МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч Ц.******* /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* /ҮД:0312/,
шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн ******* тай хэргийг 2023 оны сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* хот, төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д ажилладаг, ам бүл , , , хамт , , 4 дүгээр байр, тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 9 тоотод хардалтын улмаас хохирогч Ц.*******ийн толгойн тус газарт гараараа цохиж, газар унагаан дахин толгойн тус газарт 4- удаа цохисны улмаас биед нь духны зүүн хөндийн ар ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан дээрх хийн хураа, зүүн хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Урд өдөр нь би найз охинтойгоо муудалцсан. Найз охинтойгоо ойлголцох гээд уучлал гуйсан боловч ерөөсөө бид хоёрын дунд ойлголцох боломж байгаагүй. Манай найз охин гэртээ хоноогүй. Би хоёр дүүгээ хараад 2 өдөр гэртээ байсан. Маргааш өдөр нь ярилцаж байгаад орой нь хоёулаа эвлэрье, тэгэхгүй бол ар гэр, мэдчихнэ, хоёулаа хэдий болтол муудалцах юм гэж утсаар яриад хоёулаа эвлэрсэн. Бид хоёр цуг амьдардаг. Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Цаашид хүнтэй маргалдахгүйгээр шууд л холбогдох шатны шүүх, цагдаад гомдол гаргаад явах болно. Хохирогч намайг ойлгосон болохоор би их баярлаж байгаа. Цаашдын эмчилгээний зардал, эм тарианы мөнгө гээд бүх зүйлийг хариуцаад явах болно. Тухайн үед би Ц.*******ийн гэрийн гадаа найз охинтойгоо уулзсан. Тэгээд уулзаад бид хоёр эвлэрсэн.Ц. *******ийн эхнэр буюу Б.э гээд хүн манай найз охинтой хамт байсан гэхээр нь би ороод Б.этэй ярилцаад уучлалт гуйя гэж бодоод бид хоёр ярилцаад гэр лүү нь ороход Ц.******* дотуур хувцастайгаа шалдан шахуу байсан. Орондоо орчихсон байсан юм билээ, би тэрийг зөвөөр ойлгож чадаагүй. Уурлаад хардаад, буруу ойлгоод ийм хэрэг хийсэн” гэв.
Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр хүүхдээ хадмындаа хүргэж өгчхөөд гэр лүүгээ таксидаж ирсэн. Гэтэл П. гэрийн гадаа даарчихсан байдалтай, утас цэнэггүй болчихсон гээд зогсож байсан. Тэгэхээр нь манайд ороод утсаа цэнэглэчихгүй юу гэсэн. Тэгээд манайд ороод утсаа цэнэглээд бид хоёр жоохон юм яриад байж байсан чинь манай найз банди залгалаа, уулзана гээд гараад явсан. Төд удалгүй би ороо засаад, хувцсаа тайлаад, орондоо ороод унтах гэж байтал хаалга тогшсон. Тэгээд очоод тайлсан чинь О.******* найз охинтойгоо цуг орж ирсэн. Би чамтай уулзах хэрэг байна гээд юу юуны духанд хүрэлгүй цохиж зодоод эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь манай эхнэр ороод ирчихсэн, цагдаа сэргийлэх болсон байсан.” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3- дахь тал),
- Хохирогч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
- Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны сарын 03-ны өдрийн 61 тай дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал ),
- Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
- Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 2-26 дахь тал),
- Шинжээч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- “” эмнэлгийн Дүрс оношилгоо шинжилгээний хариу (хавтаст хэргийн 24 дэх тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал),
- Нийслэлийн Налайх дүүргийн ны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дахь тал),
- Хохирол төлсөн баримт, ажлын газрын тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 9 тоотод хардалтын улмаас хохирогч Ц.*******ийн толгойн тус газарт гараараа цохиж, газар унагаан дахин толгойн тус газарт 4- удаа цохисны улмаас биед нь духны зүүн хөндийн ар ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан дээрх хийн хураа, зүүн хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3- дахь тал),
- Хохирогч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 22 цагийн үед Налайх дүүргийн 2 хороо, шар тэнд эхнэр Б.э бид хоёр хүүхдээ хадмындаа өгчхөөд буцаад гэрлүүгээ харьж байтал, эхнэр маань найзуудтайгаа уулзчихаад ирье гээд тэндээс надаас салаад явсан. Ингээд удаагүй Налайх дүүргийн , 9-9 тоот гэрлүүгээ такси барьж ирээд орц руугаа орох гэтэл манай эхнэрийн найз П.тэй тааралдсан юм. Тухайн үед бид хоёр ойр зуурын зүйлс ярилцаж байгаад түүний гар утас нь цэнэггүй болчихсон гэхээр нь би түүнийг “чи манайд ороод утсаа цэнэглэхгүй юу” гэхэд зөвшөөрөөд бид хоёр хамтдаа манайд орсон. Тэгээд би гэртээ ороод ажлын шаардлагаар хордлого тайлахаар орой болгон 1 лааз пиво уудаг болохоор хөргөгчөөсөө 1 лааз пиво гаргаж ирж уугаад, П.Нандин-Эрдэнийг бас пиво уух уу гэхэд зөвшөөрөөд надаас 1 лааз пиво аваад уусан. Ингээд П. гар утсанд цэнэг орохыг хүлээх зуураа бид хоёр пивоо уунгаа хэсэг ярилцаж сууж байгаад П. манайхаас “би явлаа” гэж хэлээд гараад явахаар нь би унтаж амрахаар ороо засаад, хувцсаа тайлаад хэвтэж байтал 1 цаг орчмын дараа манай хаалгыг хүн тогшоод байхаар очоод тайлсан чинь П. нэг танихгүй залуутай цуг зогсож байхаар нь би гайхаад тэр хоёрыг гэртээ оруулсан чинь тэр залуу надад “чамтай ярих юм байна” гэж хэлээд гутал хувцсаа тайлаад над руу “чи яадаг болчихсон юм бэ” гэж хэлээд миний нүүрлүү гараараа цохиод дайраад эхэлсэн. Тэгээд би түүнтэй зууралдаж ноцолдоод газар унацгаасан. Тэрнээс хойш яг юу болсон талаар би нарийн сайн санахгүй байна, ямар ч байсан тэр залуу миний толгой руу л цохиод байсан. Нэг мэдсэн чинь би ганцаархнаа гал тогооныхоо өрөөн дотроо зогсчихсон байж байсан. Тухайн үед гаднаас манай эхнэр орж ирээд “юу болсон юм бэ” гээд намайг бусдад зодуулсан байна гэж ойлгоод цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
- Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 27-ны орой 20 цагийн орчимд Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн ойролцоо найз Б.этэй тааралдсан ба намайг орцонд хүл бай, нөхөртэйгөө хамт хүүхдээ авчхаад ирье гээд явсан. Тэгээд би Налайх дүүргийн 9 гадна Б.ийг хүлээгээд зогсож байтал 23 цагийн орчимд нөхөр нь ганцаараа түрүүлээд ирсэн. Тэгэхээр нь би миний утасны цэнэг дуусчихсан гэтэл манайд орж утсаа цэнэглэж байгаад ярьчих гэхээр нь цуг дагаж ороод утсаа асааж байгаад Б.ийг ирж байгаа эсэхийг асуухад би очих боломжгүй байна чи хүрээд ирэх юм уу гэхээр нь би очиж чадахгүй жоохон байж байгаад найз залуу О.*******тай уулзаад учраа олох х байна гэж хэлсэн. Тэгтэл манай найз залуу О.******* над луу залгахаар нь 9 гадна дуудаад уулзаж ярилцаж зогсож байтал манай найз залуу О.******* танай найз Б.э чинь гэртээ байгаа эсэхийг харна гэхээр нь үнэнээ хэлээд гэрт нь дагуулаад ортол Б.ийн нөхөр Ц.******* дотуур хувцастайгаа хаалгаа онгойлгочхоод цаашаагаа яваад өгсөн. Тэгэхээр нь чамтай уулзах х байна гээд ардаас том өрөө лүү нь ороод О.*******, Ц.******* нар маргалдаад зодоон болсон. ...Ц.*******ийг газар унагаагаад хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд удаагүй О.******* Ц.*******аас салаад газар хэвтэж байсан Ц.******* руу “чи ингэж болохгүй ш дээ” гээд чанга орилоод байсан. Тэгээд би Б.э рүү залгаад “чи яаралтай хүрээд ир О.*******, Ц.******* нар зодолдоод байна” гээд дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн 1 дүгээр хороо, караокед сууж байтал манай нөхөр над руу “танай найз чинь гадаа зогсож байхаар нь гэрт оруулаад гар утсыг нь цэнэглүүллээ шүү” гэсэн чат бичиж байсан. Тэгтэл нээх удаагүй П.эс над руу “би танайд гар утсаа цэнэглээд болчихлоо, гарч О.*******тай уулзлаа” гэсэн чат бичсэн байсан. Тэгээд үүнээс хойш 30-40 орчим минутын дараа гар утсаа гаргаж ирээд үзтэл П. над руу 2 удаа залгасан байсан, гэтэл удаагүй дахиад над руу залгахаар нь автал “О.******* бид хоёр танайд байна, О.******* танай нөхөртэй зодолдоод” гэж хэлэхээр нь тэр даруйдаа гэрлүүгээ явж очсон. Намайг очиход гэрт П., найз залуу О.*******, манай нөхөр гурав байсан. Манай нөхрийн хувьд бол ам нь цус болчихсон бусдад зодуулсан байдалтай байсан. О.*******ын гарт ямар нэгэн эд зүйл байгаагүй, манай нөхрийг гараараа цохисон гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
- Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны сарын 03-ны өдрийн 61 тай “ *******ийн биед духны зүүн хөндийн ар ханын хугарал, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан дээрх хийн хураа, зүүн хоншоорын хөндийн өмнөд ханын хугарал, зүүн ухархайн дээд, дотор, доод ханын хугарал, баруун, зүүн нүдний салст, дээд, доод зовхи, доод уруулд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун чих, дагзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагин үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
- Шинжээч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүдээс духны зүүн хөндийн ар ханын хугарал нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан дээрх хийн хураа гэмтэл нь 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн нэг болон олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр аль алинд нь үүсэх боломжтой. Духны өмнөд хөндийн ар ханын хугарал гэмтлийн улмаас хугарлын харалдаа гавлын хатуу хальсны дээд талд хийн хураа үүсэж байгаа гэмтэл юм. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний нэг болон олон удаагийн үйлчлэлийн аль алинд нь үүсэх боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг уншиж танилцлаа, намайг яллагдагчаар татсан тогтоол болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Б.ийн найз залууд “чи одоо нүцгэн шалдан байж хүний найз охинтой юугаа хийж байдаг юм бэ” гэж хэлсэн чинь өөдөөс “чи яасан гэнээ” гээд хүрээд ирэхээр нь би шууд түүнтэй барьцалдаж аваад, түүнийг газар унагаагаад дээр нь гарч байгаад гараараа нүүрийг нь таглаад өөрөө дээшээ өндийх гэтэл миний баруун гарын чигчий хуруу түүний амруу орчихсон чинь миний хурууг хазчихаад тавихгүй байхаар нь хуруугаа амнаас нь авах гээд түүний толгой, нүүр хэсэг рүү нь нэлээн хэдэн удаа цохичихсон юм. Тэгсэн надад “намайг босгочхооч” гэж хэлэхээр нь түүнийг цохихоо болиод босгосон. Тэгээд бид хоёулаа босож зогссон хойноо дахиад нэг нэгэнтэйгээ барьцалдаж аваад зууралдсан тухайн үед би түүний нүүрлүү нь баруун гараараа 1 удаа цохиод түүнийг тэвэрч аваад газар унагаагаад дээр нь гарч байгаад дахиад нүүр, толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж байгаад өөрөө үйлдлээ зогсоож түүнийг зодохоо болиод хэсэг уураа гаргаж “чи пизда тэгээд энэ чинь зөв юм уу, хүний найз охинтой ингэж гэр орондоо хоёулхнаа нүцгэн шалдан байж байх чинь зөв юм уу” гэж орилоод байж байтал П. болсон бүх үйл явдлыг харчихсан, Б.э рүү гар утсаа гаргаж ирж залгаад “чи хурдан гэртээ хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд удаагүй Б.э гаднаас орж ирээд түүний нөхөр надад зодуулчихсан, нүүр ам нь цус нөж болчихсон байхыг хараад над руу уурлаж байснаа цагдаад дуудлага өгсөн үйл явдал болсон юм. Би хохирлоо төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
- “” эмнэлгийн Дүрс оношилгоо шинжилгээний хариу (хавтаст хэргийн 24 дэх тал), Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 2-26 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.*******ийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Мөн шүүгдэгч О.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмтлийг шүүгдэгч О.******* нь гараараа 4- удаа цохисны улмаас хохирогчийн биед учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.******* нь хардалтын улмаас нөхцөл байдлыг буруугаар төсөөлөн дүгнэж хохирогч Ц.*******ийн биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ийн биед хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч эмчилгээ, шинжилгээ оношилгооны зардалд 277.100 төгрөг, ажилгүй байсан хугацааны 14 хоногийн цалин, урамшуулал 2.22.000 төгрөг буюу нийт 2.29.100 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч О.******* нь 2023 оны сарын 16-ны өдөр 2.00.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогч Ц.******* “хохирол төлбөрт 2.00.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн биед хүнд хохирол учирсан, мөн шинжээчийн дүгнэлтэд “цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэж заасан байх тул хохирогч Ц.******* цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* “шүүгдэгч О.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч О.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хардалтын улмаас нөхцөл байдлыг буруугаар төсөөлж дүгнэн хүний биед халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүл гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил буюу 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 11.000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 11.000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг 36 (гучин зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
- Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ