| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0063/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/61 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/61
2023/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: С.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Сын Сад холбогдох 2312000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, цахилгаан станцад гагнуурчин ажилтай, ам бүл 1, ганцаараа Ө аймгийн Ц сумын .. дүгээр багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Бовогт Сын С /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Орхон голын гүүрний зүүн хойд талд Тоёото Алион маркийн 49-40 БУА улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.6-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, мөн дүрмийн 23.8-д “суудлын автомашин болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”, мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж, улмаар далан руу унаж уг автомашинд зорчиж явсан Т.Жын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000022 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тын мэдүүлсэн: ...Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 50 минутад Ц гэх манай эхнэрийн эгч нь над руу залгаад Ж аваарт ороод өнгөрчихлөө гэж хэлсэн. Би тухайн үед нь Улаанбаатар хотод Налайх дүүрэгт гэртээ байсан. Тухайн мэдээг сонсоод хүргэн ах И, Энартай 2 машинаар Архангай аймгийн чиглэлд гарсан. Шөнө 01-02 цагийн үед Өлзийт суманд ирсэн. Манай эхнэр гэрт уйлчихсан хүүхэд нас барсан байдалтай байсан. Болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Манай эхнэр хааяа архи уудаг. Жолоочийн буруутай үйл ажиллагаа байвал би гомдол, санал, нэхэмжлэх зүйл байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эын мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орой С, бид хоёр Өлзийт сум орж Б гэх хүнтэй уулзах ажлаар Булган аймгийн Могод сумын төвөөс гарсан. Бид 2 гарахынхаа өмнөө 2 том пиво болон 4 лаазтай пивыг хуваагаад уусан байсан. С машин бариад явсан. Шөнө Өлзийт явах замд Зодох гэх газарт машины зүүн урд дугуй хагарчихаар нь Мэргэний тэнд айлд очиж запас дугуйгаа сольчихоод Өлзийт рүү явж байтал Мэргэний хөтөл дээр зүүн хойд талын дугуй нь дахиад хагарчихсан. Тэгэхээр нь хагархай дугуйтайгаа явсаар байгаад шөнө 02-03 цагийн үед Өлзийт сумын төв рүү орж ирээд Бгэх айлд очиход хүн байгаагүй. Тэгээд Чыд хонох гэж очсон. Ч гэртээ хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Бид 2 тэднийд 2 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи болон 1 том пиво хувааж уугаад 06 цагийн үед унтсан. Өглөө 10 цагийн үед босоод 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи болон 1 том пивыг С хундгалж өгөөд бид 2 хувааж уусан. С өглөө нь уусан эсэх талаар нь нарийн сайн мэдэхгүй байна. Архи ууж дуусаад байж байхад С Чы хэвтэж байсан зүүн талын орон дээр нь хөнжилд нь ороод цуг хэвтэж байсан чинь эгч нь гээд нэг эмэгтэй орж ирээд юун танихгүй залуучууд цуглуулаад архи дарс болоод байгаа юм гээд тэр эгч нь бид хоёрыг гэрээс нь гаргасан. Бид 2 машинаа асаагаад 300-400 метр газар явж байсан чинь С машиныхаа чипийг орхисон байна гээд буцаад Чыд очоод гэрт нь хайтал зүүн талын орны араар нь унасан байсан. Өглөө нь Ч бид хоёрыг гаргаж өгнө, та 2 байж байгаад яваач гээд гуйгаад байсан. Буцаж очиход нөгөө эгч нь явчихсан байсан. Тэгсэн чинь Ч бид хоёрыг гүүрний цаашаа гаргаад өгье, буцахдаа хүн дуудаад хүргүүлчихнэ гээд хүүхдээ аваад манай машинд суусан бөгөөд яг хаана суусныг нь сайн санахгүй байна. Хагархай дугуйгаа өглөө нь солиулсан байсан. С машин бариад хөдөлсөн. Нэг мэдсэн чинь Орхон голын гүүрний зүүн далангийн Түмблүүрийг машин мөргөөд далан хэсэг рүү 4 удаа машин хөрвөөсөн. Машин зүүн талынхаа бөөр хэсгээр хажуулдаад тогтчихсон байхаар нь би хойд талын арын шилээр нь гарч ирсэн. Би түрүүлж гарч ирээд миний дараа Ч, С гараад ирсэн байсан. Тэгсэн чинь гүүрэн дээр байсан ногоон хувцастай ах гүйж ирэхээр нь машиныг баруун тал руу нь унагаахад хүүхэд зөв талын урд хаалганы доор хавчуулагдсан байсан. С хүүхдийг авахад нүүр, ам нь цус болчихсон байсан. Амьсгалаад байна, бушуухан түргэн дуудаач гэхээр нь би гүүрний наад талын цагдаагийн постны тэнд байдаг айлд очоод цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлчихээд буцаж очоод хэсэг суусан. Миний толгой эргээд байсан. Хэсэг хугацааны дараа эргэн тойрноо харахад би ганцаараа байж байсан. Тэгээд би эмнэлэгт ирж боолт хийлгэсэн. С машин бариад би хойно Чтай суусан. Хүүхэд урд ганцаараа сууж байсан гэж С хэлсэн. Хамгаалах бүс зүүгээгүй. Бид 2 бэлгийн харьцаанд ороогүй. С тэвэрч үнсэж барьсан юм надад харагдаагүй. Миний хавирга хугарсан юм шиг байна. Толгой өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Могодын төвөөс С авсан бөгөөд яг хичнээнийг авсныг би сайн мэдэхгүй байна. Машинд дахиад байсан. Чыхаас хөдлөөд машин юм мөргөх хүртэлх хугацаанд би унтчихсан байсан. Шөнийх нь уусан архи нь өглөө нь үнэртэж байсан. Өглөөний архинаас уусан уугаагүй талаар мэдэхгүй байна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Тын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт суманд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед Өлзийт сумын Орхон голын гүүрний цас хогийг ганцаараа цэвэрлэж байх үед гэнэт их хэмжээний дуу чимээ гарсан. Би юу болчихов гээд дуу гарч байгаа чимээ рүү харахад нэг цагаан өнгийн машин унаж байсан. Тэр машин их хурдтай явж байсан байх, агаарт нэг эргээд уначихсан. Би шууд унасан машин дээр очоод машиныг түлхэж дээш нь харуулсан. Эхлээд Чыг машиныг гаргасан. Би шууд хэсгийн төлөөлөгч рүү залгаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд шууд хүүхдийг яаралтай эмнэлэг рүү аваад явсан. Би хүүхдийг хаана байсныг хараагүй. Тэр үед их сандарч балмагдсан. Ёстой мэдэхгүй байна. Тухайн үед их сандарсан. Их согтуу байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Уийн мэдүүлсэн: ...Надад асуух тодруулах зүйл байхгүй. Ойлгож мэдлээ. Ч.Ч нутгийн таньдаг хүүхэд байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй. С.С гэх хүнийг танихгүй. Би Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 407-01 тоотод ганцаараа амьдардаг юм. Уг хашаан Бийн эзэмшлийн хашаа юм. Би энэ хашаанд 3 жил амьдарч байна. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр огт харж байгаагүй, 2 залуу Чы гэрээс орж гараад байсан. Би тэд нарыг юу хийсэн, хэдүүлээ байсан талаар мэдэхгүй байна. Би гэртээ зурагтаа үзээд сууж байдаг хүн байгаа юм. Би Чы гэрт ордоггүй. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чы гэрт ороогүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 161-162 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 407-01 тоот хашаа миний эзэмшлийн хашаа юм. Тус хашаанд би өөрийн байшинд амьдардаг. Ч, Уийнх гэх айлууд манай хашаанд амьдардаг. Ч өөрийн хүүхэд, эгч нь хүүхдийн хамт дөрвүүлээ амьдардаг юм. У эгч бол ганцаараа амьдардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирээд Чы гэрт орох гэсэн чинь хаалга нь цоожтой байсан. Би хаалгыг нь тогшоод гэрт нь орох үед Ч, С.С нар зүүн талын орон дээр цуг унтаж байсан. Э нь хаалга онгойлгож өгсөн. Би тэд нарт хандаж одоо та босоод яв гэж хэлсэн. Би Чыг бос гээд гаран дээр нь алгадсан ч сэрээгүй. Тэр үед миний гар утас дугараад гэрээс гараад явсан. Намайг ороход шалан дээр нэг архины шил байсан. Би ямар архи гэдгийг нь санахгүй байна. Архины шил байсан учир би тэд нарыг архи согтууруулах ундаа уусан гэж бодсон...гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Оийн мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед би өөрийн ажил болох Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байх үед гаднаас цагдаа болон нэг залуу хүүхэд тэвэрсэн байдалтай эмнэлэгт ороод ирсэн. Би юу болсон талаар асуух үед сая зам тээврийн осол гарчихлаа гээд хүүхдийг орон дээр хэвтүүлсэн. Би ойрын дуудлагын эмч Т руу залгаж хэлээд Т болох Х эмч рүү залгаж хэлсэн. Би хүүхдийн зүрхний болон уушгины үйл ажиллагаа шалгаж үзэхэд ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй, өнгөрчихсөн байсан. Эмч нар хүрч ирээд хүүхдийг үзээд хүүхдийг өнгөрсөн байна гэж хэлсэн. Хүүхдийн хамар, амнаас цус их хэмжээгээр гараад байсан. Хүүхдийг жоохон хөдөлгөхөөр л цус гараад байсан. Хүүхэд хөл нүцгэн эмнэлэгт ирсэн. Анх харахад танигдаагүй. Нүүр нь хэсэг үс гэзэг нь шороо цус болчихсон танигдаагүй. Уг нь таньдаг хүүхэд байсан юм. Би эмчилгээ хийлгэсэн, эмчид үзүүлсэн хүн бүрийг бүртгэдэг учир хүүхэд тэвэрч орж ирсэн залууг С гэдэг юм байна гэж мэдсэн. С гэх залууг Х эмч, Э гэх залууг Т эмч үзсэн юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 169-170 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Тгийн мэдүүлсэн: ...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Орон сууцны 01-06 тоот гэртээ амарч байх үед миний гар утас дуугарч Эрүүл мэндийн төвийн сувилагч О залгаж зам тээврийн осол гарсан, бага насны хүүхэд ухаангүй байна, хурдан эмнэлэг дээр ирээрэй гэж хэлсэн. Би эрүүл мэндийн төв дээр ирээд хаалгаар орох үед хүмүүс орилсон. Тийм дүр зураг угтсан. Яаралтай тусламжийн хаалгаар ороод осолд орсон хүүхдийг үзэх үед ам, хамрын гуурсаар хүчил төрөгч өгсөн байдалтай, хүүхдийн царай хөхөрсөн, толгой дух хэсгээрээ хавдсан байдалтай байсан. Би хүүхдийн хүүхэн харааг гэрэл тусгаж шалгаж үзэхэд ямар нэгэн хариу өгөхгүй, хүүхэн хараа томорсон, зүрх уушгийг нь чагнаж үзэхэд зүрх уушгины үйл ажиллагаа зогссон байсан. Хүүхдийн хуруунд пульсоксиметрийг хийж үзэхэд ямар нэгэн үзүүлэлт гараагүй. Сэхээ амьдруулах боломж байгаагүй. Тухайн хүүхдийн би таньдаг хүүхэд байгаа юм. Гэхдээ тухайн үед хавдсан хөхөрсөн зүйлээс болоод царайг нь хараад таниагүй. Би зам тээврийн ослын жолооч гэх залуугийн биеийг үзэхэд даралт хэвийн 130/80-тай хүчилтөрөгчийн хангамж хэвийн, зүрхний цохилтын тоо 140 буюу олширсон байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би тухайн хүнд долоогоны спиртэн ханд, валидол 1 ширхэг, атенолол эмийг хуваагаад өгсөн. Тухайн хүний зүрхний хэм олширсон байсан учир тухайн эмийг өгсөн. Тухайн хүн сандарсан гар нь салгалсан, одоо яана гэх мэтчилэн үгийг хэлж байсан. Би таны биед зовиур байна уу, өвдөж байгаа газар байна уу гэж асуухад жолооч миний зүрх дэслээд, бачуураад, салганаад надад хэлсэн. Би дээрх мэдүүлсэн эмнүүдийг өгч тухайн хүний биеийг үзсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Сын мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээж байна. Одоогоор хохирогч талд 9 гаруй сая төгрөг төлсөн байгаа. Цаашид гарах төлбөрийг барагдуулна. Надад хөнгөн эрүүгийн хариуцлага оногдуулж өгөөч ээ. Би өмнө нь болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Т.Жын биед гавлын орой, суурь ясны хөндлөн шугаман хугарал, тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины хатуу хальсны орой хэсгийн урагдал, хуйхан доор цус хуралт, дэлүүний язрал, уушгины эдийн няцрал, баруун бөөрний өөхлөгт цус хуралт, дух, нүүр, баруун чихний дэлбээ ба ар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун ташаа, нурууны ар хэсэгт зулгаралт, цус хуралт, төвөнх, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлүүд нь осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 4. Гавлын орой, суурь ясны хөндлөн шугаман хугарал, аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, дэлүүний язрал, уушгины эдийн няцрал гэмтэл тус бүр нь 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух, нүүр, баруун чихний дэлбээ ба ар хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун ташаа, нурууны ар хэсэгт зулгаралт, цус хуралт, төвөнх, хүзүүний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь нийтдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Т.Ж нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. 6. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Амь хохирогч Т.Ж нь В(III)-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 104-110 хуу/
Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. С.Сын гэх цусанд 1.2 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1хх-ийн 40-41 хуу/
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шинжээч У.Лхагвадоржийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Тоёота Алион маркийн 49-40 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сын С /РД:ГЕ97О504Ю/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.Б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, мөн дүрмийн 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7.А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жич: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахмад Б.Отгонжаргалын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтэд С.Сын гэх цусад 1,2 промиль спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. 2. Тоёота Алион маркийн 49-40 БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Сын С /РД:ГЕ97050410/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн” заалт, мөн дүрмийн 3.7.А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 3. Тухайн зам тээврийн осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 4. Жолооч С.Сыг /РД:ГЕ97050410/ регистрийн дугаараар TPS программд шүүж үзэхэд В,С ангиллын 1291301 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич: Хуулбарыг хавсаргав...гэх дүгнэлт /1хх-ийн 122-123 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 02-04, 05-08 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 10 хуу/
Ослын газрын схем зураг /1хх-ийн 09 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 96-103 хуу/
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /1хх-ийн 124 хуу/
Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбаты дүгнэлт /1хх-ийн 210-210 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт 1 хуудас
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 235хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 12 хуу/
Хохирол төлсөн баримтууд /2хх-ийн 09-11, 19-21 хуу/
MCS интернэйшнл ХХК-ийн тодорхойлолт /2хх-ийн 13 хуу/
Тодорхойлолт /2хх-ийн 15, 22хуу/
С.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 16-18 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Орхон голын гүүрний зүүн хойд талд зам тээврийн осол гарч, уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Т.Жын амь нас хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.С нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Орхон голын гүүрний зүүн хойд талд Тоёото Алион маркийн 49-40 БУА улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4.6-д “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, мөн дүрмийн 23.8-д “суудлын автомашин болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана”, мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчиж, улмаар далан руу унаж уг автомашинд зорчиж явсан Т.Жын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тын мэдүүлсэн “Өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг 50 минутад Ц гэх манай эхнэрийн эгч нь над руу залгаад Ж аваарт ороод өнгөрчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 32-33/,
гэрч Б.Эын мэдүүлсэн “Нэг мэдсэн чинь Орхон голын гүүрний зүүн далангийн Түмблүүрийг машин мөргөөд далан хэсэг рүү 4 удаа машин хөрвөөсөн. Машин зүүн талынхаа бөөр хэсгээр хажуулдаад тогтчихсон байхаар нь би хойд талын арын шилээр нь гарч ирсэн. Би түрүүлж гарч ирээд миний дараа Ч, С гараад ирсэн байсан. Тэгсэн чинь гүүрэн дээр байсан ногоон хувцастай ах гүйж ирэхээр нь машиныг баруун тал руу нь унагаахад хүүхэд зөв талын урд хаалганы доор хавчуулагдсан байсан. С хүүхдийг авахад нүүр, ам нь цус болчихсон байсан. Амьсгалаад байна, бушуухан түргэн дуудаач гэхээр нь би гүүрний наад талын цагдаагийн постны тэнд байдаг айлд очоод цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлчихээд буцаж очоод хэсэг суусан” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-20/,
гэрч Н.Тын мэдүүлсэн “2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед Өлзийт сумын Орхон голын гүүрний цас хогийг ганцаараа цэвэрлэж байх үед гэнэт их хэмжээний дуу чимээ гарсан. Би юу болчихов гээд дуу гарч байгаа чимээ рүү харахад нэг цагаан өнгийн машин унаж байсан. Тэр машин их хурдтай явж байсан байх, агаарт нэг эргээд уначихсан. Би шууд унасан машин дээр очоод машиныг түлхэж дээш нь харуулсан. Эхлээд Чыг машиныг гаргасан. Би шууд хэсгийн төлөөлөгч рүү залгаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд шууд хүүхдийг яаралтай эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158/,
гэрч Х.Бийн мэдүүлсэн “2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирээд Чы гэрт орох гэсэн чинь хаалга нь цоожтой байсан. Би хаалгыг нь тогшоод гэрт нь орох үед Ч, С.С нар зүүн талын орон дээр цуг унтаж байсан. Намайг ороход шалан дээр нэг архины шил байсан. Архины шил байсан учир би тэд нарыг архи согтууруулах ундаа уусан гэж бодсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166/,
гэрч Ш.Оийн мэдүүлсэн “2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед би өөрийн ажил болох Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж байх үед гаднаас цагдаа болон нэг залуу хүүхэд тэвэрсэн байдалтай эмнэлэгт ороод ирсэн. Би юу болсон талаар асуух үед сая зам тээврийн осол гарчихлаа гээд хүүхдийг орон дээр хэвтүүлсэн. Би ойрын дуудлагын эмч Т руу залгаж хэлээд Т болох Х эмч рүү залгаж хэлсэн. Би хүүхдийн зүрхний болон уушгины үйл ажиллагаа шалгаж үзэхэд ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй, өнгөрчихсөн байсан. Эмч нар хүрч ирээд хүүхдийг үзээд хүүхдийг өнгөрсөн байна гэж хэлсэн. Хүүхдийн хамар, амнаас цус их хэмжээгээр гараад байсан. Хүүхдийг жоохон хөдөлгөхөөр л цус гараад байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-170/,
гэрч А.Тгийн мэдүүлсэн “2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Орон сууцны 01-06 тоот гэртээ амарч байх үед миний гар утас дуугарч Эрүүл мэндийн төвийн сувилагч О залгаж зам тээврийн осол гарсан, бага насны хүүхэд ухаангүй байна, хурдан эмнэлэг дээр ирээрэй гэж хэлсэн. Би эрүүл мэндийн төв дээр ирээд хаалгаар орох үед хүмүүс орилсон. Яаралтай тусламжийн хаалгаар ороод осолд орсон хүүхдийг үзэх үед ам, хамрын гуурсаар хүчил төрөгч өгсөн байдалтай, хүүхдийн царай хөхөрсөн, толгой дух хэсгээрээ хавдсан байдалтай байсан. Би хүүхдийн хүүхэн харааг гэрэл тусгаж шалгаж үзэхэд ямар нэгэн хариу өгөхгүй, хүүхэн хараа томорсон, зүрх уушгийг нь чагнаж үзэхэд зүрх уушгины үйл ажиллагаа зогссон байсан. Хүүхдийн хуруунд пульсоксиметрийг хийж үзэхэд ямар нэгэн үзүүлэлт гараагүй. Сэхээ амьдруулах боломж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 177-178/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд С.Сын яллагдагчаар мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195/,
талийгаач Т.Жын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 104-110/,
С.Сын согтолтын зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 40-41/,
зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шинжээч У.Лхагвадоржийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт /1хх-ийн 122-123/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 02-04, 05-08/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 10/, ослын газрын схем зураг /1хх-ийн 09/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 96-103/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.С нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч С.Сыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч С.С нь 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэр Орхон голын гүүрний зүүн хойд талд Тоёото Алион маркийн 49-40 БУА улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа уг автомашинаар зорчиж явсан Т.Жын амь насыг хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Сад холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 29 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг С.С нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч С.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан эдийн хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ........эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Сад оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой байна.
Шүүгдэгч С.Сад хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байна.
Хохирлын тухайд шүүгдэгч С.С нь гэмт хэргийн улмаас учирсан эдийн хохирлыг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа.....хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Сад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сад авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ