| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 139/2019/00210/И |
| Дугаар | 212 |
| Огноо | 2019-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 212
2019 оны 05 сарын 20 өдөр Дугаар 139/ШШ2019/00212 Дундговь аймаг
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, 02 тоотод оршин суух Боржигин овогт Жийн О /РД:ЗЖ /-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 139/2019/00210/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... миний бие 1967 онд төрсөн..... Улсад 6-н жил ажилласан юм. 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.О нь 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Ж.От холбогдох 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар ажиллаж байсан талаархи баримт архивт хадгалагдаагүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 150 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй байна /хх-ийн 07/
Нэхэмжлэгч Ж.О нь 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь:
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.О нь өөрийн эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Жийн О /ЗЖ-г 1988 оны 1 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б