| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
2023 03 16 2023/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Т.*******,
шүүгдэгч Г.Г*******,
шүүгдэгч Т.Э*******т нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э*******т, Г.Г*******, Т.******* нарт холбогдох эрүүгийн 2215003500028 дугаартай, 163/2023/0057/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ын *******, 2001 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн сумын тосгонд төрсөн, Булган аймгийн Тосгоны Малчид 2-2 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах дүүгийн хамт амьдардаг, 22 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, /РД:*******/,
Монгол Улсын иргэн, *******ын Г*******, 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн сумын тосгонд төрсөн, Булган аймгийн сумын 4 дүгээр баг, тосгонд оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт амьдардаг, 23 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, /РД:*******/,
Монгол Улсын иргэн, *******ын Э*******т, 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн сумын тосгонд төрсөн, Булган аймгийн сумын 4 дүгээр баг, тосгонд оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 25 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нар нь бүлэглэж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн сумын 4 дүгээр баг тосгоны “Эргэл” нэртэй баарны орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Б.аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003500028 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нар нь бүлэглэж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн сумын 4 дүгээр баг тосгоны “Эргэл” нэртэй баарны орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Б.аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г*******ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э*******тын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.агийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны 23 цагийн орчимд Булган аймгийн сумын 4-р баг тосгонд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад “Эргэл” нэртэй баарны гадна талд хэсэг залуу муудалцаад орилоод байсан. Тэгээд би очоод амрыг эрье муудалцахаа больцгоо гэхэд ******* гэх залуу намайг харснаа чамд ямар хамаатай юм гэж хэлээд нүүр хэсэг рүү мөргөснөө зүүн шанаа хэсэг рүү нэг удаа, баруун шанаа хэсэг рүү нэг удаа нийт 2 удаа цохисон.Тэгтэл араас Э*******т гэх залуу цохиод татаж унагахдаа миний цагдаагийн хувцасны мөрдсийг хуулсан. Тэгээд намайг газар унасан байхад миний цээж хэсэг рүү Э*******т, *******, Г*******, Бямбадорж гэх 4 залуу бүгд 1-2 удаа өшиглөсөн.Тухайн залуусыг цагдаагийн хэсэг дээр авчирч биед байх бичиг баримтыг шалгаж байхад ******* гэх залуу миний баруун гарын долоовор хурууг хазсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
4. Гэрч Г.Аийн өгсөн: “...Би тухайн үед нь юм яриагүй тэгээд тамхи татах гээд “Эргэл” баарнаас гараад ирсэн чинь миний араас Г*******, *******, Э*******т гурав гарч ирсэнээ надтай маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би Г*******ыг нэг удаа хацар хэсэг рүү нь алгадсан чинь Г*******, *******, Э*******т гурав намайг зодох гээд дайрсан.Тэгтэл а гэх цагдаа ирээд амрыг эрье юу болоод байна гэхэд аг ******* гэх залуу очоод шанаа хэсэг рүү нь 2 удаа цохисон. Араас нь Э*******т, *******, Г******* гэх залуу дээрээс нь өшиглөөд байсан. Тэгээд би найз Бын хамт очиж салгасан. Ер нь очиж салгаагүй бол нэмээд зодоод л байхаар байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
5. Гэрч А.Бын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз Аийн хамт Булган аймгийн сумын 4 дүгээр баг тосгоны “Эргэл” нэртэй бааранд нэг нэг пиво уугаад байж байсан. Тэгтэл тухайн өдрийн 23 цагийн орчимд манай найз Атэй Г******* гэх залуу нь муудалцаад Г*******, А хоёр зодолдох гээд баарнаас гарсан. Г*******ын араас *******, Э*******т, Бямбасүрэн нар гарсан. Тэгэхээр нь би араас нь зодоон болчих байх гээд салгах санаатай гарахад Аптангэрэл ганцаараа *******, Э*******т, Бямбасүрэн нартай муудалцаад зогсож байсан.Тэгтэл а цагдаа ирээд юу болоод байна больцгоо гэхэд а цагдааг ******* нүүр хэсэг рүү нь цохьсон. Түүний дараа Э*******т, Г******* хоёр мөн нүүр рүү нь цохьсон. Тэгтэл а цагдаа газар унахад дээрээс нь цээж хэсэг рүү Эрдэнэ- Од, Э*******т, Г******* 3 өшиглөөд эхэлсэн.Тэгэхээр нь би болон манай найз А бид хоёр очиж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
6. Яллагдагч Т.Э*******тын өгсөн: “...Би бааранд танил ах Гансүх гэх хүнтэй таараад ойр зуурын юм ярьчихаад баарнаас гарч ирэхэд А, Г*******ыг хойш нь алгадаад газарт унагааж байгаа харагдсан.Тэгтэл ******* Г*******ыг өмөөрөөд Атэй зодолдоод байсан.Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь ороход Аптангэрэл миний өмсөж явсан хувцаснаас татахад миний хувцас тайлагдсан юм. Тэгээд бид нар хоорондоо зууралцаад зодолдсон юм. Тэгээд нэг харахад тосгоны цагдаа дэд ахлагч а ирсэн бид нартай ноцолдож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
7. Яллагдагч Г.Г*******ын өгсөн: “...Би баарнаас ганцаараа гарсан намайг баарнаас гарахад Э*******т гэх манай найз “Эргэл” баарны үүдэнд ганцаараа зогсож байсан.Тэгэхээр нь би Э*******ттой баарны үүдэнд тамхи татаад ойр зуурын юм яриад зогсож байтал баарнаас Аптангэрэл, Б нар гарч ирсэн. Баарнаас А, Б нар гарч ирээд надаас хэрүүл марган өдсөн.Ингээд А миний нүүр рүү гараараа мангастаад хойш нь түлхэж унагаасан.Тэгэхээр нь би газраас бос ч ирээд Аийн нүүр рүү гараа атгаж байгаад 1-2 удаа цохьсон.Тэгтэл хажуу талд зогсож байсан Э*******т Атэй зодолдсон юм.Тэгтэл баарнаас ******* гарч ирсэн ******* баарнаас гарч ирээд А, Б нартай зодолдсон.Ингээд бид хоорондоо зодолдож байтал тосгоны хэв журмын цагдаа дэд ахлагч а ирсэн.а ирээд юу болсоныг би мэдээгүй нэг мэдэхэд Эрдэнэ- Од, а цагдаа нар хоорондоо зодолдоод байсан.Тэгээд бид нар салсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
8. Гэрч Б.Дий өгсөн: “...Манай баарны үүдэнд *******, Дэлдээк /Г*******/ нар Атэй дээр доороо орсон байдалтай үүдэнд байж байсан.Тэгэхээр нь би одоо больцгоо гэж хэлээд цагдаа дуудах гээд буцаж ороод гар утсаа аваад гарч иртэл манай сумын а гэх цагдаа ирсэн байсан.Тэгээд а цагдаа ирээд салгах гэхэд хоорондоо салахгүй байсан.Тэгэхээр нь би Аийг би баар луу цааш нь түлхэж оруулсан дотроос Б гарч ирээд Дэлдээкийг бариад авсан.Тэгэхээр нь би Эрдэнэ- Одыг барьж аваад байж байтал а цагдаа цагдаагийн тасгийн дарга Батцэнгэлийг дуудах гэж явсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
9. Шинжээч эмч Н.Аригуунтөгсийн 203 дугаартай дүгнэлт: Б.агийн биед цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
10. Шинжээч Г.Мөнхсайханы өгсөн: “…Оролцогч Б.агийн өмсөж явсан хувцаст үзлэг хийх явцад хураан авсан хар өнгийн албаны гадуур куртикний баруун болон зүүн суганы хамжлага оёдол дагуу ханзралт үүссэн. Хар хөх өнгийн албаны нимгэн өмдний баруун өвдөг хэсэгт ханзралт үүссэн байна. Ханзралтууд нь шинэ байна. Албаны гадуур куртикт үүссэн ханзралт нь гадны хатуу механик хүчний улмаас харилцан үйлчлэлцсэний үндсэн дээр үүссэн...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/ зэрэг бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга болох биет нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.а, гэрч Г.А, А.Б, Б.Д нарын мэдүүлэг, шинжээч эмч Н.Аригуунтөгсийн 203 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Т.Э*******т, Г.Г*******, Т.******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нар нь бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Булган аймгийн сумын 4 дүгээр баг тосгоны “Эргэл” нэртэй баарны орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Б.аг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн хууль ёсны шаардлага тавихад түүнд хүч хэрэглэж нүүрэн тус газарт нь гараараа цохих байдлаар хүч хэрэглэж эсэргүүцсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нь шүүгдэгч Т.Э*******т, Г.Г*******, Т.******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг баталсан, тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Э*******т, Г.Г*******, Т.******* нарын үйлдэл идэвхтэй, хууль бус үйлдлийнхээ үр дагаварыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, дээрх хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Т.Э*******т, Г.Г*******, Т.******* нарын гэм буруутай үйлдэл нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.******* Г.Г******* Т.Э*******т нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.а мөрдөн шалгах ажиллагааны шатанд 405.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь 455.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нарыг хууль сахиулагчийг албан үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнг / хавтаст хэргийн 125 дахь тал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э*******тын хувьд хавтаст хэргийн 73-82 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.Э*******т нь Булган аймгийн сумын тосгонд төрсөн, Булган аймгийн сумын 4 дүгээр баг, тосгонд оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.*******ын хувьд хавтаст хэргийн 73-82 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Т.******* нь Булган аймгийн сумын тосгонд төрсөн, Булган аймгийн Тосгоны Малчид 2-2 тоотод оршин суух бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, ах дүүгийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Г*******ын хувьд хавтаст хэргийн 73-82 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Г******* нь Булган аймгийн сумын тосгонд төрсөн, Булган аймгийн сумын 4 дүгээр баг, тосгонд оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ын *******, *******ын Г*******, *******ын Э*******т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Т.Э*******т, Т.*******, Г.Ганболд нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх,албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нарт сануулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Т.*******, Г.Г*******, Т.Э*******т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ