| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/03843/и |
| Дугаар | 1659 |
| Огноо | 2019-06-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1659
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6, 106 дугаар зүйлийн 106.3. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар О.Ц, М.Т нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 00000000 төрсөн охин Т.Тнарыг эх О.Цийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Т.Ш, Т.Тнарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг М.Тээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар тоёота раум маркийн 00000улсын дугаартай автомашиныг О.Цийн эзэмшилд үлдээж, О.Ц нь өнөөдрөөс хойш 4 сарын хугацаанд 13.098.250 төгрөгийг хариуцагч М.Тт төлж барагдуулах. Хариуцагч М.Т Баянгол дүүрэг 40000 өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнд оногдох хэсэг болох 13.098.250 төгрөгийг шилжүүлсний дараа О.Ц, охин Т.Ш, Т.Тнарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж, эзэмшилд нь орон сууцыг хүлээлгэн өгч тэднийг амьдруулах, Голомт банк дахь орон сууцны зээлийн гэрээнээс М.Т нэрээ хасуулж, орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн барьцааны гэрээг О.Цийн нэр дээр шилжүүлнэ. Орон сууцыг О.Цийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэх хүртэл хугацаанд Голомт банкны зээлийг М.Т хариуцаж төлөх. 13.098.250 төгрөгийг шилжүүлэх 4 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд М.Т банкны зээлийг төлөхгүй, О.Ц цаашид хариуцах. Мөн банк О.Цтэй гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд орон сууцны зээл хаагдсаны дараа М.Т нь орон сууцны өмчлөх эрхийг О.Цийн нэр дээр шилжүүлэхийг тус тус даалгасугай.
6. Хариуцагч М.Т нь нэхэмжлэгч О.Цт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570.150 төгрөгнөөс 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 429.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Цт, хариуцагчийн төлсөн 136.500 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж хариуцагч М.Тт тус тус олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний өмгөлөөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА