Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2019/02085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 103-р байрны 27 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УХ92093007, Жангар овогт Лхагвасүрэнгийн Ундрах-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 12-р байрны 04 тоотод оршин суух, эрэгтэй, РД- УШ90031871, Боржигон овогт Очирхүүгийн Нямдоржид холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдэд асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ундрах-Эрдэнэ, хариуцагч О.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдээ асрамжиндаа авч, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие О.Нямдоржтой 2010 онд танилцаж, 2014-06-16 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хүү Н.Хонгор 2011-12-08 өдөр төрүүлэх үед оюутан байсан бөгөөд хүүхэд гарсан үеэс бид хамт амьдарсан. 2015-10-24 өдөр хүү Н.Хангай төрсөн. Би 2015 онд ажилд орсон.Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан зөрчилдөж, О.Нямдорж нь огцом ууртай, миний биед гэмтэл учруулж байсан. Энэ байдлаас бид 2016 оны 11 сараас эхлэн тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид гэр бүлээр амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй.

Тусдаа амьдарсан цагаас эхлэн 2 хүү маань 2 талд л яваад байгаа. Цаашид би асрамжиндаа авахаар О.Нямдоржтой тохирсон тул хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие Л.Ундрах-Эрдэнэтэй 2011 оноос эхлэн хамтран амьдарч, бидний хамтран амьдрах хугацаанд хүү Н.Хонгор, Н.Хангай нар төрсөн. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2016 оны 11 сараас тусдаа амьдарч байна. Миний бие 2 хүүхэддээ тэтгэлэг олгож, данс нээлгэж сар бүр мөнгө хийж байх хүсэлттэй байна. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаан байхгүй. Тусдаа амьдарсан цагаас эхлэн бид хүүхдээ 7 хоногоор ээлжлэн харж, хүүхдүүдэд шаардлагатай мөнгийг 2016 оны 11 сараас хойш өгч байгаа болно. Нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2011 оноос хамтьран амьдарч, Баянгол дүүрэгт 2014-06-16 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2011-12-08 өдөр хүү Нямдоржийн Хонгор, 2015-10-24 өдөр хүү Нямдоржийн Хангай нар төрсөн талаар зохигч маргаангүй, энэ үйл явдал бичмэл баримтаар тогтоогдож байна.

Хамт амьдарсан хугацаанд гэрлэгчдийн хоорондоо таарамжгүй харилцаатай байсан, хариуцагч нэхэмжлэгчийн биед нэг бус удаа халдаж, биед нь хөнгөн гэмтэл учруулж байсан болох нь Нийслэлийн прокурорын газрын 2011-11-18 өдрийн №200 тогтоолоор тогтоогдож байна.

Гэрлэгчид хоорондын харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2016 оноос тусдаа амьдарч, тусдаа амьдрах хугацаанд хүү Н.Хонгор, Н.Хангай нар эцэг, эхийн хэн алины асрамжинд амьдарч иржээ.

 

Хариуцагчаас гэр бүлийн хүрээнд үйлдсэн хүчирхийлэл, дарамтаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон, цаашид нэхэмжлэгч нь хариуцагчтай гэр бүлээр амьдрах хүсэлгүй, эвлэрэх боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.  

 

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Н.Хонгор, Н.Хангай нарыг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдүүдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаагүй эцгээс нэхэмжлэгч уг үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагч О.Нямдоржоос Н.Хангай, Н.Хонгор нарт тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншал, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэх, адил үүрэг хүлээх юм

Иймээс хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 47 004 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг баримтлан Жангар овогт Лхагвасүрэнгийн Ундрах-Эрдэнэ, Боржигон овогт Очирхүүгийн Нямдорж нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2011-12-08 өдөр төрсөн хүү Н.Хонгор, 2015-10-24 өдөр төрсөн хүү Н.Хангай нарыг 18 насанд хүртэл эх Л.Ундрах-Эрдэнийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2011-12-08 өдөр төрсөн хүү Н.Хонгор, 2015-10-24 өдөр төрсөн хүү Н.Хангай нарыг 11 нас хүртэл тус бүр амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг О.Нямдоржоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигч дугдын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөө нь саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

Дугаар 102/ШШ2019/02085

 

Улаанбаатар хот