Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 03 өдөр                                   Дугаар 139/ШШ2019/00180                                                      Дундговь аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч Дундговь аймгийн                      тоотод оршин суух, Б овогт Сын Д /РД:ЗВ           2/-ийн нэхэмжлэлтэй “С.Д нь Сайнцагаан сумын 7-р багт байрлах “Ундрам мандал” ХХК-ий үйл ажиллагаа явуулж буй үндсэн хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 2 давхар 467.6 м.кв дэлгүүрийн барилгыг өмч хувьчлалын ягаан тасалбараар төрөөс худалдан авсан болох”-ыг тогтоолгох тухай шаардлага бүхий 139/2019/00104/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И. й  нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:    С.Д  миний бие 1991 оны 10 сарын 04-ний өдөр “Дөл” хоршооны барилга эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ажиллагаанд оролцож бага хувьчлалын 1650 ширхэг тасалбараар уг хөрөнгийг хувьчилж авсан болох нь тухайн үеийн дуудлага худалдааны тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд мөн уг 1650 ширхэг тасалбарааа өмч хувьчлалын комисст С.Д  дангаараа хүлээлгэж өгсөн нь баримтаар давхар тогтоогддог.....   Иргэн Д.Л С.Д миний өмч хувьчлалаар худалдан авсан эд хөрөнгө болох “Дөл” хоршооны хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн бөгөөд уг ажлын байрыг өөрийн эзэмшлийн “Ундрам мандал ” ХХК-ий хөрөнгө болгон улсын бүртгэлд иргэн С.Д надад мэдэгдэлгүйгээр бүртгүүлсэн болохыг 2018 оны 9 сарын 10-ны өдөр олж мэдээд өөрийн эд хөрөнгийн эрх зөрчигдснийг мэдэх  боломжгүй байгаад хожим мэдсэн учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. ...Иргэн  С.Д нь Сайнцагаан сумын 7-р багт байрлах “Ундрам мандал” ХХК-ий үйл ажиллагаа явуулж буй үндсэн хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 2 давхар 467.6 м.кв дэлгүүрийн барилгыг өмч хувьчлалын ягаан тасалбараар төрөөс худалдан авсан болохыг  хялбаршуулсан  байдлаар тогтоож өгнө үү  гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь Сайнцагаан сумын 7-р багт байрлах “Ундрам мандал” ХХК-ий үйл ажиллагаа явуулж буй үндсэн хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 2 давхар 467.6 м.кв дэлгүүрийн барилгыг өмч хувьчлалын ягаан тасалбараар төрөөс худалдан авсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг   гаргажээ.

Нэхэмжлэгч С.Д нь Сайнцагаан сумын 7-р багт байрлах “Ундрам мандал” ХХК-ий үйл ажиллагаа явуулж буй үндсэн хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 2 давхар 467.6 м.кв дэлгүүрийн барилгыг өмч хувьчлалын ягаан тасалбараар төрөөс худалдан авсан болох нь:

 

  1. Дундговь аймгийн Дөл хоршоог дуудлагын худалдаагаар худалдсан тухай 1991 оны 10 сарын 04-ний өдрийн протоколын хуулбар /хх-ийн 5-6/
  2. Бага хувьчлалын тасалбар хүлээн авсан тухай 1991 оны 10 сарын 12-ны өдрийн  актын хуулбар /хх-ийн 07/
  3. Дундговь аймгийн Дөл хоршоог Д худалдан авсан 1991 оны 12 сарын 13-ны өдрийн  тасалбарын жагсаалтын хуулбар  /хх-ийн 08-10/
  4. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 сарын 10-ны өдрийн 4/588 дугаартай тодорхойлолтын хуулбар /хх-ийн 14/
  5. Дундговь аймгийнТатварын хэлтсийн  2018 оны 5 сарын 29-ний өдрийн 08/455 дугаартай,  2019 оны 04 сарын 12-ны өдрийн 08/230 дугаартай тодорхойлолт /хх-ийн 15, 38/
  6.  Дундговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 525 дугаартай тодорхойлолтын хуулбар /хх-ийн 16/
  7. Гэрч Д.Т , Д.Д , Д.А а нарын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 27-30, 32-33/
  8. Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 04 сарын 25-ны өдрийн  142 дугаартай тодорхойлолт /хх-ийн 54/
  9. Аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын  дуудлага худалдаа явуулах зарлалын хуулбар /хх-ийн 55-56/
  10.  Аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын  Дуудлагын худалдаа явуулсан протокол, тасалбар, хүлээн авсан жагсаалт, актын хуулбар /хх-ийн 57-64/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.1-д  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б овогт Сын Д /РД:ЗВ /-ийг 1991 оны 10 сарын 14-ний өдөр Дөл хоршоог /одоогийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Ундрам мандал ХХК-ийн өмчлөлийн 2 давхар 467.6 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилгыг/ өмч хувьчлалын 1650 ширхэг ягаан тасалбараар худалдан авсан болохыг   тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.Б