Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 ******* аймаг ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, хувиар хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт /рд:/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тай маргалдаж, толгой хэсэгт архины шилээр цохиж хуйханд шарх, тархи доргилт  зулайн ар дагз болон зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найзындаа 0,5 литрийн архи уугаад гарч яваад Гантулгатай таарч ахтайгаа золго гэсэн чинь золгохгүй гэсэн. Тэгээд чи яахаараа ахтайгаа золгодоггүй юм гээд бид хоёр маргалдсан. Тэгээд цаашаа хараад явахаар нь араас нь архины шилээр толгойд нь нэг удаа цохисон. Тэгээд би Гантулгын толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь гэртээ дагуулж ороод цусыг нь тогтоох гэсэн боловч тогтохгүй байсан учраас Гантулгатай цуг явсан залуу эмнэлэг дуудсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дарьтад машин дотор гэх хуурай ахтайгаа нэг шил архи хувааж уусан. Архи ууж дууссаны дараа машинаа гэх хүнээр жолоодуулаад Зүүнхараад ирээд дэлгүүр орох гээд ******* гудамж руу явсан. Тэгээд дэлгүүр лүү явж байх замд гэх таньдаг ахтайгаа тааралдаад уулзсан. Гэтэл намайг “надтай золголт хийдэггүй юм уу “ гэхээр нь манайх энэ жил ажил явдал гарсан учраас золголт хийхгүй байгаа гэсэн. гэтэл намайг чи томорчээ гэх мэтээр надтай хэрүүл хийж эхлээд бид маргалдсан. Тэгээд би буцаад явах гэтэл араас толгой руу архины шилээр цохисон. Би эргэж хараад түүнийг барьж аваад хоёр удаа хавирч унагаасан. Биднийг хоёр салгаж би эмнэлэгт ирж боолт хийлсэн. нэлээд согтуу би ч бас согтуу байсан. хоёр эрүүл байсан бөгөөд болсон асуудлыг харсан. ... өөрөө хоёр хүнтэй 0,75л шилтэй архи барьчихсан явж байсан. Тэгээд намайг барьж явсан архиараа цохисон. Бид хоёрыг маргалдаж эхлэх үед тай цуг явж байсан хоёр хүн түрүүлээд яваад өгсөн. Бид хоёрыг муудаж маргалдах үед тай цуг явж байсан хүмүүс харсан эсэхийг нь мэдэхгүй. ...Миний толгойны хуйх хэсэгт язарч найман оёдол тавиулаад өдөр бүр боолтоо сольж байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 7 дугаар хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр намайг гэртээ буюу Дарьтад байхад ах Гантулга хоёр намайг модонд авч явахаар Зүүнхараагаас 12 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд тэр хоёр цэцэрлэгийн гадаа машин дотроо нэг шил 0,5 л архи хувааж уусан. Архи ууж дууссаны дараа би машин жолоодож Гантулга нарыг суулгаад Зүүнхараагийн төв рүү орсон. Тэгээд ******* гудамжинд айлын гадаа зогсож байхад гэх нэг ах ирээд Гантулгатай уулзаад түүнд яагаад надтай золгохгүй байгаа юм бэ гэхэд Гантулга аав нас б рсан ажил явдалтай байгаа тул би энэ жил золголт хийхгүй гэсэн. Удалгүй тэр хоёр маргалдаж эхлээд барьж явсан архитай шилээрээ Гантулгын толгой руу цохисон. Гэтэл Гантулга ы барьж аваад хоёр удаа хавирч унагасан. ах бид хоёр тэр хоёрыг салгасан бөгөөд Гантулгын толгойноос цус гараад тогтохгүй байсан тул эмнэлэгт ирж боолт хийлгэсэн. Би архи уугаагүй эрүүл байсан. Гантулга нар бүгд архи уучихсан согтуу байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Гантулгатай юунаас болж маргалдсан гэдгийгээ сайн санахгүй байна. Харин зодолдож эхэлсэн түүний толгой руу архины шилээр цохисон гэдгийгээ мэдэж байна. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 4 дүгээр хуудас/,

Яаралтай тусламжийн №424 дугаартай хуудас/Хх-ийн 19 дүгээр хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

             1.П.Гантулгын биед толгойн хуйханд шарх, тархи доргилт, зулайн ар, дагз болон зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

             2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болон гэх цуг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/

             Хохирогч П.Гантулгын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тодорхойлолт/Хх-ийн 45 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ы ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/Хх-ийн 44 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.

Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч  ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж толгойн хуйханд шарх, тархи доргилт, зулайн ар, дагз болон зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогч П.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/Хх-ийн 7 дугаар хуудас/,гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 9 дүгээр хуудас/шүүгдэгч *******ы эрүүгийн хэрэгт яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/Хх-ийн 27 дугаар хуудас/, ******* аймгийн ******* сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн №424 дугаартай хуудас/хх-ийн 19 дүгээр хуудас/, ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №42 дугаартай дүгнэлт/Хх-ийн 20-21 дүгээр хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

   Тиймээс ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч П.Гантулгын эрүүл мэндэд учирсан толгойн хуйханд шарх, тархи доргилт, зулайн ар, дагз болон зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба шүүгдэгч нь энэ тогтоолоор хэлэлцэгдэх төлбөргүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж толгойн хуйханд шарх, тархи доргилт, зулайн ар, дагз болон зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж улсын яллагчийн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй ,хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******ыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 04/дөрөв/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ