Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/227

 






                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

     2023           03           21                                         2023/ШЦТ/227

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: С.Энхтуул

Шүүгдэгч: Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ийн ***т холбогдох эрүүгийн 2305004210208 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, *** их сургуулийн оюутан, “Сий” бааранд зөөгчийн ажил эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин суух хаягтай, урьд

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 731 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

*** овогт ***ийн *** /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.М нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” бааранд “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар тус баараар үйлчлүүлж байсан Б.Бын хоолойг нь боох, нүүр, толгой, биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, эрүү баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.М нь “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” бааранд “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар тус баараар үйлчлүүлж байсан Б.Бын хоолойг нь боох, нүүр, толгой, биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, эрүү баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Мын “...гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305004210208 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бын хохирогчоор өгсөн “... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 03:00 цагийн үед Sea бааранд ганцаараа орсон. Ороод 79.000 төгрөгийн сет захиалсан. Тэгээд 2, 3 пиво ууж байхад зөөгч нь “Тооцоогоо хий” гэсэн. Би утсаа, картаа орхисон байсан. Тэгээд зөөгчөөс “Утаснаас чинь хүн рүү залгаад хийчихье” гэж хэлсэн. Тэгээд утаснаас нь хүн рүү залгахад нөгөө хүн маань утсаа авахгүй байсан. Тэгтэл зөөгч залуу уурлаж намайг газарт унагааж, дээрээс боосон. Намайг ухаан алдахын наана тавьсан. Тэгэхэд “Чиний өмнөөс эсэргүүцэж чадахгүй байна, миний гар зүсэгдсэн, одоо больчих” гээд хэлэхэд дахиад намайг боосон. Би “Одоо тооцоогоо хийе, манай ТҮЦ үүдэнд байгаа” гэж хэлсэн. Тэгээд гартал манай ТҮЦ хаасан байсан. Тэгээд намайг дахиад цохисон. Би “Гурван гал” эмнэлэгт үзүүлэхэд миний баруун чихний хэнгэрэг хагарсан байсан. Одоо би нэг чихээрээ сонсож байгаа, баруун чих юм сонсохоо больсон. Хэнгэрэгт түр нөхөөс хийлгэсэн байгаа. Мэс засалд орох орохгүйг одоохондоо шийдэх боломжгүй байгаа. Түр нөхөөс эдгэтэл хагалгаанд орохгүй, эдгэхгүй бол хагалгаанд орно. Би түр нөхөөс, эмчилгээ гээд өөрөөсөө 335.000 төгрөг гаргасан. Бас энэ асуудлаас болж ажилдаа явж чадахгүй байгаа. Би уурхайн гүнд ажилладаг, сонсголын асуудалтай болсон болохоор ажилдаа явж чадахгүй байна. Энэ хугацаанд би ажлаа хийгээд 3.401.705 төгрөгийн цалин авах байсан, авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 15 тал/,

 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. 2023 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Сий бааранд тооцооноос болж маргалдсаны улмаас иргэн Б.Быг зодож түүний биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, эрүү баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Б нь “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөгөөр, “Гурван гал” эмнэлэгт амбулаторийн үзлэгт 15.000 төгрөгөөр, тус эмнэлгийн өдрийн мэс засалд 792.000 төгрөгөөр, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд амбулаториор хийгдэх мэс ажилбар 27.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 54.000 төгрөгөөр, тус эмнэлгийн амбулаторийн үзлэг 17.000 төгрөгөөр үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.039.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ө.Маас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын    Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1327 дугаартай шинжээчийн “...Б.Бын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, эрүү баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

 

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04/581 дугаартай албан бичиг /43-44 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ө.Мын яллагдагчаар өгсөн “...Би Б.Бын зүүн хацар руу нэг удаа гарын алгаараа алгадсан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Мын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.М нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 78 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Ө.М нь хохирогч Б.Бын биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, эрүү баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 22-23 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1327 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1327 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1327 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Мын “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sea” бааранд “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар тус баараар үйлчлүүлж байсан Б.Бын хоолойг нь боох, нүүр, толгой, биеийн бусад хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн нүдний салстад цус харвалт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, цээжинд цус хуралт, эрүү баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд нийт 157.300 /нэг зуун тавин долоон мянга гурван зуу/-н төгрөгийг хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн /хх-ийн 36 тал/ ба хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ”  гэж заасан байх тул “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв”, “Гурван гал”, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хохирогч Б.Бын авсан төрийн үйлчилгээний төлбөр болох 1.039.000 /нэг сая гучин есөн мянга/-н төгрөгийг шүүгдэгч Ө.Маас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ө.Маас нийт 1.196.300 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга гурван зуу/-н төгрөгийг гаргуулж 157.300 /нэг зуун тавин долоон мянга гурван зуу/-н төгрөгийг хохирогч Б.Бд, 1.039.000 /нэг сая гучин есөн мянга/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Бын гаргасан бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хуулийн 499.1 дэх хэсэг, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг, ажилгүй байсан хугацааны цалин орлого болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ө.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Мт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Мыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд даалгасугай.

 

3. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх  хэсэгт зааснаар Ө.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Маас нийт 1.196.300 /нэг сая нэг зуун ерэн зургаан мянга гурван зуу/-н төгрөгийг гаргуулж 157.300 /нэг зуун тавин долоон мянга гурван зуу/-н төгрөгийг хохирогч Б.Бд, 1.039.000 /нэг сая гучин есөн мянга/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт тус тус олгож, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан бусад гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ