Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

 

 

2023        03           17                                    2023/ШЦТ/61

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.Б*******ж нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мягмарбатад холбогдох эрүүгийн 2315000000052 дугаартай, 163/2023/0059/Э индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* овогт *******ын Б*******ж, Булган аймгийн ******* суманд 2001 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* Нарсны 2 дугаар рам 3-8 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, 21 настай, эрэгтэй,

-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан,

- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б*******ж нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 22- ны өдрийн орой 22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын *******ы нутаг дэвсгэрт хохирогч Н.О*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж С******* загварын гар утсыг эвдэж устгасан, мөн Н.О*******ийн бие эрх чөлөөнд халдаж өмсөж явсан өвлийн куртикний баруун талын ханцуйг урж салгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 711,250 төгрөгийн төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000052 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б*******ж нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын *******ы нутаг дэвсгэрт хохирогч Н.О*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж С******* загварын гар утсыг эвдэж устгасан, мөн Н.О*******ийн бие эрх чөлөөнд халдаж өмсөж явсан өвлийн куртикний баруун талын ханцуйг урж салгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 711,250 төгрөгийн төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******жийн өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв гэх мэдүүлэг

1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.О*******ийн өгсөн: “... тэмцээн болж байхад 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б*******ж архи уусан согтуу байдалтай өдөржингөө заалаар явсан. сургуулийн зүгээс төгсөгчдөд нэг нэг анги гаргаж өгсөн. Тэр өдөр бид нар тэр ангид хувцсаа сольж байсан. Тэр үеэр Б.Б*******ж миний хэрэглэдэг Самсунг А-22 ухаалаг утсыг хүчээр булааж аваад өгөхгүй байсан. тэгээд авах гээл баахан хөөцөлдсөн боловч эмэгтэй хүн болохоор гүйцэхгүй, барьж авахаараа дийлэхгүй байсан... машин дотор сууж байгаад миний утсыг хугалах гээд дайраад байхаар нь би утсаа авах гээд дийлээгүй. Тэгсэн чинь миний утсыг газар унагааж байгаад дэвсээд сүүлд өвдгөн дээрээ тавьж байгаад гараараа хугалж шидчихээд намайг татаж байгаад миний өвлийн куртикийг ураад ханцуйг нь салгаж намайг цүнхээрээ цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 26 дахь тал/,

2.Гэрч Н.М*******ийн өгсөн: “... Манай дүү Өвөрхангай аймгийн цэргийн ангид ажиллаж байгаад одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа ... Тэгээд Хялганатад болж өнгөрсөн үе үеийн төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээнээр ирсэн юм. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн оройны 22 цагийн орчим манай дүү Н.О******* гэртээ орж ирээд надад “Б*******ж миний утсыг булаан авч, хугалан цонхоор шидсэн. Тэгээд миний куртикийг урсан. Гадаа байна. Хүүхдээ авна гээд байна. Яах вэ эгээ ...” гэж надаас асуусан. Тэгж хэлэхээр нь би гараад Б*******жтой уулзаад “Чи яагаад хүүхдийн утсыг нь хугалж, куртикийг нь урж хаяж байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь Б*******ж “... Энэнээс өөр арга байхгүй. Хүүхдээ авна. Одоо машин ирнэ” гэсэн. Тэгэхээр нь би “Одоо орой болсон байна. Машин байхгүй. Ийм орой болсон хойгуур хүүхдээ юу гэж аав өгөхөв дээ ...” гэж хэлсэн. Тэгсэн Б*******ж “Хүүхдээ авна” гээд л зогсоод байсан би ч гэр рүүгээ орсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

3.Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23038 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Самсунг А-22 маркийн гар утас 459,250 төгрөг, Ногоон өнгийн өвлийн куртик 252,000 төгрөг нийт 711,250 төгрөгөөр хохирлын үнэлгээг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 36-41 дэх тал/,

4. Шүүгдэгч Б.Б*******жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би намайг цэрэгт явсан хойгуур өөр хүнтэй суулаа гэж О*******т уурлаад О*******ийн С******* маркийн гар утсыг нь 2 гараараа барьж байгаад дундуур нь нугалаад хугалж эвдэлсэн. Тэгээд О*******ийн өмсөж явсан куртикний мөр хавиас нь барьж аваад охиноо өөр дээрээ авмаар байна гэж хэлээд татсан чинь куртикнийх нь ханцуй хэсэг нь урагдсан... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн үнэлгээ,  шүүгдэгч Б.Б*******жийн  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.Б*******ж нь согтуурсан үедээ 2023 оны 01 дүгээр сарын 22- ны өдрийн орой 22 цагийн орчим Булган аймгийн ******* сумын *******ы нутаг дэвсгэрт хохирогч Н.О*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж С******* загварын гар утсыг эвдэж устгасан, мөн Н.О*******ийн бие эрх чөлөөнд халдаж өмсөж явсан өвлийн куртикний баруун талын ханцуйг урж салгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 711,250 төгрөгийн төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.О*******, гэрч Н.М******* нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б*******жийн үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Б*******жийн үйлдэл идэвхтэй, С******* загварын гар утсыг эвдэж устгасан, куртикний баруун талын ханцуйг урсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Б*******жийн үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б*******жийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.О*******ийн  эд хөрөнгө буюу С******* загварын гар утас, куртик зэрэг хөрөнгөд 711,250 төгрөгийн хохирол учирсан нь Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Б.Б*******ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх хохиролд өөрийн гар утсаа хохирогчид өгсөн бөгөөд хохирогч санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Б*******жийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б*******жийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б*******ж нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б*******жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдаггүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 56- дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймгийн *******ы захирагчийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар Булган аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* Нарсны 2 дугаар рам 3-8 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг урьд 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Б*******ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б*******жийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Б*******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*******ж нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******жид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Б*******жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******жийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Булган аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б*******ж нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б*******ж нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С******* загварын гар утас 1 ширхэг, цайвар ногоон өнгийн куртикийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ