Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/67

 

 

 

 

 

 

                                2023/ШЦТ/67

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, М.Бямбаахүү

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.М, Т.Г

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

            Шүүгдэгч: О.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Огийн Бид холбогдох 2212002020339 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Ховогт Огийн Б /РД: ../

 

                                    Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын хот хоорондын засмал зам дээр 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Тоyotа Рrius-30 маркийн 66-57 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бусад бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 8 настай эрэгтэй М.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М мэдүүлэхдээ: Миний хүү Т нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Манай том хүү болж мэндэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ байж байхад хүү Т машинд дайруулчихлаа гээд манай ах над руу ярьсан. Тэгээд би төрсөн ахтайгаа очсон. Над руу ярьснаас хойш 2-3 минутын дараа очсон бөгөөд очиход 66-57 Приус-30 маркийн машины ард миний хүү дээшээ харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Тухайн үед би балмагдчихсан. Жолооч дээр очоод яасан хурдтай явдаг юм, яахаараа миний хүүг дайрдаг юм гэж хэлснээ санаж байна. Өөр юм санахгүй байна. Удалгүй түргэн тусламж ирсэн. Нэгдсэн эмнэлэгт 16 цаг 30 минутын орчим очсон байх гэж бодож байна. Тухайн өдрөө байж байгаад орой 22 цагийн орчим нас барсан. Миний хүү Т 2 дугаар сургуульд сурдаг. Одоо 4 дүгээр ангид орох эрүүл саруул хүүхэд байсан. Тухайн хэрэг болсон газар сургууль орчмын бүс байсан. Тухайн жолоочийн аймгийн төв рүү чиглэсэн хөдөлгөөнд сургууль орчмын бүс гэсэн тэмдэглэл байсан. Энэ бүсэд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч бол 20 км дээш хурдтай явахыг зөвшөөрдөггүй. Мөн хүүхэд гэнэт гарч ирнэ гэсэн тэмдэглэгээ, мөн хурд сааруулагч, явган хүний гарц, дахиад хурд сааруулагч, дахиад хүүхэд гэнэт гарч ирнэ гэсэн тэмдэглэгээ, мөн нөгөө талдаа сургууль орчмын бүс гэсэн тэмдэглэгээ гээд асар олон тэмдэг, тэмдэглэгээ байсан. Ийм байхад миний хүүг дайрсанд гомдолтой байна. Тухайн өдрөөс хойш эрүүл ухаантай явсан өдөр алга байна.  Бид нар үнэхээр зовж, шаналж байна. Энэ хүн нь тухайн орчмын газарт  ажилладаг хүн байсан. Энэ хүн тэр газрыг боломжийн согтуу бол мэдэхээр байсан. Хаана хурд сааруулагч, юу байгааг нь мэдэхээр байсан. Сургуулийн газар шүү гэдгийг мэдэхээр байсан. Энэ хүн ямар ч ухаангүй байсан учраас энэ ослыг гаргасан байна гэж үзэж байна. Тухайн газарт очиход Приус-30 маркийн машиныг мөргөөд шил бяцарсан, дээгүүр нь даваад ард нь унасан, тухайн үед унаж явсан дугуй нь базсан юм шиг болчихсон, тухайн машины эсрэг талын урсгалд 25 орчим метрийн зайтай байсан. Миний хүүд миний харснаар бүтэн юм байхгүй, хөл, гар, тархи, толгой, цээж, элэг, цөс гээд юу байдаг юм бүх л эд, эрхтэн нь амьдралгүй болсон байсан. Эцэг хүний хувьд ийм зүйлийг харахад үнэхээр хэцүү байсан. Одоо ч хэцүү байна. Тэр өдрөөс хойш манай гэр бүл, ах дүү нарын баяр баясал дууссан юм шиг санагдаж байна. Үнэхээр хэцүү байна. Ядаж энэ хүн боломжийн согтуу байсан бол хөл, гар нь хугараад үлдсэн бол ядаж үр хүүхдээ эмчлүүлээд тахир дутуу байсан ч хамаагүй амьд л үлдэж байвал бид нарт хэрэгтэй. Тэр чинь бид нарын аз жаргал. Хүн гэдэг амьтан чинь үр хүүхдийнхээ төлөө зүтгэж амьд явдаг. Өдий том болтол бид нар чадахаараа л ажил хийгээд зүтгээд явж байхад нэг л өдөр согтуу хүн гарч ирээд хүүг минь дайраад алчихна гэж бодож байсангүй. Энэ хүн бол төрд тангараг өргөсөн, төрийн албан хаагч юм байна. Тангараг өргөсөн хүн ингэж өдрийн цагаар архи дарс тасартлаа уугаад машин тэрэг бариад ядаж хөдөө замд биш, аймгийн төв рүүгээ чиглээд явж байсан. Энэ хүнийг байнга ингэж архи ууж, машин тэрэгтэйгээ аймгийн төвөөр яваад сурчихсан учраас олон хавар нэгэндээ гэж эцэст нь хүн дайрч аллаа гэж бодож байна. Тухайн байгууллагыг ч гэсэн буруутгаж байна. Энэ хүнд архи дарс ууж болохгүй гээд хүнд нь мэдэгдэхүйц шийтгэл өгч байсан бол энэ хүн өнөөдөр ийм хэрэг хийхгүй байж магадгүй. Бага дүү нь хүртэл ахыгаа байнга асуудаг, ахыгаа ярьдаг. 5 настай хүүхэд хүртэл энэ зовлонг сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. Энэ чинь хүний амьдралд тохиолдож болох хамгийн дээд зовлон шүү дээ, хүн үрээ алдах. Хүн гэр бүлээрээ сайхан амьдаръя гэж л бодож байгаа. Нэгнийгээ алдчихаад явдаг хүн байхгүй. Энэ хүнд маш их гомдолтой байна. Өнөө маргаашийг дүү нь байгаа тулдаа өнгөрүүлж байна. Ахыг нь сайхан амьдруулж чадаагүй юм чинь дүүг нь сайхан хүн болгоод өсгөе гэж бодоод сэтгэл, зүрхээ чангалаад өнөөдрийг хүртэл зүтгээд явж байна. Миний бодлоор тухайн газар ямар ч осол болохооргүй газар байсан гэж бодож байна. Ямар ч эрүүл хүн явсан бүхэл бүтэн хоёр хурд сааруулагч дээр үсэрч хариагаад  цаана нь байгаа хүнийг дайрч алдаг хүн байхгүй. Хүн чинь ядаж тэр дээгүүр гарвал машин тэргээ эвдчихлээ гээд тоормос гишгэнэ шүү дээ. Энэ хүн тэгэхэд нэг ч тоормос гишгээгүй. Дайраад алсныхаа дараа ч миний хүүд туслаагүй. Тусалъя гэж бодоогүй байх. Энэ хүн бол анхны тусламж үзүүлэх чадалтай хүн. Өөр хүн байсан бол чадахгүй байсан байж магадгүй. Энэ хүн бол Онцгой байдлын газарт ажилладаг, анхны тусламжийг нэгд нэгэнгүй хийж сурсан хүн. Тухайн үед сандарсан байж магадгүй. Гэхдээ сандарснаасаа илүү авхаалж самбаа гаргах ёстой, тийм чадалтай хүн. Тийм болохоороо тэр газарт ажиллаж байсан байх. Ямар ч анхны тусламж үзүүлээгүйд нь үнэхээр их гомдолтой байна. Миний гомдол хэзээ ч тайлагдахгүй байх. Дараа нь энэ хүн нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Ядаж манай гэрийн гадаа ирээд зогсож байж болно, тэгж л гэмээ ухаараад байгаа юм бол. Тэгэхэд чинь нэг ч удаа ирж уучлалт гуйгаагүй. Тиймээс энэ хүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэхгүй байна. Хэн ч байсан, нэг мал дайраад алсан байсан ч май хохирол шүү гээд хэдэн төгрөг хэн ч өгнө. Энэ бол гэм буруугаа хүлээсэн хэрэг мөн үү. Миний бодлоор энэ бол яагаад ч биш. Сэтгэл зүрхнээсээ гэм буруугаа хүлээгээгүй хүнийг хэзээ ч гэм буруугаа хүлээсэн гэж үзэхгүй. Энэ хүнд маш их гомдолтой байна гэв.  

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г мэдүүлэхдээ: Хүний амьдралын утга учир бол үр хүүхэд гаргаж, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах юм байна. Одоо бол миний амьдрал орвонгоороо эргэчихсэн. Бид нарт амьдрах итгэл битгий хэл амьдрах хүсэл ч алга. Миний хүү 2023 онд 10 нас хүрэх байсан. Би хүүтэйгээ 9 жилийг өнгөрүүлж, хүүгээ байхгүй 198 хоногийг тоолж өнгөрүүлж байна. Энэ өдөр, хоногийг махаа зулгааж өнгөрүүлж байна. Би энэ хүнийг санамсаргүй осол гаргасан гэж бодохгүй байна. Энэ хүн та нарын мэдэж байгаа бүх зүйл заалтыг зөрчсөн, ямар ч жолооны эрх байхгүй, тасарч унатлаа согтсон, хажуудах хүнээ хүртэл тасалчихсан, хурд хэтрүүлчихсэн, төв рүү орж байж замдаа таарсан хэнийг ч дайрахад бэлэн байсан. Тэрнийхээ оронд намайг дайраад алчихгүй  яасан юм. Замдаа таарсан хэнийг ч дайрахад бэлэн байсан. Бүхэл бүтэн хоёр хурд сааруулагч дээр согтуу хүн ч сэрнэ. Би гомдолтой байна. Чи архи уугаагүй байсан бол миний хүү өнөөдөр эрүүл байх байсан. Хурд хэтрүүлээгүй бол миний хүү эрүүл байх байсан. Эрүүл биш ч гэсэн өнөөдөр надад тэврүүлээд байж байх байсан. Надтай унтаад гарсан хүүг минь чи 2 цагийн дараа алчихсан байсан. Бас дахиад гомдолтой байна, миний хүүг эцсийн удаа намайг харах боломж олгохгүй алсан. Миний хүү ээжийгээ ч хараагүй явчихсан. Би гомдолтой байна. Миний хүү хэд насалж, ямар хүн болохыг би үзэх байсан. Надад одоо наслах нас байхгүй. Яагаад гэвэл би ясаа цайтал, үсээ цайтал хүүхдээ харж чадахгүй байх. Надад эрүүл эд, эрхтэн ч үлдэхгүй байх. Би одоо үлдсэн жаахан хүүхдийнхээ төлөө л амьдарч байгаа. Би дахиад гомдолтой байна, миний бага хүүхдийн гомдлыг чи заавал тайлаарай. Тэр жаахан амьтныг хүртэл хатуу хагацлыг үзүүлсэн чамд би үхэн үхтлээ гомдолтой. Би хүүгийнхээ амийг амиар төлүүлмээр байна, амиар нь төлүүлж чаддаггүй юм бол амьтай нь дүйцэхүйд ял оногдуулмаар байна. Бас энэ хүнд ялаа үүрч, гэмших цаг хугацааг олгуулмаар байна. Яагаад гэвэл энэ хүн чинь дөнгөж 30 настай, гэм гэмшлээ ухаараагүй байна, ухаарах насанд хүрээгүй байна гэж бодож байна. Яагаад гэвэл элэг бүтэн ээж, аав нь эрүүл саруул, үр хүүхэд нь эрүүл саруул байна. Саяхан гэхэд л баяраа тэмдэглээд гэртээ байсан. Гэтэл бид хоёр эмнэлгийн орон дээр байсан. Чи тэрийг мэдэхгүй л дээ. Би энэ хүнийг хэзээ ч гэмээ ухаараагүй гэж бодож байна.  Нэг ч удаа гэмшээгүй, гадуур хүртэл би шийдсэн гээд явж байхыг нь хүнээс сонсож л байсан. Би нүдгүй биш, гаргүй биш, гэрээсээ гарахгүй, гэр, ажил хоёрын хооронд явж байгаа ч гэсэн би чамайг харж л байгаа, сонсож л байгаа. Би үнэхээр гомдолтой, үхэн үхтлээ гомдолтой байна. Амийг амиар төлүүлмээр байна гэж хэлмээр байна гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 2212002020339 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын төв засмал дээр манай хүүхдийг тээврийн хэрэгсэлд дайруулсан байна гэж манай хүргэн ах Б над руу утсаар залгаж мэдэгдсэн. Тэрийг сонсоод төрсөн ах Б.Мийн хамт хүүхдийнхээ осолд орсон газар ирэхэд цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ард ухаан алдсан байдалтай газар хэвтэж байсан. Намайг очоод удаагүй байхад түргэний эмч ирж манай хүүхдийг эмнэлэг рүү авч явсан. Мөн осол болсон газарт жолооч нь гээд шар царайтай махлаг залуу толгойгоо доош гудайлгаад гараараа барьж тонгойсон байдалтай газар сууж байсан. Би очоод яагаад миний хүүхдийг дайрдаг юм, яасан хурдтай явдаг юм, чи согтуу байна гэж хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн зүйл яриагүй. Осол болсон газрын тээврийн хэрэгслийн урдхан талд Б гэдэг онцгой байдлын газар ажилладаг байсан залуу хараад зогсож байсан. Ямар нэгэн анхны тусламж үзүүлэх оролдлого хийгээгүй зогсож байсанд гомдолтой байна. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Манай ах, эгч нарын хүүхдүүд болох Т, Б нартай хамт унадаг дугуй унаж 5 дугаар сургуулийн орчим тоглож байгаад гэртээ харих гээд засмал замаар хөндлөн гарах гэж байхдаа зам тээврийн осолд орсон байх. Яг хажууд нь байгаагүй болохоор би сайн мэдэхгүй. Тухайн ослыг харсан хүмүүс хэлэх байх. Т, Б нараас дахин дахин асуухад амь хохирогчийг бидний урд явж байсан, тэгээд шороон туслах замаас засмал зам руу буюу ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тал руу буюу туслах шороон зам руу орох гэж эгнээндээ явж байхад нь ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй хурдтай ирсэн тээврийн хэрэгсэл мөргөсөн гэж бодож байна. Тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр аймгийн төв рүү чиглэсэн өөрийн урсгалдаа хойш харсан байдалтай, харин машины ард миний хүү Т дээш харсан байдалтай, унаж явсан унадаг дугуй нь тээврийн хэрэгслийн урд буюу эсрэг талын урсгал дээр ойролцоогоор 25 метр орчим зайтай, дундуураа мурийсан байдалтай байсан. Тээврийн хэрэгслийн жолооч осол болсон газарт тээврийн хэрэгслийнхээ зүүн талд замын хажууд зүлгэн дээр сууж байсан. Намайг хэргийн газарт очиход миний төрсөн эх Ш.П, том эгч О, түүний нөхөр Б, дунд эгч Б.О, түүний нөхөр П.Б нар байсан. Мөн тээврийн хэрэгслийн жолооч гээд нэг залуу байсан бөгөөд тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тэр талаар тухайн үед асуугаагүй. Хүүхдийн бие муу байсан болохоор сандарч балмагдсаны улмаас асуугаагүй. Амь хохирогч маань 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Төрөх эмнэлэгт төрсөн. Зам тээврийн осолд орохоос өмнө 8 нас 9 сартай байсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 9 нас хүрэх байсан. Тухайн үед бол хамт яваагүй, харин тухайн ослын гэрч болох Б.О, П.Б нар Т, Б, амь хохирогч нарыг зам гарах гэж байхыг нь хараад засмал замаар гаргах гэж байх үед засмал замаар хурдтай явж байсан тээврийн хэрэгсэл амь хохирогчийг мөргөж амь насыг нь хохироосон. Би тэр талаар асуусан бөгөөд намайг асуухад Т, Б нар амь хохирогчийг анх засмал зам руу ороход нь тээврийн хэрэгсэл хоёр талын урсгалд байхгүй байсан, амь хохирогчийг тухайн чигийн урсгалдаа байсан гарцаар гарах гээд эгнээндээ явж байхад нь араас нь хурдтай ирсэн тээврийн хэрэгслийн жолооч мөргөсөн гэсэн. Миний бодлоор бол тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас мөргөсөн гэж бодож байна. Би тухайн орчныг харсан. Тухайн бүс нь сургууль орчмын бүс байсан. Осол болсон газрын өмнөхөн анхаар хүүхэд гэнэт гарч ирнэ гэсэн тэмдэг, хоёр ширхэг хурд сааруулагч, түүний дунд явган хүний гарц, тухайн хурд сааруулагчаас 20 метрийн өмнө тухайн осол болсон урсгалд сургууль орчмын бүс гэсэн анхааруулсан замын тэмдэг, тэмдэглэгээнүүд байсан. Энэ тэмдгүүд дотор өглөөний 7 цаг 30-19 цаг 00 цагийн хооронд анхаар болгоомжтой яв гэснийг анхааруулсан тэмдэг байсан. Шалгуулах зүйл байхгүй. Маш их гомдолтой байна. Миний хүү Т нь эрүүл саруул хүүхэд байсан. Амь насыг нь хохироосон жолоочид би болон манай ар гэр, төрөл төрөгсөд нь маш их гомдолтой байгаа. Хохирлын баримтуудыг нэг мөр бүрдүүлж байгаад гарган өгнө. Харин амь хохирогчийн эх Т.Г тухайн осол болсон өдрөөс хойш байнгын сэтгэл санааны хямралтай, тайвшруулах тариа, байнга хийлгэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ггийн мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим би Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ажлын байран дээр байхад манай хүргэн ах Хнад руу гар утсаар залгаад гараад ир, Мыг чамайг аваад ир гэж хэллээ гэсэн. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад Хах дээр очоод машинд нь суугаад тус аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр ТОСК-ийн байрны тийшээ явсан. Замдаа Хахаас асуухад амь хохирогчийг машинд мөргүүлчихсэн юм шиг байна гэж надад хэлсэн. Түүнийг сонсоод хэргийн газар дээр очоод би амь хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслийн дугуйг л олж харсан. Түүнээс хүүгээ олж хараагүй. Түүнийг хараад би ухаан алдаад унасан байсан. Тэгсэн чинь ах Хнамайг татаж сэрээсэн бөгөөд сэрээд би ахаас хүүхэд хаана байгаа юм гэж асуухад эмнэлэг рүү аваад явсан гэж надад хэлэхээр нь шууд ахын хамт эмнэлэг дээр ирэхэд ажиглалтын өрөөнд манай хүү ухаангүй байсан. Тэрнээс хойш хүүгээс огт салаагүй, дандаа хамт байсан. Тэр хооронд хүү маань ухаан оролгүй байсаар байгаад нас барсан юм. Тухайн өдөр цайндаа гэртээ ирээд амь хохирогчийг, дүүгийн хамт аав нь эмээ Пынд нь хүргэж өгсөн. Тэрнээс хойш хаана, юу хийж явсныг би мэдэхгүй байна. Б, Т нарын хамт 5 дугаар сургуулийн хашаан дотор тоглодог. Би ямар байдалтай байсныг сайн санахгүй байна. Тухайн орчныг би хараад ухаан алдсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний нүдэнд харагдсанаар унадаг дугуй аймар эвдрэл гэмтэл байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Нилээн машин тэрэг, хүмүүс байсан. Яг тэр энэ тэр гэж хэлж мэдэхгүй байна. Хүүгийн эмээ болох П хүүг эмнэлэг аваад явсан гэж хэлсэн. Би тэр талаар асуугаагүй. Харин маргааш нь осол болсон газар ирж үзсэн. Очиж үзсэн шалтгаан нь тээврийн хэрэгслийн тоормосны мөр байна уу, үгүй юу гэж харсан. Харахад тийм зүйл ажиглагдаагүй. Миний хүүгийн цус нь газар шингэж хатсан байсан. Амь хохирогч маань 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Төрх эмнэлэгт төрсөн. Зам тээврийн осолд орохоос өмнө 8 нас 9 сартай байсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 9 нас хүрэх байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Уг унадаг дугуй унаж явахдаа байнга хажууд нь насанд хүрсэн хүнтэй явдаг. Б гэх хүнийг тухайн үед ажиллаж байсан үгүйг шалгуулмаар байна. Маш их гомдолтой байна. Миний хүү Т нь эрүүл саруул хүүхэд байсан. Амь насыг нь хохироосон жолоочид би болон манай ар гэр, төрөл төрөгсөд нь маш их гомдолтой байгаа. Хохирлын баримтуудыг нэг мөр бүрдүүлж байгаад гарган өгнө. Тухайн ослын улмаас манай гэр бүлд маш их сэтгэл санааны хохирол учирсан. Үүнийг төлж баршгүй хохирол...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд Б.Мын гэрчээр мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын төв засмал дээр манай хүүхдийг тээврийн хэрэгсэлд дайруулсан байна гэж манай хүргэн ах Б над руу утсаар залгаж мэдэгдсэн. Тэрийг сонсоод төрсөн ах Б.Мийн хамт хүүхдийнхээ осолд орсон газар ирэхэд цагаан өнгийн Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийн ард ухаан алдсан байдалтай газар хэвтэж байсан. Намайг очоод удаагүй байхад түргэний эмч ирж манай хүүхдийг эмнэлэг рүү авч явсан. Мөн осол болсон газарт жолооч нь гээд шар царайтай махлаг залуу толгойгоо доош гудайлгаад гараараа барьж тонгойсон байдалтай газар сууж байсан. Би очоод яагаад миний хүүхдийг дайрдаг юм, яасан хурдтай явдаг юм, чи согтуу байна гэж хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн зүйл яриагүй. Осол болсон газрын тээврийн хэрэгслийн урдхан талд Б гэдэг Онцгой байдлын газарт ажилладаг байсан залуу хараад зогсож байсан. Ямар нэгэн анхны тусламж үзүүлэх оролдлого хийгээгүй зогсож байсанд гомдолтой байна. Ер нь бол миний мэдэх зүйл энэ. Манай ах, эгч нарын хүүхдүүд болох Т, Б нартай хамт унадаг дугуй унаж 5 дугаар сургуулийн орчим тоглож байгаад гэртээ харих гээд засмал замаар хөндлөн гарах гэж байхдаа зам тээврийн осолд орсон байх. Яг хажууд нь байгаагүй болохоор би сайн мэдэхгүй. Тухайн ослыг харсан хүмүүс хэлэх байх. Тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр аймгийн төв рүү чиглэсэн, өөрийн урсгалдаа хойш харсан байдалтай. Харин машины ард миний хүү Т дээш харсан байдалтай, унаж явсан унадаг дугуй нь тээврийн хэрэгслийн урд буюу эсрэг талын урсгал дээр ойролцоогоор 25 метр орчим зайтай, дундуураа мурийсан байдалтай байсан. Тээврийн хэрэгслийн жолооч осол болсон газарт тээврийн хэрэгслийнхээ зүүн талд замын хажууд зүлгэн дээр сууж байсан. Намайг хэргийн газарт очиход миний төрсөн эх Ш.П, том эгч О, түүний нөхөр Б, дунд эгч Б.О, түүний нөхөр П.Б нар байсан. Би тэр талаар асуугаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 44-46 хуу/   

Мөрдөн байцаалтын шатанд О.Бийн гэрчээр мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Доной гүүрний ертөнцийн зүгээр зүүн урд талын зүлгэн дээр өөрийн эзэмшлийн 66-57 АРХ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ахмад ажилтан Л.Бын хамтаар очсон. Тэндээ бид хоёр 0.75 граммын 1 шил архи хувааж ууж дуусгаад Б ахыг гэрт нь хүргэж өгөхөөр тэндээс би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодон засмал зам руу орж аймгийн төв рүү орохоор явсан. Тэгээд ТОСК-ийн байрны зүүн урд байдаг усан бассейны ертөнцийн зүгээр зүүн талын засмал дээр явж байхад ертөнцийн зүгээр баруун талаас засмал зам хөндлөн гарахаар унадаг дугуй унасан хүүхэд гарч ирсэн. Түүнийг хараад тээврийн хэрэгслийнхээ тоормосыг гишгэтэл нөгөө унадаг дугуйтай хүүхдийг тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр дайрч улмаар нөгөө хүүхэд миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд салхины шилийг мөргөж тээврийн хэрэгслийн хойд хэсэг рүү шидэгдсэн. Тэгээд өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоож машинаас буугаад хүүхэд дээр очиход нөгөө хүүхэд дээш харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож жолоочийн хажуу талын суудал дээр Б ах зорчиж явсан. Өөр хүмүүс байгаагүй. Бид хоёр хоёулаа явсан. Би тэрийг үнэндээ санахгүй байна, ойролцоогоор 70 километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б ах бид хоёр 0.75 граммын 1 шил архийг дуусгаж чадалгүй дунд хэсэгт нь оруулаад тээврийн хэрэгслээ унаад хөдөлсөн. Тээврийн хэрэгслээ унаад хөдлөхдөө бол тухайн үеийн процессыг санаж байсан. Би ажил үүргээ гүйцэтгээгүй байсан. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авсан. Тухайн үед бол ээлжийн амралттай байсан. Би тийм үйлдэл хийгээгүй, харин хамт явж байсан Б ахыг яв гэж хэлээд явуулсан. Би харсан, унадаг дугуйтай хүүхдийг хараад шууд тоормос гишгэсэн чинь нөгөө унадаг дугуйтай хүүхдийг тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөсөн. 3 унадаг дугуйтай хүүхэд явж байсан. Тэгээд засмал зам хөндлөн гарч байсан. Харин 2 унадаг дугуйтай хүүхэд нь засмал зам гаралгүй үлдсэн. Гэнэт тулаад ороод ирсэн. Түүнээс хол зайнаас харсан бол тээврийн хэрэгслээ зогсоож байгаад унадаг дугуйтай хүүхдийг засмал зам гаргах байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55 хуу/  

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Бын мэдүүлсэн: ...2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 13, 14 цагийн орчим шиг санагдаж байна, намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн 48 дугаар байрны гадаа машин янзалж байсан хүмүүстэй юм яриад зогсож байхад О.Б өөрийн эзэмшлийн 66-57 АРХ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирэхээр нь би машинд суухад машинаа хөдөлгөөд хөдлөөд явсан бөгөөд хаа хүрэх гэж байгаа юм гэтэл ийшээ гараад хууч хөөрөх яриа байна гэж хэлээд тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Доной гүүрний ертөнцийн зүгээр урд байдаг шар дэлгүүрт орж Б ороод гарч ирэхдээ ундаа аваад машиндаа орж ирсэн. Тэгэхээр нь би одоо хаачих гэж байгаа юм гэтэл ах та ямар сүртэй юм, ажлын болон амины яриа байна гээд дэлгүүрийн зүүн талын зүлгэн дээр очсон. Тэнд очоод надтай ажлынхаа талаар ярьсан. Тэгэхдээ би өргөдлөө өгсөн гэхээр нь яагаад өргөдөл өгч байгаа юм гэхэд би салаан дарга болох өргөдөл өгсөн гээд ерөнхийдөө ажлын талаар яриад уйлаад байсан. Тэгсэн чинь нэг шил 0.75 граммын архи гаргаж ирээд тухайн архийг Б өөрөө аягалаад бид хоёр уусан. Архи ууж байх хоорондоо гар утсаар яриад байсан бөгөөд нэг хүнтэй хэрүүл, маргаан хийгээд байхаар нь би хэрүүл маргаанаа боль гэж хэлсэн. Нөгөө архиа дуусгалгүй бид хоёр эргээд аймгийн төв рүү явсан бөгөөд явах замдаа Б гар утсаар ярьж нэг хүнтэй хэрэлдээд яваад байсан. Тэр хүний нэрийг Түвшээ гээд байсан бөгөөд яг аль Түвшээг нь би мэдэхгүй байна. Тухайн үед Б өөрөө тээврийн хэрэгслээ жолоодон засмал зам руу орж аймгийн төв рүү орохоор явсан. Тэгээд ТОСК-ийн байрны зүүн урд байдаг усан бассейны ертөнцийн зүгээр зүүн талын засмал дээр явж байхад ертөнцийн зүгээр баруун талаас засмал зам хөндлөн гарахаар унадаг дугуй унасан хүүхэд гарч ирсэн. Тэгэхээр нь хүүе хүүхэд гэж орилсон. Тэгээд нөгөө хүүхдийг машиныхаа урд хэсгээр мөргөсөн бөгөөд огцом тормос гишгээд Б өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээ зогсоогоод Б машинаас эхэлж буусан бөгөөд буух явцад нь би 7033102 дугаар руу машиндаа сууж байгаад дуудлага өгсөн. Тийм зүйл болсон болохоор би салганаад юу болж байгааг тэр үедээ мартсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа ирэхээр нь би машинаас бууж очиж уулзаад ийм зүйл болсон гэж хэлсэн. Ер нь бол ийм л зүйл болсон. Б өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож жолоочийн хажуу талын суудал дээр би зорчиж явсан. Өөр хүмүүс байгаагүй. Бид хоёр хоёулаа явсан. Би тэрийг сайн анзаараагүй. Ямар ч байсан 2 хурд сааруулагч байдаг. Тэрүүгээр гарахдаа зөөлхөн гарсан. Яг хэдэн километр, цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна. Тухайн үед бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бид хоёр хоёулаа өөрсдийгөө хянах чадвартай байсан. Би тийм үйлдэл хийгээгүй. Харин Б намайг яв гэж хэлээд байсан, би яваагүй, харин цагдаа ирсэн хойно нь явсан. Би холын хараа муу  болохоор хоёр хажуу талыг сайн анзаараагүй явж байхад гэнэт унадаг дугуйтай хүүхэд гарч ирж улмаар тухайн хүүхдийг миний зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч мөргөсөн. Ганцаараа явж байсан. Би тэрийг ёстой мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг яв гэж хэлээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Цус гарсан дээрх гэмтлүүдтэй байсан учир би анхны тусламж цээж шахалт хийсэн бөгөөд тэгэхэд ямар нэгэн захын судасны цохилт тэмтрэгдээгүй. Зүрхэн дээр чагнахад их бүдэг, бараг сонсогдохгүй шахуу байсан. Манай нөхөр эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн бусад ар гэрийн хүмүүст нь хэлж мэдэгдсэн. Тэр үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б, мөн зорчиж явсан Б нар ямар нэгэн түргэн тусламж үзүүлэх сэтгэл зүрхгүй, осол гаргасан үгүйгээ мэдэхгүй, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээний хэрэглэсэн шинжтэй, их үнэртэж байсан. Тэнд болж байгаа зүйлийг мэдэхгүй байсан. Тухайн үед зам тээврийн осол болсон байхад цагдаагийн байгууллага ирээд тухайн орчныг хамгаалж засмал замаар өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоохгүй явуулаад байсан. Би амь хохирогчид тусламж үзүүлж байх явцдаа харахад цагдаа засмал замын голд зогсож байсан тээврийн хэрэгслүүдийг 2 тийш нь явуулахыг зөвшөөрөөд дохиж байсан. Тэгэхээр нь би чи цагдаа байж наад замаа хаагаач, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогооч гэж орилж хэлсэн. Мөн манай нөхөр цуг хэлсэн. Тэр үед түргэн тусламжийн машин ирж зогссон. Эмч нь бууж ирээд ерөнхий биеийн байдлыг нь хараад тээврийн хэрэгсэл рүү тээвэрлэсэн. Тэр үед эмнэлгийн эмч нь дамнуурга байхгүй гэсэн. Амь хохирогчийн хөл, гар нь хугарсан байсан болохоор дамнуурга байхгүй бол ядаж чиг баригч өгөөч гэсэн. Тэгээд чиг баригч авчирч өгсөн бөгөөд тухайн чиг баригчийг нэг хөлд нь хийгээд нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Амь хохирогч маань зам тээврийн осолд орохоос өмнө М.Т, Г.Б нарын хамтаар явж байсан. Миний эгч Б.О эхлээд 5 дугаар сургуулийн хашаа хүргэж өгсөн. Харин буцаад очиж байсан юм. Тэгээд очоод авах гээд явж байсан чинь амь хохирогч маань зам тээврийн осолд орсон байсан. Амь хохирогч маань ах дүү хамаатан садан, аав, ээж нарын хараа хяналтад доор унадаг дугуй унадаг байсан. Гэхдээ унадаг дугуй унахаар 5 дугаар сургуулийн хашаан дотор унадаг. Түүнээс гадуур огт унадаггүй байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дотроос тухайн үйл явдал болоод нэлээн хугацаа өнгөрсний дараа буюу Цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсний дараа Б гэх хүн зорчигчийн талаас бууж ирсэн. Б тухайн үед тээврийн хэрэгслээс бууж ирэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай нөхөр надад Б энд цуг явж байсан байна шүү дээ гэж надад хэлсэн. Мөн амь хохирогч маань эрүүл саруул, сэргэлэн цовоо, 2 дугаар сургуулийн 4 дүгээр ангид орох байсан. Ямар нэгэн сэтгэцийн болон архаг хууч өвчингүй, эрүүл саруул хүүхэд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 171-174 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эын мэдүүлсэн: ...О.Б гэх хүнийг танина. О.Б нь миний ажилладаг байгууллагад салаан захирагч ажилтай байсан гэдгээр нь танина. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Харин амь хохирогч М.Тийг танина. Учир нь амь хохирогч маань манай хүүхэдтэй сургуулийн нэг ангийн хүүхдүүд, мөн аав, ээж хоёртой нь би нэг сургуулийнх бөгөөд нэг жил хамт 10 жилээ төгсөж байсан болохоор сайн танина. Түүнээс төрөл садны холбоо хамааралгүй. Би 2015 онд Архангай аймгийн Онцгой байдлын газарт шилжин ирж түүнээс хойш одоог хүртэл ажиллаж байна. Одоо миний хийж байгаа ажил нь хүний нөөц бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн хийж байгаа. О.Б нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуваарийн дагуу ээлжийн амралтаа эдэлж байсан. Ер нь бол О.Б Архангай аймгийн Онцгой байдлын газарт салааны захирагч ажилтай байсан. О.Б нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын 21 хоног буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орох байсан. Би тухайн үед ар гэрийн гачигдлын чөлөөтэй байсан болохоор ажлын байран дээр ирсэн үгүйг мэдэхгүй байна. Л.Б нь ажилладаг байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байсан учир ажлаас чөлөөлөгдсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 224-225 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цын мэдүүлсэн: ...Би 2017 оноос одоог хүртэл Архангай аймгийн Онцгой байдлын газарт дуудлага хүлээн авагч албан тушаал дээр ажиллаж байна. Би тухайн өдөр 24 цагаар буюу 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед О.Б ажлын байран дээр ирээгүй. О.Б нь ээлжийн амралттай байсан. Яг хэдэн сарын хэдний өдөр ээлжийн амралтаа авсныг би мэдэхгүй. Би тэрийг мэдэхгүй байна. Би өөрийн суудаг өрөөнөөс гарч болдоггүй болохоор тухайн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийг хаана, хэнтэй цуг хэрэглэсэн талаар мэдэхгүй. Ямар ч байсан сүүлд нь асуухад айраг уусан гэж хэлсэн. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Миний суудаг өрөөнд гаднаас орж ирж байгаа хүмүүсийг харсан хяналтын камер байдаг. Хэрэв О.Б орж ирсэн бол тухайн камерт бичигдэнэ. Орж ирээгүй. Л.Б нь ажилладаг байсан бөгөөд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байсан учир ажлаас чөлөөлөгдсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 228-229 хуу/

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Бийн мэдүүлсэн: ...Тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөн хүүхдийн амь хохироосон үйлдэл дээр маш их харамсаж гэмшиж байна. Үйлдэл, зүйчлэл дээр аль алинтай нь маргахгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 194-196 хуу/

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч М.Тий биед дух, дагз хэсгийн хуйхан доор цус хуралт, тархины орой, духны зүүн дэлбэнгийн суурийн аалзан бүрхүүл хальсан доор цус харвалт, зүүн хажуугийн ховдлын ханын тархины эдэд голомтлог няцрал, хоёр уушгины дэлбэнгийн цоохортсон няцрал, уушгины угт язрал, цус хуралт, голтод цус хуралт, цээжний баруун хөндийд дотуур цус алдалт /250 мл/, элэгний баруун дэлбэнгийн угт язрал, элэгний баруун булан, өрцөн доор, бага сэмжний хөндийд цус хуралт, хэвлийн хөндийд дотуур цус алдалт /300 мл/, баруун бөөрний өөхлөг, шээлүүрт цус хуралт, баруун шаант ясны дээд 1/3 хэсгийн далд зөрсөн хугарал, зүүн дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал, баруун шагайн дотор хажууд зулгаралт, зүүн шагайн дотор хажууд шарх, баруун шанаа, чихний дэлбээний доод хэсэгт зулгаралт, чихний дэлбээний ар хэсэгт хөндлөн шарх, зулгаралт, духны зүүн дээд хэсэг, хамрын нуруу, эрүүний доод хэсэгт зулгаралт, баруун мөрний ар хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу, баруун цавьны доод, баруун өвдөгний дээд хэсэгт зулгаралт, цээж, хэвлийд нидрэгдсэн мэт том зулгаралт, зүүн мөр, бугуй, ташаа, өвдөгний дээд хэсэгт зулгаралт, зүүн мөр, тохойн хонхор, хэвлий, гуяны урд хэсэгт жижиг цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлүүд нь осол болох нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Тархины орой, духны зүүн дэлбэнгийн суурийн аалзан бүрхүүл хальсан доор цус харвалт, зүүн хажуугийн ховдлын ханын тархины эдэд голомтлог няцрал гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, уушгины дэлбэнгийн цоохортсон няцрал, уушгины угт язрал, цус хуралт, голтод цус хуралт, цээжний баруун хөндийд дотуур цус алдалт, элэгний баруун дэлбэнгийн угт язрал, элэгний баруун булан, өрцөн доор, бага сэмжний хөндийд цус хуралт, хэвлийн хөндийд дотуур цус алдалт гэмтэл тус бүр нь 3.1.12-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шаант ясны дээд 1/3 хэсгийн далд зөрсөн хугарал, зүүн дунд чөмөг ясны дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тус бүр нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Биеийн гадаргуугийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь нийтдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч М.Т нь хавсарсан хүнд гэмтэл, гэмтлийн шокийн улмаас нас баржээ. 6. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 100-104 хуу/

            Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. О.Бийн гэх цусанд 0.8 промилли спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 123-124 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-08, 11-15, 21-23, 105-108 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09-10 хуу/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 20 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ггийн хүсэлт /1хх-ийн 33 хуу/

Хүний биеэс цус авсан тэмдэглэл /1хх-ийн 47 хуу/

Мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 48-49 хуу/

            Драгер ашиглалтын бүртгэл /1хх-ийн 50 хуу/

            Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот Прокурорын тогтоол /1хх-ийн 61 хуу/

            Мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 62 хуу/

            Сэжигтэнд эрх, үүрэг тайлбарласан баталгаа /1хх-ийн 67-69 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73 хуу/

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /1хх-ийн 74 хуу/

Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт /1хх-ийн 75 хуу/

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /1хх-ийн 76 хуу/

Эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа /1хх-ийн 79 хуу/

Архангай аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /1хх-ийн 86-88 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 96-99 хуу/

2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 164-166 хуу/

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 216-218 хуу/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 175-179 хуу/

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 180-184 хуу/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн прокурорын тогтоол /1хх-ийн 187-190 хуу/

Онцгой байдлын газрын даргын тушаалууд /1хх-ийн 201-205 хуу/

О.Бийн ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 206-207 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохиролтой холбоотой 44 хуудас баримт, хохирол төлсөн 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын хот хоорондын засмал зам дээр 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол гарч, 8 настай М.Т нь автомашинд дайруулж, амь нас нь хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын хот хоорондын засмал зам дээр 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Тоyotа Рrius-30 маркийн 66-57 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.А-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бусад бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс 8 настай М.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын төв засмал дээр манай хүүхдийг тээврийн хэрэгсэлд дайруулсан байна гэж манай хүргэн ах Б над руу утсаар залгаж мэдэгдсэн. Тэрийг сонсоод төрсөн ах Б.Мийн хамт хүүхдийнхээ осолд орсон газар ирэхэд цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ард ухаан алдсан байдалтай, газар хэвтэж байсан. Намайг очоод удаагүй байхад түргэний эмч ирж манай хүүхдийг эмнэлэг рүү авч явсан. Мөн осол болсон газарт жолооч нь гээд шар царайтай махлаг залуу толгойгоо доош гудайлгаад гараараа барьж тонгойсон байдалтай газар сууж байсан. Би очоод яагаад миний хүүхдийг дайрдаг юм, яасан хурдтай явдаг юм, чи согтуу байна гэж хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн зүйл яриагүй. Би тэр талаар асуусан бөгөөд намайг асуухад Т, Б нар амь хохирогчийг анх засмал зам руу ороход нь тээврийн хэрэгсэл хоёр талын урсгалд байхгүй байсан, амь хохирогчийг тухайн чигийн урсгалдаа байсан гарцаар гарах гээд эгнээндээ явж байхад нь араас нь хурдтай ирсэн тээврийн хэрэгслийн жолооч мөргөсөн гэсэн. Миний бодлоор бол тухайн тээврийн хэрэгслийн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас мөргөсөн гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ггийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим би Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ажлын байран дээр байхад манай хүргэн ах Хнад руу гар утсаар залгаад гараад ир, Мыг чамайг аваад ир гэж хэллээ гэсэн. Тэгэхээр нь би өрөөнөөс гараад Хах дээр очоод машинд нь суугаад тус аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр ТОСК-ийн байрны тийшээ явсан. Замдаа Хахаас асуухад амь хохирогчийг машинд мөргүүлчихсэн юм шиг байна гэж надад хэлсэн. Түүнийг сонсоод хэргийн газар дээр очоод би амь хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслийн дугуйг л олж харсан. Түүнээс хүүгээ олж хараагүй. Түүнийг хараад би ухаан алдаад унасан байсан. Харин маргааш нь осол болсон газар ирж үзсэн. Очиж үзсэн шалтгаан нь тээврийн хэрэгслийн тоормосны мөр байна уу, үгүй юу гэж харсан. Харахад тийм зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41/,              

гэрч Л.Бын мэдүүлсэн “Тэгээд ТОСК-ийн байрны зүүн урд байдаг усан бассейны ертөнцийн зүгээр зүүн талын засмал дээр явж байхад ертөнцийн зүгээр баруун талаас засмал зам хөндлөн гарахаар унадаг дугуй унасан хүүхэд гарч ирсэн. Тэгэхээр нь хүүе хүүхэд гэж орилсон. Тэгээд нөгөө хүүхдийг машиныхаа урд хэсгээр мөргөсөн бөгөөд огцом тормос гишгээд Б өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээ зогсоогоод Б машинаас эхэлж буусан бөгөөд буух явцад нь би 7033102 дугаар руу машиндаа сууж байгаад дуудлага өгсөн. Тийм зүйл болсон болохоор би салганаад юу болж байгааг тэр үедээ мартсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Цагдаа ирэхээр нь би машинаас бууж очиж уулзаад ийм зүйл болсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/,

гэрч Б.Оийн мэдүүлсэн “Цус гарсан дээрх гэмтлүүдтэй байсан учир би анхны тусламж цээж шахалт хийсэн бөгөөд тэгэхэд ямар нэгэн захын судасны цохилт тэмтрэгдээгүй. Зүрхэн дээр чагнахад их бүдэг, бараг сонсогдохгүй шахуу байсан. Манай нөхөр эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн бусад ар гэрийн хүмүүст нь хэлж мэдэгдсэн. Тэр үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч Б, мөн зорчиж явсан Б нар ямар нэгэн түргэн тусламж үзүүлэх сэтгэл зүрхгүй, осол гаргасан үгүйгээ мэдэхгүй, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээний хэрэглэсэн шинжтэй, их үнэртэж байсан. Тэнд болж байгаа зүйлийг мэдэхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 171-174/,

            өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд О.Бийн яллагдагчаар мэдүүлсэн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна.  Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Мөн хүүхдийн амь хохироосон үйлдэл дээр маш их харамсаж, гэмшиж байна. Үйлдэл, зүйчлэл дээр аль алинтай нь маргахгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 194-196/,

            талийгаач М.Тий үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 100-104/,

            О.Бийн согтолтын зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 123-124/,  

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08, 11-15, 21-23, 105-108/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 09-10/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19/, ослын газрын схем зураг /хх-ийн 20/, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 08/12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 164-166/, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 216-218/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 175-179/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч О.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч О.Бийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр ТОСК-ийн байрны ертөнцийн зүгээр зүүн талын хот хоорондын засмал зам дээр 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Тоyotа Рrius-30 маркийн 66-57 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцож жолоодох явцдаа 8 настай М.Тийг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч О.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох боломжтой байна.

 

           Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч О.Бид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байгаа нь хэзээ ч нөхөгдөхгүй хор уршиг учирсан гэж үзнэ.

Хохирлын тухайд шүүгдэгч О.Боос 40.847.969 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М, Т.Г нар нэхэмжилсэн ба шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын ирүүлсэн 187 ширхэг “Е” баримт, падаан зэрэг хохирлын нотлох баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, амь хохирогчийн оршуулгын болон 21, 49 хоногийн шашны зан үйл, бусад зарцуулсан гэх эд зүйл нь хохиролд тооцох үндэслэлтэй, мөн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, М.Бямбаахүү нарт 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 1.600.000 төгрөгийг Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6.6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулах боломжтой гэж дүгнэж, шүүгдэгч М.Боос гэм хорын хохиролд 40.847.969 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд 12.000.000 төгрөгийг, шүүх хуралдаанаас завсарлага авч 28.847.969 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн байх тул шүүгдэгч О.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.М, Т.Г нарын сэтгэл санааны болон бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа.....хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч О.Бид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ховогт Огийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь сэтгэл санааны болон бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бид авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ