Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Э.Чингис, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

            улсын яллагч Д.Агар,

            иргэдийн төлөөлөгч А.Байгалмаа,

            шүүгдэгч Г.Лхагважаргал, түүний өмгөөлөгч Ж.Батхүү,

            шүүгдэгч Ц.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

            шүүгдэгч Б.Зоригтбаатар, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

           

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарт холбогдох эрүүгийн 201525012963 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын     9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 7, ээж, дүү нарын хамт Дундговь аймаг Эрдэнэдалай сум 7 дугаар баг Их ус 2 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 7А гудамжны 443 тоотод түр оршин суух, регистрийн дугаар ЗП94100813, Чойжингийнхон овогт Ганболдын Лхагважаргал.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 8, ээж, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн Адаацаг 5 дугаар баг, Хашаатад оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 16 дугаар гудамжны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ “Дельта констракшн” ХХК-д хэсгийн ахлагч ажилтай байсан, регистрийн дугаар ЗА94051531, Тайжууд овогт Цогтын Нямсүрэн.

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1 дүгээр баг, Цавчирт багт оршин суух бүртгэлтэй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, 19 дүгээр гудамжны 23 тоотод түр оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Дельта констракшн” ХХК-д хэсгийн ахлагч ажилтай байсан, Дундговь аймаг дахь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ЗП94091810, Цогт овогт Болдбаатарын Зоригтбаатар.

 

            Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд иргэн Н.Золбаярын эд зүйлийг авах зорилгоор элэгдэж өшиглөн далан рүү түлхэн унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 2 ширхэг гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн хойд талд иргэн Э.Нацагдоржийн эд зүйлийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж “Нокиа Е63” маркийн гар утсыг дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Лхагважаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны     12 дугаар сарын 7-ны орой хохирогч Золбаярыг дээрэмдэхийг хараад зогсож байсан. Урьд нь дээрэм хийдэг хүмүүстэй найзалж байгаагүй. Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн нартай нийлж бусдыг хохироосондоо гэмшиж байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны            12 дугаар сарын 7-ны өдөр Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал бид гурав 100 айлаас доошоо уруудаад явж байсан. Дээрэм хийх санааг анх Г.Лхагважаргал гаргасан. Г.Лхагважаргал малгайг нь татахад би элэгдсэн. Тухайн үед Б.Зоригтбаатар тамхинд явсан учраас хамт байгаагүй. 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Цайз руу Б.Зоригтбаатарын найз дээр очих гээд Г.Лхагважаргал, Б.Зоригтбаатар бид 3 явж байсан бөгөөд байхгүй болохоор нь буцаж явж байсан. Тухайн үед Г.Лхагважаргал Б.Зоригтбаатар бид хоёрын өмнө явж байсан бөгөөд Б.Зоригтбаатар тэр залууг мөрлөөд хавирч унагаагаад гар утсыг нь авсан. Утсаа ломбарданд 80.000 төгрөгөөр тавьсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Зоригтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Лхагважаргал цохио хийе гэсэн санааг гаргасан. Г.Лхагважаргал эхний үйлдэлд оролцсон. Харин сүүлийн үйлдэлд оролцоогүй. Хохирол төлбөр төлсөн. Хөнгөмсөг хийсвэр зангаасаа болж энэ хэрэгт холбогдлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ар гэрийг минь бодож хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье гэв.

 

            Мөн мөрдөн байцаалтад хохирогч Э.Нацагдоржийн өгсөн мэдүүлэг /хх-7/,  хохирогч Н.Золбаярын өгсөн мэдүүлэг /хх-24-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-8, 26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-165-166/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-167-168/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-22, 172/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №17598 дугаартай дүгнэлт /хх-28/, гэрч Ц.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-39/, С.Цогтзаяагийн мэдүүлэг /хх-41/, гэрч Ц.Отгонсүрэнгийн мэдүүлэг /хх-46/,  гэрч Э.Чимэдийн мэдүүлэг /хх-42-43/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-44-45/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-129, 134/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн 879/я дугаартай захирамж, мөн шүүхийн шүүгчийн 879/ө дугаартай захирамж /хх-86, 89/, мөрдөн байцаалтад Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нарын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-96, 103, 113/, Г.Лхагважаргалын хувийн байдлын тухай баримтууд /хх-130, 131, 132, 133/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-18/, илтгэх хуудас /хх-19//, гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20/ зэрэг болно.     

 

Шүүгдэгч Б.Зоригтбаатар, Ц.Нямсүрэн, Г.Лхагважаргал нарыг бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд иргэн Н.Золбаярын эд зүйлийг авах зорилгоор элэгдэж өшиглөн далан рүү түлхэн унагааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн 2 ширхэг гар утсыг дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн хойд талд иргэн Э.Нацагдоржийн эд зүйлийг авах зорилгоор түүнийг хавирч унагаан улмаар цээж, нүүр рүү нь өшиглөх зэргээр амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэж “Нокиа Е63” маркийн гар утсыг дээрэмдэн 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь: 

 

Хохирогч Э.Нацагдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…2015 оны 12 сарын 8-ны шөнийн 01 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүрэгт байрлах Хил Хамгаалах Газрын зүүн талд би сургууль руугаа орохоор алхаж явж байсан юм. Тэгтэл хоёр залуу урдаас ирж явсан, тэгээд зөрөхдөө нэг нь хавирч унагаасан. Тэгээд нөгөөдөх нь хөлөөрөө миний цээж, нүүр рүү өшиглөсөн, нийт 4-5 удаа өшиглөсөн байх. Тэгээд нэг нь өшиглөж байхад нөгөөх нь халаас ухаж байгаад өмдний зүүн урд халаасанд байсан “Нокиа E63” маркийн гар утсыг маань аваад тэгээд хоёулаа цугтаа баруун тийшээ зугтаасан…машинд суугаад хайж байтал гурвуулаа болчихсон алхаж байсан. Тэгээд хажуугаар нь машинтай ороод зогсоход 3 тийшээ зугтаасан…Баруун гарын алга зүсэгдсэн амьсгал авахад хавирга хөндүүртэй байсан...Гомдолгүй байна.” /хх-7/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 7-ны орой аавынхаараа буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 27 дугаар байранд ирээд гэр рүүгээ явах гээд оройн 21 цагийн орчим Санхүү эдийн засгийн дээд сургуулийн баруун талаар гараад хойшоогоо алхаад явж байтал өөдөөс 2 залуу ирж явсан. Хажуугаар зөрөхдөө “Тамхи байна уу” гэж асуухаар нь “Би байхгүй” гэсэн. Би юүдэнтэй малгайтай явж байсан ба шууд миний малгайг доош нь дарж нүүр хаагаад тэгээд элэг рүү гараараа цохисон. Би элгээ бариад доошоо унасан чинь дээр хөлөөрөө өшиглөж байгаад миний куртикны 2 талын халаасанд байсан 2 гар утсыг аваад тэгээд намайг хажуугийн Сэлбийн голын далан руу түлхээд унаагаад зугтаасан... Түүний дахин өгсөн мэдүүлэгт: “... Гомдол санал гэх зүйл байхгүй. Тухайн гэмт этгээдүүд баригдах үед нь нэг гар утсаа авсан.” /1хх-24, 2хх-19/ гэх мэдүүлэг,  

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-165-166/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-167-168/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-22, 172/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №17598 дугаартай: 1. Н.Золбаярын биед духны зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниуахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-28/, 

 

Гэрч С.Нэргүйгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Лхагважаргал манай төрсөн хүү байгаа юм...Эелдэг зөөлөн харьцаатай, их хүүхдээрээ эвдрээгүй зантай хүүхэд байгаа юм. Уг нь өвдөхөөсөө өмнө их л ажил энэ тэрээ хийе гээд байдаг хүүхэд байсан юм. Тэгээд өвдсөнөөс хойш ажил хийж чадахгүй гэртээ байгаад л ийм болчихлоо гэж бодож байна. Бага байхдаа сэргэлэн цовоо эмээдээ их хайртай, малд хайртай, гэрийн ажил сайн хийдэг зөөлөн зантай хүүхэд л байсан.... Зан аашийн хувьд уур уцааргүй, тайван амгалан, муу санаа байхгүй цагаан цайлган зантай, хүн дуудахаар шууд яваад очдог, хүн гуйхаар үгүй гэж хэлдэггүй хүүхэд байгаа юм. Хүнээс юм харамлахгүй, найз нар нь юм гуйхаар надаас ч хамаагүй нуугаад хүнд өгчихдөг. Хүнд тусархуу сэтгэлтэй хүүхэд байгаа. Хорт муу зуршил гэвэл тамхи л татдаг болоод байгаа юм. Цэрэгт яваад л тамхинд орсон...” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:”...Б.Зоригтбаатар миний төрсөн дүү. Ээжтэйгээ цуг өссөн сумын 10 жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгсөөд Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн ороод суралцсан барилгын засал чимэглэлээр төгссөн. 10 жилд байхдаа намайг хот руу шилжүүлэхээс өмнө буюу 6 дугаар анги хүртлээ сурлага гайгүй хүүхэд байсан тэрнээс хойш мэдэхгүй. Бага байхдаа дажгүй ааштай хүүхэд байсан муухай аашгүй гэрээс гардаггүй даруухан хүүхэд байсан.” /хх-44/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Цогтзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:”...Ц.Нямсүрэн миний төрсөн хүү. Манай хүү айлын 2 дахь хүүхэд байгаа дээрээ нэг эгчтэй эгч нь одоо Сэлэнгэ аймагт ажилдаг юм...Гэр бүлийхэнтэйгээ эелдэг харьцаатай, үг хэлээд загнахаар доошоо тонгойгоод суучихдаг хүний өөдөөс үг хэлээд байдаггүй хүүхэд байсан юм. Эгч дүүтэйгээ бас сайн харьцаатай эгчийнхээ үгнээс гардаггүй байсан юм. Доороо гурван дүүтэй. Тэгээд эгч болох Пүрэвсүрэн нь 6-р ангиасаа хот руу сургуульд сурахаар явсан. Тэр цагаас хойш дүү нарынхаа хувьд эгчийнхээ оронд айлын том хүүхэд болж ахлан амьдардаг байсан юм. Ерөнхийдөө дүү нартайгаа хамт сумын сургуулийн дотуур байранд амьдардаг байсан юм. Доороо нэг эрэгтэй 2 эмэгтэй дүүтэй, хамгийн бага нь одоо цэцэрлэгт байгаа таван настай...”  /1 дүгээр хх-40/ гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч Г.Лхагважаргалын хувийн байдлын талаархи баримтууд /хх-130, 131, 132, 133/,

эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-18/,

илтгэх хуудас /хх-19/, гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-20/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү нь “...Г.Лхагвжаргалын хувьд энэ хэрэгт ямар нэгэн буруутай асуудал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Г.Лхагважаргал дээрх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Лхагважаргал, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, 2015 оны 12 дугаар сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэргэд иргэн Н.Золбаярын 2 ширхэг гар утсыг дээрэмдэж, нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2015 оны 12 дугаар сарын 8-ны шөнө 1 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хил Хамгаалах Ерөнхий газрын зүүн хойд талд иргэн Э.Нацагдоржийн 80.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.Нацагдорж, Н.Золбаяр нарт учирсан хохирол төлөгдсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 226, 228 дугаар талуудад авагдсан тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүгдэгч Б.Зоригтбаатар нь Дундговь аймаг дахь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж  шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарын үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Нямсүрэн 80 хоног, шүүгдэгч Б.Зоригтбаатар 77 хоног, шүүгдэгч Г.Лхагважаргал 28 хоног тус тус цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чойжингийнхон овогт Ганболдын Лхагважаргал, Тайжууд овогт Цогтын Нямсүрэн, Цогт овогт Болдбаатарын Зоригтбаатар нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нараас эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт оногдуулсан 3 /гурав/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямсүрэнгийн цагдан хоригдсон 80 хоног, Б.Зоригтбаатарын цагдан хоригдсон 77 хоног, Г.Лхагважаргалын цагдан хоригдсон 28 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдгээрийн хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

        

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нямсүрэн, Б.Зоригтбаатар, Г.Лхагважаргал нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                           Н.ОДОНТУУЛ

           

                ШҮҮГЧИД                                           Э.ЧИНГИС

                                                                                                                               С.ПҮРЭВСҮРЭН