| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2019/02365/И |
| Дугаар | 102/ШШ2019/02276 |
| Огноо | 2019-09-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2019/02276
| 2019 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2019/02276 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ж.Х-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б-д холбогдох
хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Х, хариуцагч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Х нь Э.Б-тай 2009 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдарсан. Бидний охин Б.Б нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Амгалан амаржих газар төрсөн. Охин Б нь эцэг Б-аар овоглодог. Бид гэр бүлийн баталгаа байхгүй. Э.Б нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас 2018 оны 10 дугаар сараас бид тусдаа амьдрах болсон ба цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Миний бие төрийн албанд ажилладаг ба тэтгэврийн ээж, охины хамт амьдардаг. Миний цалин 3 ам бүл тэжээхэд хүрэлцэхгүй хүндрэлтэй байна. Иймд Э.Б-аас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би охиноо өөрийн асрамжид авах болно. Охиноо эцэгтэй нь уулзуулах, утсаар яриулах боломжоор хангах болно гэжээ.
Хариуцагч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Х-гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Охин Б.Б хүүхдийн тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин охинтойгоо чөлөөтэй уулзах, утсаар ярих боломжоор хангаж байхыг нэхэмжлэгчээс хүсч байна гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч Э.Б-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Ж.Х болон Э.Б нарын хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Б төрсөн болох нь № дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд тэднийг тусдаа амьдрах болсон үеэс охин Б.Батцэцэглэн нь эх Ж.Хгийн асрамжинд өсч, торниж байгаа нөхцөл байдлын талаар талууд маргаагүй. Иймд хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэнэ.
Түүнчлэн охин Б.Батцэцэглэнд эцэг Э.Баас тэтгэлэг гаргуулж олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүд болон хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ.