух ясны зүүн талд ясны эдийн дутагдал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсэгт гадны бие, хуйханд зүүн дух хэсэгт зүсэгдсэн шарх, хуйхан доор цус хуралт, доод эрүүний зүүн талд зүсэгдэж урагдсан шарх, нүүр, хүзүү, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Зүсэгдсэн шархууд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гавал тархины битүү гэмтэл, тархины эд дэх гадны биет нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд доод уруулд зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд зүсэгдсэн шарх нь үхэлд нөлөөлжээ. Амь хохирогчид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээд, доод уруулд үүссэн зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд үүссэн зүсэгдсэн шарх, үүний улмаас үүссэн гадуур цус алдалт, бөглөрөлтөт амьсгал бүтэлт болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 115-120 дахь тал/,

13. Шинжээч эмч Ж.гийн өгсөн: Дээд доод уруул зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд зүсэгдсэн шарх зэргийг аваад яаралтай тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжтой байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дахь тал/,

14. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай мөрдөгчийн: Жолооч *******гийн ******* /*******/ нь цагдаагийн байгууллагын хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Жолооч *******гийн ******* /*******/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 3.4. Жолооч дараах үүрэг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж..., 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 23.9. Дараах тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: з/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр, уг зам тээврийн осол нь жолооч *******гийн ******* /*******/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсан байна гэх магадлагаа /хавтаст хэргийн 137- 138 дахь тал/,

15. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 711 дугаартай: дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 4.0 сая төгрөг, эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирол 764.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 149-150 дахь тал/,

16. Яллагдагч Ч.*******ын өгсөн: Яллагдагчаар татах тогтоолд дурдсан зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гаргаж эхнэр гийн биед хүнд гэмтэл учруулсан нь үнэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

Б. Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн талаар:

  1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.ын өгсөн: 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай ээж Даваасамбуу *******ын гэр лүү залгахад ******* утсыг авч ярьсан гэж хэлж байсан. Тэгж ярихад ******* өнөөдөр нэг айлд бид хоёр очих гэж байна гэж яриад тасалсан байсан... тухайн үед талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн талаар яриад байгаа боловч энэ нь үнэн юмуу, эсхүл худлаа юмуу нарийн тодорхой шалгаж өгнө үү гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
  2. Гэрч Б.ийн өгсөн: ...гэртээ ирээд цонхоор ороод ширээн дээр уначихсан байхаар нь араас нь цонхоор ороод өргөж орон дээр тавьсан гэж надад хэлсэн. ... эгч чинь шилэнд нүүрээ зүсчихсэн гэж хэлээд байсан. ...******* ахынхаас манайд ирэхэд 6 км орчим зайтай. ******* ах хэлэхдээ цонхоор орж байгаад нүүрээ шилэнд зүссэн, цус гараад байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
  1. Гэрч Ц.Батхуягийн өгсөн: ...бид 4 хоёр шил архи хувааж уугаад *******, нар гэр лүүгээ харина гээд 17 цаг өнгөрөөгөөд явсан юм. ...Манай гэрт ирэхдээ ил харагдах бэртэл гэмтэл харагдаагүй. Ч.******* нь ажлын шар эрээн хувцастай, Д. нь хөх өнгийн нимгэн богино куртиктэй явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,
  2. Гэрч С.Даваажавын өгсөн: Би 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цаг өнгөрч байхад цагийг нарийн хэлж мэдэхгүй байна, гадаа харанхуй бүрий болсон байсан ах, эгч 2-той Дэрстийн хөндий руу уруудаж ордог шил дээр тааралдсан. Машиныг ахин харахад салхины шил нь дугуй зуйван хэлбэртэй хагарчихсан харагдсан ...Өвлийнх нь байшингийн гадаа очсон, тэгээд ******* буугаад машиныг тойроод эгчийг тосч аваад сугадаад байшингийнхаа гадаа үлдсэн. эгчийн нүүр нэлэнхүйдээ цус болчихсон, ******* ахад ил харагдах гэмтэл харагдаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-86 дахь тал/
  3. Гэрч Д.Одхүүгийн өгсөн: Би эхнэрийг нь харахад тээврийн хэрэгсэл дотор жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр суучихсан, урд салхины шил нь дугуй хэлбэртэй хагарсан байдалтай харагдсан. Жолооч бол угаасаа нэлээд согтуу байдалтай харагдсан.. ер нь миний харснаар гийн нүүрний нэг тал нь цус болчихсон байдалтай харагдсан... гийн сууж байсан суудлын чанх урд суудлын дэрний хойд хэсэгт цустай зүйл шүргэсэн бололтой цус хатсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дахь тал/,

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 75 дугаартай: Д.гийн цогцосноос авсан цусанд этилийн спирт 3.2 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана гэх дүгнэлт /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

  1. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай: Амь хохирогч Д.гийн биед дээд, доод уруулд зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд зүсэгдсэн шарх, гавал тархины ил гэмтэл: Гавлын дух ясны зүүн талд ясны эдийн дутагдал, тархины зүүн тал бөмбөлгийн дух хэсэгт гадны бие, хуйханд зүүн дух хэсэгт зүсэгдсэн шарх, хуйхан доор цус хуралт, доод эрүүний зүүн талд зүсэгдэж урагдсан шарх, нүүр, хүзүү, их бие, мөчдөд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Зүсэгдсэн шархууд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гавал тархины битүү гэмтэл, тархины эд дэх гадны биет нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн олон тооны цус хуралт, зулгаралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд доод уруулд зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд зүсэгдсэн шарх нь үхэлд нөлөөлжээ. Амь хохирогчид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээд, доод уруулд үүссэн зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд үүссэн зүсэгдсэн шарх, үүний улмаас үүссэн гадуур цус алдалт, бөглөрөлтөт амьсгал бүтэлт болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 115-116 дахь/,
  2. Шинжээч эмч Ж.гийн өгсөн: Дээд доод уруул зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд зүсэгдсэн шарх зэргийг аваад яаралтай тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжтой байсан. ...Амь хохирогч Д.гийн биед учирсан дээд, доод уруул зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд зүсэгдсэн шарх, гавал тархины гэмтэл, тархин дахь гадны биет орсон зэрэг гэмтлүүд нь хүний хүчнээс давсан гэмтлийн улмаас үүссэн гэмтлүүд юм гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 142-143 дахь тал/,
  3. Яллагдагч Б.*******ын өгсөн: Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон явдлын талаар бүгдийг үнэн зөв тодорхой ярьсан. ...Орон дээр гаргаж тавьсны дараа гийн хувцас цус болсон байхаар нь тайлж тавиад зүүн талын эрүүн тус газар нь зүсэгдсэн шарх байхаар нь ширээн дээрээс алчуур авчирч шархан дээр нь тавьсан юм. Тэгээд би хажуугаар нь ороод унтаад өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 164-165 дахь тал/,
  4. Хэрэгт нэмэлт ажиллагаагаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1040 дугаартай: Талийгаач Д.д духны хуйханд цус хуралт, духны зулгарал, амны баруун булангийн доод хэсгээс зүүн дээш чиглэлтэй доод уруул, дээд 11, 12 дугаар шүд хоорондын буйл, дээд уруулын зүсэгдсэн шарх, оочны доороос зүүн дээш зүүн эрүүний их бие, булан хэсгээр үргэлжилсэн зүсэгдсэн шарх, баруун шанаа, баруун хацар, баруун чихний дэлбээ, баруун чихний урдаас доод уруулын тал, эрүүний өнцөг, дээд уруулын зүүн тал, хүзүүний зүүн хажуу, зүүн чихний омог, хэвлийн баруун дээд хэсэг, зүүн гарын сарвуу, бугуйнд зулгаралтууд, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалга, баруун гарын сарвуу, хуруу, хэвлийн баруун дээд хэсэг, баруун ташаа, баруун өвдөг, гуяны гадна дунд хэсэг, баруун шилбэний урд хэсэг, зүүн өвдөгт цус хуралтууд, зүүн 6, 8 дугаар хавирга эгэмний дунд шугамаар хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдээс амны баруун булангийн доод хэсгээс зүүн дээш чиглэлтэй доод уруул, дээд 11,12-р шүд хоорондын буйл, дээд уруулын зүсэгдсэн шарх /шарх №1/, духны хуйхны цус хуралт, духны зулгаралт, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалга, баруун гарын сарвуу, хуруу, хэвлийн баруун дээд хэсэг, баруун ташаа, баруун өвдөг, гуяны гадна дунд хэсэг, баруун шилбэний урд хэсэг, зүүн өвдөгний цус хуралт, зүүн 6, 8-р хавирганы эгэмний дунд шугамаар хугарал гэмтэл нь авто ослын үед зорчигчийн суудлаас машины урд шил, урд эд ангиуд мөргөхөд үүссэн байх боломжтой байна. Харин нүүрэнд үүссэн шархууд /шарх №2/ баруун шанаа, хацар, чихний дэлбээ, эрүүний өнцөг, дээд уруулын зүүн тал, хүзүүний зүүн хажуу, зүүн чихний омог, хэвлийн баруун дээд хэсэг, зүүн гарын бугуй, сарвуунд зулгаралтууд нь цонхны шилэнд зүсэгдэж болон нидрэгдэж үүссэн байна. Талийгаач Д.гийн нүүрэнд үүссэн шархууд /шарх №1,2/ нь том хэмжээтэй, гүн үүсч хүзүүний том артери, венийн судсуудыг гэмтээгээгүй ч тэдгээрийн нүүр, хүзүү хэсгийн артери венийн жижиг салаануудыг гэмтээснээс удаан хугацаанд их хэмжээгээр цус алдаж дотор эрхтнүүдийн ерөнхий цус багадалт үүсч тархи уушиг хавагнан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь цусны бүлэгнэлтийн системийг алдагдуулах тул нүүр, хүзүү хэсгийн артери, венийн жижиг салаануудаас удаан хугацаанд их хэмжээгээр цус алдахад нөлөөлөх нэмэлт хүчин зүйл болжээ. Талийгаач нүүрэнд үүссэн том шархнуудаас цус алдаж үхэлд хүрсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3- т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн 6,8-р хавирганы хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь нийлээд 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Талийгаач Д. нь урьд өмнө тархины суурийн судасны цүлхэнт гажигтай, уг цүлхэнд төмөр хавчаар тавих гавал тархины мэс заслын дараах байдал, гавлын ясанд /зүүн чамархайн ясанд/ цооногтой байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачид цаг хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн бол амь насыг аврах боломжтой гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ... улсын дугаартай Тоуоtа Саrina загварын тээврийн хэрэгслийн салхины урд хагарсан шил, цус мэт зүйлээр бохирлогдсон хагарсан шилний хагархай, байшингийн баруун талын цонхны гадуур урагдсан гялгар уут, байшингийн урд зүг рүү харсан цонхны гадуурх урагдсан гялгар уут, ...цонхны хагарсан 3 хэсэг шилнүүд, ...цэнхэр эрээн өнгийн хөнжил, цогцосны толгой дор байх ягаан өнгийн дэр зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.ын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Б.э, Ц.Батхуяг, Н.Бат-Оюун, С.Даваажав, Д.Одхүү нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 29, 75 дугаартай дүгнэлтүүд, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай: ... Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээд, доод уруулд үүссэн зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд үүссэн зүсэгдсэн шарх, үүний улмаас үүссэн гадуур цус алдалт, бөглөрөлтөт амьсгал бүтэлт болно гэх... дүгнэлт, мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 14ий өдрийн №02 дугаартай ...жолооч *******гийн ******* нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байна, ...жолооч Ч.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтын... б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 3.5 дахь заалтын... б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх”... г/ “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж”..., 3.7 дахь заалтын... а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., ....согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” 23.9 дэх заалтын з/ өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр тээвэрлэх, .... уг зам тээврийн осол нь жолооч Ч.*******ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гарсан байна гэх магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1040 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр  ...талийгаач Д.гийн нүүрэнд үүссэн шархууд /шарх №1,2/ нь том хэмжээтэй, гүн үүсч хүзүүний том артери, венийн судсуудыг гэмтээгээгүй ч тэдгээрийн нүүр, хүзүү хэсгийн артери венийн жижиг салаануудыг гэмтээснээс удаан хугацаанд их хэмжээгээр цус алдаж дотор эрхтнүүдийн ерөнхий цус багадалт үүсч тархи уушиг хавагнан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь цусны бүлэгнэлтийн системийг алдагдуулах тул нүүр, хүзүү хэсгийн артери, венийн жижиг салаануудаас удаан хугацаанд их хэмжээгээр цус алдахад нөлөөлөх нэмэлт хүчин зүйл болжээ. Талийгаач нүүрэнд үүссэн том шархнуудаас цус алдаж үхэлд хүрсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Талийгаачид цаг хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийсэн бол амь насыг аврах боломжтой гэх дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Дэрстийн хөндий” гэх газарт байх шороон зам дээр улсын дугаартай Toyota Carina загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

3.4.б-д заасан “...хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”,

3.5.б-д заасан “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэх...”,

3.5.г-д заасан “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”,

3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

23.9.з-д заасан “өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр хүн тээвэрлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчиж замын хажуугийн эвдэрсэн ховилд орж мөргүүлэн зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Д.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой хохирогч буюу эхнэр Д.г зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, байшингийн цонхны шилэнд зүсэгдсэн бэртэл гэмтэлтэй, асрамж шаардлагатай амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Уушгийн гарам” гэх газарт байх гэртээ хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн болон шинжээчдийн дүгнэлтээр Д.гийн биед учирсан гэмтлүүд нь үзүүр ирмэгтэй болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын үед зорчигчийн суудлаас машины урд шил, урд эд ангиудыг мөргөх үед цохих, цохигдох байдлаар, байшингийн цонхны шилэнд зүсэгдэж болон нидрэгдэж үүссэн гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Ч.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасан, ослын улмаас өөрийн эхнэрийг гэмтэл бэртэлтэй, гэрийнхээ цонхыг хагалж орсны улмаас дахин гэмтэл авсан буюу амь нас эрүүл мэндэд аюултай нөхцөл байдалд байхад асран хамгаалах үүргээ биелүүлээгүй үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ч.******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх, мөн талийгаач Д.тай 2010 оноос хойш хамт амьдарч байсан нэг гэр бүлийн гишүүд бөгөөд түүнд туслах үүрэг бүхий этгээд юм.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ж. нь “тархинд үүссэн гэмтэл нь хүний хүчнээс давсан гэмтэл”, “тархинд судас хавчиж байрлуулсан хавчаар төмрийг тархинд гадны биет гэж дүгнэж, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамрагдана гэсэн дүгнэлт гаргасан” гэх тайлбарыг гаргаж шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байдлыг үүсгэж шүүхээс 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй нэмэлт шинжилгээ хийхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд даалгасан боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/6528 дугаартай албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргахад шинжилгээнд ирүүлсэн материал хангалтгүй, шарилыг дахин шинжилж дүгнэлт гаргах шаардлагатай гэсэн шалтгаанаар дүгнэлт гаргахаас татгалзсан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, амь хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, гэмтлийн ямар зэрэгт хамаарах, талийгаачийн үхлийн шалтгааныг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 375 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт даалгавар хүргүүлсэн бөгөөд прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4/08 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид 1040 дугаартай дүгнэлтийг гаргасан.

Уг дүгнэлтээр амь хохирогч Д.гийн биед учирсан гэмтлүүдээс амны баруун булангийн доод хэсгээс зүүн дээш чиглэлтэй доод уруул, дээд 11, 12-р шүд хоорондын буйл, дээд уруулын зүсэгдсэн шарх /шарх №1/, духны хуйхны цус хуралт, духны зулгаралт, цээжний урд дунд хэсэг, зүүн бугалга, баруун гарын сарвуу, хуруу, хэвлийн баруун дээд хэсэг, баруун ташаа, баруун өвдөг, гуяны гадна дунд хэсэг, баруун шилбэний урд хэсэг, зүүн өвдөгний цус хуралт, зүүн 6, 8-р хавирганы эгэмний дунд шугамаар хугарал гэмтэл нь авто ослын үед зорчигчийн суудлаас машины урд шил, урд эд ангиуд мөргөхөд үүссэн байх боломжтой,

Харин нүүрэнд үүссэн шархууд /шарх №2/ баруун шанаа, хацар, чихний дэлбээ, эрүүний өнцөг, дээд уруулын зүүн тал, хүзүүний зүүн хажуу, зүүн чихний омог, хэвлийн баруун дээд хэсэг, зүүн гарын бугуй, сарвуунд зулгаралтууд нь цонхны шилэнд зүсэгдэж болон нидрэгдэж үүссэн байна. Талийгаач Д.гийн нүүрэнд үүссэн шархууд /шарх №1, 2/ нь том хэмжээтэй, гүн үүсч хүзүүний том артери, венийн судсуудыг гэмтээгээгүй ч тэдгээрийн нүүр, хүзүү хэсгийн артери венийн жижиг салаануудыг гэмтээснээс удаан хугацаанд их хэмжээгээр цус алдаж дотор эрхтнүүдийн ерөнхий цус багадалт үүсч тархи уушиг хавагнан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь цусны бүлэгнэлтийн системийг алдагдуулах тул нүүр, хүзүү хэсгийн артер, венийн жижиг салаануудаас удаан хугацаанд их хэмжээгээр цус алдахад нөлөөлөх нэмэлт хүчин зүйл болсон. Талийгаач нүүрэнд үүссэн том шархнуудаас цус алдаж үхэлд хүрсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, талийгаач нь урьд өмнө тархины суурийн судасны цүлхэнт  гажигтай, уг цүлхэнд төмөр хавчаар тавих, гавал тархины мэс заслын дараах байдал, гавлын ясанд цооногтой байсан нь үхэлд нөлөөлөөгүй гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нараас шинжээчдийн 1040 дугаартай дүгнэлтээр шинээр илэрсэн зүүн 6, 8 дугаар хавирганы эгэмний дунд шугамаар хугарал гэмтэл нь анхны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй, нүүр, хүзүү хэсэгт учирсан том шархыг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд хүнд гэмтэл гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд дахин шинжилгээ хийлгэж хавирганы эд эсээс шинжилгээ хийлгэж дээрх хугарал нь амь хохирогчийг амьд үед эсвэл нас барснаас хойш буюу задлан шинжилгээ хийх эсхүл экскумаци хийх үед үүссэн эсэхийг тогтоолгох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн ба шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Б.ын зүүн 6, 8 дугаар хавирганы эгэмний дунд шугамаар хугарал гэмтэл авто ослын үед зорчигчийн суудлаас машины урд шил, урд эд ангиуд мөргөхөд үүссэн байх боломжтой, хэрэв экскумаци хийх үедээ хугарсан бол шинжилсэн протоколд тусгана гэх мэдүүлгээр няцаагдаж байна гэж шүүх үзэв.

Мөн шинжээч эмч Ж.гийн гаргасан 12 дугаартай дүгнэлтэд “Талийгаачийн үхлийн шалтгаан нь дээд, доод уруулд үүссэн зүсэгдэж хуваагдсан шарх, хэл болон буйланд үүссэн зүсэгдсэн шарх, үүний улмаас үүссэн гадуур цус алдалт, бөглөрөлтөт амьсгал бүтэлт”, дахин хийсэн Б., Б.Долгормаа, Э.Баасанжав нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 1040 дугаартай ...талийгаач Д.гийн нүүрэнд үүссэн шархууд /шарх №1, 2/ нь том хэмжээтэй, гүн үүсч хүзүүний том артер, венийн судсуудыг гэмтээгээгүй ч тэдгээрийн нүүр, хүзүү хэсгийн артери венийн жижиг салаануудыг гэмтээснээс удаан хугацаанд их хэмжээгээр цус алдаж дотор эрхтнүүдийн ерөнхий цус багадалт үүсч тархи уушиг хавагнан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь цусны бүлэгнэлтийн системийг алдагдуулах тул нүүр, хүзүү хэсгийн артери, венийн жижиг салаануудаас удаан хугацаанд их хэмжээгээр цус алдахад нөлөөлөх нэмэлт хүчин зүйл болсон байна. Талийгаач нүүрэнд үүссэн том шархнуудаас цус алдаж үхэлд хүрсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж талийгаач Д.гийн үхлийн шалтгааныг их хэмжээний цус алдалт, амьсгал, зүрх судасны дутагдал гэж тогтоосон бөгөөд энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хөнжлийн даавуу, үстэй дээл, цонхны хагархай шил, гялгар уут, талийгаачийн өмсөж явсан цэнхэр өнгийн куртик, левчик зэрэг эд зүйл, хэргийн газрын болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч О.Даваажав, Д.Одхүү нарын мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байна.

Талийгаач Д. нь зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийн урд эд анги, салхины шилийг мөргөж шил хагарсан болон өөрийн байшингийн цонхыг хагалж орсны улмаас тус тус нүүр, хүзүү, уруул хэсэгтээ зүсэгдсэн шарх авч их хэмжээний цус алдаж дотор эрхтнүүдийн ерөнхий цус багадалт үүсч тархи уушиг хавагнан төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан бөгөөд их хэмжээний цус алдалт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хүнд зэрэг тогтоох шалгуурын 3.3.3-т заасан цочмог болон их хэмжээний цус алдалт”-ыг гэмтлийн хүнд зэрэгт тооцох журамд хамаарч байна гэж шүүх үзэв.

Харин 1040 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр амь хохирогчийн биед тогтоогдсон 6, 8 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзэж өмгөөлөгчдийн шүүхээс дахин шинжээч томилох хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ж. нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр дээрх хавирганы хугарал тогтоогдоогүй, би тэмтэрч үзсэн гэх боловч түүний гаргасан 12 дугаартай дүгнэлтэд тэрээр талийгаач Д. нь тархины суурийн цүлхэнт гажигийн улмаас мэс засал хийлгэж цүлхэнд төмөр хавчаар тавьсанг зам тээврийн ослын улмаас талийгаачийн тархинд гадны биет орсон, ясны эдийн дутагдалтай гэж дүгнэж, гэмтлийн зэргийг тогтоосон нь үндэслэлгүй болох нь дахин шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүний мэдүүлгийг үнэн гэж үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, ...асрамж шаардлагатай буюу ослын улмаас гэмтэж цус алдсан, цонх хагалж гэртээ цонхоор орсны улмаас дахин гэмтэл авч их хэмжээний цус алдсан эхнэрийнхээ амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан нь “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.*******ыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчигч Д.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, асрамж шаардлагатай амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ гаргасан.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгээс 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн нас барсан шалтгаан зөрүүтэй, эргэлзээтэй. Мөн шинжээчийн дүгнэлт нь магадлал заах ёсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатаас: Талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлөх гэмтэл нь ослын улмаас аль эсвэл байшингийн цонх хагалж орсны улмаас үүссэн эсэх нь тогтоогдоогүй шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Шүүхээс дээрх эргэлзээг гаргахаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон, мөн прокурорт даалгавар бичиж хүртэл хүргүүлсэн байхад энэ байдлыг эргэлзээгүйгээр тогтоогоогүй тул шүүх прокурорын нотолж ирүүлээгүй ажлыг хийж нэмэлт шинжээч томилох, хэргийн прокурорт буцаах үндэслэлгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр сууринаас тус тус оролцжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой хохирогч болох эхнэр Д.г зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч цус алдсан, байшингийн цонхыг хагалж гэртээ орсны улмаас шилэнд зүсэгдсэн бэртэл гэмтэл дахин авч асрамж шаардлагатай амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Уушгийн гарам” гэх газарт байх гэртээ хохирогч нас барсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.*******ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Д.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн улмаас талийгаач Д. их хэмжээний цус алдасны улмаас ерөнхий цус багадалт, амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь нас хохирч хүнд хор уршиг учирчээ.

Шүүгдэгч Ч.******* нь талийгаач Д.тай 2010 оноос хойш хамтран амьдарсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бөгөөд талийгаачийг оршуулахтай холбоотой 8.0 сая төгрөгийн зардлыг гаргаж амь хохирогчийн ар гэрт  төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/ мөрдөн шалгах ажиллагаад болон шүүхэд илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Ч.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг, гэмтэл бэртэлтэй хохирогчийг аюултай байдалд орхиж тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 168-181 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх Булган аймгйн улсын бүртгэлийн албан бичиг, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, 1991 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.******* нь Булган аймгийн ******* суманд 1968 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 55 настай,  ам бүл ганцаар Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч зун, намрын цагт Орхон голын эрэгт бирвааз ажлуулж, бусад үед Орхон аймгийн ******* сумын ******* багийн *******ын ******* тоотод амьдардаг, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, нэр дээр үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгсэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлоос материаллаг хохирол буюу оршуулахтай холбоотой зардлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт тус тус хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, амь хохирогч нар нь 2010 оноос хойш хамтран амьдарч байсан буюу нэг гэр бүлийн хүмүүс, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ц.ын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Орхон аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх болох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.*******ын өмсөж явсан саарал өнгийн даавуун материалтай, цээжний зүүн хэсэгт Аdidas гэсэн бичиглэлтэй богино ханцуйтай цамц, нурууны хэсэг дээрээ Мон дулаан трейд ХХК гэсэн бичиглэлтэй ажлын куртик, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн урт түрийтэй гар хийцийн гутал 1 хос, улсын дугаартай Тоуоtа Саrina загварын тээврийн хэрэгслийн салхины урд хагарсан шил, цус мэт зүйлээр бохирлогдсон хагарсан шилний хагархай, байшингийн баруун талын цонхны гадуур урагдсан гялгар уут, байшингийн урд зүг рүү харсан цонхны гадуурх урагдсан гялгар уут, үүдний амбаарны дэргэдээс олдсон ногоон өнгийн амны маск тус бүр 1 ширхэгийг, үүдний амбаарт байх хагас түрийтэй дотортой баруун хөлийн өмсгөлийн 1 ширхэг гутал, байшингийн дотор талаас урд болон баруун тал руу харсан цонхны шаргал өнгийн 2 ширхэг хөшиг, байшингийн баруун урд булан болон цагаан өнгийн угаалгын машины хоорондоос хураан авсан цонхны хагарсан 3 хэсэг шилнүүд, байшингийн баруун урд буланд байх орны доор байсан 1 хос гутал, байшин дотор цогцос хучсан байсан бор өнгийн үстэй дээл, цэнхэр эрээн өнгийн хөнжил, цогцосны толгой дор байх ягаан өнгийн дэр, байшингийн баруун талын цонх шүүгээний завсраас олдсон хар эрээн өнгийн иштэй хутга, цагаан өнгийн шүүгээнээс олдсон хар өнгийн иштэй хутга тус бүр 1 ширхэг, 2 ширхэг ишгүй хутга, гүйдэг дугуйтай хөлтэй ширээн дээрээс шигтгээтэй үсний хавчаар,

эмэгтэй хүний хувцаснууд болох ягаан эрээн өнгийн үстэй дотортой хантааз, ягаан өнгийн саарал оруулгатай цахилгаантай цамц, ягаан өнгийн богино ханцуйтай цамц, ягаан өнгийн хөхөвч, цэнхэр өнгийн сейфний урдаас хураан авсан ногоон цамц, хар хөх өнгийн цахилгаантай ханцуйгүй цамц, байшингийн зүүн талын ширээн дээрээс цүүтэй цоож, цагаан өнгийн угаалгын машин дотор байх цагаан эрээн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу тус бүр 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв.

Улсын яллагчаас эд мөрийн баримтаар хураагдсан байшин дотор цогцос хучсан байсан бор өнгийн үстэй дээлийг шүүгдэгч Ч.*******т буцаан олгох санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хохирогчийг аюултай байдалд орхиж, тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Орхон аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагч зорчих эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, эрх хязгаарласан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд Ч.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авч хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******т урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.*******ын өмсөж явсан саарал өнгийн даавуун материалтай, цээжний зүүн хэсэгт Аdidas гэсэн бичиглэлтэй богино ханцуйтай цамц, нурууны хэсэг дээрээ Мон дулаан трейд ХХК гэсэн бичиглэлтэй ажлын куртик, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн урт түрийтэй гар хийцийн гутал 1 хос, улсын дугаартай Тоуоtа Саrina загварын тээврийн хэрэгслийн салхины урд хагарсан шил, цус мэт зүйлээр бохирлогдсон хагарсан шилний хагархай, байшингийн баруун талын цонхны гадуур урагдсан гялгар уут, байшингийн урд зүг рүү харсан цонхны гадуурх урагдсан гялгар уут, үүдний амбаарны дэргэдээс олдсон ногоон өнгийн амны маск тус бүр 1 ширхэг, үүдний амбаарт байх хагас түрийтэй дотортой баруун хөлийн өмсгөлийн 1 ширхэг гутал, байшингийн дотор талаас урд болон баруун тал руу харсан цонхны шаргал өнгийн 2 ширхэг хөшиг, байшингийн баруун урд булан болон цагаан өнгийн угаалгын машины хоорондоос хураан авсан цонхны хагарсан 3 хэсэг шилнүүд, байшингийн баруун урд буланд байх орны доор байсан 1 хос гутал, байшин дотор цогцос хучсан байсан бор өнгийн үстэй дээл, цэнхэр эрээн өнгийн хөнжил, цогцосны толгой дор байх ягаан өнгийн дэр, байшингийн баруун талын цонх шүүгээний завсраас олдсон хар эрээн өнгийн иштэй хутга, цагаан өнгийн шүүгээнээс олдсон хар өнгийн иштэй хутга тус бүр 1 ширхэг, 2 ширхэг ишгүй хутга, гүйдэг дугуйтай хөлтэй ширээн дээрээс шигтгээтэй үсний хавчаар 1 ширхэг,

эмэгтэй хүний хувцаснууд болох ягаан эрээн өнгийн үстэй дотортой хантааз, ягаан өнгийн саарал оруулгатай цахилгаантай цамц, ягаан өнгийн богино ханцуйтай цамц, ягаан өнгийн хөхөвч, цэнхэр өнгийн сейфний урдаас хураан авсан ногоон цамц, хар хөх өнгийн цахилгаантай ханцуйгүй цамц, байшингийн зүүн талын ширээн дээрээс цүүтэй цоож, цагаан өнгийн угаалгын машин дотор байх цагаан эрээн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу тус бүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай.

 

10. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ЭНЭРЭЛ