Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

     2023         03            21                                         2023/ШЦТ/228

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан  хөтлөн,

Улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг /ҮД:0161/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***т холбогдох эрүүгийн 2305000000047 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

            *** овогт ***ын *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амуре” нэртэй зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокед үйлчлэгчээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч ***ий цэнэглүүлэхээр өгсөн түүний айфоне /lphone-Хг/ маркийн 1 ширхэг гар утсыг бармений шүүгээн дотроос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амуре” нэртэй зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокед үйлчлэгчээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч ***ий цэнэглүүлэхээр өгсөн түүний айфоне /lphone-Хг/ маркийн 1 ширхэг гар утсыг бармений шүүгээн дотроос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000000047 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ий хохирогчоор өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Модны 2-ын голын замд байрлах “Амуре” караокед үйлчлүүлж байхдаа гар утсаа текэн дээр байсан барменд цэнэглүүлэхээр өгөөд гарахдаа гар утсаа мартаад явчихсан байсан. Ингээд цагдаад гомдол гаргаж олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***н гэрчээр өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 12 цагт манай караокены 3 номерт үйлчлүүлж байсан хүмүүсийн нэг залуу aйфоне маркийн rap утас цэнэглүүлэх гэж надад өгсөн. Би тухайн утсыг аваад текний хажууд байх жижиг бор өнгөтэй шүүгээн дотор цэнэглэж тавиад ажлаа хийж байгаад буугаад явсан. Тэгтэл тухайн 15-ны өдөр 17 цаг өнгөрч байхад нэг хүн залгаад “Утсаа танай караокед үйлчлүүлж байгаад орхисон байна. Миний утас байгаа юу” гэж асуусан. Тэгээд тухайн өдрөө 18 цагт нээгээд цэнэглэсэн шүүгээнд утсыг нь шалгаж үзтэл байхгүй байсан. Зөөгч *** руу залгаж асуутал “Би шөнө 04 цагийн үед утсаа цэнэглэх гэтэл нэг утас байсан. Би тухайн утсыг тэр шүүгээнд салгаж тавиад өөрийнхөө утсыг оронд нь цэнэглэсэн. Тухайн утас намайг утсаа цэнэглэхэд байсан. Ажлаа хийж явж байхад байхгүй байсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БГ1-23-11 дугаартай тайлан /хх-ийн 25-26 тал/,

 

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18, 21 тал/, 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч *** нь “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амуре” нэртэй зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокед үйлчлэгчээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч ***ий цэнэглүүлэхээр өгсөн түүний айфоне /lphone-Хг/ маркийн 1 ширхэг гар утсыг бармений шүүгээн дотроос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” болох нь  шүүгдэгч ***ийн мэдүүлгүүд, гэрч ***ын мэдүүлэг, хохирогч ***ий мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БГ1-23-11 дугаартай тайлан, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

 

Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***ийн “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амуре” нэртэй зочид буудлын В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг караокед үйлчлэгчээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч ***ий цэнэглүүлэхээр өгсөн түүний айфоне /lphone-Хг/ маркийн 1 ширхэг гар утсыг бармений шүүгээн дотроос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогч ***өөс авсан 700.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ***ийг хохирогч ***д төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ